УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр Улсын ерөнхий прокурорын орлогчыг томилох асуудлыг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалангийн бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгая гэв.
Энэ талаар тэрбээр "УИХ-ын гишүүд маш их асууж байна. Маш их цагдан хориод байгаа юм шиг мэдээлэл байгаа, энэ бол багасч байгаа. Жишээлбэл, миний бие 2023 оны арваннэгдүгээр сард Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилогдоод хөнгөн гэмт хэрэг дээр цагдан хорьдогийг болиулсан. Хорих ял эдэлж байгаа хэргүүд дээр цагдан хорих үндэслэлийг тодорхой болгосон. Прокурорын байгууллагаас өгсөн мэдээллээр 2023 оны арваннэгдүгээр сард баталсан хуулийн үр дүнд сүүлийн нэг жилийн хугацаанд цагдан хорих нь гурав дахин буурсан үзүүлэлт бий. Энэ бол сайн хэрэг. Бүгдийг хорьж мөрдөөд байгаа юм байхгүй. Харин улстөрчидтэй ойр хүмүүс цагдан хоригдохоос зайлсхийж байгаа асуудал байна. Жишээ нь Д.Амарбаясгалан даргын хэрэгт холбогдоод байгаа Б.Эрдэнэжаргалыг шүүгч хоёр удаа шөнө оройн цагаар суллалаа. Сүүлд уржигдар шөнө сулласан байна. Мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулаад байгаа гол хэргийн холбоотнуудыг. Манай Д.Амарбаясгалан дарга Монголд байна уу, үгүй юу хилээр гараад явчихсан уу. Энэ дээр шийдэмгий баймаар байх юм. Хууль зүйн сайд хэрэг маргаан шийдвэрлэдэггүй, оролцдоггүй учраас нөлөөлж болохгүй юм.
УИХ-ын гишүүнийх нь бүрэн эрхийнх нь асуудлыг оруулж ирвэл яасан юм, юунаас нь айгаад байгаа юм. Түдгэлзүүлээд шалгая л даа, саад болоод байгаа бол" гэсэн юм.
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалангийн хувьд УИХ-ын даргаасаа чөлөөлөгдсөнөөс хойш чуулганы нэгдсэн хуралдаан, Байнгын хорооны хуралдаанд оролцох нь багассан. УИХ-ын Тамгын газраас гаргадаг ирцийн мэдээллээр чөлөө авсан байдаг.
Харин Авлигатай тэмцэх газар нь УИХ-ын гишүүн Д.Амарбаясгаланг улс төрд нөлөө бүхий этгээд эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, их хэмжээний хахууль авах, үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэсэн гэмт хэргүүдэд тус тус эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан юм.
Г.ХОРОЛ
3,607.57






















































Нэргүй 2025-12-19 66.181.177.85
Амарбаясгалан Мэргэжлийн хяналтын газрыг татан буулгаж тараасан нь буруу болсон нь одоо амьдрал дээр харагдаж байна!!!
Нэргүй 2025-12-19 59.153.112.167
Намаасаа хөөгдчихсөн улс төрийн үхдэл
Нэргүй 2025-12-19 43.242.242.59
МАН-ыг муухай харагдуулдаг хүн дээ. Нэр төр албан тушаалын төлөө үхэн хатан зүтгэгч юм. Сайхн юм ярьсан увайгүй хүн бол Б.Энхбаяр мөн
Нэргүй 2025-12-19 124.158.106.160
хөгийн эр шүү энэ
Зочин 2025-12-19 103.212.116.47
Б.Энхбаяр тийм сүрхий шударга ухаантай юм бол Сү.Батболдын ах дүүгийн Ц.Амгалан гэдэг хүүхний 5 сая тн нүүрс улсын хилээр бүртгэлгүй гаргачихсан асар том гэмт хэргийг шалгуулаач. Чи даанч чадахгүй л дээ. Чи бол зүгээр л бүдүүн даргадаа үйлчлэгч.Ганц хүрз нүүрс аваагүй эрх мэдэлгүй болсон Амарбаясгаланд яасан хатуу хандаж байнаа.
Нэргүй 2025-12-19 59.153.112.167
Зайлаа чи
Нэргүй 2025-12-19 122.201.31.76
согтуу малчин хоршоо гэхэд 1их наяд төгрөгөөр тоглосон
Нэргүй 2025-12-19 59.153.115.43
Нөгөөдөх нь ааль хэдийн нь гарчихаад гэдсэндээ нуг нуг гээд инээгээд сууж байгаа
Нэргүй 2025-12-19 66.181.177.108
сонин нөхөр. Мах талхаа алдсан уу.