Ажилгүйдлийн тэтгэмжийг олгохгүй байгаа асуудал хөндөгдөх болсон. Энэ асуудлыг бид Сангийн яам, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас тодруулахад дараах мэдээллийг өглөө. УИХ-аас Монгол Улсын 2025 оны төсвийн хуулийн төслийг батлахдаа Ажилгүйдлийн даатгалын сангийн төсвийг 161.9 тэрбум төгрөгөөр баталжээ. Гэвч ажилгүйдлийн тэтгэмжийн мөнгө хүссэн өргөдөл батлагдсан төсвөөс давсан аж. Тодруулж хэлбэл, УИХ-аас баталсан 161.9 тэрбум төгрөгийг энэ оны түвшинд бүгдийг ажилгүйдлийн тэтгэмжид зарцуулж дууссан тул төсвөөс хэтэрсэн тэтгэмжийг 2026 он гармагц олгож эхлэх юм байна.
Орон нутагт тогтвор суурьшилтай 5 болон 3 жил ажиллаж байгаа багш нарт олгодог тэтгэмжийг асуудалгүй олгож байгаа аж. Гол нь ажилласан жил нь гүйцэж, шаардлагаа хангасан багш нарт тэтгэмжийг олгож байгааг салбар яамнаас тодотголоо.
Мөн эрүүл, мэнд боловсролын салбарынханд олгодог нэмэлт цалин, урамшуулал хэвийн олгогдож байгаа аж.
Харин төрийн албан хаагчдын улирлын үр дүнгийн мөнгөн урамшууллыг орлогын бүрдэлтэй уялдуулан арванхоёрдугаар сарын 20-ноос хойш олгож эхэлнэ гэдэг мэдээллийг өглөө.
Г.ХОРОЛ
3,607.57






















































Зочин 2025-12-19 66.181.179.185
залуу ажилчид орон тооны цомотголд ихээр орж ажилгүдэлийн тэтгэмжээ авч чадахгүй 3 сар болж бна.Оноос өмнө өгөх хэрэгтэй .Залуу гэр бүлүүд эдиян засгийн хувьд хүнд байдалд орж бна.
Нэргүй 2025-12-19 202.21.108.34
Зхлуучууд ажлаас ажил хооронд сэлгэж, олон байгууллагад ажилласан түүхээр cv баяжуулах, ажилгүйдлийн тэтгэмж байнга авах буруу чиг хандлагатай болсон
Нэргүй 2025-12-19 150.228.177.11
Ажлаас гарсан, ажилгүй болсон иргэдийн тоо өмнөх жилүүдийн дунджаас их байнаа л гэсэн үг. Үүнд хэд хэдэн зүйл нөлөөлсөн : 1-д, олон жижиг, дунд компаниуд өрөнд орж, хаагдаж байна. Ялангуяа жижиг үйлдвэрлэл. 2-т улсын төсвийн санхүүжилттэй томоохон тендерүүдийг гол төлөв хятад компаниуд авдаг болсон. Нямбаагийн балгаар. 3-т Оросоос улаан буудай, гурилын импортыг дэмжснээс газар тариалангийн олон компани ажлаа зогсоож, ажилчид нь ажилгүй болсон. Мөн гурилын үйлдвэрүүдийн ихэнх нь хаагдаж, ажилчид
Нэргүй 2025-12-19 202.126.89.122
Гэр хорооллынхон Улаанбаатарын кофе шопуудаар орж, орон сууцны хүмүүсийн араас хөөцөлдөж байна. Чанга хөгжимтэй, хүн холхилдсон кофе шопод нөүтбүүк дэлгэж, ажил эсвэл хичээлээ хийж буй мэт жүжиглэж, орон сууцны хүмүүсийн араас гүйж байна.
Зочин 2025-12-19 202.126.89.230
мэдрэл нь зүгээр байдаг байх даа.
Нэргүй 2025-12-19 103.57.92.12
Заа зайлаачээ. Юун он гаргах хүлээж чадахгүй шүү
Тэтгэвэр 2025-12-19 202.9.46.239
Настангуудын тэтгэврийг цаашдаа тавьж чадахаа болих юм биз дээ.
зочин 2025-12-19 66.181.160.102
Залуус ихээр ажилгүй болцгоосон гэсэн үг байна шдээ !!.. Нямбаатар чинь хамаг ажлаа Хятадуудад өгсөн гээ биздээ ?.. Ажилгүй залуус архи ууж хэрэг тарьхаас өөр ажил үлдсэнгүй шдэ