niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-24 20:34 UTC Эх: https://news.mn/r/2840347/ 85e31cd62fdd10c4… ← niitlelch.mn руу буцах

“Эрдэнэс Монгол” ХХК-ийг Б.Даваадалай удирдана

“Эрдэнэс Монгол” ХХК-ийг Б.Даваадалай удирдана

“Эрдэнэс Монгол” ХХК-ийг Б.Даваадалай удирдана

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр Б.Даваадалайг томилжээ. Тиймээс өнөөдөр үүрэгт ажлаа хүлээн авсан байна. Б.Даваадалай нь МУИС-ийн Эдийн засгийн сургуулийг банкны эдийн засагч мэргэжлээр төгссөн бол АНУ-ын Колумбын их сургуульд магистрын зэрэг хамгаалсан.

Дэлхийн банкны Зүүн Өмнөд Ази, Номхон далайн бүс нутгийн багт эдийн засгийн бодлогын зөвлөх, Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгчийн газар эдийн засагч, Сангийн яаманд зөвлөх, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарт эдийн засгийн бодлогын зөвлөх, Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт ахлах зөвлөх, Ажлын албаны даргаар ажиллаж байсан юм.

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогт Монголбанкны ерөнхийлөгчөөр томилогдсонтой холбогдуулан дээрх томилгоог хийжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

Avatar

СОЛИОТ 2025-12-19 103.26.195.181

Энэ МАНгаруудыг ойлгох ухаан хаөйрлаач. Банкны жинхэнэ мэргэжилтэн, ДЭЛХИЙН БАНКИНД АЖИЛЛАЖ БАЙСАН ХҮНИЙГ Эрдэнэс-Монгол ХХК-ИЙ ЗАХИРЛААР ТОМИЛООД фИЗИКЧ МЭРГЭЖИЛТЭЙ ХҮНЭЭР МОНГОЛ БАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ ТАВЬДАГ НЬ ЯМАР УЧИРТАЙ ЮМ БЭ??????????????

Avatar

Нэргүй 2025-12-19 66.181.184.24

Хүүк лайвчин мөнхэрдэнэ бандийг шоронд байхад нь тусгайгийхнаар шөнөжин зодуулж дарамтлууж банди болгоод өөрийн бууны нохой юу хэлснийг нь хийж, дуудсан газар ил гарч, далайсан газарт нь далд орч байхыг тулган зөвшөөрүүлснээр уучилж сулласан. Лайчин банди ч одоо хүүкийн бууны нохой болж туу гэсэнг нь тууж лайвд гэсэнг нь лайвддаг болсон. Тийм ч учраас Эрдэнэс Монголыг лайвдаж нийгэмд харлуулж байгаад наранцогтийг дэвшүүлэн зайлуулсны үндсэн дээр өөрийн хүнээ тавьж байна.

Avatar

Нэргүй 2025-12-19 66.181.184.24

Хүүк Эрдэнэс 5 толгойн ХК-ийг олон нийтийн хяналттай болгох нэрийн дор энэ компанийн хувьцааг өөрийн хамаарал бүхий хэдэн нүүрсний хулгайчуудтайгаа чимээгүйхэн хувьчилж авах, эзэн суух зорилготой. Амарбаясгалан нь ногооны тэрбумтан болчихсон байсныг хүүк гэнэт мэдээд зодоон эхлүүлж зогсоож, өөрөө оронд болох зорилго тавьсан байна. түүнийг хэрэгжүүлэхийг тулд эрдэнэс монголд тэрний хүн байх ёстой. хүүк данхын үеэс л гадны менежмэн нэрээр этт г авахаар учрал бандиа зүтгүүлээд бараагүй.

Avatar

Нэргүй 2025-12-19 66.181.184.24

Одоо нэрээ Эрдэнэс таван толгойг олон нийтийн хяналтад оруулах хувьцааны тодорхой хэсгийг зарж борлуулах гэсэн нэр томъёо ашиглан нүүрсчин бямбацогтоор зүтгүүлж байна. гэхдээ маш нууц түвшинд мэдээлэл гадагшаа задруулахгүйгээр гүйцэтгэж байна. Энэ нь хэвлэл мэдээллийхэн Эрдэнэс таван толгойн хк-ийн хувьцааг худалдах, хувьчлах үйл ажиллагаа идэвхитэй явагдаж байгаа талаар нэг ч мэдээлэл цацахгүй байгаагаас харагдаж байна.

Avatar

Нэргүй 2025-12-19 66.181.184.24

Өнөөдөр жирийн иргэд энэ компанийн хувьцааг авах чадал байхгүй. Нүүрсний хулгайчуудад л мөнгө байгаа. Энэ нь ард түмэнд ашиггүй юм. Тус компаний улсад төлдөг татвар буурна. Төрийн хүртэж байгаа ашгаас хувьцаа нэрээр эзэн суусан хулгайчууд л хүртэх болно. Нүүрсний хулгайч мангасууд Эрдэнэс таван толгой ХК аас савраа тат. хүүк муужруулдаг түлш нефтийн үйлдвэр өөр өчнөөн төсөл хуссан хулгайч яасан ханаж цаддаггүй хулгайч вэ. Зандка нүүртэй хүүкийн ЗГ огцор.

Avatar

Нэргүй 2025-12-19 202.9.41.45

НЭН ТЭРГҮҮНД ТАТАН БУУЛГАХ ЁСТОЙ ГАЗАР БОЛ ЭНЭ ЭРДНЭС МОНГОЛ ХХК … ЯМАР Ч ҮР АШИГГҮЙ, ХҮНД ҮЙЛДВЭР УУЛ УУРХАЙН ЯАМАНД ЗАХИРАГДДАГГҮЙ ЯМАР Ч ҮР АШИГ ӨГӨХГҮЙ ИЙМ БАЙГУУЛЛАГА

Avatar

Нэргүй 2025-12-19 103.57.94.229

хамгийн түрүүнд татан буулгах үргүй зардал татвар төлөгчийн мөнгийг салхинд хийсгэж байгаа газар бол энэ. Бид 28 онд сонгуулийн дараа энэ компанийг хамгийн түрүүнд татан буулгах болно

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж