"NEWS” агентлаг энэ удаа “ХҮМҮҮС” буландаа авто спортын од Макс Ферстаппеныг онцолж байна. "Formula-1"-ийн Ред Булл Рэйсинг багийн тамирчин тэрбээр өнөө цагийн хамгийн шилдэг жолооч бөгөөд дэлхийн аваргаар дөрвөн удаа тодорч, энэ жил тав дахь удаагаа түрүүлэхэд хоёрхон оноо дутсан. Ингээд голланд нисгэгчтэй танилцъя.
ААВЫГАА ДАГАЖ, СУРГУУЛИА ХАЯСАН НЬ
Макс Эмиллиан Ферстаппен нь 1997 оны есдүгээр сарын 30-ны өдөр Бельгийн Хасселт хотод мэндэлжээ. Түүний аав Жос Ферстаппен нь "Formula-1"-ийн нисгэгч, ээж Софи Кумпен нь мөн авто спортод хорхойтой нэгэн байв. Максыг бага байхад нь аав, ээж хоёр нь салж, жаал хүү аавтайгаа үлджээ. Харин түүний дүү охин Викториа ээжтэйгээ үлдсэн аж.
Макс Бельгийн Маасейк гэх хотод дунд сургуульд орсон боловч сургуулиа хаяж, гэрээр боловсрол эзэмшихээс өөр аргагүйд хүрчээ. Түүний аав Европын цуврал уралдаануудад оролцож байсан учир аавыгаа дагаж явдаг байв.
ЗАЛУУ НИСГЭГЧ
Ферстаппен дөрвөн наснаасаа эхлэн карт машин унаж, долоон наснаасаа тэмцээнд оролцсон гэнэ. 2005 онд Бельгийн Лимбург хотноо болсон хүүхдүүдийн авто машины уралдаанд торгон жолоо өргүүлж, тамирчны гараагаа тавив. 2010 онд CRG багтай гэрээ үзэглэж, олон улсын карт уралдаанд өрсөлдөж эхлэв. 15 нас хүрдэг жилээ Макс карт уралдааны дэлхийн шилдэг болсон. Аавынхаа шийрийг хатаах хүү гэдгийг мэргэжилтнүүд хэлж байлаа.
2013 оны наймдугаар сараас Макс формулагийн уралдаан туршиж, нисгэгч болохдоо бэлтгэв. Формулагийн анхан шатны олон ч уралдаанд өөрийгөө сорьж, түвшин ахихад бэлэн гэдгээ ухаарсан аж.
2014 оны нэгдүгээр сарын 16-нд Макс формулагийн дебютээ хийж, улирлын төгсгөл гэхэд арван түрүүтэй аваргын тавцанд зогсож байлаа.
САЙН УУ, FORMULA-1?
"Formula-3"-д залуугаараа цойлж, олон амжилтын эзэн болсон залуу хүүг "Formula-1"-ийн Торо Россо баг бэлтгэлдээ урив. 2014 оны Японы Гран Прид сойж, 2015 оноос багийнхаа үндсэн нисгэгч болохоор тохирчээ.
17 нас гурван хоногтойдоо Макс "Formula-1"-ийн түүхэнд уралдсан хамгийн залуу нисгэгч болжээ. Түүнийг сонирхож Ред Булл болон Мерседес багууд санал тавьсан ч Макс бодлоо өөрчилсөнгүй.
Макс Ферстаппен 17 насандаа "Formula-1"-ийн нисгэгч болсон ч 18 нас хүрээгүй байсан учир жолооны үнэмлэхгүй байжээ. Өөрөөр хэлбэл, жолооны үнэмлэхгүй байсан ч дэлхийн хамгийн хурдан төмөр хүлгүүдийн нэгийг жолоодож байв.
17 нас 180 хоногтойдоо Макс Малайзын Гран Прид уралдаж, долдугаар байр эзэлснээр дэлхийн аваргын анхны оноогоо авав. Үүний өмнөх уралдаанд түүний хөдөлгүүр бүтэлгүйтэж, уралдаж чадаагүй юм.
