Сангийн сайд Б.Жавхлан, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням нарт хариуцлага тооцох ёстой гэх асуудлыг УИХ-ын гишүүн Дав.Цогтбаатар УИХ-ын чуулганы өнөөдрийн /2025.12.18/ үдээс өмнөх хуралдааны үеэр хөндлөө.
Тэрбээр “Өвөрхангай, Архангай аймагт ажиллаад ирлээ. Худлаа ярьдаг хоёр сайддаа хариуцлага тооцохгүй бол орон нутагт нөхцөл байдал хүнд байна. Өвөрхангай аймгийн Төрийн сангийнхантай уулзлаа, “Үндсэн цалингаа л олгож байна, нэмэлт цалин алга, урамшуулалт цалин алга” гэж ярьж байна. Тэр хүмүүс төдий хэмжээний цалин авна, зээлээ төлнө гээд хувийн санхүүгээ төлөвлөөд явж байтал төлөвлөсөн цалин нь олгогдохгүй болохоор яах юм.
Сангийн сайд мөнгөтэй гэж худлаа ярьдаг, Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд шатахуунтай гэж худлаа ярьдаг. Сүүлдээ бензин колонкийн түгээгч рүү орж, квотоор шатахуун олгож цалингаа авдаг юм билээ гэж хөлдүү тайлбар хийгээд байгаа. Тэдгээр сайддаа хэзээ хариуцлага тооцох вэ, Ерөнхий сайд аа. Мөнгөгүй гэдэг зовлонд уначихаад байж юун дэд сайд вэ.
Өвөхангай аймгийн Төрийн сангийнх нь даргын хэлснээр одоо 7-8 хоногийн бензины нөөц байна. Энэ чигээрээ байвал аймаг хөлдөхөд бэлэн байна. Нүүрснийхээ хэдэн машинд цохолтоор түлш олгож байна гэж ярьсан. Сайд нар нь болохоор ажлаа хийж чадахгүй, мэргэжлийн хүн ирээд байна гэх юм. Ажлаа хийж чадахгүй сайд нараа онгцруулаад оронд нь дэд сайд нараа сайд болгоод ажиллуул л даа. Түлш нөөцлөх савгүй 30 жил явж ирсэн. Гэхдээ өнөөдрийнх шиг ингэж хүндэрч байгаагүй. Яаж ажил хийх вэ гэдэг гарц гаргалгаа шийдлээ ярихгүй, улс төр хийгээд түлшний савгүй сууж байна биздээ гээд ялархсан байдалтай суугаад байх юм. УИХ-ын дарга ч Засгийн газрыг шахаж ажилламаар байна” гэв.
Монгол Улсын хувьд өнгөрсөн аравдугаар сараас АИ-92 автобензин хомсдож эхэлсэн. Үүнийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням “Иргэд машиныхаа банкийг дүүртэл автобензин авч байгаагаас зохиомлоор хомсдол үүсгээд байна” гэх тайлбар хэлж буруутгасан. Дараа нь автобензин, түлшний захиалгыг нэмэгдүүлсэн тул нийлүүлэлт тал дээр асуудал үүсэхгүй, удахгүй хэвийн байдалд орно” гэж мэдэгдэж байв. Гэвч хоёр сар өнгөрөхөд проблем зогссонгүй үргэлжилсээр шинэ онтой золгох болж буй.
3,607.57
















































Нэргүй 2025-12-18 66.181.185.57
ЗАСГИЙН ГАЗАР ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙН ХУВЬЦААГ НЭЭЛТТЭЙ АРИЖИХ ТУХАЙ СҮҮЛИЙН ҮЕД ЦУХАС ДУРДААД ӨНГӨРДӨГ БОЛЛОО. ЭНЭ ТАЛААР ЯАГААД АРД ТҮМЭНД ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ ӨГӨХГҮЙ НУУЦ БАЙДАЛД ХИЙГЭЭД БАЙНА. ОДОО 5 ТОЛГОЙН ХУВЬЦААГ ЗАРВАЛ ХЭН АВАХ ЮМ. АРД ТҮМЭНД МӨНГӨ БАЙХГҮЙ, НҮҮРСНИЙ ХУЛГАЙЧУУД БОЛООД НӨГӨӨ 30 ГЭР БҮЛД МӨНГӨ БАЙГАА ТЭДЭНД ЗОРИУЛЖ НУУЦ ДАЛД АРГААР ГҮЙЦЭТГЭЭД БАЙНА. АРД ТҮМНИЙ ХӨРӨНГӨӨР МАН ЫН НҮҮРСЧИД НЭГ МӨР ГАРАА УГААХААР ШИЙДЭЭД БАЙНА УУ. ҮҮН ДЭЭР СӨРӨГ ХҮЧИН АНХААРАХ ХЭРЭГТЭЙ.
Del 2025-12-18 202.55.188.119
энэ ялтан бас юу вэ
Зочин 2025-12-18 202.21.107.8
Нөгөө СОР 17 юу болж байна. БОУАӨС Батбаатар гуай яамны гадаад хамтын ажиллагааны бие үнэлэгч хүүхнээр ажилаа заалгадаг нь хэвээрэй юу? Монгол Улсын нэр гарна шүү, гол яам нь мэргэжил арга зүйгээрээ хангахгүй, яана даа
Нэргүй 2025-12-18 66.181.190.20
Энэ нөхөр байгаадл байгааюмуу одоо төрийнхэнд нэмэлт урамшуулал гэж байхгүй нь дээр тэгээдч цомхотоод өгөх хэрэгтэй дандаа ажилгүй илүүдлүүд шдэ
Нэргүй 2025-12-18 103.229.121.166
МАШ ЗӨВ 2 ОГЦРУУЛИ
Нэргүй 2025-12-18 66.181.160.27
хөөе ацаа тэр тожиг нэгтэй мөнхэрдэнэ банди шуумартайгаа шоронд морилноо шуумар мин
Нэргүй 2025-12-18 202.70.43.34
Монгол бүх шатанд хаа сайгүй хоосон хийрхэл улс төржилт, нэр алдар өнгө мөнгөний хойноос хөөцөлдөгчид байдаг болж. Дээр нь Монгол хүний үндсэн мөн чанар нь Атаархуу, Хорсомтгой, Мөчөөрхүү балиар зан. Ийм иргэдтэй улс яаж өөдлөхөв.
Нэргүй 2025-12-18 66.181.186.172
Хөрш орнууддаа дайсагнаж тэнэгтэнэ
зочин 2025-12-18 66.181.186.172
Ардчилагч гэх хоосон нэрт бүлэг этгээдүүд барууны түрэмгий хүчин шигээ бусдад дайсагнахаа зогсоо, Эх оронч худал хуурмаг дүр эсгэн жүжиглэдэгээ боль, Бусдад бүү саад бол, Гүтгэлгээ багасга, Ажлыг нь хийлгэ, Ямар зорилготойг чинь монголчууд мэднэ малууд биш