Уул уурхайн зөвлөх инженер,техникийн ухааны доктор, Уул уурхайн шинжлэх ухааны академич Д.Галсандортой ярилцлаа. Тэрбээр “Эрдэнэт” үйлдвэрийн Их Британи улсын Лондон дахь төлөөлөгчийн газрын дарга, Үйлдвэр, худалдааны яамны Геологи, уул уурхайн бодлого, зохицуулалтын газрын даргаар ажиллаж байсан. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнүүдийн хэрэгжилтийг шалгах УИХ-ын Ажлын хэсэг болон Үндэсний аудитын газрын өжлын хэсэгт тус, тус ажиллаж байсан юм.
-Саяхан УИХ-аас байгуулагдсан Түр хороо Оюутолгой төсөлтэй холбоотой асуудлаар нээлттэй сонсгол зохион байгуулсан. УИХ-ын нээлттэй сонсголын талаар та ямар байр суурьтай байна вэ?
-УИХ-ын Оюутолгойн төслийн нээлттэй сонсгол цаг үеээ олсон чухал ач холбогдолтой болсон гэж үзэж байна. Оюутолгой төслийг хэрэгжүүлэх УИХ, Засгийн газруудын шийдвэрүүд анхны Хөрөнгө оруулалтын гэрээ болон Хувь нийлүүлэгчийн гэрээ, Дубайн далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөө хэмээх шинэ хэлэлцээрийг хэрхэн байгуулж, хэрэгжүүлсэн үйл явц, төслийн хөрөнгө оруулалтын санхүүжилт хэрхэн хийгдсэн, өнгөрсөн 16 жилийн хугацаанд төслийн үр өгөөж, төслийн зээлийн өр хэрхэн үүссэн үнэн бодит нөхцөл байдлыг ард түмэнд танилцуулсан, төсөлтэй холбоотой нууцад авсан зарим гэрээнүүд, баримт бичгүүдийг ил болгосон сайн талтай.
Сонсголын үр дүнд Оюутолгойн бүлэг ордуудыг ашиглах гэрээ, хэлэлцээрүүдийг хэрэгжүүлэхэд гарсан алдаа завхарлыг залруулах, төслийн үр өгөөжийг нэмэгдүүлэх оновчтой шийдвэрүүд гарахад дэмжлэг болно гэж найдаж байна.
-Та уул уурхайн салбарт 40 гаруй жил ажиллаж байна. “Эрдэнэт”, “Оюутолгой” үйлдвэрүүдийн олон улсын өрсөлдөх чадвар, техник технологийн сэдвээр техникийн ухааны докторын зэрэг хамгаалсан хүн. Дэлхийн хэмжээний зэс, алтны орд газруудыг ашиглах гэрээ байгуулах олон улсын сайн туршлагын талаар яривал?
-Олон улсын уул уурхайн салбарт уул уурхайн хөгжлөөр тэргүүлэх орнууд уул уурхайн төслүүдийг хугацаанд нь хэрэгжүүлэх, төслийн үр өгөөжийг нэмэгдүүлэх үүднээс үндэснийхээ уул уурхайн хуулиудаа шинэчлэн сайжруулж байна. Эдгээр хуулиудын зарим зохицуулалтыг авч үзвэл:
Нэгдүгээрт, Индонез ба Чили улсын хуулийн зохицуулалтын хүрээнд Засгийн газар нь давхардсан эрх үүрэгтэй олон яам, агентлагууд, төрийн байгууллагуудыг стратегийн томоохон ордуудыг ашиглах болон удирдах асуудалд оролцуулахыг хориглодог.
Уул уурхайн стратегийн төслийн хөрөнгө оруулалтын гэрээ буюу орд газрыг ашиглах гэрээнд тухайн орны Уул уурхайн асуудлыг хариуцсан сайд нь зөвхөн гарын үсэг зурдаг бөгөөд гэрээний хэрэгжилт, хяналтыг давхар хариуцдаг.
Хоёрдугаарт, Орд газрыг ашиглах гэрээний дагуу Индонезийн зэс, алтны ордыг ашиглах эрх авсан АНУ-ын Freeport-McMoRan, Их Британийн “РиоТинто” компани дэлхийд зэсийн нөөцөөрөө тэргүүлдэг Грасбэргийн ордуудын ил уурхай болон далд уурхай, мөн хайлах цэвэршүүлэх үйлдвэрийн төслийн хөрөнгө оруулалтыг 100 хувь хариуцсан.
Гана улсын алтны томоохон уурхайд “Рио Тинто” төсөл хэрэгжүүлэгч компанийнхаа 15 хувийн хувьцааг үнэ төлбөргүй Засгийн газарт нь эзэмшүүлсэн.
Орд газрыг ашиглах гэрээг 20 жилийн хугацаагаар байгуулж, 10 жилээр сунгадаг байна.
Гуравдугаарт, дэлхийн тэргүүлэгч Чили ба Индонез зэрэг оронд уул уурхайн төслүүдийг хэрэгжүүлэхдээ татварын тогтворжуулалт хийдэггүй, менежментийн төлбөр авдаггүй, борлуулалтын орлогыг тухайн орны үндэсний банкуудаар дамжуулан авдаг, татварын маргааныг зөвхөн байгалийн баялгийн эзэн орны хуулиар шийдвэрлэдэг практик хүчин төгөлдөр мөрдөж байна.
-Тэгвэл Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ хэр сайн болсон гэж та боддог вэ. Анхны 2009 онд байгуулсан гэрээ, тэдгээрийн хэрэгжилтийн талаар хүмүүс илүүтэй сонирхдог л доо?
-Оюутолгой төслийн Хөрөнгө оруулалтын гэрээ нь харилцан ашигтай байх зарчмыг баримтлаагүй, хөрөнгө оруулагч талд хэт давуу байдлыг олгосон бөгөөд төслийн үйлдвэрлэл, эдийн засгийн үзүүлэлтүүд, үр өгөөжийн хэмжээ тодорхойгүй буюу зэс,алтны бүлэг ордыг ашиглах ТЭЗҮ-ийг нь Уул уурхайн яамны Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл хүлээж аваагүй байхад нь хөрөнгө оруулагчийн нөлөөнд орж, түүний бэлтгэсэн гэрээнийх нь загвараар гэрээ байгуулсан нь учир дутагдалтай алхам болсон. Эдгээр гэрээнүүдийн бүтэц, бүлгүүдийн томьёолол, тэдгээрийн зохицуулалтуудаас харахад төслөөс улсын төсөвт төлөх татвар, хураамжуудийг 30 жилийн хугацаагаар тогтворжуулсан, төслийг хэрэгжүүлэхэд Монголын талын хүлээх үүргүүдийг нарийвчлан тусгах замаар хөрөнгө оруулагчдын эрх ашгийг бүрэн хамгаалсан, уурхайчдын хотхон ба төмөр зам, цахилгаан станц байгуулах үүргүүдийг орхигдуулсан, мөн төслийн хөрөнгө оруулалтаа хэтрүүлсэн болон "Оюутолгой" компанийг алдагдалтай ажиллуулсан тохиолдолд менежментийн төлбөрийг олгохгүй байх, хүчин чадлаа жил бүр 15 хувиас дээш нэмэгдүүлэхэд тусгай нөөц ашигласаны төлбөр авах, усны бохирдлын төлбөр авах, байгаль экологийн хохирол учруулсан тохиолдолд нөхөн төлбөр нэхэмжлэх, уурхайн хаалтын менежментийн зардал зэрэг зохицуулт тусгагдаагүй, Монгол Улсын эрх ашгийг хэт орхигдуулсан нь туйлын харамсалтай юм.
-Оюутолгойн төслийн хөрөнгө оруулалтын гэрээнд төслийн үр өгөөжийг бууруулсан сөрөг үр нөлөөтэй ямар зохицуулалт туссан гэж та үздэг вэ?
-Хөрөнгө оруулалтын анхны гэрээг байгуулах яриа хэлэлцээг Монгол Улсын Уул уурхайн сайд ахлан явуулаагүй, мэргэжлийн хүмүүс, эрдэмтэн судлаагчдыг оролцуулалгүй, уул уурхайн салбарын туршлагагүй хөрөнгө оруулагчдын нөлөөнд орсон Сангийн сайд ахлан, улстөрчид хэлэлцээ хийсэн нь муу гэрээ болох нөхцлийг бүрдүүлсэн.
Хөрөнгө оруулагчдын захиалгаар Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулах бэлтгэл ажлын хүрээнд тухайн үед үйлчилж байсан Ашигт малтмалын тухай хуульд 2006 онд зориуд нэмэлт өөрчлөлт оруулж, төрийн эзэмшлийн хувь хэмжээ 34 байх, компанийн хувьцааг хөрөнгө оруулах замаар эзэмшихээр зохицуулалт оруулсан байдаг.
Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг 30 жилийн хугацаатай байгуулсан бөгөөд 20 жилийн хугацаагаар 2 удаа сунгахаар гэрээнд тусгагдсан.
Тэр үед мөрдөж байсан зэс, алтны борлуулалтын орлогоос 66 хувийн гэнэтийн ашгийн татвар авах хуулийг хүчингүй болгож, АМНАТ-ыг 5 хувиар авах, аж ахуйн нэгжийн татвар, гаалийн татвар зэрэг 8 төрлийн татвар, хураамжийг 30 жилийн хугацаанд тогтворжуулсан.
Зэсийн үнэ олон улсын зах зээл дээр тонн нь 5000 ам.доллараас дээш нэмэгдсэн ч өсөн нэмэгдсэн орлогын татвар авахаас татгалзсан байдаг.
Төслийн үр өгөөжийг бууруулсан гэрээний нэг заалт нь Оюутолгой төсөл 8 жил алдагдалтай ажиллуулахыг зөвшөөрч, тухай жилийн алдагдлыг 100 хувиар дараа жилийн татвар ноогдох орлогоос хасч тооцох заалт оруулсан явдал юм.
Мөн Хөрөнгө оруулагчид зэс, алтны борлуулалтын орлогыг захиран зарцуулах, Монголын үндэсний банкиар үйлчлүүлэх бус гадаадын банкнуудад шилжүүлэн зарцуулах эрх олгосон нь Монгол Улс байгалийн баялгийн эзний нь хувьд зэс, алт ба мөнгөний баяжмалыг өрсөлдөх чадвартай үнэ, худалдааны нөхцлөөр худалдах, худалдан авах гэрээгээр борлуулж байгаа эсэх, валютын урсгалд хяналт тавих боломжгүй болгосон нь ноцтой үйлдэл юм.
Хэдийгээр Монголын талыг уг төслийн хувьцааны 34 хувийн эзэмшигч гэж хийсвэр нэр өгсөн ч хөрөнгө оруулалтын зардлыг бүрэн хянах боломж нөхцлийг хязгаарлан ТУЗ-ийн гишүүнд цөөн хүмүүс төлөөлөл болгон оруулж, баримт нотолгоогүйгээр хөрөнгө оруулалт болон ашиглалтын зардлыг зориудаар хэт өсгөж Монголын талыг хэтэрхий их хэмжээний өрөнд оруулах нөхцлийг зориуд бүрдүүлсэн нь харамсалтай. Хэрэв бид хамтарсан хөрөнгө оруулагч бол хөрөнгө болон зардлыг 100 хувь хянаж, борлуулалтын орлогыг хамтран тооцоолж энэ төсөлд оролцох ёстой. Мөн мөнгө зээлдэгч бол бас л ялгаагүй бидний зээлсэн мөнгө ямар зүйлд зарцуулагдаж, юу болж байгааг бүрэн хянах ёстой. Гэвч энэ гэрээ, түүнийг хамгаалагч нөхдийн буруугаас ямар ч хяналтгүй 20 орчим тэрбум ам.долларын өрөнд улсаар нь оруулсан төсөл болохыг хэн бүхэн ойлгохоор боллоо.
-Далд уурхайн байгуулалтын төлөвлөгөө нэртэй Дубайн гэрээ байгуулах шаардлага байсан уу, анхны хөрөнгө оруулалтын гэрээг сайжруулах алхам болж чадсан уу?
-Дубайн гэрээний төслийг УИХ-ын чуулганд оруулж танилцуулаагүй бөгөөд 2009 оны хөрөнгө оруулалтын гэрээний нөхцлийг улам муутгасан, Монгол Улсын олон хуулиудыг ноцтой зөрчсөн гэрээ болсон. Уг гэрээний хүрээнд 4 тэрбум ам.долларын өндөр хүүтэй зээлийг барууны 15 банк, санхүүгийн байгууллагуудаас авч, Оюутолгой төслийн хувь нийүүлэгч “Рио тинто” компанийн өрийг төлөхөд ашигласан мэдээлэл байдаг.
Хөрөнгө оруулалтын зардлын хэтрэлт 1.9 тэрбум ам.долларын маргааныг хэрэгсэхгүй болгож хүчингүй болгосноос Монголын тал төслөөс ногдол ашиг хүртэх хугацаа 2024 он байснаа 2037 он болж хойшилсон. Одоо ч 2041 он болж хойшилох төлөвтэй байна.
Мөн энэ гэрээнд “Рио Тинто”-гийн толгой компанийн удирдлагуудын менежментийн зөвлөх үйлчилгээний зардалд 320 сая ам. доллар олгохыг баталгаажуулсан зэргийг дурдах нь зүйтэй юм
Стратегийн ач холбогдолтой Оюутолгой төслийг уул уурхайн салбарыг хариуцсан төрийн захиргааны төв байгууллагаас холдуулан “Эрдэнэс-Монгол” ХХК хэмээх төрийн өмчийн компанийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэргэд ажиллуулж , уг төслийн Хувь нийлүүлэгчдийн гэрээг байгуулах эрх олгосон нь ихээхэн алдаатай шийдвэр болсон бөгөөд улмаар менежментийн төлбөр олгох ба зэс, алтны асар нөөцтэй дэлхийн хэмжээний төслийг хувь нийлүүлэгчдийн өндөр хүүтэй зээлийн хөрөнгөөр санхүүжүүлэх муу хувилбарыг сонгосон нь төслийн эдийн засгийн үр өгөөжийг хэт бууруулж, хөрөнгө оруулалтын гэрээг Хувь нийлүүлэгчдийн зээлийн мөнгө хүүлэх луйврын гэрээ болгон өөрчилсөн байдаг.
-Оюутолгой төсөл нь Монгол Улсын нийгэм, эдийн засагт ямар өгөөж өгч байна гэж та дүгнэх вэ?
-Энэ төсөл нь манай улсад хамгийн том хэмжээний гадаадын хөрөнгө оруулалтыг оруулж, экспортын орлогыг бүрдүүлэх, ажлын байр бий болгох зэрэгт чухал хувь нэмэр оруулж байна.
Гэхдээ Оюутолгойн зэс, алтны төсөл нь өнгөрсөн 16 жилд алдагдалтай ажиллаж, улмаар Монгол Улсын төсөвт аж ахуйн нэгжийн орлогын албан татвар ба ногдол ашиг төлөхгүй байна.
Төслийн хувьцааны зээл болон хувь нийлүүлэгчдийн зээл, зээлийн хүүгийн өр төлбөр одоо 20 тэрбум ам. доллар болж, зээлийн өрөнд ороод байна. Энэхүү зээлийн өр нь Монгол Улсын нийт зээлийн өрийн 50 орчим хувийг эзэлж байна.
Өнгөрсөн хугацаанд Оюутолгой төслийн экспортын орлого 11.2 тэрбум ам.доллар болж, нийт орлогын 1.2 тэрбум ам.доллар нь Монгол Улсын улсын төсөвт, 10 тэрбум доллар нь хөрөнгө оруулагчийн менежментийн зардал, хувьцааны зээл ба хувь нийлүүлэгчийн зээлийн өрөнд төлсөн үр дүн гарч байна.
Төсөл алдагдалтай ажиллаж байхад ч "Рио Тинто" компани менежментийн төлбөр авч, өнгөрсөн хугацаанд 1.2 тэрбум долларын төлбөр төлсөн нь уг төслөөс Монгол Улсын төсөвт орсон нийт татварын орлоготой тэнцэж байна.
-Ил ба далд уурхайн ашиглалтыг сайжруулахтай холбогдуулан ойрын хугацаанд ямар арга хэмжээ зайлшгүй авах шаардлагтай гэж та харж байна?
- Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулснаас хойш өнгөрсөн 16 жилийн хугацаанд ил ба далд уурхайн зэс, алтны нөөцийн 50 орчим хувийг ашиглаад байна. “Оюутолгой” компани 2009 он хүртэл гүйцэтгэсэн хайгуулын бодит зардлаа 3 дахин өсгөн нэг тэрбум ам.долларын зардал гаргасан гэж компанийн санхүүгийн тайландаа тусгасан. Оюутолгойн бүлэг ордуудын ашиглалтын үеийн хайгуулын нэмэлт ажлыг өндөр хүүтэй зээлээр санхүүжих хөрөнгө оруулалтаар биш, экспортолж байгаа зэс, алтны баяжмалын борлуулалтын орлогоос компани өөрөө санхүүжүүлэх хэрэгтэй. Аж үйлдвэр, уул уурхайн яам “Оюутолгой” компанийн 2010-2025 оны хугацаанд хийсэн эрэл хайгуулын ажлын хэмжээ, гаргасан зардалд техникийн аудитыг хөндлөнгийн мэргэжлийн байгууллагаар хийлгүүлэх, 2025 оны зэс, алтны ордын нөөцийг нарийвчлан хэлэлцэж хүлээн авах шаардлагатай.
- Олон улсын уул уурхайн салбарын практикт зэс, алтны ил ба далд уурхайнуудыг ашиглалтад оруулж, тэдгээрийн үйл ажиллагааг тогтвортой явуулахад шаардлагатай 6 сар ба 1 жилийн хүдрийн нөөц бэлтгэхэд гарааны хөрөнгө оруулалтыг зарцуулдаг.
Гэтэл “Оюутолгой” компани нь далд уурхайн олборлолтод шаардагдах зэсийн хүдрийн 10-20 жилийн нөөцийг гаргах бэлтгэл малталтуудыг төслийн борлуулалтын орлого буюу үйл ажиллагааны зардлаар бэлтгэх ёстой байтал хөрөнгө оруулалт гэсэн нэрээр зээлийн санхүүжилтээр бэлтгэж, ихээхэн хэмжээгээр хөрөнгө оруулалтыг зориуд өсгөн, зээлийн өр авлагыг нэмэгдүүлэх арга хэрэгсэл болгосон байна гэж үзэж байна.
Энэ нь хөрөнгө оруулалтын зээлээр далд уурхайн уулын бэлтгэл ажлууд болон олборлолтыг явуулж, үйлдвэрлэлийн зардлыг даалгасан алхам гэж үзэх бүрэн үндэстэй байна. Улмаар далд уурхайн зэс, алтны нөөцийг сорчлон олборлох, богино хугацаанд өндөр агуулгатай зэсийн нөөцийг ашиглах, далд уурхайн насжилтыг 10-20 жилээр багасгасан үйлдвэрлэл, санхүүгийн луйвар хийж байгааг яаралтай зогсоох, эдгээрт зарцуулсан хөрөнгө оруулалтын хэмжээг тооцон хөрөнгө оруулалт нэрээр үүссэн зээлийн өр,төлбөрийн хэмжээнээс хасуулах асуудлаар нэхэмжлэл гаргах нь зүйтэй гэж үзэж байна.
Ер нь хамтарсан төсөл нэртэй зээлийн луйврыг нягтлан шалгах шаардлагатай.
Аль ч томоохон уул уурхайн төсөл гарааны хөрөнгө оруулалтыг хөрөнгө оруулагч талууд хамтран гаргаснаас хойш уг төсөл цаашдын үйлдвэрлэл, хүчин чадлаа нэмэгдүүлэхийг бие даан төлөвлөн хэрэгжүүлдэг.
Гэтэл Оюутолгой төсөл 13 жилийн өмнө бүтээгдэхүүн үйлдвэрлэж, экспортод гаргаснаас хойш тасралтгүй хөрөнгө оруулалт хийсэн гэж баялгийн эзэн орныг уг зэс,алтны ордуудын барьцаанд тавьж хөрөнгө оруулалт хийсэн нэрээр зээлийн өрөнд оруулах төсөл зориудаар болгосон нь туйлын харамсалтай. Монгол Улсын хөгжилд оруулсан хувь нэмрийг нь зээлийн өрийн дүнтэй харьцуулбал маш их хасах үр дүнг улсаараа хүлээх болоод байна.
Иймд хөрөнгө оруулалт, ашиглалтын зардал, экспортын худалдаа болон бусад санхүүгийн бүрэн үзүүлэлтүүдэд мэргэжлийн хөндлөнгийн байгууллагуудаар аудитын дүгнэлт гаргуулах нь тулгамдсан асуудал болж байна.
Ер нь ийм алдагдалтай, үр өгөөж багатай төсөлд хөрөнгө оруулагчид менежментийн төлбөр төлөх ямар ч үндэслэл байхгүй болно.
3,607.57
















































Зочин 2025-12-23 202.9.41.27
Оюу-Толгойг өнгөрсөн хугацаан дахь алдааг засаж залруултал шууд зогсоо. Монголд ашиггүй л байгаа юм бол айгаад байх юу байгаа юм. Газар доороо байж л байг. Худлаа ард түмний толгойг эргүүлж байгаад гадны гар хөл бологчид баяжиж байна.УИХ-ын залуусын ихэнх нь ОТ холбоотой шүү
Нэргүй 2025-12-23 103.57.94.106
заил заил
Нэргүй 2025-12-23 103.212.116.57
Мундаг. Тууштай байгаасай.
Хүннү 2025-12-23 202.9.47.39
Энэ хүнийг ОТ-н сонсголд оруулдаг байж ээ. ОТ-н гэрээ ямар муу болсныг маш тодорхой хэллээ. Одоо бид гэрээг дахин шинэчлэн сайжруулах талаар ЗГ, УИХ -аас шаардах ёстой. Гол буруутан нь тухайн үеийн УИХ, Есайд, Сангийн сайд нар. Хүний хүнээс буруутгахгүй, өөрснийхөнтэйгээ ярих ёстой. Ард түмэнд өгөөжгүй юм бол бид ОТ-оор яах юм.
Зочин 2025-12-23 103.229.121.221
Оюутолгойн гэрээ чинь луйвар болж байна.Эдийн засгийн алуурчид манай улсыг сүйрүүлж,луйвардаж байна гэж тэр үед уул уурхайн эдийн засгийн доктор Авирмэд чадлаараа хэлж ярьж тэмцэж байгаад амь насаа алдсан.
зочин 2025-12-23 66.181.160.94
Улс орон ядруухан байх үедээ гуйж шахуу хийсэн гэрээ бизээ .. Тэр үеийн дарга , дорго нарыг ойлгож байнөөөө…
Харин Монголчууд цатгалан болоод ирхээрээ их зангаа хувиргах юмаа … Муухай шдээээээ
Нэргүй 2025-12-23 103.111.68.3
ОДОО ТЭГЭЭД НААД ГЭРЭЭГЭЭ ХҮЧИНГҮЙ БОЛГООЧ ЭЭ н**ш х****л ИДСЭН ХҮРЭЛСШХ ЭЭ???? АВИЛГА ШААЧААД БАЙХИЙН????
зочин 2025-12-23 66.181.185.9
энэ нөхөр жинхэнэ оросын гар хөл бууны нохойдоо. ийм нөхдүүдийн доктор энэ тэр шал худлаа. оросууд цол өгөөд гар хөлөө болгосон нөхдүүдийн нэг л дээ
зочин 2025-12-23 66.181.160.94
КГБ ийн дэслэгч үү ?..
Нэргүй 2025-12-23 66.181.160.8
үнэхээр дэлхийд хосгүй луйврын гэрээ хийгдэж, бид байгалийн баялгаа луйвардуулаад алдаж байгаа улс юм байна. Бодитой мэдээллүүдийг үнэн мөнөөр нь гаргаж тавьсан энэ хүнд их баярллаа. алдаагаа түргэн засаж залруулах хэрэгтэй бн.
Иргэн 2025-12-23 66.181.161.252
Мэддэг юм бол гэрээгээ хийлцчихгүй дээ
Нэргүй 2025-12-23 202.9.41.60
БАЯРЦОГТЫН ОЮУ ТОЛГОЙТОЙ ХОЛБООТОЙ АВИЛГИЙН ХЭРЭГИЙГ АТГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ ТҮҮНИЙ ШВЕДИЙН БАНКД МАРТСАН 25 САЯ ДОЛЛАРЫГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА. БАЯРЦОГТ БОЛ МАШ АЮУЛТАЙ ХУЛГАЙЧ ХУДАЛЧ АЙМШИГТАЙ ХҮН ШҮҮ!!!
Монгол 2025-12-23 66.181.177.156
Энэ хүн л овоо баримттай, дүн нуруутай гол асуудлуудыг нь гаргаж тавьж байна. Хамаагүй ойлгомжтой ярьсан байна.
Нэргүй 2025-12-23 202.21.109.9
хятадын монгол уу
Нэргүй 2025-12-23 103.57.93.243
Сонсгол болон энэ академчийн дүгнэлтээс харахад:
– 1. Манайх 10 сая дойлурын өртэй, энэ өр өдөр бүр нэмэгдэж байгаа, бүхэлдээ луйврын гэрээ болжээ
– 2, Эзэн нь болох Монголоос өдөр тутмын олборлолт, орлого зарлага, санхүүд хяналт тавих боломжгүй болгосон
-Иймд, олон улсын экспертүүдийн багаар хөндлөнгийн шалгалт хийлгэх, чадахгүй бол уурхайг хаах
Нэргүй 2025-12-23 124.158.106.160
одоо баярцогт элбэгдорж сайханбалаг алтанхуяг нарыг непалдах цаг болж
Судлаач иргэн 2025-12-23 202.9.46.86
тухайн үед ч учиргүй их орлого олно их баян орон болно гэж л бодоод байсанаас туршлага бага байсан шүү..гэхдээ Галсанбалжир бол том төслүүдийг хэрэгжүүлж байсан байгууллагад эдийн засгийн хэлтсийн захирлаар ажиллаж байсан маш их мэдлэг туршлагатай хүн лдээ..нам нь төрийн дээр гараад суучихсан ,луйварчид төслийг гацахаар өдөр шөнөгүй чарлаж байсан тул жаахан аргадаж түргэдсэн байхооо..ямартай ч гэрээг байгуулсан хүмүүс бол гавьяатай шүү..уул нь тэр үед ГЭЗХУХ гэж байгуулоагыг сэргээн байгуулж
Ажиглагч 2025-12-23 73.220.241.210
Түр Хорооны ажлын хэсэгт энэ Галсандорж гэдэг эрдэмтэн яагаад ороогүй юм бол оо? Экспертийн илтгэл дүгнэлт жолдоод байсан шүү.
Нэргүй 2025-12-23 202.9.40.235
Муу амтай гөлөг вэ, яасан
тогоо 2025-12-23 43.242.243.241
би бас тэгж бодож байна. алт зэсний нөөцийн 50 хувийг ашиглачихсан. 11 тэрбум долларын орлого олсон гэж шааж байна. ийм юм яг энэ хүн ярив уу, сэтгүүлч нь мэдэмхийрээд шаачихав уу
Нэргүй 2025-12-23 59.153.114.233
Ер нь тухайн үед ЕС Баяр тов маш хариуцлаггүй гэрээ хийсэн нь тодорхой ялангуяа Зоригт, Баярцогт 2 гол үүрэг гүйцэтгэсэн?? Олон юм ярих шаардлаггүй дээрх нөхдүүд! МУ д хохиролтой нь үнэн, харин цаашид хэрхэн засч сайжруулах нь өнөөдөр ч нээлттэй сэдэв! Өмнөх 3Г хайнга хариуцлаггүй хандаж ирсэн! Данх 20 сая дол ын авилгын шинжтэй үйлдэл хийсэн нь тодорхой болж бна, дандаа авилгаар асуудлыг шийдэж ирсэн.,
Нэргүй 2025-12-23 66.181.182.236
Тэнэгтдэг байна ш дээ,Оюутолгойн гэрээ хийх ажлын хэсгийн ахлагч нь тухайн үеийн сайд нь байсан Зоригт гэдэг хүн шүү,уймраа хүн бололтой энэ хүнийг сонсох хэрэггүй дээ
Нэргүй 2025-12-23 103.212.116.213
тэр зоригт чинь тэгээд мэргэжлийн хүн бсан юм уу. энэ хүн харин ч яг чухал зүйлүүдийг онож хэлсэн байна
хэрүүлч өвгөн 2025-12-23 103.212.162.71
Анх энэ гэрээг хийж байхад энэ дурак яагаад дуугараагүй юм бэ, одоо өнгөрсөн борооны хойноос цув нөмрөөд л … эх орон, ард түмнийгээ хохироосон хойно нь хуцаж байх шив.
иргэн 2025-12-23 202.70.34.70
Дуугараагүйг нь чи яаж мэдэж байгаа юм, дуугаргаагүй л байхгүй юу, Угаасаа Баярцогт ганцаараа шахуу ОТ-хонтой нууцаар шахуу уулзаж гол юмнуудаа тохирсон, Та нарын магтаад байгаа гавал толгой чинь ч өөрөө ийм алдагдал хүлээнэ гэж бодоогүй, надад их ашигтай юм байна гэж бодоод бүхнийг зохицуулсан.
Иргэн 2025-12-23 73.220.241.210
Бүх сонин хэвлэл нь хаалтийн гэрээтэй байхад яаж дугарах юм бэ%
Нэргүй 2025-12-23 66.181.171.214
хуцдым бэ?
Нэргүй 2025-12-23 124.158.126.132
Бүгд ойлгомжтой бнашдээ, илт Рио Тинтогийн талыг баримталсан, МУ-д ашиггүй, улсаа худалдсан гэрээг томоохон авилгал авч байгуулсан гэдэг нь тодорхой. Дансан дахь 1 сая доллараа мартатлаа баяжсан биздээ?
Нэргүй 2025-12-23 202.21.109.9
25нсая
Хотын уугуул иргэн 2025-12-23 103.229.123.100
Гэрээ байгуулж байх үе буюу 2011 онд таг дуугуй байж байгаад сая сэрсэн юм шиг худлаа том том юм ярьж нэг их мэддэг хүн шиг дэмий ярьж донгосхоо больмоор юм. Хөгшин тэнэг…
Нэргүй 2025-12-23 103.212.116.213
гэрээ байгуулсан хүмүүс ийм хүмүүсийн үгийг улс төрчид сонсдог гэж бодоэ байна уу. яаж ахиухан юм халааслах вэ гэдгээ л боддог байх. Сонсдог бсан бол их л хэрэгтэй толгой байж дээ
Нэргүй 2025-12-23 202.131.225.197
академич нэртэй үеээ өнгөрөөсөн тэнэг өвгөчүүл бид нар гай л болно.
Нэргүй 2025-12-23 103.229.123.231
Саяын сонсгол дээр Уул уурхайн сайд байсан Зоригт дуугүй суугаад байсан нь өөрийг нь оролцуулаагүй учир тэгж л дээ.
Том бодно 2025-12-23 59.153.87.237
бид усаа маш үнэ зарах хэрэгтэй шүү
Нэргүй 2025-12-23 202.21.125.22
Баяр баярцогт нараас ял асуух цаг болжээ
ИРГЭН 2025-12-23 66.181.191.150
BID TENEGVVD YUMDAA
Зочин 2025-12-23 59.153.112.166
Оюутолгойн гэрээ хийсэн хүмүүсийг шоронд хийж, Рио Тинтог Монголоос хөөж гаргах хэрэгтэй болжээ.
Зочин 2025-12-23 202.9.40.225
Монгол улсад ямар ашиг өгсөн нь ойлгомжгүй.Хүнд эрдэнэсийн сангаа ямар ч үнэ төлбөргүй өгчихөөд,эргээд өөртөө өр зээл,зээлийн хүү төлөөд байгаа ч юм шиг ….
Del 2025-12-23 202.55.188.41
Элбэгээ хэлсэн болохоос үнэн үг хэлсэн шүү дээ Оюутолгойн гэрээ өнгөрсөн асуудал болсон анхнаасаа буруу хийсэн гэрээг засах боломж бараг байхгүй шүү
Нэргүй 2025-12-23 66.181.179.101
Мэдэмхийрэгч нар огт юу ч мэддэггүй тэнэгүүдээс ч хортой!!!
Mergejilten 2025-12-23 202.131.225.197
Ah huu Blockcave mining talaar bol yuch meddegui ni helsen ug bolgonoos ni haragdaj bna. Sanhuu jilt bol tusdaa yarigdah bz. Uul uurhain talaar bol meddegui hun bna shuu.
Эрдэнэтийн ахмад настан Д.Байгал 2025-12-23 103.212.119.127
Энэ нэг Отгонбилэгийн тэжээвэр нохой, байсан юмаа
Нэргүй 2025-12-23 66.181.181.154
Энэ нөхөр тийм л их туршлагатай, ухаантай юм бол анхнаасаа яагаад хэлж ярихгүй байсан юм бэ?
Төсөл эхлэхээс бүр өмнө улс төрчид сонгуулийн амлалтаар ард түмнийг хуурах, Оросын их өрийг дарах зорилгоор урьдчилж мөнгө зээлээд түүнийхээ төлөөсөнд хөрөнгө оруулагчдын аманд орж, тэдэнд ашигтай байх нөхцөлөөр гэрээ байгуулсан байна.
Мөн Эрдэнэт үйлдвэр ашиглалтад орсон эхний 10 жилдээ улсад татвар өгөх нь бүү хэл улсаас татаас авдаг байсан гэдгийг зарим учир мэдэх хүмүүс ярьж байна.
Нэргүй 2025-12-23 103.57.94.235
ХУУЛЬ БУС 2 ЛИЦЕНЗ-ийг ХУРААХ , рио тинто-г ХӨӨХ , ДЭЛХИЙ ОЙЛГОНО , угаасаа Дэлхийд ийм ГЭРЭЭ гээч БАЙХГҮЙ !!!
Нэргүй 2025-12-23 103.57.94.235
ЦОРЫН ГАНЦ ГАРЦ : рио тинто-ХӨӨХ , онтрэ-гээчийн ЛИЦЕНЗ-ийг ХУРААХ
Нэргүй 2025-12-23 103.57.94.235
рио тинто-г ХӨӨХ , онтрэ-гээчийн ЛИЦЕНЗ-ийг ХУРААХ !!! -ӨӨР ГАРЦ БАЙХГҮЙ .
Нэргүй 2025-12-23 103.57.95.116
Ёстой ямар ч мэдлэггүй байж монголыг төлөөлж яаж ингэж чадаж байна аа улсаа өрөнд оруулсан ийм жохнуу хийчихээд чөмгөө дундартал зүтгэж бна гээд орилоод явах юм
Нэргүй 2025-12-23 103.57.94.235
онтрэ-гээчийн ЛИЦЕНЗ-ийг ХУРААХ , рио тинто-г ХӨӨХ !!!-ӨӨР ГАРЦ БАЙХГҮЙ
Баабар 2025-12-23 202.126.89.240
одоо чамайг Орос тролл нэр зүүлгээд хэн ч биш болгоноо хэхэ
Иргэн 2025-12-23 64.119.31.64
Анх энэ гэрээг хийж байхад энэ дурак яагаад дуугараагүй юм бэ, одоо өнгөрсөн борооны хойноос цув нөмрөөд л
Tumur 2025-12-23 103.57.94.235
Байгаад яадаг юм , өгөр толгой урвагч баярцогт УЛААН ГАЛЗУУ рио тинто-гийн төлөө чөмгөө дундартал зүтгээд байхад чинь , энэ муу баярцогт чинь ДАРГА байсан , хэний ч үгийг сонсохгүй өөрийнхөөрөө зүтгээд байхад , тэрсэлдсэн бүхнийг нь халахыг халаад , алахыг нь алаад яваад байсан байхад , БҮХ ГАЙ ГАМШИГ баярцогт түүний бөөгс долоогчдоос болсон.
иргэн 2025-12-23 66.181.171.252
Дэмбэрэл гуайн хэлсэн, Баярцогт хоёр талд ажилладаг байсан нөхөр гэдэг яг үнэн шүү. ҮАБЗ-ийн мэдээллийг ОТ-хонд аваачиж өгдөг, тэднийг Сангийн яаман дээрээ ганцаараа хүлээж авдаг байсан гэсэн.
Tumur 2025-12-23 103.57.94.235
өгөр толгой урвагч баярцогт УЛААН ГАЛЗУУ рио тинто-гийн төлөө чөмгөө дундартал зүтгээд байхад чинь , энэ муу баярцогт чинь ДАРГА байсан , хэний ч үгийг сонсохгүй өөрийнхөөрөө зүтгээд байхад , тэрсэлдсэн бүхнийг нь халахыг халаад , алахыг нь алаад яваад байсан байхад , БҮХ ГАЙ ГАМШИГ баярцогт түүний бөөгс долоогчдоос болсон.
Tumur 2025-12-23 103.57.94.235
рио тинто-г ХӨӨХ , онтрэ-гээчмйн ЛИЦЕНЗ-ийг ХУРААХ !!!-ӨӨР ГАРЦ БАЙХГҮЙ , өгөр толгой урвагч баярцогт УЛААН ГАЛЗУУ рио тинто-гийн төлөө чөмгөө дундартал зүтгээд байхад чинь , энэ муу баярцогт чинь ДАРГА байсан , хэний ч үгийг сонсохгүй өөрийнхөөрөө зүтгээд байхад , тэрсэлдсэн бүхнийг нь халахыг халаад , алахыг нь алаад яваад байсан байхад , БҮХ ГАЙ ГАМШИГ баярцогт түүний бөөгс долоогчдоос болсон.
Нэргүй 2025-12-23 43.242.242.59
Дубайн гэрээг сайн гэрээ болсон гээд АН-ын зарим хүмүүс яриад байсан чинь муу л гэрээ болсон байна. Улс орныг өр зээлэнд унагаасан Ч.Сайханбилэг мэтийн хүмүүст хариуцлага тооцох хэрэгтэй. Газар доороо баялагтай болсон биш бид өрөнд ордог нь мөн хачирхалтай бас тэнэг юмаа.
Нэргүй 2025-12-23 122.201.23.83
тэнэг Иван еврей-с 1 рубль зээлэв
еврей – сарын дараа 2 рубль өгнө шүү барьцаанд сүхээ өг гэв
Иван сүхээ өгөв 1 рубль аваад гарах гэтэл
еврей -чи дараа 2 рубль өгөх хэцүү биз 1 рубль нь төлчих. Дараа 1 л өгнө биз.
Иван -Нээрээ тэгье
Тэнэг Иван явахдаа бодож байна.мөнгө байхгүй. Сүх байхгүй,Бүх юм ёсоороо л байна, сарын дараа 1рубль ээ яаж төлнөө
Нэргүй 2025-12-23 202.126.89.129
Үхэр монгол Riotinto дээр очиод надад оюутолгой байна уxаад баян болий 34% Минийx шүү
Rt – тийм бол уxаx мөнгөний 34% ийг чи гаргах ёсиой байхгүй бол надаас хүүтэй зэл гэв
Монгол тэгиы.
2039 он болов От ухаад дуусж зээлсэн мөнгөний өр 1 тэрбум $ болов
Монгол бодов ОТ баялаг байхгүй байгалаа сүйтгэсэн говийн усаа ашиглаад дууссан 1 тэрбум $ оо яаж төлнөө
Нэргүй 2025-12-23 202.126.89.240
тэнэг Иван биш үхэр монгол Хятад худалдаачин 2ын үлгэр бишүү
Нэргүй 2025-12-23 202.126.91.107
Гашуун үнэн
Нэргүй 2025-12-23 103.57.93.29
Хэргийн эзэн өөрөө гараад ирэв үү,,, ухаантай царайлаад… тухайн үед байсан байж…. одоо болтол албан тушаалд зоолттлй….
Төмөр 2025-12-23 103.57.94.235
Байгаад яадаг юм , өгөр толгой урвагч баярцогт УЛААН ГАЛЗУУ рио тинто-гийн төлөө чөмгөө дундартал зүтгээд байхад чинь , энэ муу баярцогт чинь ДАРГА байсан , хэний ч үгийг сонсохгүй өөрийнхөөрөө зүтгээд байхад , тэрсэлдсэн бүхнийг нь халахыг халаад , алахыг нь алаад яваад байсан байхад , БҮХ ГАЙ ГАМШИГ баярцогт түүний бөөгс долоогчдоос болсон.