Оны төгсгөл гэхэд Макс "Шилдэг залуу тамирчин", "Оны онцлох хүн", "Оны шилдэг үйл явдал" зэрэг шагналуудын эзэн болжээ.
ХЭМИЛТОНЫГ ГҮЙЦЭХ НЭГЭН
2016 оны Оросын Гран Пригийн дараа Ред Булл Рэйсинг баг Макс Ферстаппеныг багтаа авч буйгаа зарлаж, түүний оронд Данил Квятыг Торо Россо руу явуулжээ. Ред Булл Рэйсингийн гол зорилго нь Льюис Хэмилтонтой Мерседес багийг буулгаж авах байлаа.
Залуу хүү уралдаанаас уралдаанд сайжирч, шагналын тавцанд зогсох боллоо. Мерседес багийн тэргүүн Тото Волфф хүртэл ривал багийнхаа залуу тамирчинг магтаж, "Ферстаппен шоу" гэжээ.
2020 онд тэрбээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Льюис Хэмилтон маш сайн нисгэгч. Бүх цагийн үеийн шилдгүүдийн нэг гэдэг нь тодорхой. Гэхдээ тэр бурхан биш. Магадгүй бурхан түүнтэй хамт байдаг байх. Түүнийг ялахад автомашинаас их зүйл шалтгаална. Мерседес багийг ялах хэмжээний машин бүтээх хэрэгтэй. Манай багийнхан бүтээж чадна гэж би бодож байна. Өнгөрсөн жилийг бодвол бид одоо илүү их хурцлагдсан. Удахгүй юу болохыг харцгаая” хэмээжээ.
2021 онд Ред Булл Рэйсинг баг эцэст нь Льюис Хэмилтоны ноёрхлыг зогсоож, Макс дэлхийн аваргын анхны түрүүгээ хүртэв. Хэмилтон-Макс хоёрын өрсөлдөөн уралдаанаас уралдааны хооронд өрнөж, секунд, долиор ялагч нь тодорч байлаа.
Ред Булл багийн босс Хорнер “Хэмилтон, Макс хоёр бүтэн жилийн турш тэнцүү өрсөлдлөө. Льюис бол гайхалтай нисгэгч. Тэр өөрийн түүхээ аль хэдийнэ биччихсэн. Цаашдаа ч энэ өндөрлөгт байх нь мэдээж. Бид үр дүнд сэтгэл хангалуун байна. Максаар бахархаж байна. Тэр энэ жил гайхалтай байлаа” гэжээ.
Макс Ферстаппены ноёрхол 2021 онд эхэлж, 2024 он хүртэл үргэлжилсэн.
МОНГОЛЧУУДЫГ ДУРГҮЙГ ХҮРГЭСЭН НЬ
Үг гэдэг зөвхөн толь бичиг дээрх тайлбараасаа илүү гүн утга, олон жилийн түүх, соёл, сэдэв, бэлгэ тэмдэг агуулж байдаг билээ. Бид үгийг хоорондоо ойлголцох, аливааг нэрлэх, заримдаа бусдыг гомдоохын тулд хэрэглэдэг. Гэвч бусдыг гомдоохын тулд хэрэглэдэг хараалын үгс нь зүгээр нэг үг биш, ихэвчлэн таагүй түүхээс үүсч хөгжсөн байх нь нийтлэг ажиглагддаг.
"Formula-1"-ийн Португалын Гранпри тэмцээний өмнөх хоёр дахь бэлтгэл дээр Макс Верстаппен, Ленс Стролл нар мөргөлдсөнийхөө дараа ам зөржээ. Тэгэхдээ Верстаппен микрофоноо асаалттай чигээр нь “Энэ нэг юм одоо сохор юм уу? Ямар хаашаа янзын юм бэ? Бурхан минь. Эргүү юм уу? Би гэмтэх шахлаа. Яадаг муу монгол вэ!” хэмээн хашгичжээ.
1860-аад онд Жон Лангдон эмч дауны синдромыг анх нээхдээ “Дауны синдромтой төрсөн хүүхэд Ази буюу Монголоид, тэр дундаа Монгол угсаатны хүмүүстэй ижил төстэй бие галбир, нүүр царайтай болдог” хэмээн тайлбарлаад, “Монголизм”, “Монголоид” хэмээх нэр томъёг дауны синдромтой төрсөн хүүхдийг нэрлэхэд ашиглаж байсан аж. Гэхдээ ДЭМБ 1965 онд эдгээр нэршлийг Монгол угсаатныг доромжилсон үзлээс үүссэн илэрхийлэл бөгөөд одоо ч хэвээр байна хэмээн үзээд “Монголоид” нэрийг дауны синдромтой хүнийг илэрхийлэхдээ хэрэглэхээс албан ёсоор татгалзсан билээ.
Макс Ферстаппен дээрх үйлдэлдээ уучлалт гуйгаагүй ч түүний багийн гол ивээн тэтгэгч "Siemens" компани тухайн үедээ Монгол Улсын Засгийн газарт уучлалт хүссэн захидал илгээж байжээ.
НИСДЭГ ГОЛЛАНД
Макс Ферстаппен Бельги болон Нидерландын давхар иргэншилтэй. Гэхдээ аавтайгаа адил нидерланд жолооны үнэмлэхтэй гэнэ. Түүний аавтайгаа хамт амьдардаг байсан Маасейк гэх бельги тосгон нь Нидерландтай хил залгаа байсан учир нөлөө их байжээ.
2015 онд өгсөн ярилцлагадаа тэрбээр "Би Бельгид зөвхөн унтах гэж л амьдардаг байсан. Багаасаа нидерланд хүн шиг өсөж, өөрийгөө мэдэрдэг байсан" гэжээ.
3,607.57



























































ЗОЧИН 2025-12-18 202.9.41.45
ОРОСУУДААС ҮХТЛЭЭ АЙДАГ ХҮМҮҮС ОРОСУУД ГЭЖ ДОЛИГНОНО,эСЭЭЛ ОРОСЫН ХУРЛИЙЗ ЭРЛҮҮЗҮҮД ОРОСУУДЫГ ӨМӨӨРНӨ,
ОРОСУУДААС ҮХТЭЛЭЭ АЙДАГ МОНГОЛ ЭРЧҮҮД ОРОСУУД ОРООД ИРВЭЛ НИЙЛЖ БАЙГААД МОНГОЛЧУУДЫГ АЛУУЛНА,дАРАА НЬ цЭДЭНМАЛ ШИГЭЭ ОРОСУУДАД АЛУУЛНА
Зочин 2025-12-18 202.9.46.22
Ер нь бол үнэн. Монголчууд маш их шуналтай атаархуу залхуу, аймхай хулчгар, хулгайч нарыг төрдөө залчихаад тэднийхээ тоглоом болж доромжлуулж 35 жил явж байгаа. Хоорондоо хор найруулж ядарсандаа бяртай, хэмлэж цөлмөж суудаг, ер нь бол Монгол хүн гэхэд и гэхгүйгээр муухай болсон орчин цагийн Монголчууд бол маш муухай хүмүүс болсон. Монголоид, Mongolism нэрэндээ яг таарч байгаа шүү, үг үнэн бол хатуу байдаг.
Нэргүй 2025-12-18 66.181.182.43
Үнэн л хэлсэн байна ш дээ. Магтаалд ясны дуртай хүмүүс шүү
Иргэн 2025-12-18 103.57.93.213
Дауны синдромыг нээсэн Жон Лангдон эмчийн нэрээр уг өвчнийг нэрлэчихвэл болох юм биш үү. Жон Лангдоны өвчин гэвэл дороо л хэвшинэ дээ. Ийм жишиг олон шүү дээ
Нэргүй 2025-12-18 67.168.92.100
За ганц чаддаг юмаараа хараачихья онхолдож үхээсээ , үхэх дээ царай түлэгдээд хэлээ тас хазаад одоо болох тэмцээндээ үхээсэй
Нэргүй 2025-12-18 66.181.164.23
Оросууд байнга л Монголчуудыг хонь чукча онигорууд зэрлэгүүд барбарууд л гэдэг шдээ, бид л ах нар гээд хөлөө хугалчих гээл мэдрэлтээд байдаг болхоос хахахах
Нэргүй 2025-12-18 103.229.123.17
Оросууд Чухча нарын онигоо ярихаа болиод удаж байгаа.. Харин оронд нь Монголчуудыг доромжилдог болсон.. Алтанбулагын пост дээр нэгэн том тэрэгний Орос жолооч -Өмхий хонинууд.. Та нар тусгаар улс ч биш, зүгээр л Оросын улс төрчдийн үгээр явж байхдаа таарсан өмхүү хонинууд хэмээн 2 монгол байцаагчыг доромжилж байсан
Зочин 2025-12-18 202.55.188.104
Хятадын улс төрчдийн үгээр явдаг өмхий хонинууд гэсэн байлгүй. Үнэн юм чинь. Оросын улс төрчдийн үгээр явдаг байсан бол өдийд ядуу хүнгүй байх байлаа.
Нэргүй 2025-12-18 66.181.179.249
Битгий балайр. хулмасын б**в хөхөгчөө
Баяраа 2025-12-18 124.158.107.145
өөрсдөө арчаатай,хүчтэй бай тэгвэл чамайг доромжлохгүй айх блгүй! сонгуулиар зөв хүндээ ч саналаа өгч чадахгүй бж тэр,энэ тийм гэж солиороод! наад захын ж: ОТ сонсголоор ямар хүмүүсээр удирдуулж бсанаа харвуу? Баяр, Баярцогт,Баясгалан гээд охиноос бусад нь зүгээр гал зуухны хэрүүлч авгай нар!
Нэргүй 2025-12-18 67.168.92.100
энэ нь д орос ямар хамаа бна аа. Гадныханыг харахаараа бөгсийн долоочих гээд байдаг үхэр зангаа болиороо
Нэргүй 2025-12-18 66.181.187.253
GADNIIHAN BNGA L TEGDEG.TIIMEES MONGOLCHUUD DEESHILJ OODLOJ BAIJ ENE NERNEES SALAH UCHIRTAI
Нэргүй 2025-12-18 203.91.115.45
юун сүртэй гарчигтай бичдэг юм. Оросууд бол монголчуудыг байнга л эй, монголиод гэж л дууддаг ш дээ.
ЭРГҮҮ ҮХЭР МОНГОЛ 2025-12-18 202.21.110.94
ЧАМАЙГ АРЧААГҮЙ ӨӨРТӨӨ ИТГЭЛГҮЙ БОЛОХООР ЧИНЬ Л ХӨӨЕ МОНГОЛОО ГЭЖ ДУУДДАГ БАЙСАН БАЙХ..ОРОСТ БАЙНА… УУ..АМЕРИКТ БАЙНА УУ…ЧИ COOL, КРУТОЙ ..БАЙХ ЁСТОЙ. ЧАДАХГҮЙ БОЛ ЧАМАЙГ ..ТЭГЭЖ Л ДУУДНА. НАСАН ТУРШДАА САНАЖ ЯВ!!!!!!!!!ДЭЛХИЙН ХААНА Ч …………..
Нэргүй 2025-12-18 203.91.115.45
Оросуудын хүчинд өдөө болчоод битгий донгос, бензинээ хүртэл хямдхан өгч байгаа шүү х*******н шээс минь
Нэргүй 2025-12-18 203.91.115.45
Оросуудын хүчинд өдий болчоод битгий донгос. бензинээ хүртэл хямдхан өгч байгаа шүү х*******н шэээс минь
Нэргүй 2025-12-18 103.111.68.3
Монгол юм чинь "монголоо" л дуудах байлгүй, тэгээд "гондурасаа" гэж дуудуулах гээд байгаа юм уу?
Нэргүй 2025-12-18 43.242.242.59
Энэ н**ш хол явахгүй. Удпахгүй карьер нь дуусё хэн ч биш болноо. Улс орныг доромжилсон н**ш сайнаа үзэхгүй. Хум пад