niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-24 20:33 UTC Эх: https://news.mn/r/2840369/ ad85eabf94d2cc4e… ← niitlelch.mn руу буцах

Хоёрдугаар тойрог зам төслийн ТЭЗҮ 90 хувийн гүйцэтгэлтэй байна

Хоёрдугаар тойрог зам төслийн ТЭЗҮ 90 хувийн гүйцэтгэлтэй байна

Хоёрдугаар тойрог зам төслийн ТЭЗҮ 90 хувийн гүйцэтгэлтэй байна

Улаанбаатар хотод тээврийн хэрэгслийн тоо жил бүр дунджаар 7-9 хувиар өсөж байна. Хэрэв энэ өсөлт хэвээр үргэлжилбэл 2040 он гэхэд хотын гол гудамж, замын ачаалал нэмэгдэж, оргил бус цагийн үед ч автомашины дундаж хурд 5 км/цаг хүртэл буурах тооцоо гарсан. Тиймээс нийслэлийн 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд авто замын сүлжээг өргөтгөх, шинэ төслүүдийг хэрэгжүүлэхээр тусгасны нэг нь “Шинэ тойрог зам” төсөл юм. Уг төсөл нь хоёр чиглэлд хэрэгжихээр төлөвлөсөн.

Эхний буюу Нэгдүгээр тойрог замын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийн материал хүлээж авч байна. Харин Хоёрдугаар тойрог зам нь хотын захын бүсийн дэд төвийг хамарч баруун болон зүүн чиглэлээр Туулын хурдны зам болон Нэгдүгээр тойрог авто замын төсөлтэй холбогдож хэрэгжинэ.

Баруун чиглэл 22-ын товчооноос эхлэн Тахилтын авто зам, Найрамдлын зам, Нарангийн гудамжны төгсгөл, Улаанчулуутын хогийн цэг орчмоор өнгөрч, Баянхошууны уулзвар орчимд нэгдүгээр тойрог замтай холбогдохоор төлөвлөсөн бол зүүн чиглэл Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Сэтгэцийн эрүүл мэндийн төвийн орчим, Улиастай, Гачууртын чиглэлд үргэлжилж, Туулын хурдны замтай огтлолцохоор төлөвлөсөн. Хоёрдугаар тойрог зам төслийн ТЭЗҮ 90 хувийн гүйцэтгэлтэй, эцсийн шатны тайлан хүлээлцэх шатандаа хэрэгжиж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

Avatar

Иргэн 2025-12-20 202.179.25.237

энэ тойрог замтайгаа хамт Япон шиг дүүгүүр нь явдаг галт тэрэгний зам барьчихвал. зүгээр байна. Авто замтай хамт галт тэрэгний төсөл хий л дээ. Яармагийн гүүр шиг баганууд босгоод хоёр галт тэрэг зөрөх зам хийгээчээ

Avatar

Зочин 2025-12-20 162.229.191.188

Eрдөө л энэ шүү дээ. Тойрог хурдны замуудыг олон exit тэйгээр барих хэрэгтэй. Ингэж байж л хотын түгжрэл багасна. Замуудыг л маш ихээр барьж хотын хороолол дахь гарцуудыг сайн олон болгож гаргаж өгөх хэрэгтэй

Avatar

ххх 2025-12-20 125.253.50.11

Хурдны замд нийлэх ба буух црсгалуудыг ингэж нэг талд нь зэрэгцүүлж хийх нт буруу юм

Avatar

Тэзү 2025-12-20 202.9.46.239

Тэзү нэрээр хэдэн тэрбумаар идэж, нам засгийн хулгайчууд нь орк харанхуй ард түмний тархийг угааж байгаа дээр нь энэ нь гадаад өр зээлийг улам зузаатгасаар…

Avatar

Нэргүй 2025-12-20 202.9.41.114

Хулгайч пүдагуудаас болж хулгайч шигамьдрх гэж

Avatar

Нэргүй 2025-12-20 202.9.41.114

х***а манж зулбасгуудын хажуу юм ярьж болхгүй гайнууд

Avatar

Нэргүй 2025-12-20 202.9.41.114

Үхсг сүгнүүд нийгмийн хог шаарнууд гай манж х***а янхн алнууд хужаө манж х***а тагнуулнууд юм чангаад гай шаасн газрын гайнууд яриа чангнаад гай шаасн бузр сүгнүүд

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж