Засгийн газрын хуралдаанаас өнгөрсөн долоо хоногт дэд сайд нарыг томилсон. Тодруулбал, УИХ-ын гишүүн асан Г.Ганболдыг Зам тээврийн дэд сайдад, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга асан Б.Солонгоог Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайдад, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга Д.Мөнх-Эрдэнийг Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар, JET скүүтерийн босс Г.Дашнямыг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын дэд сайдад, Санхүүгийн зохицуулах хорооны дарга асан С.Даваасүрэнг Эрчим хүчний дэд сайдаар томилсон юм. Ингээд шинэхэн дэд сайд нарын ХОМ-ийг танилцуулъя.
С.ДАВААСҮРЭНГИЙН ЖИЛИЙН НИЙТ ОРЛОГО НЬ 108 САЯ ТӨГРӨГ

Эдийн засаг, хөгжлийн дэд сайд Содномдаржаагийн Даваасүрэн:
Эдийн засаг, хөгжлийн дэд сайдаар С.Даваасүрэн Монгол Улсын Их сургуульд бакалавр, магистр, Их Британийн Нэгдсэн Вант Улсын Манчестрийн их сургуульд магистр, АНУ-ын Нью Хэмпширийн их сургуульд докторын) зэрэг тус тус хамгаалсан. МУИС-ийн Эдийн засгийн тэнхимд багш, ахлах багш, профессор, тэнхимийн эрхлэгч, 2001-2003 онд Монгол Улсын Засгийн газрын Дэлхийн банкны санхүүжилттэй “Тогтвортой амьжиргаа” төслийн ерөнхий зохицуулагч, 2003-2005 онд Монголбанкны Бичил санхүүгийн хөгжлийн сангийн захирал, 2005-2008 онд АНУ-ын Нью Хэмпширийн их сургуульд багш, 2008-2009 онд АНУ-д Дахин хөрөнгө оруулалтын корпорацад шинжээч, 2013-2016 онд МАН-ын даргын Эдийн засгийн бодлогын зөвлөх, Монгол Улсын Санхүүгийн зохицуулах хорооны дарга, 2021-2025 онд Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд Ахлах шинжээчээр тус тус ажилласан туршлагатай.
Тэрбээр 2021-2022 онд АТГ-т хөрөнгө орлогоо мэдүүлжээ. Түүний жилийн нийт орлого нь 108 сая төгрөг байна. Тэгвэл гэр бүлийн нийт гишүүдийн орлого нь 263 сая төгрөг гэж мэдүүлсэн байна.
Түүний нэр дээр хоёр нийтийн орон сууц, нэг зуслантай гэж мэдүүлсэн бөгөөд нийт 1.1 тэрбум төгрөгийн үнэлгээтэй барилга байгууламжтай гэжээ. Түүний хувьд нэг туулах чадвар өндөр "Lexus, RX 350" автомашинаа 35 сая төгрөгөөр үнэлсэн байна. Мөн мал, газаргүй бөгөөд 97 сая төгрөгийн үнэт эдлэл бөгөөд 138 сая төгрөгийн хадгаламжтай гэж мэдүүлсэн байна. Харин 100 сая төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй гэж хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлснээс хойш гурван жил өнгөрчээ. Тэрбээр "Добу Юнэкс" компанид хөрөнгө оруулалт хийсэн байна.
Г.ХУЛАНГИЙН ГЭР БҮЛИЙН НИЙТ ГИШҮҮДИЙН ОРЛОГО НЬ 2.2 ТЭРБУМ ТӨГРӨГ

