niitlelch.mn · Archivkopie Archiviert: 2026-10-24 21:22 UTC Quelle: https://niitlelch.mn/%d0%bd%d0%b8%d0%b9%d0%b3%d1%8d%d0%bc/%d0%b8%d1%80%d0%b3%d1%8d%d0%b4-% f9483fe66eeb7839… ← zurück zu niitlelch.mn

Иргэд хууль зүйн зөвлөгөөг ҮНЭГҮЙ авах боломжтой

Монголын Өмгөөлөгчдийн холбооноос маргааш хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх ажлыг зохион байгуулна.

Тус холбооны өмгөөлөгчид Хан-Уул дүүргийн Соёлын ордонд байрлах хууль сурталчлах танхимд иргэдэд 9:00-16:00 цагийн хооронд хууль зүйн зөвлөгөө өгөх юм.
Уг арга хэмжээг Хан-Уул дүүргийн ЗДТГ-ын Хууль зүйн тасаг хамтран зохион байгуулж байгаа бөгөөд 88008711 утсаар холбогдож мэдээлэл авах боломжтой.
Бүтэн өдрийн турш үргэлжлэх өдөрлөг y хууль зүйн үйл ажиллагааг олон нийтэд таниулаy сурталчлах, иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилготой юм.