УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд өнөөдөр /2025.12.18/ дэд сайд нарыг огцруулах шаардлагыг Ерөнхий сайд Г.Занданшатарт гардууллаа.
Энэ талаар УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл “Сүүлийн үед УИХ-ын чуулган, Засгийн газрын хуралдаанаар албан тушаалын халаа, сэлгээ, томилгоог л хийж байна. Зардал нэмсэн томилгоог хийж байна. Түүний нэг нь дэд сайдын томилгоо.
Ардчилсан намын бүлгийн хувьд дэд сайдын томилгооноос гадна төсвийн тасалдал, бизнес эрхлэгч аж ахуй нэгжийн дампуурал гээд энэ асуудлыг мөн давхар хөндөж төрөө цомхон болго, төсвөө тана, энэ ажил дээр бодлогын том баримт бичгээ оруулж ир, ард иргэдийг хамгийн ихээр бухимдуулж байгаа дэд сайдын томилгоогоо цуцал гэдэг шаардлага тавьсан.
Ерөнхий сайдын зүгээс “Засгийн газрын тухай хуульд дэд сайд байна гэдэг зохицуулалттай, энийг УИХ өөрчлөх боломжтой. Та бүхэнтэй хамтарч ажиллая. Хуулийн төслийг өргөн барьж Засгийн газрын бүтцээс дэд сайдтай ажиллана гэдэг заалтыг хасах ёстой. Тэгвэл бид хамтран ажиллая” гэдэг санал хэлж байна. Бид бүлгээрээ дахин ярилцана.
Данхгар засгийн газар байж болохгүй, 20 яам, 40 сайдыг болих ёстой. Тэр тусмаа дэд сайдыг болих ёстой гэдэг шаардлага тавьж байгаа.
УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж “Аж ахуй нэгж, бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаа маш их доголдож байна. 20 мянган аж ахуй нэгж хаалгаа барьж, 28 мянган аж ахуй нэгж дансаа хаалгасан. Гэтэл 2.2 их наяд төгрөгийн гадаад бонд, 500 тэрбум төгрөгийн дотоод бонд, дээрээс нь 700 тэрбумын гадаад зээл авч төсвийн алагдлаа нөхөж, өр нэмж, өрнөөс өрний хооронд монголчуудыг явуулж байна. Монголчуудын нэг хүнд ногдох өр 50 саяд төгрөгт хүрсэн. Хувийн хэвшлүүдийн асуудал хүндэрсэн үед төрийг данхайлгаж, албан тушаалтныг нэмж байгаа нь иргэдийн төрд итгэх итгэлийг байхгүй болгож байна.
МАН данс хааж ард түмнээрээ даажигнадаг, дэд сайд томилж ард түмнээрээ даажигнадаг нам болсон байна. Ирэх лхагва гаригт Засгийн газрын байр суурийг эргэн бидэнд мэдэгдэхээр боллоо” гэв.
Г.ХОРОЛ
3,607.57





















































цөвүүн цагаа гэж?түрийний бөөс толгойд гэж... 2025-12-18 66.181.186.127
Занданшатар нь засаг хүлээн авсан 4-5 сарын дотор харинч эерэг дохио нилээд гарч эхлсэнд баярладаггүй юм гэхэд муучлахгүй байж болноо доо. Урамыг нь хугалахаар ууцыг нь хугалал гэх сургамж үг бий. Ахмадын тэтгэвэр,,багш,эмч нарын цалин нэмэх талаар эх үүвэрийг хайж бололмж бололцоондоо тулгуулж үе шаттай нэмэгдүүлэх арга хэмжээ авч эхнээсээ хэрэгжэд явж байна. Эрх байхад үүрэг бийв Манай нөхөд үүргээ умартаж ардчилал,хүний эрхээр бамбай хийж загасг төрөө шантаажилж унаах гэх нь бохир улс төр
гал алдуулчихгүй авч яваа Занданшатар баярлах ёстой бус уу 2025-12-18 66.181.186.127
АН засгаас гарсан тул эрх зүй хувьд АН-ийн 128 нөхөд ажиллах боломжгүй . Цогтгэрэл гэдэг нөхөр юу бодож сэдээд засгаа барьцаалж шантааж хийх нь улсаа нураасантай адил бүр эх орноосоо уравсан ч гэж үзэж болохоор.Эрүүл саруул ухаантай улсаа, иргэдээ боддог хэн хүнгүй л харж ярьж байна. Тэгээд ч 3-4 сар тутамд гүйцэтгэх засгаа нураана гэх нь эрүүл саруул хүний хийх ажил яавч биш. Элгээрээ хэвтчихсэн здийн засагтай засгийг хүлээж авсан хэн ч байлаа өргөс авсан мэт илиаршуулж чадпахгүй.