Сангийн дэд сайд Бат-Эрдэнийн Хулан:
2024 оноос л АТГ-т хөрөнгө орлогоо мэдүүлжээ. Түүний жилийн нийт орлого нь 172 сая төгрөг байна. Тэгвэл гэр бүлийн нийт гишүүдийн орлого нь 2.2 тэрбум төгрөг бөгөөд хөрөнгө борлуулсны орлого нь 619 сая төгрөг гэж мэдүүлсэн байна.
Түүний нэр дээр хоёр нийтийн орон сууц, нэг зуслантай, хоёр авто зогсоолтой гэж мэдүүлсэн бөгөөд нийт 1.4 тэрбум төгрөгийн барилга байгууламжтай гэжээ. Суудлын жижиг "Toyota, Prius" маркийн автомашин нэг, мөн нэг туулах чадвар өндөр "Toyota, Land Criuser 300" маркийн автомашинаа 318 сая төгрөгөөр үнэлсэн байна. 15 үхэр, таван адуугаа 115 сая төгрөгөөр үнэлсэн бөгөөд 89 саяын үнэлгээ бүхий эзэмших эрхтэй дөрвөн газартай. 90 саяын үнэт эдлэлтэй, 66 сая төгрөгийн хадгаламжтай гэж мэдүүлсэн байна. Харин 344 саяын авлагатай, 541 сая төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй гэж хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлснээс хойш нэг жил өнгөрчээ. Тэрбээр "Эч Эс Би Си", "Ай Ди Би И", "Ди Ай Эл", "Ди Ай Эс", "Жи Эс", "Жей Пи Эм", "НИО", "РИО", "Эс Би Ю Экс", "Ю Эй Эл", "Голомт" ХК, "Грунд инвестмент", "Арундо партнерс", "Ди Экс Жикомпанид" компанид хөрөнгө оруулалт хийсэн байна.
Г.АМАРТҮВШИН АВТОМАШИН, МАЛ, ГАЗАР, ҮНЭТ ЭДЛЭЛ, ХАДГАЛАМЖГҮЙ

Гадаад харилцааны дэд сайд Гомбосүрэнгийн Амартүвшин:
-Г.Амартүвшин нь 2022 онд Гадаад харилцааны дэд сайдаар томилогдон ажиллаж байсан бөгөөд Гадаад хэргийн сайд асан Ц.Гомбосүрэнгийн хүү юм. Түүний хувьд 2004-2008 онд Гадаад хэргийн яамны Төрийн захиргааны удирдлагын газар, Европын газар, Олон талт хамтын ажиллагааны газар, Америк, Ойрхи дорнод, Африкийн газарт атташе ажиллаж байсан бөгөөд 2022 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх, МОНЦАМЭ агентлагийн захирлаар ажиллаж байв.
Тэрбээр 2021-2023 онд АТГ-т хөрөнгө орлогоо мэдүүлжээ. Түүний жилийн нийт орлого нь 43 сая төгрөг байна. Тэгвэл гэр бүлийн нийт гишүүдийн орлого нь 183 сая төгрөг гэж мэдүүлсэн байна.
Түүний нэр дээр нэг нийтийн орон сууцтай гэж мэдүүлсэн бөгөөд нийт 200 сая төгрөгийн барилга байгууламжтай гэжээ. Автомашин, мал, газар, үнэт эдлэл, хадгаламжгүй гэж мэдүүлсэн байна. Харин 27 сая төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй гэж хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлснээс хойш хоёр жил өнгөрчээ. Тэрбээр "Перфишенси менежмент", "Би Хэалти сапплайс", "Сэнтрал экпресс СиВиЭс", "Мацүзакаяа" компанид хөрөнгө оруулалт хийсэн байна.
Д.МӨНХ-ЭРДЭНЭ НЬ АВТОМАШИН, МАЛ, ГАЗАР, ҮНЭТ ЭДЛЭЛГҮЙ Ч 569 САЯЫН БАРИЛГАТАЙ

Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Дэмбэрэлцэрэнгийн Мөнх-Эрдэнэ:
Өнгөрсөн 2021 онд хуульч Д.Мөнх-Эрдэнийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч асан Д.Сумъяабазарын ахлах зөвлөхөөр томилж байв. Д.Мөнх-Эрдэнэ нь Су.Батболдыг Нийслэлийн Засаг даргаар ажиллаж байхад хотын даргын ахлах зөвлөхөөр ажиллаж байсан. Улмаар ногоон автобусны хэрэгт холбогдож яллагдагчаар татагдаж, шүүхээс түүнийг цагаатгасан юм. Сүүлд Хууль зүйн сайдын зөвлөх, ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргаар ажиллаж байв.
Тэрбээр 2021-2023 онд АТГ-т хөрөнгө орлогоо мэдүүлжээ. Түүний жилийн нийт орлого нь 17 сая төгрөг байна. Тэгвэл гэр бүлийн нийт гишүүдийн орлого нь 24 сая төгрөг гэж мэдүүлсэн байна.
Түүний нэр дээр нэг нийтийн орон сууцтай, нэг авто зогсоолтой гэж мэдүүлсэн бөгөөд нийт 569 сая төгрөгийн барилга байгууламжтай гэжээ. Түүний хувьд автомашин, мал, газар, үнэт эдлэлгүй гэж мэдүүлсэн байна. Харин 276 сая төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй гэж хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлснээс хойш хоёр жил өнгөрчээ.
МАЛ СҮРГЭЭ 146 САЯ ТӨГРӨГӨӨР ҮНЭЛСЭН БӨГӨӨД 43 САЯЫН ҮНЭТ ЭДЛЭЛТЭЙ

Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайд Бэгзсүрэнгийн Энхтүвшин:
Тэрбээр 2020-2024 онд АТГ-т хөрөнгө орлогоо мэдүүлжээ. Түүний жилийн нийт орлого нь 31 сая төгрөг байна. Тэгвэл гэр бүлийн нийт гишүүдийн орлого нь 233 сая төгрөг гэж мэдүүлсэн байна.
Түүний нэр дээр хоёр нийтийн орон сууцтай, хоёр авто зогсоолтой гэж мэдүүлсэн бөгөөд нийт 725 сая төгрөгийн барилга байгууламжтай гэжээ. Түүний хувьд суудлын жижиг "Toyota, Aqua" маркийн нэг автомашинаа 20 сая төгрөгөөр үнэлжээ. Мөн 32 үхэр, 15 адуу, 85 хонь, 140 ямаатай бөгөөд мал сүргээ 146 сая төгрөгөөр үнэлсэн бөгөөд 43 саяын үнэт эдлэлтэй гэж мэдүүлсэн байна. Харин 44 сая төгрөгийн хадгаламжтай, 74 саяын авлагатай, 51 сая төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй гэж хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлснээс хойш нэг жил өнгөрчээ. Тэрбээр "Буянтбогд трейд" компанид хөрөнгө оруулалт хийсэн байна.
Д.БААСАНДАМБА 2 ХУРДАН УДМЫН АДУУ, 6 ҮХЭР, 20 ХОНЬТОЙ

Батлан хамгаалахын дэд сайд Дашцэдэнгийн Баасандамба:
-Бригадын генерал Дашцэдэнгийн Баасандамба 1993 онд Дархан-Уул аймгийн 15 дугаар дунд сургууль, 1997 онд Цэргийн их сургуулийг Авто техникийн ашиглалтын инженер, 2005 онд Батлан хамгаалах удирдлагын академийг Стратеги-тактик, цэргийн удирдлага, 2018 онд ОХУ-ын ЗХЖШ-ын академийг Төрийн цэргийн аюулгүй байдлын удирдлага мэргэжлээр төгссөн байна. Цэргийн ухааны доктор. ҮБХИС-ийн дэд профессор, авто техникийн зөвлөх инженер, цэргийн мэргэжлийн I дүгээр зэрэгтэй. Англи, орос хэлтэй.
2009 онд Малайз Улсад “НҮБ-ын энхийг дэмжих ажиллагааны цэргийн багийн захирагчийн дамжаа”, 2010 онд Канад Улсын Зэвсэгт хүчний Гадаад хэлний сургуулийн англи хэлний дамжаа, 2013 онд ХБНГУ-д НАТО-гийн “Хямралт байдлын удирдлагын дамжаа”, 2015 онд АНУ-ын Хавайн Ази-Номхон Далайн аюулгүй байдлын судлалын төвийн “Ахисан түвшний аюулгүй байдлын дамжаа, 2022 онд мөн төвийн “Хамтын аюулгүй байдлын дамжаа”-нд мэргэжил дээшлүүлсэн. Түүний хувьд 2020 оны аравдугаар сараас ЗХЖШ-ын Бодлого, стратегийн төлөвлөлтийн газрын орлогч дарга, Бодлогын хэлтсийн дарга, 2021-2023 онд Зэвсэгт хүчний Кибер аюулгүй байдлын цэргийн командлагчаар ажиллаж байжээ.
Тэрбээр 2023-2024 онд АТГ-т хөрөнгө орлогоо мэдүүлжээ. Түүний жилийн нийт орлого нь 83 сая төгрөг байна. Тэгвэл гэр бүлийн нийт гишүүдийн орлого нь 28 сая төгрөг гэж мэдүүлсэн байна.
Түүний нэр дээр нэг нийтийн орон сууцтай, нэг авто зогсоолтой гэж мэдүүлсэн бөгөөд нийт 167 сая төгрөгийн барилга байгууламжтай гэжээ. Түүний хувьд суудлын жижиг "Toyota, Harrier" маркийн нэг автомашинаа 56 сая төгрөгөөр үнэлжээ. Мөн хоёр хурдан удмын адуу, зургаан үхэр, 20 хоньтой бөгөөд мал сүргээ 20 сая төгрөгөөр үнэлсэн бөгөөд 30 саяын үнэт эдлэлтэй. Мөн эзэмших эрхтэй 700м2 бас өмчлөх эрхтэй 700м2 хоёр газраа 8 саяын үнэлгээтэй гэж мэдүүлсэн байна. Харин 10 сая төгрөгийн хадгаламжтай, 30 сая төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй гэж хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлснээс хойш нэг жил өнгөрчээ. Тэрбээр "Буянтбогд трейд" компанид хөрөнгө оруулалт хийсэн байна.
236 САЯ ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ АВТОМАШИН, 54 САЯЫН ҮНЭТ ЭДЛЭЛТЭЙ

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн дэд сайд Батбаярын Мөнхтамир:
"МИАТ" ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Мөнхтамир БОУАӨ-ийн дэд сайдаар томилогдсон. Тэрбээр 2020-2024 онд АТГ-т хөрөнгө орлогоо мэдүүлжээ. Түүний жилийн нийт орлого нь 240 сая төгрөг байна. Тэгвэл гэр бүлийн нийт гишүүдийн орлого нь 10 сая төгрөг гэж мэдүүлсэн байна.
Түүний нэр дээр нэг ч нийтийн орон сууц, газар, барилга байгууламж, авто зогсоол байхгүй гэж мэдүүлсэн бөгөөд туулах чадвар өндөр "Lexus, 570" маркийн нэг автомашинаа 236 сая төгрөгөөр үнэлжээ. Мөн 54 сая төгрөгийн үнэт эдлэлтэй, 90 сая төгрөгийн хадгаламжтай, 134 сая төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй, 40 сая төгрөгийн өв залгамжлалтай гэж хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлснээс хойш нэг жил өнгөрчээ.
Б.СОЛОНГОО 15 САЯ ТӨГРӨГИЙН ХАДГАЛАМЖТАЙ, 345 САЯ ТӨГРӨГИЙН ЗЭЭЛИЙН ҮЛДЭГДЭЛТЭЙ

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайдад Баярсайханы Солонгоо:
Түүний жилийн нийт орлого нь 247 сая төгрөг байна. Тэгвэл гэр бүлийн нийт гишүүдийн орлого нь 15 сая төгрөг гэж мэдүүлсэн байна.
Нэг тэрбум төгрөгийн барилга байгууламжтай. Мөн туулах чадвар өндөр "Toyota, Highlander" маркийн автомашинаа 35 сая төгрөгөөр үнэлжээ. Тэрбээр үнэт эдлэлээ 15.6 сая төгрөгөөр үнэлсэн байна. Дотоодын банкинд 15 сая төгрөгийн хадгаламжтай, 345 сая төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй гэж хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлснээс хойш нэг жил өнгөрчээ. Тэрбээр "Мандарум Интернэшнл" ХХК, "Эс И Интернэйшнл" ХХК-д хөрөнгө оруулалт хийсэн байна.
Г.ГАНБОЛД 2 НИЙТИЙН ОРОН СУУЦ, 1 ЗУСЛАНГИЙН ГАЗАРТАЙ

Зам тээврийн дэд сайд Гочоогийн Ганболд:
-УИХ-ын 2024 оны сонгуульд өвдөг шороодсон МАН-ын экс гишүүдээс УИХ-ын гишүүн асан Г.Ганболд Ерөнхийлөгчийн Хот хөдөөгийн бодлого хариуцсан зөвлөх болсон. Тэгвэл энэ удаа тэрбээр Зам тээврийн дэд сайдаар томилогдов.
Тэрбээр 2020-2024 онд АТГ-т хөрөнгө орлогоо мэдүүлжээ. Түүний жилийн нийт орлого нь 100 сая төгрөг байна. Тэгвэл гэр бүлийн нийт гишүүдийн орлого нь 519 сая төгрөг гэж мэдүүлсэн байна.
Хоёр нийтийн орон сууц, нэг зуслангийн газартай гэж мэдүүлсэн бөгөөд 433 сая төгрөгийн барилга байгууламжтай гэжээ. Мөн туулах чадвар өндөр "Toyota, Corolla runx" маркийн автомашин нэг, туулах чадвар өндөр "Toyota, Land Cruiser 200" маркийн нэг автомашинаа 212 сая төгрөгөөр үнэлжээ. Мөн тэрбээр 20 сая төгрөгөөр үнэлсэн эзэмших эрхтэй 2000 м2 нэг газартай бөгөөд 90 сая төгрөгөөр үнэт эдлэлээ үнэлсэн байна. Дотоодын банкинд төгрөгийн хадгаламжгүй бөгөөд 237 сая төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй гэж хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлснээс хойш нэг жил өнгөрчээ.
Г.ДАШНЯМ 2.1 ТЭРБУМЫН АВТОМАШИНТАЙ, 6.6 ТЭРБУМЫН БАРИЛГА БАЙГУУЛАМЖТАЙ

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын дэд сайд Ганзоригийн Дашням:
-Дэд сайд Г.Дашням нь бага сургуулиа ОХУ-д, ахлах сургуулиа Швейцарьт, их сургуулиа Англи улсад дүүргэсэн. Түүний хувьд их сургуулиа гадаад суралцаж, төгсөөд эх орондоо ирж үүрэн телефоны оператор "Жи Мобайл" компаниас ажлын гараагаа эхлүүлжээ. Мөн "Жет шаринг Монголиа" ХХК-ийн захирлаар ажиллаж байсан юм.
Тэрбээр хамгийн сүүлд 2023 онд АТГ-т хөрөнгө орлогоо мэдүүлжээ. Түүний өөрийнх нь жилийн нийт орлого нь 721 сая төгрөг байна.
Таван нийтийн орон сууцтай гэж мэдүүлсэн бөгөөд 6.6 тэрбум төгрөгийн барилга байгууламжтай гэжээ. Мөн туулах чадвар өндөр "Mercedes Benz SLS 500", "BMW-528", "Mercedes Benz- S600", "Yamaha- YZF" маркийн автомашин гээд нийт дөрвөн автомашинаа 2.1 тэрбум төгрөгөөр үнэлжээ. Мөн тэрбээр дотоодын банкинд төгрөгийн 51 сая төгрөгийн хадгаламжтай гэж хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлснээс хойш хоёр жил өнгөрчээ. Түүний хувьд "Онон бат ширээт сан", "Жет шаринг монголиа" ХХК, "Улаанбаатар сити эф си" "Грийнбридж тур", "Зүэндко", "Жимобайл групп" компанид хөрөнгө оруулалт хийсэн байна.

Боловсролын дэд сайд Д.Гантулга:
-ХҮН намын Ерөнхий нарийн бичгийн дарга, Боловсролын сайдын зөвлөх асан Д.Гантулгыг салбарын дэд сайдаар томилов. Тэрбээр өмнө нь 2020-2024 онд нийслэлийн БЗД-ээс НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж байсан. Харин 2024 онд хамтарсан Засгийн газар байгуулагдаж, Боловсролын сайдаар П.Наранбаяр томилогдсоны дараа зөвлөхөөр нь томилогдон ажиллаж ирсэн юм.
Авлигатай тэмцэх газарт 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшиж байхдаа гаргасан Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ жилийн нийт орлого 470 сая төгрөг, 935 сая төгрөгөөр үнэлэгдэх үл хөдлөх хөрөнгөтэй гэжээ. Нийтийн тээврийн хэрэгслээ 60 сая төгрөгөөр үнэлсэн байна. Хадгаламжиндаа 162 сая төгрөгтэй бол 70 сая төгрөгийн авлагатай, Гэрэгэ партнерс ХХК зэрэг компанид хувьцаа эзэмшдэг байна.


Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн дэд сайдад Баасансүрэнгийн Нямжав:
-Монгол Улсын Засгийн газрын 2025 оны арванхоёрдугаар сарын 17-ны өдрийн ээлжит хуралдаанаар Баасансүрэнгийн Нямжавыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайдаар томилсон. Тэрбээр 1979 онд Улаанбаатар хотод төрсөн бөгөөд эрх зүйч, Эдийн засагч мэргэжилтэй. Эдийн засгийн магистр зэрэгтэй. Мөн 2007–2010 онд ЗГХЭГ-ын хуулийн хэлтэст шинжээч, 2010–2012 онд "Эм Жи Эл Системс" ХХК-д захирал, 2012–2022 онд "Эм Жи Эл Корпораци" ХХК-д захирал, 2022 оноос "Монгол Групп" ХХК-д Ерөнхий захирал, 2024 оноос МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөхөөр ажилласан байсан.

Цахим, хөгжил, инновац, харилцаа холбооны дэд сайд Ганжавын Баярхүү:
-Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны дэд сайдаар Г.Баярхүүг томилсон. Тэрбээр 1994–1998 онд Олон улсын эдийн засаг, бизнесийн их сургуулийг Бизнесийн удирдлагын бакалавр зэрэгтэй төгссөн бөгөөд 2024 оноос Монгол Улсын Их Сургуулийн улс төр судлал, Олон улсын харилцаа, Нийтийн удирдлагын сургуульд магистрантурт суралцаж байна. Ажлын туршлагын хувьд, 1998–2007 онд “Чингис шар айраг” ХХК-д борлуулалтын албаны дарга, 2007–2010 онд “Апу трейдинг” ХХК-д Маркетингийн албаны дарга, 2010–2014 онд “Апу трейдинг” ХХК-д борлуулалт, маркетинг эрхэлсэн захирал, 2014–2020 онд “Батсолюшн партнерс” ХХК-д Ерөнхий захирал, 2020–2023 онд Санхүү, эдийн засгийн дээд сургуульд Маркетинг, брэндингийн зөвлөх багш, 2020–2025 онд Монгол Ардын намын Удирдах зөвлөлийн ажлын албанд газрын дарга, 2025 оноос Монгол Ардын намын Ерөнхий нарийн бичгийн даргын орон тооны зөвлөхөөр тус тус ажиллаж байна.
С.ДАЛХААСҮРЭН 41 АДУУ, 15 ҮХЭР, 130 ХОНЬ, 65 ЯМААТАЙ
Эрчим хүчний дэд сайд Сугаржавын Далхаасүрэн:

Тэрбээр нэг амины орон сууцтай гэж мэдүүлсэн бөгөөд нийт 450 сая төгрөгийн барилга байгууламжтай гэжээ. Мөн туулах чадвар өндөр "Nissan, Patrol", суудлын жижиг машин "Hyundai Sonata" маркийн автомашин гээд хоёр автомашинаа 334 сая төгрөгөөр үнэлжээ. Тэрбээр дөрвөн адуу, 39 адуу, 15 үхэр, 130 хонь, 65 ямаатай бөгөөд 128 сая төгрөгөөр үнэлжээ. Мөн эзэмших эрхтэй 1400м2 нэг газраа 20 саяар үнэлсэн бол 100 сая төгрөгийн үнэт эдлэлтэй гэсэн байна.
Мөн дотоодын банкинд төгрөгийн 124 сая төгрөгийн хадгаламжтай гэж хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлснээс хойш нэг жил өнгөрчээ. Түүний хувьд "Юнайтед тигрлион", "Барслан" групп, "Юнайтэд санаа" компанид хөрөнгө оруулалт хийсэн байна.
Г.НОМИН ДОТООДЫН БАНКИНД 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХАДГАЛАМЖТАЙ, 25 АДУУТАЙ

Эрүүл мэндийн дэд сайд Ганбаатарын Номин:
Тэрбээр хамгийн сүүлд 2024 онд АТГ-т хөрөнгө орлогоо мэдүүлжээ. Түүний жилийн нийт орлого нь 243 сая төгрөг байна. Тэгвэл хөрөнгө борлуулсны орлого нь 193 сая төгрөг гэж мэдүүлсэн байна.
Хоёр нийтийн орон сууц, нэг үйлчилгээний зориулалттай барилгатай гэж мэдүүлсэн бөгөөд 2.3 тэрбум төгрөгөөр үнэлжээ. Мөн туулах чадвар өндөр "Mercedes Benz-G 500" маркийн нэг автомашинаа 420 сая төгрөгөөр үнэлсэн байна. Мөн тэрбээр 25 адуугаа хоёр сая төгрөгөөр үнэлжээ. Дотоодын банкинд 1.5 тэрбум төгрөгийн хадгаламжтай бөгөөд "Шунхлай бонд" ХХК, "Голомт банк", "Мацуяа Бонд", "Актив бонд Транч" ХК-нд хөрөнгө оруулжээ.
3,607.57






















































Нэргүй 2025-12-23 103.212.117.182
Энэ мэдээг үзээд Ерөнхий сайд сайд болгох хүнээ олж оноогүй болохоор эсэргүүцээд байгаа нь зөв юм шиг санагдчихлаа.
зочин 2025-12-23 66.181.185.90
Хуульч барилга бариулах уу? барилгын тооцоо хийх үү? Ямар ч шийдвэр гаргах вэ дээ? Больдоо ТА НАР гудамжинд жагсана шүү
Нэргүй 2025-12-23 104.28.71.89
Сайд болж тоглохоо больцгоо Эх орноо бодоцгоо Энд жинхэнээсээ юм хийе гэсэн хэд байна вэ?
Гэр орон чинь мөнгөтэй байгаад Гадагш гараад ядуу бол яах вэ? Одооо хүн бүр зөв шийдвэр гаргаж байж Улс орон урагшилна гэдгийг сана
Нэргүй 2025-12-23 103.229.120.243
City gd ng hogiin surguulitai biz de, tr Munkherdene gdg chin…
Нэргүй 2025-12-23 223.37.23.133
Энэ хүмүүсийн зураг нь эрэн сурвалжилж байгаа хэрэгтэнгүүд шиг ямар аймаар хүйтэн царайтай лүднүүд вэ
Нэргүй 2025-12-23 150.228.177.69
Баярхүү гэдэг хүн бакалаврын зэрэгтэй байх юм. Тэгсэн атлаа их дээд сургуульд зөвлөх багш хийж байсан гэнэ. Одоо бүр дэд сайд! Мань мэт нь бакалавр зэрэгтэй бол багшлах эрх олдох уу? Тэр сайд майдаа больё гэж бодоход! Энэ засаг ингэж дампуурах гэж!
Нэргүй 2025-12-23 66.181.179.101
Хулан л овоо дөмөг нь юм байна даа?1
иргэн 2025-12-23 59.153.115.155
Эрүүл мэндийн дэд сайд Номин 1.5 тэрбумтай гэнэ үү Яаж иймих хөрөнгөтэй болсон юм бол Шалгаач АТГ
Б 2025-12-23 66.181.190.240
Ямар атаач здаа вэ? Төрөөс хулгай хийхээр ажил хийгээгүй л байна ш дээ. Аав ээжийнх нь өгсөн мөнгө байж болно шүү дээ.
Зочин 2025-12-23 103.57.92.102
арав хүрэхгүй жилийн өмнө л туслах судлаач гээд явж байсан хүүхэн гэнэт л дэд сайд болоод мандчихдаг тээ… бас л гоё байгаан шүүү…ийм байхад эрүүл мэндийн салбарт ямар юмных нь дэвшил байх вэ дэээ…🤮🤮🤮😡😡😡
Нэргүй 2025-12-23 66.181.184.165
Гялтайх амьтан бүр нэг ч алгаа. Огцорвол таарна
Нэргүй 2025-12-23 49.229.229.148
Данхын Домбо цохиж явна
Эмээ 2025-12-23 66.181.177.10
Энэ нөхөд дотор ажлаа хийж бүтээе гэсэн хүн байх уу? нөгөө өчигдөр фБ яриад байсан хүүгийн хэлдгээр баян айлын эрх нохойн бааснууд байна
Зочин 2025-12-23 202.9.46.250
Ийм баян юм бол цалингүй ажиллаж бно.
Нэргүй 2025-12-23 202.131.227.134
Хурдан удмын адуу, үнэт эдлэл зэрэг үнэ цэнийг нь нарийн тогтоох боломжгүй зүйлсийг ХОМ-доо эхэлж бүртгүүлэх нь авлигачдад их чухал бололтой. Дараа жилийн ХОМ дээрээ авлигад авсан тэрбумын эх үүсвэрээ өнөөх хурдан удмын адуугаа зарсан болгож, хар мөнгөө цайруулдаг. Үнэндээ тэр нь байдаг л нэг адуу. Анзаараад байгаарай. Хурдан удмын адуугүй гишүүн, сайд, дарга нар байхгүй дээ.
Нэргүй 2025-12-23 202.9.46.127
Залуучууд нь гайгүй юм.Тоон дотор үсэг зохиж явна.Эрүүл мэндийн дэд сайдад хүн олдохгүй байгаа юм байхдаа.Мөнгө харсан юм байхдаа.
Иргэн 2025-12-23 202.126.88.168
эд нар зүгээр утсан хүүхэлдэй нар бна. авилгалч төрөөс томорсон гаруудын утсан хүүхэлдэй нар. эд нар ямар шийдвэр гаргах мэдэл бхгүй. зүгээр сайд нар болсон л нэр зүүсэн утсан хүүхэлдэй нар. бас яаж 3ын 3 саяа ард түмнийг хуурч мэхлэх чадаж бна.
ИРГЭН 2025-12-23 66.181.189.28
МАН – ичихгүй бол Монголчууд ичихгүй шүү!! ХОМ- нэртэй улаан цайм худалаа юмаа боливол яаасын МАН аа !! МАН төрд МАН Хом итгэдэг Монгол улсын нэг ч иргэн байхгүй шүү лалруудаа!!
Нэргүй 2025-12-23 167.160.91.66
yag uu
Нэргүй 2025-12-23 110.169.32.95
Алиа салбадай нар, өөрийн гэсэн үнэт зүйлгүй, цүнх сав баригчдын шинэ үе, хошин шогийнхон бол ажилгүй л гэсэн үг
МАН 2025-12-23 202.9.46.146
Битүү хулгайчид. Одоо ёстой цулайтал хусна даа. Өргөн фронтоор хулгай хийх нь дээ та нарын энхрий хайрт нам засаг чинь. Одоо яая гэхэв, Заяа чинь тэр дээ!
Нэргүй 2025-12-23 202.126.91.67
Зайл хулгайч х***а манж пздагууд.