Жолооч нь согтуугаар осол гаргасан С.Сүхболд сая эгүүлэн татагдаагүй дөрвөн элчин сайдын нэг
Нэрээр автоматаар холбосон · ⚑ Алдаа мэдэгдэх
Монгол Улсаас БНСУ-д суух Элчин сайдын яамны жолооч согтуугаар машин жолоодож гурван машин мөргөсөн талаар Солонгосын хэвлэлүүдэд гарсныг бид мэдээлсэн. Монгол Улсын Элчин сайдын ажилтан А нь энэ сарын 12-ны өдөр өглөөний 06:00 цагийн орчимд Сөүл хотын Ганнам дүүргийн Синса буудлын ойролцоо зам тээврийн хөдөлгөөнд оролцохдоо гурван машинтай мөргөлдөн осол гаргасан. Улмаар согтууруулах ундаа хэрэглэсэн байсан нь тогтоогдоод буй. Өдгөө С.Сүхболд Монгол Улсаас БНСУ-д Элчин сайдаар суугаа. Түүнийг 2024.01.03-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар Элчин сайдаар томилох шийдвэр гарсан. Томилогдохоосоо өмнө Гадаад харилцааны яамны Олон улсын гэрээ, эрхзүйн газрын захирлаар ажиллаж байв. …
Эх сурвалжаас бүрэн эхээр нь унших ↗
Энэ бол хэсэгчилсэн ишлэл. Бүрэн эх нь эх сурвалжид байгаа; бид хуулбарыг нотолгоо болгон хадгалсан.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл алга.
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.