Шатахууны асуудлаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас мэдээлэл хийлээ.
Тус яамны мэдэгдэлд,
-Хэрэглээний гол хэсэг нь төвийн бүсэд байна. Говийн бүсэд уул, уурхайтай холбоотойгоор хэрэглээ өндөр байна. Монгол Улс өдөрт 2200 орчим тонн АИ-92 бензин хэрэглэдэг. Бүтээгдэхүүн тасралтгүй орж ирж байгаа. Дунджаар 30 орчим вагон орж ирж байгаа. Бид 2024 оныхтойгоо дүйцэхүйц бүтээгдэхүүнийг оруулж ирж байна. Нийлүүлэлт тасралтгүй, тогтмол байна. Монгол Улс ОХУ-ын гурав, дөрвөн үйлдвэрээс бүтээгдэхүүн авдаг. Манайхтай хамгийн ойрхон нь 800-900 км зайтай. Дизель түлшний хэрэглээ 2025 онд нэмэгдсэн. Дунджаар 140 мянган тонн дизель түлш өдөрт хэрэглэж байна. Импортын тоо хэмжээг харахад урд өмнөхөөсөө нэмэгдсэн.
Бидний өнөөдөр тулгамдаад байгаа асуудал бол хомсдол. Гэнэт өссөн хэрэглээг аж ахуй нэгжүүд зохицуулж чадахгүй байна.
Бид ямар ч байсан дотоодын газрын тос боловсруулах үйлдвэрийг ашиглалтад оруулах ёстой. Түүнээс өмнө сав барих хэрэгтэй байна. Аж ахуй нэгжүүдийн зүгээс төрийн оролцоог бууруулах хүсэлт тавьж, бид тусгай зөвшөөрлийн шаардлагуудаа бууруулсан. Сүүлийн дөрвөн жилд 50 тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгж байсан бол одоо 180 болчихжээ. Энэ тоо тогтмол өссөн.
Гэтэл нөөцлөх савтай аж ахуй нэгжийн тоо 20 гаруй байна. Хомсдол үүсэхэд эд нартайгаа л хариуцлага ярьдаг. Үлдсэн нь оруулж ирсэн бүтээгдэхүүнээ шууд уул уурхай руу явуулдаг бизнес модультай болчихсон. Нөөцлөх сонирхолгүй байдаг. Хомсдол, тасалдал үндэслэл нь эндээс эхлэлтэй. Төрөөс сав барих, нөөцлөх талаас нь дэмжих ёстой юм байна. Үүнийг хуулиар шийдвэрлэхээр өргөн барьсан. Аж ахуй нэгжүүдэд зээл олгъё, банкны шаардлагыг сулруулах боломжуудыг хуульд тусгасан байгаа. Давуу тал үүсгэсэн зүйл байхгүй.
-Хэдхэн жилийн өмнө 50 аж ахуй нэгжтэй байхад тасалдал үүсээгүй. Гэтэл одоо аж ахуй нэгжийн тоо нэмэгдсэн ч яагаад тасалдал үүсээд байна вэ?
-Импортлох тусгай зөвшөөрлийг чөлөөтэй өгч байгаа ч техникийн бааз суурь байхгүй учир шууд л уул уурхай руу зөөж байгаа. Байгаагаа л зарж байгаа. Зах зээлийг эзлээд байгаа ч хадгалах, нөөцлөх савгүй. Тэр хүмүүсийг л савандаа хөрөнгө оруулаач гэж байгаа юм. Цөөн хэдхэн л аж ахуй нэгж хариуцлага хүлээж байна.
-АИ-92 бензинийг худалдаалахгүй байгаа нь утааг бууруулах төрийн бодлого юм биш үү?
-АИ-92 бензинийг Монголд хориглосон зүйл байхгүй. Евро-5 стандартын АИ-92 бензинийг худалдан борлуулна гэж заасан байдаг. Үнийн зөрүүтэй байдлаас болж Евро-2 стандартын бензинийг хүмүүс хэрэглэж байна.
Хомсдол аравдугаар сараас эхэлсэн. Тухайн үед хяналт шалгалтыг явуулсан. Томоохон хэмжээний зөрчил илрээгүй. Анх зохион байгуулалттай юм шиг хандсан. Бид ердийн үедээ 30 хоногийн нөөцтэй байдаг. Гэтэл энэ үеэр нөөц огцом буурсан. Улаанбаатарт анхаарлаа хандуулах хойгуур орон нутаг хаягдсан. Монгол Улсад нийтдээ 1600 орчим ШТС ажиллаж байна.
Өмнө нь Улаанбаатар хотын өдрийн хэрэглээ 1200 тонн байсан ч хомдслын үеэр 1800 тонн хүрсэн. Гэтэл өдөрт улс даяар 2200 тонн түгээх ёстой ч Улаанбаатарт л зөвхөн 1800 тонныг хүргэхээр хөдөө орон нутагт байдал хэцүүдсэн. Түгээгч нар бас хоорондоо орлого хуваадаг зүйл байдаг. Өдөр, шөнийн ээлжээрээ байгаа бензинүүдээ хувааж зардаг. Бензин байгаа ч орой эсвэл өглөөний ээлжнийхээ түгээгч нарт үлдээдэг ийм асуудал байсан.
3,607.57
















































Зочин 2025-12-18 66.181.171.222
Хэрэв шатахууны хүрэлцээ хангалттай байсан бол юу гэж түгээгч нар нь орлого хуваахдаа хүрэх вэ. Ийм юм яриад сууж байгаа бүхэл бүтэн салбарын сайд байх уу……………….
Нэргүй 2025-12-18 212.15.86.227
ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛГҮЙ БОЛГООД САЛБАРАА ЛИБЕРАЛЧЛАЛ. ОРОС, ХЯТАЛ, БАРУУНЫ КОМПАНИУД ЖИЖИГЛЭН ХИЙХ БОЛОМЖИЙГ НЬ ОЛГОО. СТАНДАРТАА САЙТААР БОЛОВСРУУЛ ЕВРО5,6 СТАНДАРТ РУУ ШИЛЖ. ХУДАЛДАА ХИЙХ КОМПАНИУД ХАДАГЛАХ САВТАЙ БАЙХ ШААРДЛАГЫГ ТАВЬ
Тэнэг 2025-12-18 150.228.177.60
5-хан сарын өмнө нөөцлөх сав хүрээд байсан одоо хүрдэггүй ээ.Яасан Данх,Женкотойгоо,Нямбаатартайгаа аваад явчихсан юм уу.Эсвэл наад сайдын чинь мөнгө угаалт уу.
Зочин 2025-12-18 59.153.115.139
Шатахууны хомсдол бол энэ сайдад ямар ч хамаагүй, Орос улс өөрийнхөө ихэнх үйлдвэрүүдийг дорондуулаад өөрсдөө ч хомсдолтой байгаа, харин ч манайд очертой ч гэсэн залгуулж байгаа нь их юм.
Дамдинбалай минь ээ 2025-12-18 122.201.31.10
Юуу хуцаад байгаан орлого хуваах гээд маргаашийнхаа түгээгчид зориулж үлдээдэг ч гэх шиг. Хурдан зараад хурдан нөхөж дүүргэх ёстой биш үү энэ өдрүүдэд
Нэргүй 2025-12-18 59.153.113.206
Төрийн мөнгөөр сав бариад хариуцах алба байгуулна. тэр нь майхан авилгачид бн. хэрэггүй ээ. завшөөрөл өгөхдөө сав шаард.
1960 2025-12-18 202.70.38.210
1960 оноос эхлэлтэй шүү энэ сайдад хамаач байхгүй дээр энэ шатахууны компанууд арай байна хэт их ашиг олох гээд байна гэж харж байна үнийг нь чөлөөлсөн гэж ойлголож авлаа одоо харин хүн бүр оруулж ирдэг болгочих
Нэргүй 2025-12-18 202.70.43.34
ТӨР зүгээр л Үнээ чөлөөлөөд ААН-ын ажлаа САВАРАА ТАТААЧЭЭЭ !!!!!!
Шинэс 2025-12-18 103.212.118.239
сайддаа олигтой ч завлөж ажлаа хийж чаддаггүй хажуу дахь мануухайнууддаа хариуцлага тооцооч.
Нэргүй 2025-12-18 103.212.118.239
хажууд нь байгаа асуудал хариуцсан хүмүүс нь ямар чадвар муутай юм бэ. эсвэл газрын тосны мэргэжлийн бус хүиүүс юмуу. сайддаа олигтойхон зөвлөж туслхж ажиллаж чадахгүй байгаа мануухайнуудыг чөлөөлөөд оронд нь мэргэжлийн чадвартай ажил хэрэгч хүмүүсиыг тавиач
180 2025-12-18 202.9.46.239
Тэр 180 ААН-ийн ихэнх нь зүгээр л цаасан компани юмуу?
Нэргүй 2025-12-18 103.242.47.254
энэ хүн уг нь сайд юм шиг байгаан гэтэл сайдын хэмжээний зангараг зохицуулалт ухаан туршлага алга эймарсан чавганц шиг урьд ярьснаа үгүйсгэсэн зүүлэг юм л яриад байх юм
Нэргүй 2025-12-18 59.153.112.237
Дандаа эрх мэдэлтэй албан тушаалтнуудын компани байгаа нь мэдээж. Яагаад нөөцлөх савгүй гэж- тэгсэн мөртлөө нөгөө олон давдаггүй шалгуур үзүүлэлтийг нь бүр бүрэн хангаад зөвшөөрөл авчихсан, Оросоос очиж гуйж авчраад энд вагонтой нь бөөндөж зардагыг нь яагаад ярихгүй байгаа юм. Цагдаа, тагнуул яагаад энэ талаар ажиллахгүй байна вэ ?
Зочин 2025-12-18 202.126.89.73
Бөөн л зовлон тоочсон гар, яг яахаа ч ер нь мэдэхгүй л байгаа бололтой, Дамька ч ер нь л биш болоод явчихлаа даа, яана даа
Нэргүй 2025-12-18 202.9.40.215
Оросууд монголд үүрлж орнгж эзлсн нам төрд үүрллж эзлж толгойд шаасн Хулгайч х***а манж пздагуудыг тагна чагна юуу хийжийн юуу гэж худлаа шаажийн юуу гэж худлаа шааж манж х***а юм хийх гэжийн юуу гэж худлаа манжлж шаажийн х***а манж пздагуудыг бүгдийн тагнж чагна. х***а манж пздагууд Даврцн пздагууд бэ.