yag l unendee 2025-12-18 66.181.186.127
Энэ Цогтгэрэл гэгч монгол хүн мөн үү? 128 хүнээ ажилгүй болголоо гэж хор хонзон бодож 16 дэд сайдаар засгаа барьцаалж байдаг овоо мангар эр бололтой. Тэр бүтээмжийн менежир, хянөлтын менежир гэх 128 хүнийг 6-7 саяаар цалинжуулаад ямарч ашиггүй ажлын садаа л байсан ш дээ . Ажлаа мэдэхгүй байж үүрэгт ажлаа хийж яваа мэргэжлийн ажилтны өмнүүр ордогоос ажилчид альнийх нь заавраар ажилахаа ч мэдэхгүй болж дунд ажил хийдэж бүтээмж дээшлэх бус доошилж саармагжуулсан тул хасах нь зөв.
Зочин 2025-12-18 202.179.18.219
О.Цогтгэрэл Ц.Элбэгдоржийн бүлэглэлийн заавраар Засгийн газрыг жилд 2-3 удаа огцруулснаар 2028 онд сонуульд ялалт байгуулна гэж зүүдэлсний хэрэггүй. Ард иргэд төр засаг тогтвортой ажиллахыг хүсдэг. Тэр этгээд Засгийн газрын шийдвэр бүрийг муйхраар эсэргүүцээд байвал нэр хүндээ өсгөнө гэж боддог бололтой.
Нэргүй 2025-12-18 66.181.190.112
ДЭД САЙД ГЭЖ ОГТ ХЭРЭГГУЙ ЯМАРЧ АЧ ХОЛБОГДОЛГУЙ АЛБАН ТУШААЛ ДЭД САЙДЫН АЛБАН ТУШААЛЫГ УСТГАХ ХРЭГТЭЙ
Нэргүй 2025-12-18 202.126.89.66
Энэ Цогтгэрэл жаахан томхон улстөр хийгээсэй. Гавихгүй хүү бна
Нэргүй 2025-12-18 103.57.93.243
АНгуучид ганц чаддаг ажлаа л хийж байна. Болуул Засгийг 1-2 унагачих, огцрохгүй бол ажилд нь саад болж үймүүлэх энэ тэр….
Нэргүй 2025-12-18 103.212.116.142
Дэд сайдаас илүү хангамж, цалинтай 128 менежрийн оронд 16 дэд сайдтай болох нь энэ улсад хэрэгтэй сэн… Дэд сайдгүй болсон нь 128 менеэжертэй болохын үүдийг нээжээ::::
Иргэн 2025-12-18 103.57.94.236
хуулиуд дэд сайдтай байна…Хуулиа дагалаа …Болиоч….Ерөнхий сайд хэдэн яамтай байх гэдгээ өөрөө ш йддэг Хэнийг томилохоо өөрөө ш йднэ Дэд сайд байх байхгүйгээ өөрөө шийднэ …Үлбэгэр байна Хэрэгтэй гэвэл би дэд сайдаар өөрөө мэднэ гээд л зогсох ёстой Тэгээд ард олон дүнг нь одоо болон дараагийн сонгуулиар тавина Түүнээс хуурч мэхэлж худлаа Рьж ыолохгүй
Нэргүй 2025-12-18 188.162.254.43
яагаад хузуугуй хочит хошгоруулагчын гурван жолооч ажилаа хийж яваад амь насаа алдсан юм болоо????! намын найзууд нь яагаад зангиагаар туслахгуй байна ?????
зочин 2025-12-18 66.181.186.172
Бүхэл бүтэн том салбарын асуудлыг шийдэх ажлыг шуурхай явуулахад, ганц сайд хүнд,яаж ч хичээгээд барахгүй, Ачаалал нь хэтрэнэ, Тэгээд ихэнх сайд нар УИХ-ын гишүүд, Засгийн газрын хуралд суух, яаман дээрээ ажиллах УИХ-д тасралтгүй оролцох шаардлагатай АН-ынхны гол зорилго бол сайд нарын ажлыг хүндрүүлж салбарын ажлыг унтраах явдал бололтой, Хэдхэн дэд сайд ажиллуулахад улсын төсөв хүндрэхгүй, Учиргүй их зардал гарахгүй,Дэд сайд нарыг ажиллуул, Засгийн газарт эрчимтэй ажиллах боломж олго,
Зочин 2025-12-18 202.21.107.8
Дэмжиж байна. Сүүлийн үед томилогдсон дэд сайд нарын зарим нь салбарын бодлогын тасралтгүй байдал, мэргэжлийн залгамж чанарыг хангаж чадах эсэхэд олон нийт эргэлзэж байна. Дэд сайдын албан тушаал нь улс төрийн тохироо бус, салбарын бодит хэрэгцээ, мэргэжлийн чадамжид суурилсан байх ёстой. Төрийн удирдлагын тогтвортой байдал алдагдаж, давтамжтай томилгоо нь бодлогын үр нөлөөг сулруулж байна. Ялангуяа салбартаа ажилж ч үзээгүй Эрүүл мэндийн дэд сайн Г.Номинг эсэргүйцэж байна… салбарыг гутааж бна
зочин 2025-12-18 66.181.186.172
Засгийн газарт ажиллах боломж олго, Нийгмийг хохироож ард иргэдийн амьдралиар тоглоом тохуу хийх оролдлогоо зогсоо, АН-ынхан, Монголчууд тэнэг биш, Хэн ямар санаатайг эрхбиш ялгаж салгана
Нэргүй 2025-12-18 59.153.113.252
МАНгар томилгоо их хийх юм. Аргагүй л 1921 ондоо бгаа хомунист хуйвсгаалчиддаа. Харая
Нэргүй 2025-12-18 202.9.46.203
өршөөл гэж дампуу зүйл хийхийг болих хэрэгтэй. төр оршиж байгаа цагт татвараа төлөх ёстой
Нэргүй 2025-12-18 103.212.116.142
Татвар төлөөгүй хүнийг өршөөнө гэдэг хоёр том гай чирнэ. Хуулиа биелүүлж хугацаандаа татвараа төлсөн шудрага хүн хохироод хууль зөрчдөг нь хожино. Дараа нь, энэ улсад шудрага зүйл байхгүй болгохын үүдийг нээнэ… Тэгээд…
Нэргүй 2025-12-18 124.158.104.211
МАНгар нам Төр цомхон бх хэрэгтэй гэдгийг хэзээ ч ойлгохгүй. Энд тэндгүй соёлын ордонгоо байриад л, хороо болгон дээр МАН-ын бүтэцээ төсвийн мөнгөөр бгуулаад…… Шинэ хоршоо зээлээ тараагаад …… тэнэгтсээр бх болно. Үр ашиг рөгжил хамаагүй, МАН ялах л чухал.
Нэргүй 2025-12-18 66.181.191.42
зөв