niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-24 21:02 UTC Эх: https://news.mn/r/2839928/ 0b6e60f04664c3f9… ← niitlelch.mn руу буцах

Г.Занданшатарын танхим огцрох уу, тогтох уу…

Г.Занданшатарын танхим огцрох уу, тогтох уу…

Г.Занданшатарын танхим огцрох уу, тогтох уу…

Байгуулагдаад зургаан сар болж байгаа Г.Занданшатарын танхим төрийн толгойг занхайлгаснаас болж огцорч болзошгүй нь. Тодруулбал, Засгийн газрын ээлжит хуралдаанаар өчигдөр дараах 16 дэд сайдыг томилсон юм.

  1.    Содномдаржаагийн Даваасүрэнг Эдийн засаг, хөгжлийн дэд сайдын;
  2.    Гомбосүрэнгийн Амартүвшинг Гадаад харилцааны дэд сайдын;
  3.    Бат-Эрдэнийн Хуланг Сангийн дэд сайдын;
  4.    Дэмбэрэлцэрэнгийн Мөнх-Эрдэнийг Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдын;
  5.    Бэгзсүрэнгийн Энхтүвшинг Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайдын;
  6.    Дашцэдэнгийн Баасандамбыг Батлан хамгаалахын дэд сайдын;
  7.    Батбаярын Мөнхтамирыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн дэд сайдын;
  8.    Доноровын Гантулга Боловсролын дэд сайдын;
  9.    Баярсайханы Солонгоог Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайдын;
  10. Гочоогийн Ганболдыг Зам, тээврийн дэд сайдын;
  11. Ганзоригийн Дашнямыг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын дэд сайдын;
  12. Самбуугийн Энхболдыг Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын дэд сайдын;
  13.  Баасансүрэнгийн Нямжавыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайдын;
  14. Ганжавын Баярхүүг Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны дэд сайдын;
  15. Сугаржавын Далхаасүрэнг Эрчим хүчний дэд сайдын;
  16. Ганбаатарын Номинг Эрүүл мэндийн дэд сайдын албан тушаалд томилсон.

Дээрх томилгоотой холбоотойгоор УИХ дахь Ардчилсан намын бүлэг өчигдөр ээлжит бусаар хуралдсан бөгөөд эрх баригч хүчнийг эл асуудлаа эргэн харж, төрийн бүтцээ цомхотгохгүй бол Засгийн газрыг огцруулах саналыг УИХ-д өргөн мэдүүлэхээ мэдэгдэв.

Энэ талаар УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл “Татвар төлөгч аж ахуйн нэгжүүд хүнд байдалд орсон. Эхнээсээ дампуурлаа зарлаж байна. Хувийн хэвшлүүд хүнд нөхцөлд , Төрийн хэмнэлтийн тухай хууль хүчин төгөлдөр үйлчилж байхад Монгол Улсын Засгийн газраас дэд сайд нарыг  томилж, нийт 40 сайдтай болж байна. Үүнийгээ тайлбарлахдаа бүтээмж болон хяналтын менежерийг цомхотгосон гэж худлаа ярьж байна. Тэднийг бүгдийг цомхотгох ёстой. Хуульд заасан 8-9 хувийн цомхотголоо ч хийх ёстой. Хэрвээ Ардчилсан намын бүлгээс тавьж байгаа шаардлагыг биелүүлэхгүй бол Засгийн газрыг огцруулах санал тавина” гэж мэдэгдсэн юм.

Нүүрсний үнийн уналтаас болж, 2025 оны төсвийн орлого төлөвлөснөөс 2 их наяд төгрөгөөр тасраад байгаа бөгөөд төрийн албан хаагчдын цалинг чүү арай тавьж буй. Дээр нь татвараа төлж чадахгүй дансаа хаалгаж байгаа аж ахуй нэгжүүдийн тоо өдрөөс өдөрт өсөн нэмэгдсээр 20 мянга давсан.

Ийн эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, бараа бүтээгдэхүүний үнэ ханш өсч, шатахуун тасарч хот хөдөөгүй явгарч мэдэх хүнд нөхцөлд ард иргэд нь амьдрах гэж ядаж явахад Засгийн газар дэд сайд нарыг томилсон нь цаг хугацааны хувьд хамгийн мэдрэмжгүй шийдвэр болж бууж буй.

Хэдийгээр Засгийн газар энэхүү шийдвэрээ зөвтгөх арга саам хайж 128 менежерийг цомхотгон төсөв хэмнэсэн гэх тайлбар хийж буй ч шатахуун олж авахаар шөнөжин дугаарлаж нойргүй хонож буй ард олны уур хилэнг зөөлрүүлж чадахааргүй байна.

Дээр нь дэд сайд болсон гишүүд нь асуудал шийдэх бус 2028 оны сонгуулийн улс төр хөөх хэтийн зорилготой хэдэн нөхөд байгааг харж болно.  Жишээ татвал, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын дэд сайд Г.Дашням, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ, Зам тээврийн дэд сайд Г.Ганболд нар өнгөрсөн онд болсон УИХ-ын сонгуулиудад нэр дэвшээд ялагдсан МАН-ын гишүүд юм.Нөгөө талдаа ар өвөртөө татаастай гишүүд гэж хэлж болно.

Тухайлбал, Зам тээврийн дэд сайд Г.Ганболд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зөвлөхөөр ажиллаж байгаад Засгийн газарт ирж байна.  Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын дэд сайд Г.Дашнямын хувьд  нефть импортлогч“Магнай трейд” компанийг үүсгэн байгуулагч Р.Ганзоригийн хүү юм. Засгийн газрын тэргүүнээр Г.Занданшатар ажиллах болсноор нефть импортлогч нар бизнес эрхлэгч нараас улс төрд нөлөөтэй болсон мэдээлэл бий. Гэвч Монгол Улсад АИ-92 шатахуунаас эхлээд дизель түлш тасалдан асуудал хоолойд тулсаар бүтэн хоёр сар өнгөрлөө. Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас өдөр тутамд шахам нефтийн бүтээгдэхүүн хилээр орж ирсэн тухай мэдээлдэг ч бодит байдал дээр иргэд балга бензин авахын тулд нойроо хугаслан, шатахуун түгээх станцын гадаа хоног төөрүүлсэн хэвээр байна. Хөдөөгийн иргэд өвдөхөд машинаараа ирэх боломжгүй, хүнд өвчтэй хүмүүс нь эмнэлэгтээ ойр байхгүй бол түргэний тэрэг ирэх боломжгүй гээд олон бэрхшээл тулгарч буй. Гэтэл Засгийн газар асуудлыг шийдсэнгүй, харин ч ашгийн төлөө улайран зүтгэгч нефть импортлогч компанийн хамаарал бүхий этгээдийг дэд сайдын суудалд залах нь тэр.

“Чоко” баарны эзэн Б.Нямжавыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайдаар томилсон нь МАН-ын дарга асан М.Энхболд, МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар нарын захиалга ч гэж үзэх хэсэг байна.

Мөн Засгийн газрын хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга асан Б.Солонгоог Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайдаар томилсон нь Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн нөлөө аж.

МИАТ компанийг 10 тэрбумын алдагдалд оруулсан, дампуурлын ирмэгт авчирсан гэх Б.Мөнхтамирыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн дэд сайд болгосон нь Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогтын,  С.Далхаасүрэнг Эрчим хүчний дэд сайд болгосон нь УИХ-ын гишүүн асан Д.Тогтохсүрэнгийн “шахаа” гэж тайлбарлаж байгаа юм. Уг нь Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт “Төрийн албанаас дарга нарын татаас түлхээсний хүмүүсийг цомхотгоно” гэх мэдээллийг өгч байсан ч хэлсэндээ хүрсэнгүй, харин ч өөрийн хүнээ дэд сайдад шургуулж амжив.

Ийм байхад сөрөг хүчин шаардлагаа тавих нь зүйн хэрэг биз.

УИХ дахь Ардчилсан намын бүлэг 42 гишүүнтэй.  Өмнө нь УИХ дахь МАН-ын бүлгээс 30 гаруй гишүүн Г.Занданшатарын танхимыг огцруулах санал гарган УИХ-аар хэлэлцүүлсэн ч хэд, хэдэн зөрчил гаргаснаар энэ нь Үндсэн хуулийн Цэц дээр очиж, шүүгдэн унасан.

Гэхдээ одоо УИХ дахь Ардчилсан намын бүлэг огцруулах санал гаргаж, УИХ дахь МАН-ын бүлгийн 30 гишүүн дэмжвэл Г.Занданшатарын танхим тэсэж үлдэх аргагүй болно.

Мөдхөн УИХ-ын намрын чуулган завсарлана, түүнээс урьтаж ирэх өдрүүдэд улс төр халж, Засгийн газар тогтох уу, огцрох уу гэдэг бужигнаан дахин өрнөх болж байна.

Г.ХОРОЛ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
33
ЗөвЗөв
8
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

53 сэтгэгдэл

Avatar

Зочин 2025-12-18 202.9.41.45

эНЭ ман ЫН БҮХ ГИШҮҮД ОГЦРОХ ЁСТОЙ,бҮГД ЭХ ОРНООСОО УРВАЧИД эНЭ НАМЫГ УЛС ТӨРИЙН НАМААС ХАСАХ ЁСТОЙ У ЭЖ ТАНГАРАГ ӨРГӨДӨГ БОЛ эХ ОРНЫХОО АЮҮЛГЭ БАЙДЛЫГ САХИН ХАМГААЛНА,хЭРЭВ БУРУУТАЙ БОЛ ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭНЭ ГЭЖ ТАНГАРЛАДАГ БАХЙ,тИЙ М БОЛ ОДОО ХАРИУЦЛАГАА ХҮЛЭЭ

Avatar

Нэргүй 2025-12-18 124.158.123.242

Энэ засагийн газар өндөр цалин, тусгай хангамжтай 128 менежерийг халж, даруухан цалинтай 16 дэд сайдаар сольсон нь, засагийг занхайлгасан биш, эдийн засагт ч хэмнэлттэй арга хэмжээ болсон шиг санагдаад байгаа юм. Харин түрүүн занхайлгасан улсад тэгэж санагдахгүй, өө эрж таарна, хорвоогийн жам…

Avatar

Монгол 2025-12-18 66.181.183.153

Хятадын МСS гэх компаний ЗГ, Их Хурал, Цэц, Шүүх, Прокурортой боллоо,
Ухаа худагийг төрд авна гэсэн Оюк, Амарбаясгалан, Булганчимэг нтрийг нам авлаа,
МСЭСийг хамгаалсан бүгдийг албан тушаал, одон медалиар булж өгч байна
Хятадууд шуурхай юмаа

Avatar

Иргэн 2025-12-18 66.181.180.217

Дашням гэсэн сэтгэцийн өвчтэй юмыг эсэргүүцэж байна . Иймэрхүү мөнгөний новшиыг зайлуул

Avatar

Зочин 2025-12-18 202.126.88.171

ЁР НЬ ОГЦРУУЛЖ ЯАДГИЙН ХАРИН Ч МАШ САЙН АЖИЛЛАЖ БАЙГАА ШҮҮ .ОЮУНЭРДЭНЭ НЭГ ИРГЭН ҮГИЙГ СОНСОЖ БАЙСХН УДААГҮЙ МАШ МУУХАЙ ХАРАГХУЙ ЗАСАГ БАЙСАН ШҮҮ.

Avatar

Нэргүй 2025-12-18 66.181.161.178

bitii s***

Avatar

Нэргүй 2025-12-18 66.181.184.165

огцруулж чадахгүй ээ. Огцруулах юм бол дахиад цэц дээр хошуугаа унжуулж гүйж очоод хүчингүй болгуулчихна

Avatar

Нэргүй 2025-12-18 66.181.186.254

Зандкагийн Засгийн Газрыг Нүүрсний 44 их наядыг бүрэн гүйцэд илрүүлэн, улсыг хохиролгүй болгохын төлөө тууш тайхан тэмцэн ажилланаа гэж бодож дамжсэн чинь сан аанд хүрэхгүй л бна даа !!!
Төсөв 2 их наядаар тасарлаа гэнэ ! Нүүрсний хулгайн 44 их наядын дэргэд тун өчүүхэн ш дээ !!!
Б.Энхбаяр сайд зангарагтайхан далайгаад Цагдаа,Шүүх, Прокурор нь гялалзуулаад л үзүүлээд өгөөч !!!

Avatar

Нэргүй 2025-12-18 66.181.186.254

Төр засаг 44 их наядаа кармаандаа хийгээд авбал ард түмний амьдрал суга дээшилнэ дээ !

Avatar

Нэргүй 2025-12-18 103.229.123.56

хэлсэндээ хүрдэггүй худалч зг огцор ямар ч чадамжгүй сайдаат дүүрсэн татюарын мөнгө залгигчид. огцлр

Avatar

Зочин 2025-12-18 202.179.24.90

Дарга нараа нэмж байгаа бол тун буруу. Түүний оронд ядаж нэг мэргэжилтэн нэмбэл арай дээр. Дарга дутаад ажил явахгүй байгаа биш. Бараг ажлын саад, тээг нь дарга нар ч юм шиг

Avatar

Нэргүй 2025-12-18 59.153.87.21

Энэ ЗГ-г гарз бага шиг байгаа дээр эртхэн шиг зайлуулвал зохилтай. Цаашдаа бүр явахгүй нь тодорхой харагдана. Өмнөх үеийн ЗГ-н 20%-д ч хүрэхгүй байна. Энэ янзаараа бол байдал улам л хүндрэх төлөвтэй. Ядаж байхад яр, ямаан дээр тэмээний гарз гэдэг шиг юун олон дэд сайдууд гараад ирэв ээ. Ер нь 100 ямаанд 60 ухна гэдэг шиг л юм болж эхэллээ.

Avatar

ган 2025-12-18 59.153.87.21

Гарзын бага байгаа дээр эртхэн шг огцруулахгүй бол улам хүндрэх янзтай. Дээр нь олигархууд суучхаад өөрсдийнхөө гар хөлийн үзүүрээр хөдөлгөөд дуртай хүссэн зүйлээ хийж байна. Өмнөх ЗГ-н 20%-д ч хүрэхгүй байна.

Avatar

Шинэ үсгийн багш 2025-12-18 66.181.181.20

Хүний бичсэн сэтгэгдлийг хаахаа болточ

Avatar

Нэргүй 2025-12-18 66.181.186.29

одоо элдэв хов жив хэрэггүй дээ эдийн засагч хүн л ус орныг авч явна Занданшатар даргыг дэмжинэ

Avatar

Иргэн 2025-12-18 66.181.181.20

Монголын төрийг хордохоо болиочээ. Элбэгдорж, Сайханбилэг, Эрдэнэбилэг, Дулаанжаргал, гээд Ан ын хулгөйчууд улс орноо тонон дээрэмдэж гадагшаа зугтсан нь багадаа юу. Баярмаатангууд Засгийг уанагаасан нь багадаад Монголыг 2 хөрштэй нь муудалцуулж бүрэн самрахаар улайрч байгаа

Avatar

Зочин 2025-12-18 103.212.117.89

Огцоруул!, огцруул, цалин, тэтгэврээ нэмж чадахгүй байж дэд сайдаар яадаг байнаа! Ард түмний амьдрал доройтож уруудаж байхад төсвөө хэмнэхийн оронд улам алдагдалд оруулж байгаа Занданшатарын ЗГ- ыг яаралтай огцруул! Дэмжиж байна.

Avatar

Нэргүй 2025-12-18 66.181.187.253

ZANDKAAA GUAITORIIIG INGEJ DANHAILGAJ BAIGAA BOL ZASGAA AVAAAD BUUDAAAAAAAA.YAARALTAI BUUNA UUU ARD TUMEN CHAMD DOROMJLUUULJ CHDHGUI ZANDANSHATARAAAAAA

Avatar

Нэргүй 2025-12-18 66.181.164.23

Баарны эзэд баячуудын хүүхдүүдээс өөр дарга хийчих эрдэм боловсролтой хүмүүс олдохгүй л байгаа юм байна даа Зандка минь, маш том ашиг сонирхол ард нь угаасаа яваад л байна Ардчилсан намын зөв шүү. Одоо өөрт нь таалагдахгүй л бол хэдэн колонкоо хааж шахалт үзүүлдэг моод дэлгэрсэн, хэдэн импортлогч нарыг толгой дэээрээ гаргасны чинь гай даа. Бүгдийг нь зөвшөөрлийг нь цуцлаад оросын колонкууд оруул. Тэд яаж ажиллахаа мэднээ

Avatar

иргэн 2025-12-18 103.229.122.169

Занданшатар улсын э/з хүндхэн энэ цагт дэд сайдууд томилж байгаа з/г-г авч явах чадваргүй гэдгээ харуулж байна.Иймд дариу огцруулах нь зөв байхаа.

Avatar

Нэргүй 2025-12-18 103.57.93.243

АН засагт хамтрснаа болиод удаж байна. Тийм шударга юм бол ан ий менежерүүдийг хасахыг аль эрт шаардах байвдаа. Хэрүүлч авгайн араншинтай нам гэхээ баталж байхиймаа

Avatar

Хүний Мөн Чанар 2025-12-18 202.70.43.34

Ёох, Монголчуудын МӨН ЧАНАР хэзээ цаг наргүй Ажилсаг Хөдөлмөрч, Биесдээ Атаагүй жөтөөгүй, Биесдээ Хорсдоггүй, Биесээ Дэмждэг, Бүтээлч, Өөдрөг Гэгээлэг Ард Иргэдтэй Улс болохын болоо ????? Ямар АРД ТҮМЭН бна тийм л ТӨР байна. Нэг нь Мега төсөл дээр ажиллахаар Бусал нь Атаархаж Өөнтөглөж, Ял тулган Барьцаж Мөчөөрхөнө…….Нэг нь 10 саяын цалин аваахаар Нөгөө нь үхэж алдана……

Avatar

ИЧДЭГГҮЙ УЛААН НҮҮР ЗАНДКА. 2025-12-18 202.131.248.198

ЗАНДАНШАТАР ӨӨРӨӨ БОЛОН ХҮҮХДҮҮДЭЭ БЗС-ААР СУРГААД ӨР ЗЭЭЛЭЭ ТЭГЛҮҮЛЖ АВСАН, ТӨРД АЖИЛЛАСАН БҮХ ХУГАЦААНД НЬ МОНГОЛЫН АРД ТҮМЭН ӨӨРИЙГ НЬ ИХ АМАР ТАЙВАН, ӨР ЗЭЭЛГҮЙ АМЬДРУУЛЛАА. ОДОО БОЛНО ДОО.

Avatar

Нэргүй 2025-12-18 66.181.185.152

Данх Дамараа нарын хувьд Занданшатарын ЗГ-ыг огцруулах сайхан боломж гарч иржээ. Хэрээ Баатар нэгэнт ажилдаа орж Сайнзориг аа хурцлах нь ээ. Тогтож үлдэхэд ч хэцүүхэн л уншигдаж бнда.

Avatar

Нэргүй 2025-12-18 103.229.120.106

Нам нэртэй л болохоос өлөн хулгайчуудын бүлэглэл бус уу

Avatar

Ахмад настан 2025-12-18 103.229.120.159

Хамтарсан засгийн үeийн ардчилсан намын мeнeжeрүүдийг халсан нь зөв хамтарсан засаг тараад удаж байна ардчилсан намд төрд үнэ цэнэтэй хүмүүс үгүй сэтгэл буруутай баяжаад гадагшаа зугатдаг

Avatar

Ахмад настан 2025-12-18 103.229.120.159

МАН ардчилсан нам шиг төр засгаараа тоглож ойр ойрхон огцроод огцруулаад байдаг нам бишээ ард түмэн ч ийм зүйл хүсэхгүй

Avatar

Нэргүй 2025-12-18 202.126.89.92

Мал тэжээлгүй, машин бензин гүй.
Уул тал нь цастай, Улс төр нь халтай ч
Төр түвшин, Түмэн олон Амгалан байг..

Avatar

Нэргүй 2025-12-18 202.21.126.106

зш АНын огцруулах гэж юу байдаг юм хүүрээ яая гэж авч яваа нам ер нь тэгээд АН г тараах хэрэгтэй энэ намаас хамгийн болж бүтэхгүй хулгай луйварын оронцог болсон газар

Avatar

Нэргүй 2025-12-18 66.181.177.85

Үндсэн хуулинд "Дэд сайд" гэдэг ойлголт, нэр томъёо байхгүй шүү!!!

Avatar

Нэргүй 2025-12-18 66.181.177.85

Энэ МАН огт явахаа болилоо?! ОЭ гэх ойж буусан ойворгон бандийг зайлууллаа гэсэн чинь оронд нь гарч ирсэн маанаг туучий одоо холион бантан хутгаад эхэллээ?!! Тэгнээ тэгнэ, бүтэлгүй амьтан даа!! Ганцхан жишээ гэхэд намраас хойш бензинээ тасалдалгүй өгч чадахгүй л өдий хүрлээ шдээ!!! Ийм байж яаж Засаг удирдах юм бэ, та нар??? Уул нь Ерөнхийлөгч ухаантай, зарчимч хүн байсан бол эднийг ингэж дургиулахгүй л дээ??!!

Avatar

Нэргүй 2025-12-18 202.131.225.197

оцгор оцгор

Avatar

зочин 2025-12-18 66.181.179.186

АН ийн 128 хяналтын менежерийг ажлаас чөлөөлсөнд ялархаж ЗГ ийг огцруулах хариу арга хэмжээ кк

Avatar

Нэргүй 2025-12-18 43.242.242.59

126 халсан нь зөв. Эдгээр хүмүүс дотор хамтарсан засгийн газарт орж байсан АН-ын олон хүн байсан. Мөн ХҮН-ын цөөнгүй хүмүүс байсан.Оронд нь 16 дэд сайд томилсон нь харамсалтай

Avatar

Нэргүй 2025-12-18 66.181.191.80

Тэтгэвэр тэтгэмж олигтой нэмж чадахгүй байж баахан дэд сайдууд томилгоо хийж татвар төлөгчидөд дарамт ажлын байрны халаа сэлгээгээр амиа зогоож бна ард иргэд чинь үнийн дарамт татварын дарамтанд амьдарч байгааг мэддэгүй сайд байснаас бхгүй бсн дээр. Тэтгэврийг 1сая төг нэмээч 36 сарын зээлтэй болгодог доромж тар засаг уих бшгд таруагаа. 126 гишүүнээ хасаад хуучин 76 байхад хангалттай улсын санг хоослогчидоо та нар далд ороод өг

Avatar

ган 2025-12-18 59.153.87.21

Дэд сайдууд бүтээмжийн менежер аль нь ч хэрэггүй зүгээр ажлаа мэддэг хариуцлагатай элдэв бузар булхайтай хутгалдан нээнтэг шантаажид ороогүй эрч хүчтэй ажиллах салбарын хүн сайд болж ажлаа сайн хийхэд л болох асуудал

Avatar

Зочин 2025-12-18 202.9.46.216

МАН нам засаглаж чадахгүй юм байна. Эрх мэдлээ алдахгүйг хичээн, хэдэн гишүүдээ тэжээх л алсын хараатай болтой.

Avatar

Нэргүй 2025-12-18 103.229.121.166

120 ХЯНАЛТЫН МЕНЕЖИРЫГ ХАЛЖ 14,ДЭД САИД ТАВЬСАНД АНУСУУД ИХ ДУРГҮИ БАИНА БҮ ПОПОР АРД ТҮМЭН ТЭНЭГ БИШ ШҮ

Avatar

Зочин 2025-12-18 202.179.25.75

Аль аль нь хэрэггүй

Avatar

Нэргүй 2025-12-18 103.229.121.166

126, ХЯНАЛТЫН МЕНЕЖИРЫГ ХАЛСАНД АНУСУУД ИХ ДУРГҮИ БАИНА БҮ ПОПОР

Avatar

ужуж 2025-12-18 59.153.112.92

Дэд сайд нараа ядаж салбар дотроос нь тавь. Намын цүнх баригч уяач, бөхтэй холбоотой хүн томилж байгаа бол ОГЦОРОО. Тийм хүмүүс хэзээ ч ажил хийж байгаагүй, чадах ч үгүй.

Avatar

Тогоо 2025-12-18 43.242.243.171

тогоо шанагны дуу хангинаад л. бурхан болооч ын будаалга аятай

Avatar

Нэргүй 2025-12-18 103.168.34.101

хиймэлЗГ бмдэнд хрггүй Зандка энэ суудалдаа тэсэж үзлдэх том ахын лаалгаврыг биелүүлэх гж попроод бга нь илт огцоруул

Avatar

Нэргүй 2025-12-18 202.126.89.132

томилгоо хийсээр байгаад таарлаа үнэн хог юм аа

Avatar

Нэргүй 2025-12-18 103.229.123.207

шууд Огцоруул,,,,,,Ахмадууд аа харж үзэх дургүй Засгийн газар хэрэггүй,

Avatar

Нэргүй 2025-12-18 59.153.115.197

Огцоруул п**а нарыг

Avatar

Зочин 2025-12-18 202.126.88.171

ОДОО БОЛИО БОЛЬ ЗҮГЭЭР АЖЛЫГ НЬ ХИЙЛГЭ.БИТГИЙ СОЛИОРООД БАЙ. ХАРИН Ч ОЮУНЭРДЭНЭ АМАРБАЯСГАЛАН ХОЁРЫН ЗАСАГ ШИГ ИРГЭДИЙНХЭЭ ТӨЛӨӨ ЮУ Ч ХИЙГЭЭГҮЙ ХОГИЙН ЗА СГИЙН ГАЗАР БАЙГААГҮЙ ШҮҮ. ТҮҮНИЙ ДЭРГЭД ЁСТОЙ АМЬД ЗАСГИЙН ГАЗАР ШҮҮ.БОЛИОРОЙ ТА НАР.. ЗАРИМ ЗҮРХНИЙ ХИЙТЭЙ НӨХДҮҮД ЗАСАГ САМРАХ ХЭРЭГГҮЙ ШҮҮ .

Avatar

Нэргүй 2025-12-18 66.181.185.152

Чой

Avatar

Монгол хүн 2025-12-18 103.229.121.49

Засгийн газрын яамдын тоо, бүтцийг үндсэн хуулиар тогтоочих нь зүйтэй байна. Мөн төрийн болон орон нутгийн өмчид зайлшгүй ажиллах шаардлагатай аж ахуйн үйл ажиллагааны чиглэлийг зааж тусгах нь зүйтэй. Тэгэхгүй болохоор сонгуульд ялсан нам, сонгогдсон ерөнхий сайдын дур хүслийн асуудал болж төрийг завхруулж бна. Төрийн албыг цомхотгоно гэчихээд дэд сайд нарыг томилсон тул энэ засгийн газрыг унагаах нь зүйтэй.

Avatar

иргэн 2025-12-18 203.169.50.8

энэ одоо юугаа хийгээд балайраад явчихваа үтэр түргэн огцоруул. Төрөөр тоглоом хийгээд байна ард түмэн итгэл алдраад байна огцоруул огцоруул огцоруул сайд нар пялдаг царайлаад дэмжээд байхиймаа туг тахих гээд байна даа энэ нөхөрөөр …

Avatar

Иргэн 2025-12-18 66.181.165.93

Нэг болохоор дэд сайдуудаа хэрэггүй гэж чөлөөлөөд, нэг болохоор хэрэгтэйг нь гайхаж томилоод л, монголын төрөөр тоглочих юмаа хөөрхий. Ер нь дарга нар амаараа ярьж зааж зааварлаад дээрээс ирсэн үүрэг даалгаврыг доод хүндээ дамжуулчихаад ажилдаа цагтаа ирэхгүй нэг их эрх ямба эдэлсэн хүмүүс л байдаг шүү дээ. Өөрсдөө ажлаа хийл дээ. Хүн зарахын өвчтэй хүмүүс байх юм монгол дарга нар гэж.

Avatar

иргэн 2025-12-18 202.5.206.134

энэ болгонд төрөөс орон тооны цомхотгол гээд их хэмжээний нөхөн олговор гарч бга

Avatar

Зочин 2025-12-18 203.98.76.9

Зардалаа хаах орлогогүй бол толгойгоо ажиллуулж эх үүсвэр ол. Хэрвээ толгой ажиллаж сэтгэж чадахгүй бол тэгээд огцордоо.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж