БЗД-ийн 26 хороонд байрлах дэлбэрэлтэд өртсөн 207-р байрыг буулгаж дууссан талаар Хотын дарга Х.Нямбаатар өнөөдөр /2025.12.19/мэдээллээ. Тус газарт дахин орон сууц барих бөгөөд тендерийг ирэх онд зарлана. Тус орон сууцыг буулгахдаа нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын инженерүүдийн хяналт дор буулгасан бөгөөд улсын комисст хүлээлгэн өгчээ.
Энэ хугацаанд буулгалтын ажлыг 80 болон 50 тонны хоёр кран, дөрвөн бага оврын экскаватор, 30 тонны нэг ковш, найман хово машинтайгаар 20-25 хүний бүрэлдэхүүнтэй бригад гүйцэтгэсэн байна. Хотын дарга Х.Нямбаатар “Өмнө нь манай улсад 12-оос дээш давхар барилгыг буулгаж байгаагүй. Бид барилгыг буулгах тендерийг дөрвөн удаа зарласан боловч шаардлага хангах аж ахуйн нэгж санал ирүүлээгүй. Тиймээс “Барилгын хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэр” ажиллаж, 13 давхар, бүрэн цутгамал барилгыг хугацаанд нь амжилттай буулгалаа. Ирэх долоо хоногт тус байрыг шинээр барих гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг зарлана. Улаанбаатар хот Морингийн даваанд хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэртэй болсон. Хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэрт тус барилгаас гарсан бетон, арматур зэргийг дахин боловсруулж, ангилан ялгаж байна. НИТХ-аар нийслэлийн 2026 оны төсвийг батлахдаа 207 дугаар байрыг шинээр барих төсвийг баталсан. Бид газын дэлбэрэлтийн буруутай этгээдээр буулгалтын зардлыг гаргуулахаар бэлтгэж байна. Дэлбэрэлт барилгын хийцэд нөлөөлөл үзүүлсэн гэж шинжээчид дүгнэсэн. Бид тус барилгыг нураалгүйгээр хүчитгэх талаар удаа дараа ярилцсан ч ингэх боломжгүй байсан” гэлээ.
Барилгын хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэр ОНӨААТҮГ-ын дарга Ц.Болд “Бид 115 хоногт 207 дугаар байрыг буулгах ажлыг гүйцэтгэлээ. Энэ хугацаанд нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын инженерүүдийн хяналтан дор, амралтгүйгээр ажиллаж барилгыг буулгасан. Тус ажлыг улсын комисс хүлээн аваад байна. Гэрээний дагуу арванхоёрдугаар сарын 25-нд буулгаж дуусах хуваарьтай байсан” гэв.
3,607.57






















































Нэргүй 2025-12-19 66.181.186.29
хөөрхий дээ гэмгүй өртсөн хүмүүсийыг өрөвдөөд байх юм даа
Нэргүй 2025-12-19 103.9.90.105
болж дээ, хохирсон иргэд бушуухан байрандаа орж сайхан амьдараасай билээ. Мөн ч их хүлээлээ дээ
Нэргүй 2025-12-19 66.181.164.23
1 залуу дарагдаж нас барсан, сайн нууж чадаж байгаам шүү 2 өрөө байраар ар гэрийх нь амыг таглаад өнгөрсөн байхдаа, үүнийгээ бас ажлыхаа тайланд оруулна биздээ
Нэргүй 2025-12-19 103.9.90.105
хөдөлмөр хамгааллаараа цагдаа шалгаад л явж байгаа ш дээ. яагаад ийм атаач, хүний ул долоосон болдог байна. Өөрийнх нь улыг долоогоод байхаар ингэдэг юм болов уу
Нэргүй 2025-12-19 202.126.89.122
Төсвийн мөнгөөр дахин байшин барьвал дараагийн сонгуульд саналаа өгөхгүй гэж санаарай!
Төсөв тас 2025-12-19 202.9.46.239
Бараг зүгээр байсан юмыг, …Төсвөөс дахиж барих мөнгө байхгүй шүү!
ө 2025-12-19 103.57.92.85
Баяр хүргэеээ мундаг шүү. Нямбаатар маш сайн ажиллаж байгаа.