Шинжлэх ухаан, танин мэдэхүйн “Odmundur” youtube сувгийг мэддэггүй хүн ховор болов уу. Од мөндөр сувгаар археологийн, түүхийн талаарх өөрийн хуримтлуулсан мэдлэгийг бусадтай хуваалцаж түгээж буй хөтлөгчдийн нэг бол American school of Ulaanbaatar сургуулийн түүхийн багш, археологич А.Маратхаан юм. Түүнтэй түүхийн хичээлийн ач холбогдол болон археологич судлаач хүний амьдралын тухай ярилцлаа.
-Та түүхийн багшаар хэд дэх жилдээ ажиллаж байгаа вэ?
-Миний хувьд 2009 оноос багшаар ажиллаж эхэлсэн. Энэ жил 17 дахь жилдээ багшилж байна.
–Багш мэргэжлээр ажиллахад хамгийн их таалагддаг зүйл тань юу бол?
-Өнгөрсөн үеийн түүхийг судлаж, өнөө үетэй харьцуулж байгаа учраас цаг хугацаагаар аялдаг мэт санагддаг. Монголчуудын эртний өвөг дээдэс ямар зоригтой, хүчтэй гэдгийг хүүхдүүдэд ойлгуулахад хамгийн их бахархал төрдөг. Хичээл заах мэдрэмж, түүнийг хүүхэд хүлээн авч байгаа байдал нь маш сайхан санагддаг. Миний хувьд American School of Ulaanbaatar сургуульд арван жил багшилж байна. Энэ сургуульд багшлах хугацаандаа олон зүйлсийг сурч мэдэж авсандаа талархдаг.
-Та шавь нартаа хамгийн түрүүнд юу ойлгуулахыг зорьдог вэ?
-Шинээр хичээл заах гэж буй ангийнханд зориулж хичээл эхлэхийн өмнө яруу найрагч Б.Лхагвасүрэн гуайн хэлсэн “Хүн ер нь даруухан байх гэж хичээх хэрэггүй. Хурц иртэй хутга байснаа хүүхдийн баас хусдаг хутга болчихвол яана” гэдэг үгийг самбар дээр бичдэг юм.
Ер нь хүүхэд даруухан байх хэрэггүй. Харин ч хөдөлгөөнтэй, хоорондоо ярилцдаг, үймүүлдэг хүүхдүүд түүхийн хичээлийг маш сайн ойлгодог.
Түүх гэдэг бол зүгээр л он цаг заагаад, түүнийгээ буцааж асуудаг хичээл биш. “Чи юу гэж бодож байна?”, “Хэрвээ чи байсан бол яах вэ?” гэж хүүхэдтэй харилцан ярилцаж байж түүхийн хичээл утгаа олно.
-Түүхийн шинжлэх ухааныг сонгоход юу илүүтэй нөлөөлөв. Эцэг, эхийн зөвлөгөө юу аль эсвэл өөрийн сонирхол уу?
–Миний хувьд өөрийн сонирхол илүү нөлөөлсөн. Манайх Дархан хотын захад амьдардаг байсан юм. Хашааны маань гадна нэг өндөр хад байдаг. Тэнд суугаад ном унших их гоё. Анх уран зохиолын ном уншиж эхэлсэн. “Зүрхний хилэн”, “Тунгалаг Тамир” зэрэг зохиолуудыг унших үед түүхэн үйл явдлууд их гарч ирнэ. Тэр үед “энэ хүмүүс яаж амьдарч байсан бол, бодит түүх нь яг ямар байсан бол” гэсэн сонирхол өөрийн эрхгүй төрнө. Арван жилд түүхийн хичээл орж эхлэхэд “Их түүх” гэдэг цэнхэр хавтастай номыг олон дахин уншсан.
Хүннүгийн үеэс эхлээд Модун шаньюй, Сяньби, Жужань, Их Монголын түүхийг уншихад бахархал төрнө.
Харин Манжийн үе рүү орохоор сэтгэл санаа хүртэл өөрчлөгдөж, их автаж уншдаг байлаа. Энэ бүхэн л намайг түүхийн шинжлэх ухааныг сонгоход, түүхийн багш болоход хамгийн их нөлөөлсөн гэж боддог.
-Археологийн малтлагуудаас хамгийн дурсамжтай, мартагдашгүй санагддаг судалгааны ажлаасаа хуваалцвал?
-Миний хувьд огт мартагддаггүй том судалгааны ажил бол Архангай аймгийн Өндөр-Улаан суманд хийсэн Гол модны нэгдүгээр язгууртны булшны малтлага, судалгаа юм. Энэ судалгааны ажилд оролцсондоо би насан туршдаа талархаж явна гэж боддог. Учир нь уг судалгаа нь түүхэнд үлдэх том судалгаа болсон.
Чингис хаан музейн Хүннүгийн танхимд байгаа олдворуудын 60–70 хувь нь яг манай судалгааны багийн судлаачдын сэтгэл зүрхээ гарган байж, олсон олдворууд байгаа.
Cудалгааны ажлын удирдагчаар доктор, профессор Д.Эрдэнэбаатар багш ахлан ажилласан. Судалгааны багийн бүрэлдэхүүнд Б.Галбадрах, Т.Идэрхангай, Э.Мижиддорж, С.Оргилбаяр гээд олон хүн бий. Тухайн үед яг нэг үеийн таван залуу хамт ажилласан. Нийт 160 хоног малтлага хийсэн. Энэ ажлыг хийж үзсэн хүнд асар урт хугацаа. Энэ судалгаа бол сэтгэл зүрхнээс ерөөсөө гардаггүй, маш нандин ажил юм. Ялангуяа би энэ хэдэн залуучуудтай хамт ажиллаж байсандаа үнэхээр бахархдаг.
-Судлаач, археологич хүний хувьд маш олон ийм сайхан мэдрэмжийг авдаг зүйлс байдаг байх. Харин эсрэгээрээ сөрөг мэдрэмжийг авдаг зүйл байдаг уу? Энэ тухай та хуваалцвал?
-Зөндөө бий. Тодорхой дараалал тогтоож, эрэмбэлж ярихад ч хэцүү. Гэхдээ нэг жишээ дурдахад, 2011 онд хийсэн малтлага судалгааны ажлын үед 21 метрийн гүнээс битүү алт, мөнгөн эдлэл илэрч, хаашаа ч харсан үнэт олдвороор дүүрэн байсан. Тиймээс харуул хамгаалалт хийж, камер суурилуулан ажилласан. Гэтэл ажил дууссаны дараа археологич гэдэг мэргэжлийн нэр зүүж халхавч хийсэн ганц, хоёр хүний буруутай үйл ажиллагаанаас болж шүүхээр шийдэгдсэн хэрэг гарсан. Ийм тохиолдлуудаас болж, бусад археологичдын нэр хүнд унаж, нийгэмд “археологичид чинь хулгайч” гэсэн буруу ойлголт тогтсон нь хамгийн харамсалтай. Археологичид бүгд зундаа хөдөө гадаа борви бохис хийлгүй малтлага хийж, нар салхинд ганддаг. Намар нь дөрвөн хананы дунд сууж судалгаагаа үргэлжлүүлдэг, чин сэтгэлээсээ шинжлэх ухаанд зүтгэж яваа хүмүүс юм.

Гэрэл зургийг О. Болорсувд/News.mn
-“Од Мөндөр” сувгаар дамжуулж үзэгчдэд яг ямар мэдрэмж, ойлголт үлдээхийг хүсдэг вэ?
-Хэрвээ “Од Мөндөр”-ийг нэг цэцэгтэй зүйрлэж бодвол би тэр цэцгийг усалж буй нэг цэцэрлэгч нь юм. Өдөр бүр бага багаар, нэг дусал усыг зөөж авчран усалж байгаа. Одоогийн байдлаар “Од Мөндөр” суваг 30 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна. Энэ сувгийг үүсгэн байгуулахад Зандаа //Г.Занданхүү/ахын үүрэг, нөлөө асар их. Би түүнд чин сэтгэлээсээ талархдаг. Учир нь тэр Монгол Улсад шинжлэх ухаан, танин мэдэхүйн контент ямар их хэрэгцээтэй байгааг олж харсан. “Од Мөндөр” байгуулагдлаа гэхээр гаднаас нь харахад энгийн мэт сонсогдож магадгүй. Гэхдээ түүнээс өмнө бид олон сар мөрөөдөл мэт ярилцаж, санаагаа боловсруулж, “чи түүхээ ярья, би танин мэдэхүйгээ ярья, чи сансар огторгуйгаа ярь” гэж ярилцаж, төлөвлөж бий болгосон зүйл юм. Тиймээс би “Од Мөндөр”-т маш их хайртай, мөн Зандаа ахад талархаж явдаг. Хамгийн чухал нь үзэгчдэд түүх, шинжлэх ухаанд дурлах эхний алхмыг л хийхийг зорьдог.
-Шинжлэх ухааны мэдлэгийг олон нийтэд таниулан сурталчлахад тулгарч буй бэрхшээлтэй зүйл байна уу?
-Мэдээж тийм бэрхшээлүүд бий. Одоогоор манай байгууллагад 30 гаруй хүн ажиллаж байна. Тогтмол үйл ажиллагаатай оффистой. Үүнтэй холбоотой олон төрлийн зардал гардаг. Ийм нөхцөлд олон нийтэд чиглэсэн үйл ажиллагааг тасралтгүй, өргөн хүрээнд явуулах нь тодорхой хэмжээнд хүндрэлтэй байдаг. Гэсэн ч нэг үеэ бодоход биднийг хүмүүс мэддэг болсон нь бодит ахиц гэж харж байна.
“Од Мөндөр”-ийг цаашид тогтвортой хөгжүүлэхийн тулд дэмжлэг, хамтын ажиллагаа зайлшгүй шаардлагатай.
Санхүүгийн байгууллагууд, бизнес эрхлэгчид, хувийн хэвшлийн төлөөллүүдтэй хамтран ажиллах нь бидний хувьд маш чухал. “Од Мөндөр”-ийн үйл ажиллагаа, зорилго, нийгэмд үзүүлэх үр нөлөөг ойлгож, хамтын ажиллагаанд нэгдэхийг чин сэтгэлээсээ уриалж байна.
-Та түүхийн багш хүнийхээ хувьд ерөнхий боловсролын сургуулийн багш нарын зааж байгаа түүхийн хичээлийн агуулга, сургалтын хөтөлбөр, мөн заах арга зүй нь хүүхдийн нас, сэтгэлзүй, сонирхолд хэр нийцэж байна гэж үздэг вэ?
-Миний хувьд хичээлийн агуулгаас гадна заах арга барил нэн чухал санагддаг. Хүүхдүүдийг түүхийн хичээлд зүгээр нэг сурах бус, үнэхээр шимтэн дурлах түвшинд хүргэхийн тулд тодорхой өөрчлөлт, шинэчлэл зайлшгүй хэрэгтэй. Юуны өмнө хүүхдийн сурах үйл явц ганцхан сурагч эсвэл багшаас хамаардаггүй. Энэ бол сургууль, эцэг эх, багш, хүүхэд гэсэн дөрвөн талын уялдаа холбоон дээр тогтдог цогц ойлголт юм. Энэхүү холбоо бүрэн, зөв ажиллаж байж бодит үр дүн гарна.
Хэрэв багш хичнээн чармайж ажилласан ч ар гэр, эцэг эхийн дэмжлэг байхгүй бол тухайн хүүхдийн суралцах үйл явц тасалдах нь элбэг.
Үүнийг би их, дээд сургуульд болон олон улсын сургуульд багшилж байсан туршлагаасаа маш сайн мэднэ. Хүүхдүүдтэй ажиллахад нэг зүйл маш тод ажиглагддаг нь “даруухан бай” гэдэг ойлголтыг хүүхдүүд дуугүй байх, идэвхгүй суухтай андуурдаг. Гэтэл дуугүй байдал гэдэг нь суралцах идэвх буурч, анхаарал сарнихын эхлэл болдог. Тиймээс багшийн зүгээс хүүхдийн анхаарлыг байнга татах, хичээлд оролцуулах нь маш чухал. Харамсалтай нь, зарим сургуулийн хувьд “номын тэддүгээр хуудсыг унш”, “дасгалыг хий” гэж даалгачхаад өөрөө огт тайлбарлахгүй, ярьж өгөхгүй орхидог тохиолдол бий. Энэ бол маш буруу арга барил. Багш хичээлээ заахдаа байлдан дагуулж, хүүхдийг хөтөлж байж л тухайн мэдлэг хүүхдэд хүрдэг. Зүгээр уншуулж, даалгавар өгөөд орхих нь түүхийн хичээлийг уйтгартай, сонирхолгүй болгодог гол шалтгаануудын нэг юм.
-Таны бага нас хэрхэн яаж өнгөрсөн бэ?
-Би эцэг эхээсээ долуулаа. Дээрээ нэг эгч, хоёр ахтай. Нэгдүгээр ангид орохоосоо өмнө монгол бичгээр уншиж, бичиж чаддаг байсан. Эгч минь надад монгол бичиг зааж, ээж кирилл үсэг зааж өгсөн. Хоёр бичгээр уншиж чаддаг, 100-гийн дотор тоо бодож чаддаг хүүхэд байлаа. Том ах тоондоо сайн байсан болохоор надаар тоо их бодуулдаг байсан. Тухайн үедээ ангийнхнаасаа илүү мэт санагддаг байсан боловч хожим нь бодоход, хүүхэд насандаа тохирсон мэдлэгийг тухайн цаг хугацаандаа авч байх нь зөв юм байна гэдгийг ойлгосон доо.
Би цэцэрлэгт явж үзээгүй. Олуулаа болохоор намайг ах, эгч минь өсгөсөн. Би ч мөн адил дүү нараа харж асардаг байлаа.
Нэг удаа ээж минь надад “гэрлээ байнга асаалттай байлгавал тог тасардаг” гэж хэлсэн юм. Би түүнийг үнэн гэж бодоод, орой долоон цаг хүртэл гэрлээ огт асаадаггүй байлаа. Дүү нар маань айгаад “Гэрлээ асаачихъя” гэхээр нь “Үгүй ээ, тог тасарна” гээд л тас зөрдөг байсан. Тэр үедээ л хүүхэд байсан болохоор гэр бүлээрээ дулаахан, гэрэлтэй байвал болоо гэж бодсон хэрэг л дээ.

Гэрэл зургийг О. Болорсувд/News.mn
-Хүүхэд байх үеийн өөртөө одоогийн та байсан болбол юу гэж хэлэх байсан бол?
-Англи хэл сайн сур гэж л хэлэх байсан. Хэрвээ англи хэлээр ус цас шиг ярьдаг байсан бол монголын түүхийг гаднын улс орны хүмүүст түгээх байсан.
-Амьдралд тань хэцүү зүйл тохиоход хэрхэн хүлээж авч, сэтгэлээ зоригжуулдаг вэ?
-Би амьдралдаа маш олон удаа ялагдаж үзсэн. Бага сургууль, их сургууль, ажил дээр бусдаар доромжлуулах, ялгаварлан гадуурхалд өртөх, бүлэглэн зодуулах, ажлаасаа хөөгдөх зэрэг олон бэрхшээлтэй асуудлууд гардаг байсан. Энэ зүйлсийг туулсны үр дүнд аливаа зүйлсийг даван туулах чадвар сайжирсан гэж боддог. Хүн бүрийн бэрхшээл, туулсан амьдрал давтагддаггүй, өөр өөрийн онцлогтой.
Аливаа зүйлийн төгсгөлийг харж чадвал дунд нь байгаа саад бэрхшээлийг давахад амар байдаг.
Хүч зориг илүү нэмэгддэг. Нэг үгээр ирээдүйгээ төсөөлөх нь хүнийг урагшлуулдаг. Магадгүй өнөөдөр хэцүү санагдаж байсан зүйл тодорхой хугацааны дараа заавал дуусна. Тэрийг л ойлгочихвол зоримог болдог. Ер нь хүн юунаас ч айх хэрэггүй. Хийе гэснээ хийж, хэлье гэснээ хэлэх хэрэгтэй.
-Таны амьдралдаа баримталдаг зарчим юу вэ ?
-Цаг барих зарчмыг өөртөө хэрэгжүүлэхийг хичээдэг. Улаанбаатар хотод цаг барих гэдэг ойлголт маш хэцүү. Гэхдээ энэ хотод цаг барьж чадаж байна гэдэг нь хувийн зохион байгуулалт сайтай байгааг харуулахаас гадна хамгийн чухал нь хүнд өгсөн амлалтаа биелүүлдэг болохыг харуулдаг. Нөгөө хүнээ ч хүндэлж байгаа илэрхийлэмж гэж ойлгож болно.
-Таны амьдралын хамгийн том зорилго юу вэ?
– Хүн бүрийн зорилго өөр байдаг. Зарим хүмүүс сар, жилээр зорилгоо тодорхойлдог байх. Харин би тийм байдлаар амьдралаа төлөвлөж үзээгүй. Амьдрал тааварлашгүй.
Би том, хийсвэр зорилгоос илүү одоо хийж байгаа зүйлдээ үнэнч байж, эрч хүчээ алдахгүй байхыг л хүсдэг.
Өдөржин хичээл заагаад, орой шууд нэвтрүүлэгтээ ордог. Энэ бол өөрийгөө албадаж хийж байгаа зүйл биш, дотроосоо гарч ирдэг эрч хүч юм.
–Амьдрал хөлд тавих гэж буй, өөртэйгөө дөнгөж танилцаж эхэлж буй залуу үеийнхэнд юу хэлэх вэ?
-Өөртөө итгэ. Өөртөө итгэлтэй хүн л бусдад итгэл төрүүлдэг. Итгэл гэдэг алдаагүй байхаас биш, алдахаас айхгүй байхаас эхэлдэг. Би хоёрдугаар курст ороод, анх илтгэл тавихдаа аймшигтай сандарч байсан. Юу ярьж байгаагаа ч мэдэхгүй, гар салганаж хэцүү болдог юм билээ. Гэхдээ тэр алдаа дараагийн итгэлийг тавих суурь болсон.
2012 онд “Хүрэл тогоот” тэмцээний өмнө тайзан дээр гарахын өмнөх мөчид өөртөө “Чи хоёр хүүхдийн эцэг шүү дээ. Юунаас айх юм бэ?” гэж хэлсэн . Тэр үг надад асар их итгэл өгсөн. Магадгүй олон удаа ичиж, олон удаа алдах ёстой байх.
Алдаанаасаа ичих биш суралцах нь чухал. Алдаа гэдэг чиг заагч юм билээ. Өөртөө итгэл өгч чадвал, амьдрал аяндаа замаа олдог.
Н.ЦОЛМОНБААТАР
3,607.57
















































Нэргүй 2025-12-18 122.201.31.248
Сонирхолтой сайхан ярилцлага байна. "Од мөндөр"-г дэмждэг шүү.
Иргэн 2025-12-18 103.168.34.26
ОД МӨНДРИЙН ЗАЛУУСТ АМЖИЛТ ХҮСЬЕ.
МАРАТХАНД ТАЛАРХАЖ ЯВДАГ ШҮҮ. МАШ СОНИРХОЛТОЙ ТҮҮХЭЭ ЯРЬЖ БАЙДАГ ШҮҮ.
Дорж 2025-12-18 116.84.110.129
Судлаачийн хувьд эх сурвалжийг эш татаж маш ойлгомжтой ярьдаг мундаг багш шүү. Муулж байгаа хүн, юу гэж худлаа ярьсныг нь хэл л дээ. Өөрийгөө халх гэж бодсон хөгийн амьтан энэ багшаас түүхээр бүү хэл монгол хэлээр ч илүү гарахгүй дээ
Иргэн 2025-12-18 103.212.163.208
мэдлэгтэй сайн залуу бналээ. амжилт хүсье
Нэргүй 2025-12-18 66.181.176.23
Мундаг залуу байна.Цаг баримтлахыг хичээдэг зан нь бүр илүү таалагдлаа.Өөриийгөө болон бусдыг хүндлэх гэсэнтэй санал нийлж байна.Казак ястангууд маш ажилсаг,цэвэрч нямбай улс.Ажилд нь амжилт хүсье.
Нэргүй 2025-12-18 202.126.91.81
kazak halh undesten, busad ni yastan gedeg
Нэргүй 2025-12-18 59.153.115.43
түүхийг үнэхээр судалсан нь ярьж байгаа ярианаас нь мэдрэгддэг. маш хөдөлмөрч мундаг залуу шүү. хийсэн бүтээсэн болгоныг чинь дэмждэг шүү. сайхан ярилцлага болжээ. амжилт. түүхийн талаар ярихад нь үнэхээр дуртай.
Нэргүй 2025-12-18 103.212.116.142
Нэг хүний зураг дахин дахин гаргасанаас шинэ олдорын ганц нэг зурагийг тавьсан бол аятай юу даа.
Нэргүй 2025-12-18 59.153.115.191
Энэ багшийг дэмждэг шүү
Нэргүй 2025-12-18 66.181.190.201
, Би Маратхаан докторын түүхийн талаар яриаг сонсох их дуртай өөрөө их мэдлэгтэй тэгээд ярьж бгаа зүйлдээ их сэтгэл хөдлөлтэй ямарч хүний анхаарлыг татахаар өрнөлттэй ярьдаг ,жинхэнэ багш хүн
Нэргүй 2025-12-18 66.181.178.188
poshel von
Хишигтэн хэвтүүл! 2025-12-18 59.153.115.239
Тэнэг минь! Чи өөрөө зайл!!!! Муу гашилсан шээс!….ККК
Нэргүй 2025-12-18 66.181.177.184
битгий атаархаад бай үнэхээр сайн багш үндэс угсаа ярих нь гадуурхал
Нэргүй 2025-12-18 66.181.177.107
Хасаг халтар Туркын тагнуул агент
Нэргүй 2025-12-18 66.181.190.201
урмыг нь хугалахаар ууцыг нь хугал гэж
чи өөрөө ,энэ хүний хэмжээнд түүхээ ярьж чадхуу Монголын түүхэнд Монгол Түрэг үндэстнүүд хэдэн мянган жилээр л хамт байсан их холилдсон шүү дээ
Б.Есүхэй 2025-12-18 59.153.115.239
Казах ястан бол Монгол үндэстэн юм. Энэ нь ДНА гийн судалгаагаар тогтсоныг хэдэн жилийн өмнө олон улсын шинжлэх ухааны нэртэй сэтгүүл дээр хэвлэн зарласныг уншсан юм. Казах хүний цуснаас 67 хувийн Монгол цус илэржээ. Тэгэхээр бид гарал үүсэл нэгтэй ахан дүүс юм.
Zochin 2025-12-18 202.131.251.130
gol n hasguud oorsdiigoo tiim gedeggui, Mongoliin nutag manai uuguul nutag, Mongol gej tuuhend baigaagui, odoonii Mongolshuud bidnii nutagt suuld irsen manjuud, bid gazar nutgaa avna geed uhsen huniihee huureer hurtel gazar bulaadag ajlaa erchimjuulj baigaa. Olgiin hasguud Mongoliig yas mahnaasaa uzen yaddag humuus, buh zuil.
Нэргүй 2025-12-18 202.126.91.81
iim comment bichij baigaa lalruud oorsdoo ochood nuuren deer ni helj bai naad doromjloloo
Нэргүй 2025-12-18 66.181.176.147
Энэ хасагаас хүннү гүрэн монголын өвөг дээдэс мөн үү гэж асуугаад үзээрэй бөөрөнхийлөөд тойруулаад бүр үгүйсгэх маягтай ярьдгийн шүү .Бас л санаатай хасаг
Лол 2025-12-18 202.126.91.252
ш****г хар ац вэ. хэзээ бөөрөнхийлж ярьж бсан юм. эргүү жингэр вэ.
Нэргүй 2025-12-18 202.126.91.81
yariag ni 1 udaa sonsoj baiv uu? yadan lalriin yum bichdeg l***r ve
Дампуу түүхээ болиод тоо бод 2025-12-18 202.126.89.240
түүхийг нэг мэдэмхийрэч зохиодог юм өөртөө таалагдсан утгаар тайлбарладаг. ШУ ашиглаж худлаа бурах бүр аюултай
Нэргүй 2025-12-18 66.181.176.147
яг тэгдгийн өөртөө таалагдуулж ярьдаг очиж очиж хасаг түүхчээр монгол яах юм
Нэргүй 2025-12-18 192.82.92.204
Маш сонирхолтой ярьдаг. Бүр нэг шимтэй. Маш их баярлалаа. Цаашдынх нь ажил, амьдралд сайн сайхныг хүсэн ерөөе.
Гошигруулах 2025-12-18 202.126.89.240
Элбэгдорж гэж нээх гоё ярьдаг хүн байж билээ гутлаа тослоод алга болсон доо, бид гоё яриатайгаа үлдсэн
Zocnin 2025-12-18 108.173.150.168
Tuuhiin mash nariin uil yawdald unelelt dugnelt hiij olon materialuudtai taniltsaj bnga sudalj bdag jinkhene tuuhcn hun bnale.Ajld ni amjilt husey.
Даваа 2025-12-18 202.179.14.226
ntv сувгийн "Од мөндөр" нэвтрүүлгээр маш ойлгомжтой сайхан лекц уншдаг, судлаачийн ёс зүйтэй, мундаг багш юм билээ. "Улсын гавьяат багш цол" өгмөөр юм даа
Зочин 2025-12-18 103.57.94.65
Мундаг багш байна. Тэр суваг руу яаж орох вэ ?
Нэргүй 2025-12-18 43.242.242.59
Маш сайхан ярилцлага болжээ. Хүннү гүрний талаарх хамгийн их мэдлэгтэй, хүн бол яалт ч үгүй Маратхан багш юм. Од мөндөрт ярьдаг энэ багшийн яриаг маш анхааралтай сонирхож олон ч зүйлийг мэдэж авсан. Маратхан багш энэ сэдвээрээ докторын зэрэг хамгаална байх гэж би дандаа боддог. Тийм мэдлэг чадвар энэ хүнд бүрэн байна. Тэгээсээ ч гэж хүсэж байна. Одмөндөр сувгийн хамт олон бас танд ажлын амжилт хүсье. Олон сайхан нэвтрүүлэг хийж бусдыг соён гийгүүлээрэй. Олон компаниуд эд нарыг ивээн тэтгээрэй.
Нэргүй 2025-12-18 66.181.176.147
Хүннүг монгол биш гэсэн дээ наад хасаг чинь ,чи хасаг бол чамд таалагдсан байна
Nergui 2025-12-18 202.131.251.130
hasguud tegnee, hasag hun hezee ch Mongoliin toloo gehgui, ali boloh bidnii esreg ajilladag hogiin humuus. Olgiid ochood uzeerei mongol huniig yaj uzen yaddag bolohiig tendees harna.
Талцуулах 2025-12-18 66.181.165.234
иймэрхүү хасагуудад Хүннүгийн түүх их чухал, Туркээс санхүүждэг сахалтнууд холыг бодож суугаа
ain? 2025-12-18 202.131.225.242
Yag sanhuujdagiig ni chi hajuunaas ni harsiimuu?
Нэргүй 2025-12-18 66.181.176.147
яг надад бас тэгж бодогдсон сонссон санаатай хасаг.тэнэг залуучууд тэнэгтээд л магтадгийн ойгүй тэнэгүүд
Нэргүй 2025-12-18 202.126.88.181
zarimdaa hudlaa yarihaa bolivol zvgeer bhaa mgl iin tuuhiig mgl hvn l unen yarina daa
Нэргүй 2025-12-18 59.153.115.43
үнэхээр түүхийг сайхан ярьдаг шүү. цаашдынх нь уран бүтээл, ажил үйлсэд нь амжилт хүсье. сайхан ярилцлага болжээ.