Төсвийн алдагдал төлөвлөснөөс ихсэж, 718.5 тэрбум төгрөг байх ёстой байсан алдагдал 1.77 их наяд төгрөгт хүрчээ. Энэ нь Монгол Улсын төсөв, санхүүгийн төлөвлөлт алдаатай байсныг харуулж байна.Засгийн газар эдийн засгийн эрсдэлийг бодитой тооцоолоогүйгээс хэт өөдрөг төсөв баталж, орлого тасарч, оны дундуур төсвөө тодотгох нөхцөл үүссэн байна. Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар, оны эхэнд тодотгол хийсэн бол хохирол бага байх боломжтой байжээ. Тэгвэл эдийн засаг болон сонирхол татахуйц энэ долоо хоногийн (2025.XII.15-XII.19) онцлох ярилцлагыг "NEWS" агентлаг хүргэж байна.
"ИРЭХ ОНД ЭДИЙН ЗАСАГ, УЛС ТӨРИЙН ХҮНД СОРИЛТУУД ХҮЛЭЭЖ БАЙНА"

-Хэдхэн хоногийн дараа шинэ он гарах гэж байна. Оны сүүлийн саруудад төсвийн орлого төлөвлөгдсөн хэмжээнээс тасарч, үүний улмаас төрийн албан хаагчдын цалин, хөлс тэтгэвэр тэтгэмж хугацаандаа олгогдохгүй байх, төсвийн байгууллагуудын үйл ажиллагаа зогсох зэрэг асуудлууд бий болсон. Энэ талаар эдийн засагч хүний хувьд та юу гэж харж байна?
-Таны асуултад хариулахын тулд эхлээд макро эдийн засгийн хэд хэдэн тоо баримт хэлэх нь зүйтэй байх гэж бодож байна. Эдийн засгийн өсөлт 2025 оны III улирлын хувьд 5.9 хувьд хадгалагдаж, макро орчин ерөнхийдөө тогтвортой байна. Оны эцэст эдийн засгийн өсөлт ойролцоогоор 5.4 хувийн өсөлттэй гарах болов уу гэсэн таамаглалтай байна. Оны эхний III улирлын байдлаарх тоо мэдээг үзэхэд эдийн засгийн өсөлтөд хөдөө аж ахуйн салбар болон уул уурхайн салбарын өсөлт голлон нөлөөлсөн дүр зураг харагдаж байна. Гадаад валютын албан нөөц 6 тэрбум ам.долларт хүрч, инфляцийн түвшин 9.2 хувь, төсвийн алдагдал 1.8 их наяд төгрөг, экспортын хэмжээ 13.7 тэрбум ам.доллар, импорт 10.2 тэрбум ам. доллар, гадаадын шууд хөрөнгө оруулалт 1.4 тэрбум ам. доллар байна. Монгол Улсын зээлжих зэрэглэл В1,ВВ, В+ тогтвортой байна.
Үүнээс харахад гадаад валютын нөөц нэмэгдсэн, зээлжих зэрэглэл сайжирсан зэрэг Монголын эдийн засаг макро түвшинд харьцангуй тогтвортой мэт харагдаж байгаа ч дотоод бүтцийн эмзэг байдал хэвээр байна.
Монгол Улсын эдийн засагт бүтцийн асуудал давамгайлсаар байна. Эдийн засгийн мөчлөгийн хэлбэлзэл, ялангуяа гадаад эрэлтийн өөрчлөлт байгаа ч, эдийн засгийн гол асуудал нь уул уурхайд хэт хамааралтай, дунд болон ур хугацааны хөгжилд тулгардаг бүтцийн гажуудалд оршиж байна. Үүнд, аж үйлдвэржилт дутагдалтай, дэд бүтцийн хөгжил муу, хүний нөөцийн чадавхи сул, төрийн менежментийн үр нөлөө бага байгаатай холбоотой. Эдийн засгийн өсөлт уул уурхай, ялангуяа нүүрсний үнийн уналтаас эдийн засаг ихээхэн хамааралтай, харин өрхийн бодит орлого, амьжиргаанд үзүүлэх эерэг нөлөө сул байна. Төсвийн орлогын бүтэц эрсдэлтэй хэвээр байгаа. Нүүрсний орлого буурснаар татварын орлого шууд тасарч, төсвийн алдагдлыг нэмэгдүүлсэн нь орлогын нэг төвлөрлийг тод харуулж байна. Энэ оны эхний арваннэгэн сарын байдлаарх төсвийн гүйцэтгэлийн мэдээг харахад нэгдсэн төсвийн орлого 29,499.6 тэрбум төгрөг байхаар төлөвлөгдөж байсан боловч, гүйцэтгэлээр 27,616.5 тэрбум төгрөг орлого төвлөрч, 93.6 хувийн гүйцэтгэлтэй буюу 6.3 хувийн орлого тасарсан. Татварын орлого 25,594.4 тэрбум төгрөг байхаас 23,510.1 тэрбум төгрөг буюу 8.1 хувиар тасарсан, үүнээс Орлогын албан татвар 11.5 хувиар, онцгой албан татвар 19.2 хувиар, нийгмийн даатгалын орлого, хөрөнгийн албан татвар, нэмэгдсэн өртгийн албан татвар зэрэг орлогууд нь төлөвлөгдсөн хэмжээнээс 5.3 хувиас 7.3 хувь хүртэл хэмжээгээр тасарсан байдалтай байна.
Төсвийн нийт зарлагыг харахад 28,195.5 тэрбум төгрөг байхаас гүйцэтгэлээр 27,378.8 тэрбум төгрөг болж 97.1 хувь буюу 2.9 хувиар тасарсан байна. Үүнээс урсгал зардал 97.2 хувийн гүйцэтгэлтэй буюу 21,471.8 тэрбум төгрөг, хөрөнгийн зардал 94.4 хувь буюу 5,767.3 тэрбум төгрөг байна.
Төсвийн нийт тэнцэл буюу алдагдал төлөвлөгдсөнөөр 718.5 тэрбум төгрөг байх байтал 1,773.7 тэрбум төгрөгт хүрээд байна. Төсвийн дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд Монгол Улсын эдийн засаг макро үзүүлэлтийн хувьд тогтвортой байгаа мэт харагдавч, төсөв, санхүүгийн төлөвлөлт алдаатай байгааг харуулж байна. Засгийн газрын түвшинд макро эдийн засгийн төлөв байдал, гадаад, дотоод орчин, үүсэж болох эрсдлийг дутуу дулимаг төлөвлөж, тооцоолсноос шалтгаалан жилийн төсвийн төслийг бэлтгэх боловсруулахдаа хийдэл ихтэй төсвийн төслийг гаргаж, УИХ-ын түвшинд түүнийг хэлэлцэж батлахдаа хэт их Засгийн газар, Сангийн яамны боловсруулсан төсвийн тоо баримтанд итгэж баталдаг, ингэснээр хөөсөрсөн төсөв нь амьдралд хэрэгжихдээ үр дүнгүй, орлого нь тасарч, алдагдал нь төлөвлөснөөс ихсэж, оны дундуур тодотгох нөхцөл байдлыг бий болгож байна. Муу боловсруулагдаж батлагдсан төсөвт хичнээн сайн тодотгол хийж сайжруулах гэж оролдсон ч хожимдсон байдгийг практик харуулж байна. Энэ оны төсвийн хувьд оны эхний 3 сард багтаан төсөвтөө тодотгол хийж өөрчилсөн байсан бол оны эцэст өнөөгийн нөхцөл байдалд арай бага хохиролтой гарах байсан болов уу. Энэ талаар миний бие хэвлэл мэдээллийн хэрэгслээр 2025 оны эхний өдөр хэлж сануулж байсан боловч анхаараагүй.
Нүүрсний үнэ төлөвлөж байсан 105 ам.доллараас 60-70 ам.доллар хүртэл уначихсан, биет хэмжээ буурсан, эдийн засаг агших нь гадаад дотоод нөхцөл байдлаас тодорхой болчихсоноос хойш зургаан сарын дараа долдугаар сард төсвөө тодотгосон нь алдаа байсан.
Харин муу төсөв боловсруулж, түүнийг хэлэлцэж, баталж хэрэгжүүлсэн субьектүүд ямарч хариуцлага хүлээдэггүй тогтолцоо үйлчилсээр л байна. Монгол Улсын эдийн засгийн 2025 оны нөхцөл байдлыг нэгтгэн дүгнэвэл макро түвшинд тогтвортой дундаж өсөлттэй, гэхдээ эрсдэлийг их хэмжээгээр дотроо агуулсан, ядуурал, ажилгүйдэл хэвээр, иргэн, аж ахуйн нэгжийн хувьд татварын дарамттай, өр төлбөртэй, төсвийн хувьд өөрчлөлт шинэчлэлтгүй, цаашдаа улс орны хөгжил дэвшил бий болох боломжгүй нөхцөл байдлыг бүрдүүлсэн жил болж өнгөрсөн гэж хувийн зүгээс дүгнэхээр байна. Дэлгэрэнгүйг эндээс уншина уу.
"НҮҮРСНИЙ ҮНЭД ХЭТ НАЙДАЖ ТӨСӨВ БАТАЛСАН НЬ ЭРСДЭЛТЭЙ”

-Улсын төсвийн орлого 2.3 их наяд төгрөгөөр тасарсан гэдгийг УИХ-ын гишүүд хэлж байна. Гол шалтгаан нь нүүрсний үнэ төсөөлж байсан хэмжээнээс буурсантай холбоотой. Монголын уул уурхайн салбар одоо ямар нөхцөл байдалтай байна вэ?
-Уул уурхайн салбарын үйл ажиллагаа бүрэн зогсоогүй, олборлолт болон экспорт тодорхой хэмжээнд үргэлжилж байгаа хэдий ч эрсдэлийн түвшин нэмэгдэж, салбарын эмзэг байдал улам тод мэдрэгдэж байна. Улсын төсвийн орлогын тасалдал үүсч буйг зөвхөн нүүрсний дэлхийн зах зээлийн үнийн уналтаар тайлбарлах боломжгүй.
Нүүрсний үнэ сүүлийн үед тодорхой хэмжээнд тогтворжих, сэргэх шинж ажиглагдаж байгаа боловч өмнөх хоёр жилийн дундаж үнээс харьцангуй доогуур хэвээр байна. Үүний зэрэгцээ Монголын нүүрсний экспортын бүтцэд өөрчлөлт орж, түүхий коксжих нүүрсний эзлэх хувь 20–30 хувь хүртэл буурсан бол хагас коксжих болон эрчим хүчний нүүрсний эзлэх хувь аажмаар өсөх хандлагатай байна. Түүнчлэн нүүрсний экспортын орлого үнийн хэлбэлзэлд хэт мэдрэмтгий хэвээр байгаа нь орлогын тогтвортой байдлыг алдагдуулж, тээвэр, логистик, боомтын хүчин чадлын хязгаарлалтууд экспортын хэмжээ, өртөгт шууд дарамт учруулсаар байна.
Сүүлийн сард зэсийн баяжмал болон нүүрсний экспортын хэмжээ огцом өсч, түүхэн дээд түвшинд хүрсэн үзүүлэлтүүд гарсан хэдий ч улсын төсвийн орлого анх төлөвлөснөөс хэдэн их наяд төгрөгөөр дутуу байгаа нь үнийн өсөлтөд хэт найдаж ирсний эрсдэлийг бодитоор харууллаа.
Бодлогын тогтворгүй байдал, эрх зүйн орчны тодорхой бус байдал нэмэгдэж, зах зээлийн оролцогчдын итгэл сулрах, урт хугацааны хөрөнгө оруулалт, гэрээ хэлцлийн идэвх саарах нөхцөлийг бүрдүүлж байгаа учраас бодлогын шинэчлэл хийх шаардлага улам бүр тодорхой болж байгааг харуулж байна. Дэлгэрэнгүйг эндээс уншина уу.
"САРД 8-10 КГ ХАСАХ БОЛОМЖТОЙ ГЭЖ МЭРГЭЖЛИЙН ХҮН ЗӨВЛӨХГҮЙ"

-Сүүлийн жилүүдэд монголчууд эрүүл, зөв хооллолт гэж их ярьдаг болсон ч амьдрал дээр хэрэгжүүлж байгаа нь цөөн байгаад байх шиг байна л даа. Тэгэхээр эрүүл, зөв хооллолтын талаар яриагаа эхэлье.
-Сүүлийн үед бараг хүн болгон эрүүл, зөв хооллолтын талаар ярих болсон энэ нь сайн. Гэхдээ эрүүл, зөв, тэнцвэртэй хооллолт гээд гурван өөр ойлголт. Эрүүл хооллолт гэж юуг хэлж байна вэ гэхээр, аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор шим тэжээлээр баялаг бүтээгдэхүүнээр хооллохыг эрүүл хооллолт гэж хэлж байгаа юм.
Тэгвэл тэнцвэртэй хооллолт гэдэг нь тухайн хүний биед тохирсон шимт бодис, илчлэг, нүүрс ус, өөх тосоо тэнцвэртэй, тохирсон хэмжээгээр авч чадаж байвал тэнцвэртэй хооллож байна гэсэн үг.
Тэгвэл зөв хооллолт гэдэг маань дээр хэлсэн тэнцвэртэй хооллолтоо амьдралдаа хэвшүүлж дадал зуршил болгож чадаж байвал зөв хооллож байна гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл, хэн хэзээ, юуг ямар хэмжээтэй идэх вэ гэдгээ мэддэг байх ёстой. Монголчуудын хувьд зөв хооллохыг хичээдэг болсон ч яг зөв хооллох дадал зуршил суугаагүй. Яагаад гэвэл тэнцвэртэй хооллож чадахгүй байна. Тэнцвэртэй хооллож чадахгүй байгаа л бол зөв хооллолт биш.
-Монголчуудын дийлэнх нь өглөө гараад л орой ирдэг. Ингэхдээ өглөөний цайгаа уухгүй гардаг, өдөржин юм идэхгүй явж байгаад гэнэт их идэх тохиолдол байдаг шүү дээ. Энэ нь ямар сөрөг үр дагаврыг бий болгодог вэ?
-Ерөнхийдөө тэнцвэртэй хооллож байж тухайн хүний амьдралын чанар илүү байна л даа. Товчхондоо, урт насална, ямар нэг өвчин хууч тусах нь бага, эрүүл биетэй байхын үндэс бол хооллолтоос эхлэлтэй. Гэтэл амьдралын хэв маяг ажлын ачааллаас болж өдөрт нэг хоол идэх ингэхдээ нэг дор их иддэг. Улмаар юм идэхгүй хоосон өдөржин явэ байгаад их идэхээр хамгийн наад зах нь таргалалтыг бий болгодог буюу таргалалтыг өдөөж өгч байдаг. Хүний биед чинь хоолыг боловсруулах нэг удаагийн хэмжээ гэж бий. Тэр хэмжээнээс хэтрүүлж идэхээр бие боловсруулж чадаагүй хоолоо өөх болгож хуримтлуулдаг. Дээрээс нь хэт ачаалласан эд, эрхтэн ядардаг. Ядарснаас болж үйл ажиллагаанд доголдол үүсдэг буюу хоол боловсруулах дотоод эрхтэн тогтолцоо өвчлөх эрсдэлтэй. Хэрэв дотор эрхтэн өвчлөл, үрэвсэлтэй бол түүнийг даамжруулж байдаг. Дэлгэрэнгүйг эндээс уншина уу.
"ГОЛ МОДНЫ НЭГДҮГЭЭР ЯЗГУУРТНЫ БУЛШНЫ МАЛТЛАГА ТОМ СУДАЛГАА БОЛСОН"

-Археологийн малтлагуудаас хамгийн дурсамжтай, мартагдашгүй санагддаг судалгааны ажлаасаа хуваалцвал?
-Миний хувьд огт мартагддаггүй том судалгааны ажил бол Архангай аймгийн Өндөр-Улаан суманд хийсэн Гол модны нэгдүгээр язгууртны булшны малтлага, судалгаа юм. Энэ судалгааны ажилд оролцсондоо би насан туршдаа талархаж явна гэж боддог. Учир нь уг судалгаа нь түүхэнд үлдэх том судалгаа болсон.
Чингис хаан музейн Хүннүгийн танхимд байгаа олдворуудын 60–70 хувь нь яг манай судалгааны багийн судлаачдын сэтгэл зүрхээ гарган байж, олсон олдворууд байгаа.
Cудалгааны ажлын удирдагчаар доктор, профессор Д.Эрдэнэбаатар багш ахлан ажилласан. Судалгааны багийн бүрэлдэхүүнд Б.Галбадрах, Т.Идэрхангай, Э.Мижиддорж, С.Оргилбаяр гээд олон хүн бий. Тухайн үед яг нэг үеийн таван залуу хамт ажилласан. Нийт 160 хоног малтлага хийсэн. Энэ ажлыг хийж үзсэн хүнд асар урт хугацаа. Энэ судалгаа бол сэтгэл зүрхнээс ерөөсөө гардаггүй, маш нандин ажил юм. Ялангуяа би энэ хэдэн залуучуудтай хамт ажиллаж байсандаа үнэхээр бахархдаг.
-Судлаач, археологич хүний хувьд маш олон ийм сайхан мэдрэмжийг авдаг зүйлс байдаг байх. Харин эсрэгээрээ сөрөг мэдрэмжийг авдаг зүйл байдаг уу? Энэ тухай та хуваалцвал?
-Зөндөө бий. Тодорхой дараалал тогтоож, эрэмбэлж ярихад ч хэцүү. Гэхдээ нэг жишээ дурдахад, 2011 онд хийсэн малтлага судалгааны ажлын үед 21 метрийн гүнээс битүү алт, мөнгөн эдлэл илэрч, хаашаа ч харсан үнэт олдвороор дүүрэн байсан. Тиймээс харуул хамгаалалт хийж, камер суурилуулан ажилласан. Гэтэл ажил дууссаны дараа археологич гэдэг мэргэжлийн нэр зүүж халхавч хийсэн ганц, хоёр хүний буруутай үйл ажиллагаанаас болж шүүхээр шийдэгдсэн хэрэг гарсан. Ийм тохиолдлуудаас болж, бусад археологичдын нэр хүнд унаж, нийгэмд “археологичид чинь хулгайч” гэсэн буруу ойлголт тогтсон нь хамгийн харамсалтай. Археологичид бүгд зундаа хөдөө гадаа борви бохис хийлгүй малтлага хийж, нар салхинд ганддаг. Намар нь дөрвөн хананы дунд сууж судалгаагаа үргэлжлүүлдэг, чин сэтгэлээсээ шинжлэх ухаанд зүтгэж яваа хүмүүс юм. Дэлгэрэнгүйг эндээс уншина уу.
3,607.57






















































Нэргүй 2025-12-20 188.162.254.111
35 жил туршилт хийж байгаа Уих гээч худалч хулгайч з**х*й эмс авилгачид хорчид шургалсан, дахин дахин шургалахыг шунан дурладаг ядаргаатай байгуулага хойч уеийн сургамж !!!!!!!!!!!!!!
Нэргүй 2025-12-20 203.26.188.225
sdgasdgasd
Нэргүй 2025-12-20 59.153.115.124
Монголчууд айл хэсэх дуртай, бусдыг судлах дуртай ба бусдын зовлонд дуртай.
Нэргүй 2025-12-20 49.190.200.222
Эдийн засаг 5.9 хувийн өсөлттэй гэдэг дэлхийн хэмжээнд өндөрт орно. Европын орнууд 0.1-3 хувь, хятад 4 хувийн өсөлттэй боловч инфляци нь 3 хувь ч хүрэхгүй иргэдийн амьжиргаа цалин хөлс манайхтай харьцуулшгүй өндөр байгаа. Ийм өндөр тоотой өсөлтийн өгөөж нь иргэдэд мэдрэгдэхгүй харин төрөөс төрдөг тэрбумтан хулгайч нарын тансаглалд үрэгдээд дуусдаг. Ингэж цөөнхийг баяжуулдаг өсөлийн үр өгөөжийг иргэд хүртэхгүй болохоор хэрэг байна уу
Худал 2025-12-20 202.9.46.239
Статистик тоон мэдээ нь бүгд худал, намын захиалгаар нам өөртөө гаргаж өгөөд нам өөрөө тархи угаалтын мэдээ болгож байгаа юм.
Нэргүй 2025-12-20 103.57.93.243
Хэлэмгий хүн сурамгай гэдэгсэн. Монголын институтчлгдсэн ганц нам нь Ардын нам. Ийм намд таны гүжир лугаа бүдүүлэг үйлдэл байдаггүй юм
Нэргүй 2025-12-20 150.228.177.226
suuliin heden jil mongo orlogo ihtei ued yamarch ur dungui zartsuulsan, delhii niitiin ediin zasgiin chig handlaga , tuuhii ediin une hansh bagtsaagaar unana gedgiig meregjiltnuud helseer btal ilt ul buteh tosov hiij batluulsan sangiin said nertei chadvargui hudalch nohriig ogtsruulj boldoggui yum bh daa. henii hamaatan naiz nohor bolood ingeed mongol ornoor toglood, ediin zasgaar butelgui turshilt hiigeed suugaad bdag bnaa. ashgui mongol banknii eronhiilogch nertei manuuhai ni neg yum dald orlo