НЭМЭЛТ:
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2025.12.16/ хуралдаанаар Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаранг өөрийнх нь хүсэлтээр чөлөөлөх тухай саналыг хэлэлцэн дэмжлээ. Тус байнгын хорооны хуралдаанд 17 гишүүн оролцсоноос 10 нь буюу 58.8 хувь нь дэмжсэнээр П.Дэлгэрнаранг Сонгуулийн ерөнхий хорооны дарга, гишүүнээс чөлөөлөхийг дэмжив. Түүний оронд Сонгуулийн ерөнхий хорооны даргын үүрэг гүйцэтгэгчээр орон тооны нарийн бичгийн дарга Д.Даваа-Очирыг томилох нь зүйтэй хэмээн үзэж, дэмжив.
СЕХ-ны дарга П.Дэлгэрнаранг чөлөөлөх тухай хэлэлцэнэ
Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаранг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай асуудлыг өнөөдөр /2025.12.16/ 10.00 цагт УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлаар хэлэлцэнэ. Түүнийг 2020 оны наймдугаар сард Сонгуулийн ерөнхий хорооны даргаар томилсон бөгөөд бүрэн эрхийн хугацаа нь дууссан.
Түүнийг "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирлаар томилох мэдээлэл бий. Нэг ёсны хоёр ч УИХ-ын сонгууль, орон нутгийн сонгууль, Ерөнхийлөгчийн сонгуульд МАН ялалт байгуулсныхаа шагналыг ийнхүү авах гэж байна гэж хэлж болно. Иймээс Сонгуулийн ерөнхий хорооны даргаас нь чөлөөлөх асуудал ийнхүү УИХ-д орж ирж байна. Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнарангийн хувьд МУИС-ийг эрх зүйч мэргэжлээр төгссөн. “Прогноз” төвд эрдэм шинжилгээний ажилтан, Үндэсний соёл, амралтын хүрээлэнгийн захирал, Нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга, Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогч, “Автобус-3” компанийн захирал, “Авто тээврийн үндэсний төв” төрийн өмчит үйлчилгээний газрын тэргүүн дэд захирал, захирлын зөвлөх, 2020 оноос Сонгуулийн ерөнхий хорооны даргаар томилогдон ажиллаж байгаа юм.
Түүнийг Сонгуулийн ерөнхий хорооны даргаас чөлөөлснөөр эрх баригч нам 2027 оны Ерөнхийлөгчийн сонгууль, 2028 оны УИХ-ын сонгуулийг угтан хэнийг тус хорооны даргад нэр дэвшүүлэн томилох вэ гэдэг нь анхаарал татсан асуудал болж байна.
3,607.57






















































Нэргүй 2025-12-16 103.57.92.178
Зөв, хэд ч хэрэггүй нам нэртэй новшнуудыг бүгдийг нь татан буулгах хэрэгтэй. Бүгд зөвхөн өөрсдийн эрх ашгийн төлөө явсан новшнууд.
215478 2025-12-16 66.181.166.134
Монголд СЕХ гэх байнгын авлигын, тулсан дээд загалмайлсан эцгийн эцэг байгууллага огт хэрэггүй ээ. Түүнд эрх баригчид хөгжмөө захиалж, авлигыг тон тонноор нь цутгаж, төрийн цагдаагаар хамгаалуулдаг. Мөн биз. Сонгууль явуулах үедээ санамсаргүй түүврийн аргаар бүрдүүлсэн Түр хороо ажиллаад л гүйц ээ. Сайн лайв, цахимыг хөгжүүлбэл Түр хороо ч бараг хэрэггүй дээ. Хар машиныг бүгдийг нь шатааж дуусгаад, цаасаар санал авч, гараар ширээн дээр овоолж байгаад шууд тоолж, түүнээ шууд лайвдах ёстой.
Нэргүй 2025-12-16 66.181.190.110
unfeslel yu ve.Hogiin hugiin n**** songuuliar toglochihood hariuclaga ni hen uurehiin.
uureh hun bgaa bol ogcruulchihaj bno.
Нэргүй 2025-12-16 66.181.179.174
энэ тэгэхээр сонгууль луйвардахад ямар нэгэн байдлаар оролцоотой байсан гэсэн үг үү? АНынхаан та нарын саналыг хулгайлж дээ энэ н**ш, бас төрийн эрхийг хууль бусаар авахад шийдвэрлэх үүрэгтэй оролцож дээ
И 2025-12-16 103.212.117.21
МАН удирдлагын хүрээнд бүрэнцэвэрлэгээ хийж байх шивдээ. даан ч дордуулаад бхшиг бна. Дамдинням, Чойжилсүрэн … үл бүтэх сайд дарга нар хогоороо бнадаа !
Зочин 2025-12-16 202.126.89.76
Монгол банкны Лхагвасүрэнгийн хүргэн
Нэргүй 2025-12-16 64.119.29.63
ЭНЭ ХУЛГАЙЧУУДЫН ОРЛОГО ЯАХААРАА ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР Л ЖИЛ НЭМЭГДЭЭД БАЙГААГ МОНГОЛ ХҮН БАЙТУГАЙ ДЭЛХИЙН ЭНГИЙН ХҮМҮҮС ОЙЛГОХГҮЙ БАЙНА.?
Нэргүй 2025-12-16 103.71.100.110
Энэ өөрийн толгойгүй новшийг зайлуул. 2020 оны сонгуулийг Дэлгэрнаран Амарбаясгалантай хуйвалдаж булхайцсан шударга бус, өөдгүй нөхөр гэж үздэг юм байна.