niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-24 20:31 UTC Эх: https://news.mn/r/2840685/ 7459e5c30dc4990d… ← niitlelch.mn руу буцах

Говь-Алтай, Дорноговь аймаг хамгийн бага цастай байна

Говь-Алтай, Дорноговь аймаг хамгийн бага цастай байна

Говь-Алтай, Дорноговь аймаг хамгийн бага цастай байна
Энэ сарын 20-ны өдрийн байдлаар нийт нутгийн 79 хувьд цастай байгааг Цаг уурын байгууллагаас мэдээлэв. 

Тодруулбал, Дорнод, Завхан аймгийн 90 гаруй хувь нь цастай байгаа бол Архангай, Баян-Өлгий, Булган, Дархан-Уул 60-80 хувь нь цастай байгаа аж. Тэгвэл Дорноговь аймгийн 70 хувь, Говь-Алтай аймгийн 66 хувь нь цасгүй байна.

Увс аймгийн Ховд, Бөхмөрөн, Цагаанхайрхан, Малчин сум Ховд аймгийн Алтай, Үенч, Хөвсгөл аймгийн Цагааннуур, Улаан-Уул, Цагаан-Үүр, Цэцэрлэг, Өвөрхангай аймгийн Гучин-Ус, Булганы Рашаант, Дашинчилэн, Баяннуур, Сэлэнгийн Ерөө, Түшиг, Орхонтуул, Хүдэр, Мандал, Дархан-Уулын Шарын гол, Хонгор, Төв аймгийн Эрдэнэ суманд 20 см-ээс дээш цастай байгаа ажээ. Харин Увс аймгийн Өндөрхангай, Сагил, Түргэн, Баруунтуруун, Зүүнхангай, Ховдын Булган, Завханы Баянтэс, Цэцэн-Уул, Тэс, Нөмрөг, Баянхайрхан, Цагаанхайрхан, Цагаанчулуут, Түдэвтэй, Сонгино, Тэлмэн, Их-Уул, Алдархаан, Тосонцэнгэл, Хөвсгөлийн Алаг-Эрдэнэ, Ренчинлхүмбэ, Чандмань-Өндөр, Эрдэнэбулган, Булганы Тэшиг, Хангал, Сэлэнгэ, Гурванбулаг, Баянхонгорын Жаргалант, Өвөрхангайн Сант, Баянгол, Сэлэнгийн Хушаат, Цагааннуур, Сант, Сайхан, Алтанбулаг, Орхон, Сүхбаатар, Зүүнбүрэн, Баруунбүрэн, Баянгол, Дархан-Уулын Орхон, Төвийн Угтаалцайдам, Заамар, Цээл, Баянчандмань, Борнуур, Жаргалант, Лүн, Өндөрширээт, Өндөрхангай, Түргэн, Баруунтуруун, Зүүнхангай, Батсүмбэр, Хэнтийн Баян-Адрага, Дорнодын Чойбалсан, Гурванзагал, Дашбалбар, Халхгол, Чулуунхороот, Сэргэлэн суманд 11-20 см, бусад нутгаар 10 см-ээс бага цастай байна.
Цасны хэмжээ өмнөх арван хоногтой харьцуулахад 7 хувиар нэмэгдсэн байна.
Цасны нягт Увсын Өндөрхангай, Хөвсгөлийн Цэцэрлэг, Булганы Рашаант, Гурванбулаг, Хангал, Өвөрхангайн Баян-Өндөр, Өлзийт, Хайрхандулаан, Гучин-Ус, Сант, Баянгол, Есөнзүйл, Сэлэнгийн Орхонтуул, Дархан-Уулын Шарын гол, Хонгор, Төвийн Зуунмод, Угтаалцайдам, Эрдэнэсант, Дундговийн Адаацаг, Сайхан-Овоод 0.25 г/см3-ээс их, төв болон баруун аймгуудын нутгийн зарим хэсгээр 0.20-0.24 г/см3 байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж