niitlelch.mn
2025.12.24 · eguur.mn · https://www.facebook.com/urna.uri

Дэд сайд нарт 30 хоногийн хугацаа өгөв

Нэрээр автоматаар холбосон · ⚑ Алдаа мэдэгдэх

Өнөөдрийн /2025.12.24/ Засгийн газрын ээлжит хуралдаан дууссаны дараа Ерөнхий сайд Г.Занданшатар дэд сайд нарыг өрөөндөө дуудаж, уулзлаа. Улмаар дэд сайд нарт 30 хоногийн хугацаа өгчээ. Тэрбээр, "Та нарыг надаас гадна ард түмэн харж хянаж байгаа. Ажлаа сайн хийгээд үр дүн гаргаарай" гэсэн захиасыг хэлсэн байна. Томилогдоод яг долоо хоног буй дэд сайд нар Ардчилсан намынхны эсэргүүцэлтэй тулгараад буй. Хяналт, бүтээмжийн менежерүүдийг чөлөөлж, МАН 16 дэд сайд оруулж ирсэн нь Засгийн газрыг унагах эсэх асуудалд дахин хүргэсэн. Ардчилсан намын дарга О.Цогтгэрэлийн Ерөнхий сайдыг огцруулахаар цуглуулж буй гарын үсэг өчигдрийн байдлаар гэхэд л 30-д хүрчихсэн. 32 хүрвэл УИХ-д өргөн барина. …

Эх сурвалжаас бүрэн эхээр нь унших ↗

Энэ бол хэсэгчилсэн ишлэл. Бүрэн эх нь эх сурвалжид байгаа; бид хуулбарыг нотолгоо болгон хадгалсан.

Эх сурвалж: https://eguur.mn/647913/ · Архивласан: 2026.11.24
🗎 Архивлагдсан хувь (2026-11-24) · 2644f11bfb107b20…
Архивлагдсан хувь: бид эх сурвалжийн HTML-ийг татаж авсан тэр мөчид нь хадгалдаг. Эх нийтлэл устсан, өөрчлөгдсөн ч энд юу бичигдсэн байсныг харж болно. Хяналтын нийлбэр (SHA-256) нь файл өөрчлөгдөөгүйг баталгаажуулна.

⚑ Алдаа мэдэгдэх

Сэтгэгдэл (0)

Сэтгэгдэл алга.

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.