Нийтийн тээврийн орлогыг хянах хүрээнд энэ жилээс 1100 гаруй нийтийн тээвэрт толгой тоологч төхөөрөмж суурилуулсан талаар Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар мэдэгдэж байв. Тодруулбал, нийтийн тээврийн бодлогын газраас иргэдэд үйлчилж буй нийтийн тээврийн орох, гарах хаалганы дээд хэсэгт тус төхөөрөмжийг суурилуулсан. Толгой тоологч төхөөрөмж суурилуулснаар нийтийн тээврийн орлого өмнөх жилүүдээс өссөн байна. Мөн иргэд, жолоочид бэлэн мөнгө өгдөг байснаа больж мөнгөө бэлэн мөнгө хийх зориулалтын хайрцагт хийдэг болжээ.
Энэ талаар Нийтийн тээврийн бодлогын газраас тодруулахад, "толгой тоологч төхөөрөмж суурилуулахаас өмнө картгүй иргэд мөнгөө жолоочид өгөх эсвэл мөнгөний хайрцагт хийдэг байсан. Харин одоо картгүй иргэд төлбөрөө гар утасны аппликейшн болон Umoney карт эсвэл бэлэн мөнгөний хайрцагт 100 хувь хийснээр орлого нэмэгдсэн. Тус цагаан төхөөрөмжийг ашигласнаас хойш жолооч бэлэн мөнгө хурааж авах нь эрс буурсан гэж хэлж болно" гэлээ.
Тухайлбал, өнгөрөгч 2024 онд нийт нийтийн тээврээр 134 сая зорчигч зорчсон бол энэ оны арваннэгдүгээр сарын байдлаар 156 сая зорчигч үйлчлүүлжээ.
Иргэд бэлэн мөнгөө зориулалтын хайрцагт хийж эсвэл төлбөрийн олон арга ашиглаж нийтийн тээврээр зорчих төлбөрөө төлдөг болсноор нийтийн тээврийн орлого өмнөх жилээс 69 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
2024 онд нийтийн тээврийн орлого 30 тэрбум төгрөг хүрсэн бол 2025 оны арваннэгдүгээр сарын байдлаар 51 тэрбум төгрөг болж нэмэгджээ. Мөн нийтийн тээврийн бодлогын газраас нийт зорчигчдын тав тухыг хангаж, нийтийн тээврийн цэвэр, аюулгүй байдлыг бүрдүүлж ажиллаж байна. Мөн иргэдийн зүгээс ирж буй санал гомдлыг хүлээн авч шуурхай арга хэмжээ авч ажиллаж байна гэж албаныхан мэдээлэв.
Нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд нийслэлд 1100 нийтийн тээвэр иргэдэд 1000 төгрөгөөр үйлчилж байна. Мөн автобусны картгүй иргэд банкны NFC болон нийтийн тээврийн бодлогын газраас гаргасан аппликейшн ашиглан үйлчлүүлэх боломжтой юм.
3,607.57






















































ахмад настан 2025-12-18 202.9.41.88
Нийтийн тээврээр байнга зорчдог иргэний хувьд сэтгэгдлээ хуваалцахад автобусны тоо хэрэгцээг хангаж чадахгүй байгаа тул иргэд автомашинаараа зорчиж байна: хэрвээ автобус хүрэлцээтэй бол түгжрэл багасах боломж өндөр байна. Мөн зарим чиглэлд богино эргэлтийн зохицуулалт хэрэгтэй байна: жишээ нь Найрамдал зуслангаас 5 шар хүртэл 10 хүрэхгүй хүнтэй явж байна. Түүнийг Орбитрын эцэс хүртэл богино эргэлтээр зохицуулбал хүлээх хугацаа богиносч шатахууны хэмнэлт гарна.
Нэргүй 2025-12-18 66.181.179.186
Нийслэлийн засаг дарга бүрэлдүүн өөрчлөгдөж булхай луйвар багасаж бэлэн мөнгө өгдөг авдаг жолооч ховордож автобусын парк шинчлэгдэж өвөл дулаан зун сэрүүүн ая тухтай явах боломж бүрдэж бна
Иргэн 2025-12-18 66.181.176.23
Зогсоолдоо ирсэн мөртлөө үүдээ нээхгүй,дахин хөдлөөд хол зогсдог.Хөгшин хүмүүс хол гүйж чадахгүй ,заримдаа хүнээ авахгүй хаяж давхидаг.Зарим жолооч бүдүүлэг ,утсаараа байнга ярьж явдаг.
Иргэл 2025-12-18 103.229.123.184
битгий худлаа х**
Нэргүй 2025-12-18 202.70.43.34
НИЙТИЙН ТЭЭВЭР ИРГЭДЭД ХҮРЭЛЦЭЭГҮЙ БНААА…..АВТОБУС ДҮҮРЭН ПИГ ХҮН, ХҮЛЭЭГЭЭД ИРДЭГГҮЙ ……………………АВТОБУСНЫ ТООГОО НЭМЭЭЭЧЭЭЭ
Зочин 2025-12-18 59.153.87.54
тэгэхийн тулд мөнгө хэрэгтэй, мөнгө хаанаас олох уу. одоогоор ганцхан уул уурхайгаас олно. гэтэл та нар уул уурхайг дэмждэггүй. явган явцгаа
Нэргүй 2025-12-18 59.153.115.124
Дийлэнх зорчигчид дамжин сууж байгаа ба төлбөр төлдөггүй хүмүүс их хэвээр байгаа учраас энэ бол худал мэдээ юм.
Зочин 2025-12-18 59.153.87.54
үнэ нь 1000₮ болчихсон шүү.
Нэргүй 2025-12-18 103.229.123.184
яг үнэн төлбөр төлөх карт дарахгүй хүмүүс 50 60 хувь хүүхдүүд бол 99 хувьтай бна автобусны жолооч нар шаардахгүй шаардлага тавьбал бариад зулгаачих дөхнө доромжилно
Нэргүй 2025-12-18 103.9.90.105
аштай юу даа
Нэргүй 2025-12-18 103.229.120.155
IRGED ORLOGO SAITAI BOL 1000 TOGT GOROOHGUIL DEE DAANTS
Худлаа шaa 2025-12-18 202.9.46.239
Битүү туулай, битүү хөгшчүүл. Ямар элэнцэгний чинь ашиг орлого.
Нэргүй 2025-12-18 103.168.34.152
Conduktor nertei hulgaichid ih bayajij baisan ni ilrel shudeee
Нэргүй 2025-12-18 66.181.186.254
Нянбактерийн зүтгэлийн үр дүн гарч бна. Баяр рүргэе !!!
Нэргүй 2025-12-18 59.153.112.237
Орлог нь өссөн, хар нүйлчилгээ нь буурсан даа. Жололч нар зорчигчдоо хаяж давхидөг, доог тохуу хийдэг хэвээрэй