Монгол Улсын хэмжээнд 2025 оны эхний 11 сарын байдлаар хүрээлэн буй орчны чиглэлээр нийт 1857 гомдол, мэдээлэл хүлээн авч шалгасан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 448-аар буюу 19.4 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
Хүлээн авсан гомдол, мэдээллийн 876 буюу 47.2 хувь нь гэмт хэргийн, 981 нь буюу 52.8 хувь нь зөрчлийн шинжтэй байжээ. Эдгээрээс гэмт хэргийн шинжтэй 842, зөрчлийн шинжтэй 973, нийт 1815 гомдол, мэдээллийг буюу 97.7 хувийг шийдвэрлэсэн бол 42 буюу 2.3 хувь нь хуулийн хугацаанд шалгагдаж байна. Одоогоор шалгагдаж буй гомдол, мэдээллийн 34 буюу 81 хувь нь гэмт хэргийн, 8 буюу 19 хувь нь зөрчлийн шинжтэй байна.
Мөн 2025 оны эхний 11 сарын байдлаар хүрээлэн буй орчны 440 гэмт хэрэг бүртгэгдсэний 91.2 хувь нь орон нутагт, 7.9 хувь нь нийслэлд бүртгэгджээ. Гэмт хэргийн тоо есөн аймагт өссөн бол Дорнод аймагт 70.8 хувь, Орхон аймагт 66.7 хувь, Сэлэнгэ аймагт 26.4 хувиар тус тус буурсан байна.
Бүртгэгдсэн гэмт хэргийн бүтцийг авч үзвэл, хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг 193 буюу 43.9 хувь нь, хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг 145 буюу 33.0 хувь нь, хууль бусаар ан агнах гэмт хэрэг 46 буюу 10.5 хувийг тус тус эзэлж байна. Хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг өмнөх онтой харьцуулахад 0.5 хувиар өссөн бол хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг 33.0 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
Н.ЦОЛМОНБААТАР
3,607.57





















































Нэргүй 2025-12-23 122.201.31.30
ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛ ҮЙЛДЭГЧДИЙГ 30 ХОНОГООС ДЭЭШ ХОРЬ.ГЭРИЙНХЭН НЬ ХЭД ХОНОГ Ч ГЭСЭН АМАР БАЙГ
МАН 2025-12-23 202.9.46.146
Удирдан жолоодогч болсон энхрий хайрт нам засаг нь битүү нүүрсний хулгай, гааль татварын авилгалын нам болчоод байхад, ёстой "Эд эзнээ дуурайна" гэдэг нь энэ дээ. Одоо яая гэхэв, сөнөөд л байцгаа!