niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-24 20:32 UTC Эх: https://news.mn/r/2840593/ 472cb0d61385b72e… ← niitlelch.mn руу буцах

Ерөнхийлөгчийн цомын төлөөх барилдаанд түрүүлж байсан бөхчүүд

Ерөнхийлөгчийн цомын төлөөх барилдаанд түрүүлж байсан бөхчүүд

Ерөнхийлөгчийн цомын төлөөх барилдаанд түрүүлж байсан бөхчүүд

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жилийн ойд зориулсан, Ерөнхийлөгчийн цомын төлөөх чансаа өндөр 128 бөхийн барилдаан арван хоёрдугаар сарын 29-ний өдрийн Монгол бөхийн өргөөнд зохион байгуулагдана.

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны түүхт ойд зориулсан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн цомын төлөөх барилдаанд түрүүлж үзүүрлэсэн бөхчүүд:

  • 2011 онд Улсын аварга С.Мөнхбат түрүүлж, улсын харцага  Ц.Содномдорж үзүүрлэсэн
  • 2012 онд Улсын заан М.Өсөхбаяр түрүүлж, улсын гарди Д. Рагчаа үзүүрлэсэн.
  • 2013 онд Улсын начин Б. Пүрэвсайхан түрүүлж, Улсын аварга Г.Эрхэмбаяр үзүүрлэсэн
  • 2014 Улсын аварга С.Мөнхбат түрүүлж, улсын харцага Т.Өсөх-Ирээдүй
  • 2015 онд Улсын заан Пүрэвсайхан түрүүлж, Улсын аварга Санжаадамба үзүүрлэсэн
  • 2016 Улсын харцага Р.Пүрэвдагва, улсын аварга Ч. Санжаадамба үзүүрлэсэн.
  • 2017 Улсын харцага Т. Баасанхүү түрүүлж, улсын заан Н.Жаргалбаяр үзүүрлэсэн
  • 2018 онд Улсын аварга Хангай түрүүлж, улсын  аварга Батсуурь үзүүрлэсэн.
  • 2019 онд Улсын харцага Б. Бат-Өлзий түрүүлж, улсын начин Ц. Одбаяр үзүүрлэсэн
  • 2021 онд Улсын харцага Б. Бат-Өлзий түрүүлж, улсын гарди М.Бадарч үзүүрлэсэн
  • 2022 онд Улсын арслан Б. Орхон баяр түрүүлж, улсын харцага Г. Бадрах үзүүрлэсэн
  • 2023 онд Улсын начин_ Д. Амарсайхан түрүүлж, Улсын заан Б.Бат-Өлзий үзүүрлэсэн.
  • 2024 Улсын начин Э.Батмагнай түрүүлж, улсын заан Б.Серик үзүүрлэж байсан.

Харин энэ жилийн хувьд бөх сонирхогчид Улсын аварга О.Хангай, Улсын арслан Б.Орхонбаяр, Э.Бямба-Отгон, Э.Батмагнай, Улсын заан Б.Бат-Өлзий, М.Лхагвагэрэл, С.Сүхбат нарын аль нэгийг түрүү бөхөөр тааварлаж байна. Тус барилдаанд бөхчүүдийг цол, амжилтын эрэмбээр нь шигшиж барилдуулах учир нэгийн даваанаас эхлээд л сонирхолтой оноолт бүхий шилдэг барилдаануудыг үзэх боломжтой гэдгийг бөх сонирхогчид онцолж байна. Мөн 2025 оны хамгийн отгон заалны барилдаан гэдгээрээ онцлог юм.

Н.Цолмонбаатар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

Avatar

БӨХ 2025-12-22 59.153.115.219

Өв соёлынхоо буянд ч эдлэн газрынхаа зогсоол дээр шагналд машинуудын бүхэл бүтэн парктай болсон доо. Эдлэн газраа ч шагналдаа авсан даа.

Avatar

Гүнбишрэлт гүн 2025-12-22 43.242.242.59

Ерөнхийлөгчийн цомын барилдаанд Ховдын бөхчүүд амжилттай барилдаж аварга О.Хангай түрүүлнэ гэж миний шоонд бууж байна. Аймгийн арслан цолтой нэг бөх маш сайхан барилдаан үзүүлж шөвгийн 4-т үлдэж тусгай шагнал авах нь байна. Юу болохыг харцгаагаарай бөх сонирхогчид оо

Avatar

Нэргүй 2025-12-22 66.181.161.247

Хангай аварга ч өнгөрсөн зуны улсын наадмаар ч найрааны начинд уначих шиг болсон шүү.

Avatar

Нэргүй 2025-12-22 202.21.126.30

Сайхан барилдаан болно доо

Avatar

БӨХ 2025-12-22 66.181.161.51

Өв соёлынхоо буянд хар бор ажилд нухлагдахгүй, солонгост махаа идэж зовлогоо зулгаан барин боолын хөдөлмөр хийх шаардлагагүй сайхан амьдарч байна даа. Өв соёлынхоо буянд тосонд умбаж торгон дээр хөлбөрч элбэг дэлбэг хангалуун сайхан амьдарч байна даа. Өв соёл маань үргэлж биднийгээ ивээж үргэлж хишиг буян үр өгөөжөө харамгүй хайрлаж байх болтугай! Хурай хурай! Багадаа жалгынхаа хүүхдүүдтэй барилдаж өссөний хэрэг ингэж гарах гэж

Avatar

Нэргүй 2025-12-22 172.58.244.210

Хөдөлмөрлөнөө гэдгийг мэдэхгүй залхуу Монголчууд юм л бол "боолын хөдөлмөр" нтр солиордог тэнэгүүд шүү !Та нарын боолын гэлцээд бгааг чинь жинхэнэ үнэн цэвэр ар иун хөдөлмөр гэдэг юм, малан бомбоо Монголчууд аа !!!

Avatar

БӨХ 2025-12-22 59.153.115.219

ЧАДАЖ БАЙГАА ЮМАНД АРГА БАЙХГҮЙ Ш ДЭЭ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж