niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-24 20:31 UTC Эх: https://news.mn/r/2840619/ ffcb3f74903d9cb1… ← niitlelch.mn руу буцах

Нийслэлийн агаарын бохирдол өмнөх жилийнхээс буурчээ

Нийслэлийн агаарын бохирдол өмнөх жилийнхээс буурчээ

Нийслэлийн агаарын бохирдол өмнөх жилийнхээс буурчээ

Улаанбаатар хот сүүлийн жилүүдэд агаарын бохирдлоороо дэлхийд эхний тавд бичигддэг байсан бол энэ онд 41-т эрэмбэлэгдсэн байна. Дэлхийн хотуудын агаарын чанарыг хэмждэг Швейцарын “IQAir” сайтын мэдээллээр нийслэлийн агаарын бохирдол өмнөх жилүүдийнхээс эрс буурчээ.

Тодруулбал, 2023 болон 2024 оны арванхоёрдугаар сард Улаанбаатар хотын Баянхошуу, Хайлааст, 5 буудал, Нэгдүгээр хороолол, Зурагт орчмын агаарын чанарын индекс 426–500 буюу маш их бохирдолтой түвшинд хүрч байсан бол бусад байршилд дунджаар 200 орчим буюу бохирдолтой байв. Харин энэ оны байдлаар нийслэлийн агаарын чанарын дундаж индекс 115 болж, агаарын чанар 2–5 дахин сайжирсан үзүүлэлттэй байна.

Ингэснээр Улаанбаатар хот агаарын бохирдлоор дэлхийн хотуудын эхний тавд багтдаг байсан байр сууринаасаа ухарч, энэ жил 41-т жагсжээ.

Агаарын чанарын индексийг дараах байдлаар ангилдаг байна. Үүнд:

  • 0–50: Цэвэр – Хэт мэдрэг хүмүүс эрүүл мэнддээ анхаарал тавих нь зүйтэй.
  • 51–100: Хэвийн – Хэт мэдрэг хүмүүс эрүүл мэнддээ анхаарал тавих нь зүйтэй.
  • 101–200: Бага бохирдолтой – Зүрх судас, уушгины архаг өвчтэй хүмүүс, хүүхдүүд, өндөр настнууд гадаа биеийн хүчний хүнд ажил хийх, тоглох хугацаагаа багасгах хэрэгтэй.
  • 201–300: Бохирдолтой – Зүрх, уушгины архаг өвчтэй болон өндөр настай хүмүүс, хүүхдүүд гадаа удаан хугацаагаар байх, биеийн хүчний хүнд ажил хийхээс зайлсхийх шаардлагатай.
  • 301–500: Их бохирдолтой – Зүрх, уушгины архаг өвчтэй хүмүүс, өндөр настнууд, хүүхдүүд гадаа биеийн хүчний ямар ч төрлийн ажил хийхээс зайлсхийх хэрэгтэй.

Н.ЦОЛМОНБААТАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

Avatar

Зочин 2025-12-23 202.9.40.110

үнэн шүү. энэ жил гайгүй байна

Avatar

Нэргүй 2025-12-23 66.181.177.175

Жил болгон ингэж ярьдаг

Avatar

иргэн 2025-12-23 59.153.84.210

ТЭЦ-3 ойролцоо ажилладаг хүний хувьд хэлэхэд энэ жил агаарын бохирдол утаа багассан бна , замын хажуугийн цас маш их хар бараан бдаг бсан энэ жил өнгө нь цагаан илт мэдэгдэж бна шүү, салхи бас утааг хөөж нөлөөлсөн л байх, гэхдээ утаа багассан бна аа

Avatar

иргэд 2025-12-23 103.157.184.146

хотын бүх сургуулийн газрыг миегомбын энхболдын хятад баярс барилгын компани дээрэмдэж авч байсан хотын дарга буцааж авна

Avatar

njut; 2025-12-23 103.157.184.146

бздийн нарлаг18 сөх ийн архичин авгай хороон даргын найз хорооны цагдаагийн найз дүүргийн шүүхчидын найз байнга согтуу гэртээ ч яваад орж чадахгүй тасарсаар арай юү?

Avatar

Нэргүй 2025-12-23 103.9.90.105

сайхан шайх юмаа

Avatar

Нийслэлхүү 2025-12-23 66.181.183.153

Буурсан байх шиг байна, Баян хошуунд юм давгүй харагддаг болчхсон байна
Энэ нямкааг гутаагаад яахав ганц ажил хийж байгаа нь юм даа,
Хотын захиргаанд өөр орон тооны ажилтнууд байдаггүй юм шиг байгаа юм
Мартсанаас хотын автобусны үйлчилгээ давгүй болжээ, дулаахан, цэвэрхэн, тохитой автобуснууд явж байна шүү, өглөө оройдоо хүн ихтэй л байдаг байх,
Зам талбайн цэвэрлэгээ ч дажгүй шүү

Avatar

Иргэн 2025-12-23 64.119.31.64

Яалт ч үгүй агаарын бохирдол багассан санагдсан. БЗД-ийн кино үйлдвэр хавьд өмнө нь бараг гараар атгаж болмоор үнэр танар байдаг байсан, одоо гайгүй болсон. Аливаад шударга байх ёстой, Нямбаатар ч ажиллаж чадаж байгаа

Avatar

Нэргүй 2025-12-23 66.181.182.99

Буурсан байнаа.

Avatar

Нэргүй 2025-12-23 66.181.189.117

ямарч түлш гал эхэлж ноцоох үедл хамгийн утаа буюу дутуу шаталт болдог гэдгийг иргэд тэр болгон анзаарч мэдэхгүй байх шиг санагддаг

Avatar

Нэргүй 2025-12-23 202.126.91.107

Багмах нь ч үнэн л дээ хоруу чанар нь ямар байгаа юм болдоо

Avatar

Зочин 2025-12-23 59.153.87.54

энэ түлш арай сийрэг бүтэцтэй асахдаа сайн, утаа багатай боловч цог барихдаа тааруу юм. Утаанд сайнаар нөлөөлсөн бас нэг зүйл нь өглөө 06-09 цагт цахилгааны хөнгөлөлт үзүүлсэн явдал юм. . 3 цагаар гал түлэлт багассан гэсэн үг.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж