Үндэсний статистикийн газраас гаргасан өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ ханшийн талаарх мэдээллийг хүргэж байна.
Улаанбаатар хот болон хөдөө орон нутгийн томоохон худалдааны төвүүдэд зарагдаж буй гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний дундаж үнийн мэдээллийг арванхоёрдугаар сарын 15-ны өдрийн байдлаар харвал, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн өмнөх сараас 2.2 хувиар, өмнөх долоо хоногоос 0.6 хувиар өссөн үзүүлэлтэй гарчээ. Нийслэлийн томоохон худалдааны төвүүдэд хонины мах кг нь 16,957 төгрөг, үхрийн мах кг нь 21,259 төгрөг, ямааны мах кг нь 13658 төгрөг, сонгино кг нь 4151 төгрөгийн үнэтэй байна. Үүнээс гадна нэгдүгээр гурил кг нь 2493 төгрөг, сүү /задгай, литр/ 5012 төгрөг, элсэн чихэр кг нь 4997 төгрөг, цагаан будаа кг нь 4951 төгрөг, дотоодын төмс кг нь 2761 төгрөгөөр тус тус худалдаалж байна.
Мөн АИ-92 бензин литр нь 2590 төгрөгөөр шатахуун түгээх станцуудаар борлуулагдаж байна.
Аймгийн төвүүдэд зарагдаж байгаа гол нэрийн зарим хүнсний бүтээгдэхүүний үнийн мэдээллийг 2025 оны арванхоёрдугаар сарын 15-ны өдрийн байдлаар харвал, хонины мах кг нь 16957 төгрөг, үхрийн ястай мах нэг кг нь 21259 төгрөг буюу өнгөрсөн долоо хоногосс 1100 орчим төгрөгөөр өссөн байна. Харин ямааны мах 13658 төгрөгийн үнэтэй байна. Мөн нэгдүгээр зэргийн гурил кг нь 2809 төгрөг, сүү /задгай, литр/ 4865 төгрөг, элсэн чихэр кг нь 4165 төгрөг, цагаан будаа кг нь 4100 төгрөгийн үнэтэй байгаа аж. Харин аймгийн төвүүдэд АИ-92 /литр/ 2830 төгрөг, А-80 /литр/ 2645 төгрөг, дизель түлш /литр/ 3415 төгрөгийн үнэтэй байна.


3,607.57






















































Зочин 2025-12-18 202.9.41.45
юуны чин 21 к вэ бөмбөгөр дээр 24 к байна
Нэргүй 2025-12-18 202.55.188.90
хотод хүн амын төвлөрөл явагддагын учир нь мах сүүний үнэ хөдөөд хотоос үнэтэй малчид төрийн албан хаагч л халамж хүртдэг ердөө л энэ
Нэргүй 2025-12-18 66.181.160.81
Монгол шунал
Нэргүй 2025-12-18 202.9.40.215
Оросууд монголд үүрлж орнгж эзлсн нам төрд үүрллж эзлж толгойд шаасн Хулгайч х***а манж пздагуудыг тагна чагна юуу хийжийн юуу гэж худлаа шаажийн юуу гэж худлаа шааж манж х***а юм хийх гэжийн юуу гэж худлаа манжлж шаажийн х***а манж пздагуудыг бүгдийн тагнж чагна. х***а манж пздагууд Даврцн пздагууд бэ.