"Эрүүл мэндийг дэмжих сан" гэж байдаг. Энэ сангаас архи, тамхи, эм, эмийн бүтээгдэхүүний импорт дээр онцгой татвар ногдуулаад тэр мөнгөө цуглуулаад иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох зориулалттай сан юм! Энэ санг судлаад үзэхээр өөрөө маш их асуудалтай байгаа юм. Аудитын дүгнэлтүүд нь дандаа зөрчилтэй гардаг. Мөнгө зарцуулалт нь ил тод бус. Үр дүн гарсан эсэх нь ямар ч тодорхойгүй!
2023 онд 10 тэрбум төгрөг цуглах ёстой тооцоолол гараад байхад 1.9 тэрбум төгрөг л тус санд орж ирсэн. Үлдсэн найман тэрбум төгрөг хаачсан бэ?. Энэхүү мэдээллийн мөрөөр хөөж сурвалжлага бэлтгэлээ.
Таны худалдан авч, татаж буй тамхи бүрийн үнийн дүнгийн хоёр хувьтай тэнцэх мөнгө Эрүүл мэндийг дэмжих санд очдог юм байна. Эрүүл мэндийг дэмжих санг анх иргэдэд эрүүл аж төрөх зан үйлийг төлөвшүүлэх, тамхины хэрэглээг бууруулах зорилготой 2023 онд байгуулж байжээ. Ингээд Засгийн газрын 2020 оны 37-р дугаар тогтоолоор “Эрүүл мэндийг дэмжих сангийн дүрэм, хөрөнгийг зарцуулах, хяналт тавих журам” https://legalinfo.mn/mn/detail?lawId=210710 баталжээ. Сангийн үндсэн үүрэг, зарцуулалтын чиглэлүүдийг тодорхой заасан байна. Тухайлбал, Монгол Улсын Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн заалтад “Эрүүл мэндийг дэмжих тусгай сангийн хөрөнгө нь архины онцгой албан татварын нэг хувь, эмийн импортын гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварын хоёр хувь, тамхины онцгой албан татварын хоёр хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгө, бусад хандив, тусламж зэрэг эх үүсвэрүүдээс бүрдэнэ” гэжээ.
Тэгэхээр 2023 онд тамхины татварын орлого л гэхэд 350 тэрбум төгрөг хүрсэн байсан ч , ЭМДС-д зөвхөн 1.9 тэрбум төгрөг орсон байгаа нь анхаарал татаж байгаа юм.
Тооцоолуулаар тооцвол, Архи, согтууруулах ундааны онцгой албан татварын нэг хувь болон эмийн импортын гаалийн болон НӨАТ-ын хоёр хувиас орж ирэх мөнгөтэй нийлбэл 10 гаруй тэрбум төгрөг төвлөрөхөөр байна. Бусад мөнгө хаашаа урсав, хаана зарцуулагдав, юунд зориулав гэдгийг тодруулах, нягтлах, тодруулах шаардлагатай байна.
Төсвийн мэдээлэл
ОН | Жилийн төсөв | Төсвийн гүйцэтгэл |
| 2023 | 1,940,000,000.00 ₮ | 1,907,341,259.00 ₮ |
| 2024 | 9,810,000,000.00 ₮ | 5,785,318,050.00 ₮ |
| 2025 | 9,670,830,800.00 ₮ | 1,433,423,600.00 ₮ |
Энэ байдлаас харахад уг сангийн зарцуулалтыг олон нийтэд ил тод болгож, үнэхээр соён гэгээрүүлэх, эрүүл мэндийг хамгаалах чиглэлд зарцуулж уу, үгүй юу гэдгийг нээлттэй болгох цаг иржээ. Тэгэхгүй бол нөгөө дуулиант Боловсролын зээлийн сан, Нийгмийн даатгалын сан, Эрүүл мэндийн даатгалын сангийн нэгэн адил болж хувирч улстөрчдийн болон нөлөө бүхий хүмүүсийн хүүхдийг сургадаг, банкинд байршуулан хүүгийн ашгийг хумсалдаг, танил талын сүлжээгээрээ зарлагаддаг байдал руу орсон юм биш гэсэн сэжиг таамаг төрөхөөр байна.
Тухайлбал, Эрүүл мэндийг дэмжих сангаас “Ай-Ёо” брэндэд 278.8 төгрөгийн санхүүжилт олгосон. “Ай-Ёо” брэнд нь тухайн үедээ эрүүл мэндийн чиглэлийн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх чиг үүрэггүй зүгээр гэр ахуйн цахилгаан бараа худалддаг компани байсан.
2023 онд Монголын эрүүл мэндийн сэтгүүлчдийн цагаан үзэг холбоо 15,931,300.00 төгрөгийг гэрээний урьдчилгаа, Нирун монгол майнд энтертаймэнт-д 49,000,000 төгрөг, Нийгмийн эрүүл мэндийн боловсрол олгох Бадамлянхуа төв холбоонд 26,655,000 төгрөгийг урьдчилгаа төлбөр гэж шилжүүлсэн байна. Үүнийг юунд зарцуулсан нь тодорхойгүй байна” гэжээ.
Тамхидалтын эсрэг хийж байгаа сурталчилгааг харахад постер, семинар, сошиал постын хүрээнд л явагддаг гэхэд хилсдэхгүй. Залуучууд, өсвөр үеийнхэнд зориулсан нөлөөллийн цогц хөтөлбөр, нийгмийн бодит зан төлөвт нөлөөлөхүйц дорвитой зүйл хэрэгждэггүй. Энэ нь “эрүүл мэндийг дэмжих” нэрийн дор их хэмжээний мөнгө гаргаж тайлан хаах нэрийдлээр үр дүнгүй, аар саархан зүйлд цацдаг бололтой. Тэрбум, тэрбумаар тоологдох хөрөнгө дарга нарын төлөөллийн байгууллагуудын данс руу цутгаж, гялтгар хавтастай ч доторх агуулга муутай, тайлан хааж ам таглах төдийнхөнд зарцуулагдаад дуусдаг бол дэндүү харамсалтай юм.
Уг сангийн төсвийг хэн, хэрхэн хуваарилж, хяналт тавьдаг вэ гэсэн асуулт урган гарч, ихээхэн сонирхол татаж байна. Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн үндсэн зарчмаар Эрүүл мэндийн сайд сангийн зарцуулалт, үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллах үүрэгтэй юм байна. Харин Сангийн сайд жил бүрийн төсөвт, сангийн хөрөнгийг тусган зарцуулалтад хяналт тавих ёстой юм байна. Сонгон шалгаруулалт ба төсөл хэрэгжилтийн хувьд Эрүүл мэндийг дэмжих сан нь тухайн зарцуулах хөрөнгийг санаачилга, төсөл хөтөлбөр хэлбэрээр олон нийтээс хүлээн авч, сонгон шалгаруулалтын журмаар олгох журамтай аж.
Эрүүл мэндийг дэмжих сангийн 2023 оны орлого дээр анализ хийхэд л иймэрхүү дүр зураг ажиглагдаж байна. Тэгэхээр Тамхины онцгой татварын орлогын 2 хувь нь тамхины эсрэг үйл ажиллагаанд зарцуулагдаж байгаа нь тодорхойгүй юм.
УИХ-аас байгуулсан ажлын хэсэг энэхүү ээдрээт, нууцлаг сангийн тухай сайтар мэдэж л баймаар. Тийм атал энэ сангийн зарцуулалтыг ил тод, нээлттэй болгоё гэхээсээ илүү татварыг нэмээд энэ санд төвлөрүүлэх хөрөнгийг өсгөё гээд байгаа нь анхаарал татаж байна.
Хуулийн төслийг УИХ-ын гишүүн О.Номинчимэг нарын гишүүд санаачлан боловсруулсан бөгөөд 2025 оны есдүгээр сарын 19-ний өдөр өргөн мэдүүлсэн юм. УИХ-ын хэсэг гишүүд Тамхины хяналтын тухай хуулийн шинэчилсэн төсөлдөө https://d.parliament.mn/tusul/9a48b1a8-2293-4a66-9b04-b4665898dc2f бүх төрлийн тамхинд ногдуулах онцгой албан татварын хувь, хэмжээг огцом нэмэгдүүлэхийг санал болгосон юм. Тэд таван жилийн хугацаанд тамхинд ногдуулдаг энэхүү татварыг үе шаттайгаар жил бүр хоёр дахин нэмэгдүүлэх шаардлагатай хэмээн үзжээ.
Утаат тамхины онцгой албан татвар нэмэгдсэнээр жижиглэнгийн тамхины дундаж үнэ 12-17 хувиар, 2027 онд 30-40 хувиар, 2028 онд 20-30 хувиар, 2029 онд 15-20 хувь, 2030 онд 10-15 хувиар нэмэгдэнэ гэсэн тооцоолол бий. Үнийг нарийвчлан гаргасан тооцооллоос харвал, янжуур тамхины бөөний дундаж үнэ 3347 байгаа бол ирэх жилээс 4366 төгрөг болж нэмэгдэнэ.
Одоогийн байдлаар нэг ченж эссэ CU-д 5000 төгрөг орчим байгаа. Ийм үнэтэй тамхи шат дараалсан татвараар тооцохоор 2027 он гэхэд 20.000 төгрөг, 2030 он гэхэд нэг хайрцаг тамхи 50 мянган төгрөгт хүрэхээр байгаа юм.
Тэгэхээр таван жилийн дараа Монгол Улсын 15-аас дээш насны иргэдийн 25 орчим хувийг эзэлдэг 700 гаруй мянган хүн буюу тамхичид маань одоогийнхоос арав дахин үнэтэй буюу 27,000-50,000 төгрөгийн үнэтэй хайрцаг янжуур авч татах тооцоо гарч байна. Хэрвээ хуулийн шинэ төсөл батлагдвал Эрүүл мэндийг дэмжих санд зөвхөн тамхины татвараас орж ирэх мөнгөний хэмжээ 20-30 тэрбум төгрөгт хүрэх юм байна. Бас өнөөг хүртэл жишиг болсон улигт арга аргачлалаараа энэ сангийн хөрөнгийг гарынхаа салаагаар урсгаж, хяналтгүй цацсаар, эрх мэдэл, нөлөө бүхий хүмүүсийн “саалийн үнээ”-г улам таргалуулсаар байх уу? гэдэг асуулт эрхгүй урган гарч байна.
Үнэндээ татвар нэмэгдэхээр үүрэхийг нь чи, аахилахыг нь би гэдэг шиг л ачааны хүндийг татвар төлөгч-иргэд үүрнэ. Таны үр хүүхдийг, ирээдүйгээ хамгаалж байна хэмээх гоё халхавчтай шинэчлэл нь хөрсөн дээрээ хэр бууж, хэрэгжихэд дүн шинжилгээ хийв үү?
Энэхүү хуулийн төсөл нь тамхины хэрэглээг бууруулах зорилготой хэдий ч дараах ноцтой үр дагавруудыг бас үүсгэх эрсдэлийг дагуулж байна. Иргэдийн амьжиргааны түвшинд сөргөөр нөлөөлөхийн дээр хууль бус наймаа, чанаргүй хуурамч бүтээгдэхүүний бизнес, хулгайн худалдаа буюу контрабандын хэмжээ эрс нэмэгдэх нь гарцаагүй. Тамхины татвар 10 дахин нэмэгдлээ гээд хүмүүс бүгдээрээ тамхинаас гарчихгүй. Өвс ч ороож татаад тэр их хүслээ дарах гэж л оролдоно. Цөвүүн, уймаан самуунтай, бараа таваар ховор цагт туулайн баасыг хүртэл ороож татаж байсан гашуун түүх бидэнд бий.
Үнэхээр нэг ширхэг янжуур 50 мянган төгрөг болчихвол дийлэх бэл бэнчин сайтай иргэд хэд билээ. Тэд арай хямдханыг нь олох гээд нууц худалдаачдын эрэлд гарна. Нөгөөдүүл нь эрэлт хэрэгцээ эрс нэмэгдсэн, хуулийн хатуу нударга чангарсан үед арга саам олж гаргаад л баталгаагүй, хуурамч тамхийг нийлүүлнэ. Урагшаа хил гарахад л хуурамч тамхины том зах зээл тосч буй. Тэндээс оймс, гутлынхаа уланд ч нуугаад ч хамаагүй гэдэг шиг элдэв арга олоод л их хэмжээгээр оруулж ирнэ. Хулгайн тамхинаасаа улс татвар ч авч чадахгүй болно. Хааж боосноор, хатуу чанга арга хэмжээ авснаар, татварыг дааж давшгүй өндөр болгож тамхидалт, архидалтай тэмцээд үр дүн гардаггүйг олон орны гашуун түүх харуулна. Харин бага балчир наснаас нь, цэцэрлэгээс нь соён гэгээрүүлэх, хор холбогдолыг ухуулахад анхаармаар байна. Үр нөлөөг нь сайтар хэмжих урт хугацаатай цогц хөтөлбөр хэрэгжүүж, хүн болгон хүмүүжүүлэх хүмүүжилд, оюун ухамсар нь шингээхэд чиглэх учиртай.
Хэрвээ хуурамч, чанаргүй тамхи түгвэл нөгөө тамхины хамааралтай олон эцэг, эхчүүд өөрөө хордоод зогсохгүй гэр бүлийнхнээ, хамтран ажиллаж байгаа хүмүүсээ, эргэн тойрныхноо хордуулна. Энэ мэтчилэн сөрөг үр нөлөө талаас тооцох судалгааг ч мэргэжлийн хүмүүсээр хийлгэхгүй байж, татвар нэмчихвэл сайхан болчихно гэх хөөрөгдөлдөө эргэх нэг хармаар байна, эрхэм гишүүд ээ.
3,607.57



















































Зочин 2025-12-22 202.55.188.110
ЭМ-ийг дэмжих сан чинь ЭМЯ-ны сайд асан Ламбаа , дэд сайд асан Ж.Цолмон нарын үед байгуулагдсан. Тэр цагаас нь эхлэн нарийн хянаж шалгах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл 2009 оноос өнөөг хүртэл 16 жилийн хугацаанд асар их мөнгө цугларсан байх ёстой. Уг нь сан байгуулах болсон шалтгаанаа архи тамхинд донтогчдыг эмчилж хорт зуршлаас нь салгах зориулалттай гэж иргэдийг хуурч явцын дунд иргэдэд ЭМ-ийн боловсрол олгох нэрээр танил талаараа хувааж идэх арга болсон.
Нэргүй 2025-12-22 103.57.94.152
Төрийн аудитын бүтцийг томруулж, аудитын давтамж болон хамрах хүрээг нэмэгдүүлэх хэрэгтэй.
Нэргүй 2025-12-22 122.201.31.176
Ажил хийдэг хүмүүс ЭМД төлөхөө бараг больсон. Зүгээр ажилгүй хүн шиг тогтмол багаар хийчихвэл амар болсон гэдгийг мэдэхгүй байна гэж үү. төрд ажиллаж байгаа хэд л хүчээр хийж байх шиг
И 2025-12-22 103.212.117.21
Гишүүд, сайд, дарга нар сангуудаа тонодог хэвээрээ л шивдээ. ЖДҮ чид сайд, дарга болдог үе эхэлсэн. Бүх сангаар олон жил тэжээлэгдсэн Чинбатын охин сайд болж Оюутолгойгоос хулгай хийсэн…
Ждү сан хулгайлагч нам 2025-12-22 202.9.46.146
Хүүк, Ж.Энхбаяр, Учрал, … гээд л топ хулгайч болохоор өөдлөн зүтгэж байна.
Дэд сайд нар 2025-12-22 202.9.46.146
Тэр чинь гааль татварын авилгалчдын хийсэн хэрэг, тэдний үдийн цайнд орох мөнгө.
Нэргүй 2025-12-22 66.181.179.163
дээр дооргүй л хулгайчууд эзэнгүй төрийн эмгэнэл гэж
Иргэн 2025-12-22 202.126.90.118
төсвийн мөнгө иддэг хулгайч оркуудаа нараа илрүүлж шоронд нь явуулаачээ заваан юм бээ
Нэргүй 2025-12-22 203.91.115.45
Зарцуулалтанд аудит оруул.
Нэргүй 2025-12-22 66.181.164.211
Мөнгийг нарийн идэж чадаж байна шүү новшнууд, яаж ингэж хусаад байнааа. Хяналт шалгалтын байгууллагаа бүгдийн байхгүй болгож байгаад л хусаж өгсөн байх дааа
Нэргүй 2025-12-22 103.168.34.152
Бадамлянхуа төв gej yoga zaadag bol naadah chin eruul mendiin yamnii ajilchidatta holbootoi shuu shalgarai
Нэргүй 2025-12-22 66.181.176.147
төрийн алба гэж өмхий хар бирдүүдээр дүүрсэн бн дан танил тал ах дүүсээ татсаар жихэнэ мөлжлөгийн системийг бий болгож чаджээ хяналтгүй идэж уусаар монгол улс мөхөх дээрээ тулжээ
Нэргүй 2025-12-22 59.153.114.184
Ай ЁО компаны захирлыг 1худагт хийхэд л бүх юмаа тоочно шдээ… Энэ 1 хулгайч сайдын компани л бгаа. Эсвэл Хүүкийн х уу.. Зандкагийнх уу. ООО лолорынх уу. Их амархан шдээ. Загдаа барьж аваад л болоо шдээ… Засаг Төр 000 дампуу бна.
Нэргүй 2025-12-22 188.162.254.63
дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс авилгачид хорчид шургалсан, дахин дахин шургалахыг шунан дурладаг ядаргаатай байгууллагыг тараая !!!!!!