niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-24 20:34 UTC Эх: https://news.mn/r/2840336/ 9bad3ab09ba499df… ← niitlelch.mn руу буцах

Д.Мөнх-Эрдэнийг явуулж, Ш.Раднаасэдийг дэвшүүлэв

Д.Мөнх-Эрдэнийг явуулж, Ш.Раднаасэдийг дэвшүүлэв

Д.Мөнх-Эрдэнийг явуулж, Ш.Раднаасэдийг дэвшүүлэв

“Нүүрсний хамгийн том хулгайч бол УИХ-ын дарга Д.Амарбаясгалан” гэх мэдэгдэл хийж, шуугиулж байсан Ш.Раднаасэдийг Ерөнхий сайд Г.Занданшатар ахлах зөвлөхөө болгон дэргэдээ авсан бол дэд сайдын томилгоог хийхтэй зэрэгцүүлэн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга болгож, зэрэг ахиулжээ.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд даргаар ажиллаж байсан Д.Мөнх-Эрдэнийг Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар томилсноор орлох хүнийг томилох шаардлага үүссэнийг ийн удалгүй “нөхсөн” байна.

Харин дээрх томилгоог улс төрийн хүрээнд Д.Мөнх-Эрдэнийг дэвшүүлэн зайлуулж Ш.Раднаасэдийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга болголоо гэцгээн ярьцгааж буй юм.

Нүүрсний хэрэгт нэр холбогдон, 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвших эрхээ хязгаарлуулж явсан УИХ-ын гишүүн асан Ш.Раднаасэдийн хувьд улс төрд ийн эргэн ирж байна гэж хэлж болно.

Тэрбээр нүүрсний хэрэгт нэр холбогдсоноо хэлмэгдүүлэлт гэж үздэг бөгөөд энэ асуудалтай холбогдуулж 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвших эрхгүй болгосон гэх нь бий.

Гэвч хэдэн жилийн өмнө Авлигатай тэмцэх газрын мөрдөгч нар Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Экспорт, импорт хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга Э.Аззаяа, хэлтсийн дарга Т.Баярсайхан нарын албан өрөөнд нэгжлэг хийхэд бие болоод гэрээс нь 230 сая төгрөг, 152.177 ам.доллар, 70.000 юань бэлнээр олдож, улмаар энэ хэрэг шүүхээр орж дэнслэгдэж байв. Ингэхдээ Т.Баярсайханыг Ш.Раднаасэдтэй ойр ажиллаж ирсэн, холбоотой гэх мэдээлэл цацагдаж байсан удаатай.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

10 сэтгэгдэл

Avatar

Зочин 2025-12-19 202.126.91.15

РАДНААСЭД ,МӨНХЭРДЭНЭ 2 ХОЁУЛАА МУНДАГ ЗАЛУУЧУУД

Avatar

Нэргүй 2025-12-19 172.226.43.211

Ene hunii door zagnuulj, aashluulj baisnii huvid helhed ene hun shig medlegtei, hunleg, shudraga, zarchimtai hun odoo tsagt hovor shuu.

Avatar

Зочин 2025-12-19 103.168.34.244

АЛЬ АЛЬ НЬ МУНЛАГ ЗАЛУУЧУУД ШҮҮ.ТӨРД ХЭРЭГТЭЙ ХҮМҮҮС ЁР НЬ МУНЛАГ ЗАЛУУСЫН ММЭДЛЭГ БОДОВСРОЛЫГ ЗАСАГ ТӨР АШИГЛАХ НЬ ЗҮЙН ХЭРЭГ ШҮҮ .

Avatar

Нэргүй 2025-12-19 103.71.101.47

Харин ээ, Яг чам шиг боловсролтой юм шүү дээ, тэд нар чинь

Avatar

Нэргүй 2025-12-19 66.181.185.202

ЗАНДАНШАТАР , хүрэлсүх нар юу ч хийхгүй юм байна.

Avatar

Нэргүй 2025-12-19 66.181.177.85

"Санаа байхгүй бол үйлс ундрахгүй" !!

Avatar

иргэн 2025-12-19 59.153.115.155

АТГ –аас нүүрсний хэрэгт холбогдсон гээд Наранбаатар Радсаасэд нарыг зарлаж яллагдагчаар татаж байсан.
Гэтэл Наранбаатар Төсвийн дарга, Радсаасэд засгийн дэд дарга Дамбаажаа гэж бензиний сайд, Чинбүрэн гээд эрүүлэхийн сайдтай энэ засгийг огцруулах цаг болжээ

Avatar

Нэргүй 2025-12-19 66.181.160.41

Хагасхан жилийн өмнө ЭСЭРГҮҮ – НҮҮРСНИЙ ХУЛГАЙЧИД байсан ГЭМТ ХЭРЭГТНҮҮД ЗШ – ын \ Хүрэлсүхийн \ ЗГ – д сайд , дарга болов …

Avatar

Нэргүй 2025-12-19 166.196.75.102

Үхэл зовлон.Өвчин гээд …. зовлон узэж яваа хүн.
Раднаасэд.
Монголчууд нэгээн дээрээ унасан үе д нь дэвсэж
Босож ирэхэд нь дургуйцдэг улаан адгуус шиг болж.

Avatar

Hehe 2025-12-19 66.181.177.17

Harin tiimee dahiadd amidrah bolomj olddog ch boloosoi

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж