Төгрөгийн ам.доллартай харьцах ханш 2025 он гарснаас хойш 3.8 хувиар суларчээ
Нэрээр автоматаар холбосон · ⚑ Алдаа мэдэгдэх
Үндэсний статистикийн хорооноос баасан гарагт нийтэлсэн тайлангаас харвал, 2025 оны эхнээс хойш Монгол төгрөгийн ам.доллартай харьцах ханш 3.8 хувиар суларсан байна. ҮСХ-ны тайлбарласнаар ханшийн сулралд нүүрсний орлого буурсан нь голлон нөлөөлсөн гэсэн юм. Гаалийн ерөнхий газрын мэдээлснээр, энэ оны эхний 11 сард нийт 73.8 сая тонн нүүрс экспортолсон байна.Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 0.3 …
Зургийг: О.Улсболд Үндэсний статистикийн хорооноос баасан гарагт нийтэлсэн тайлангаас харвал, 2025 оны эхнээс хойш Монгол төгрөгийн ам.доллартай харьцах ханш 3.8 хувиар суларсан байна. ҮСХ-ны тайлбарласнаар ханшийн сулралд нүүрсний орлого буурсан нь голлон нөлөөлсөн гэсэн юм. Гаалийн ерөнхий газрын мэдээлснээр, энэ оны эхний 11 сард нийт 73.8 сая тонн нүүрс экспортолсон байна.Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 0.3 хувиар буурсан үзүүлэлт юм. Ам.долларын төгрөгтэй харьцах ханш арваннэгдүгээр сарын эцсийн байдлаар 3,571 төгрөг байсан билээ. Төгрөгийн хадгаламж энэ оны эхний хагаст 22.6 их наяд төгрөгт хүрсэн. Энэ нь 2024 оны мөн үеийнхээс 2.9 их наяд төгрөгөөр нэмэгдсэн үзүүлэлт байв. …
Эх сурвалжаас бүрэн эхээр нь унших ↗
Энэ бол хэсэгчилсэн ишлэл. Бүрэн эх нь эх сурвалжид байгаа; бид хуулбарыг нотолгоо болгон хадгалсан.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл алга.
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.