Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох талаарх Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвшилцөх саналыг УИХ-ын дарга Н.Учралд өргөн мэдүүлээд байна. Нийтдээ 21 Элчин сайдын нэрийг өргөн мэдүүлээд буй. Тодруулбал, Монгол Улсаас Фран улсад суух Элчин сайдаар УИХ-ын гишүүн асан Ц.Мөнх-Оргилыг, Монгол Улсаас Унгар улсад суух Элчин сайдаар Гадаад харилцааны сайд асан Н.Энхтайвныг, Монгол Улсаас Герман улсад суух Элчин сайдаар Хэнтий аймгийн Засаг дарга асан Ж.Оюунбаатарыг тус, тус нэр дэвшүүлжээ.
Зөвшилцөх саналд:
- Монгол Улсаас Австралийн Холбооны улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дамдинсүрэнгийн Даваасүрэнг эгүүлэн татаж, Монгол Улсаас Австралийн Холбооны улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Гончигзэвэгийн Тэнгэрийг,
- Монгол Улсаас Бүгд Найрамдах Австри улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мижиддоржийн Цэнгэгийг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Австри улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Доржраагийн Мөнхтөрийг,
- Монгол Улсаас Бүгд Найрамдах Беларусь улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Батсүхийн Баярсайханыг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Беларусь улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Гунаажавын Байгалмааг,
- Монгол Улсаас Бүгд Найрамдах Болгар улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Лхагвасүрэнгийн Саянааг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Болгар улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Авирмидын Баттөрийг,
- Монгол Улсаас Бүгд Найрамдах Социалист Вьетнам улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жигжээгийн Сэрээжавыг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Социалист Вьетнам улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Ганбаатарын Хуланг,
- Монгол Улсаас Холбооны Бүгд Найрамдах Герман улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Бирваагийн Мандахбилэгийг эгүүлэн татаж, Монгол Улсаас Холбооны Бүгд Найрамдах Герман улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Жагдагийн Оюунбаатарыг,
- Монгол Улсаас Арабын Бүгд Найрамдах Египет улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Энхтүвшингийн Булганыг эгүүлэн татаж, аж, Монгол Улсаас Арабын Бүгд Найрамдах Египет улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Доньжчимбуугийн Бямбадоржийг,
- Монгол Улсаас Бүгд Найрамдах Итали улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цэрэндоржийн Нарантунгалагийг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Итали улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дансрангийн Булганыг,
- Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Баттөмөрийн Энхсүхийг эгүүлэн татаж, Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Батсүмбэрийн Мөнхжинг,
- Монгол Улсаас Бүгд Найрамдах Казахстан улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Доржхүүгийн Баярхүүг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Казахстан улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Гунаажавын Батжаргалыг,
- Монгол Улсаас Бүгд Найрамдах Киргиз улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Содномын Ганхуягийг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Киргиз улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дэмчигийн Тэгшжаргалыг,
- Монгол Улсаас Оросын Холбооны улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Өлзийсайханы Энхтүвшинг эгүүлэн татаж, Монгол Улсаас Оросын Холбооны улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дуламсүрэнгийн Давааг,
- Монгол Улсаас Бүгд Найрамдах Сингапур улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Сосорбарамын Энхбаярыг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Сингапур улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Ганболдын Уянгыг,
- Монгол Улсаас Бүгд Найрамдах Турк улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Гомбосүрэнгийн Мөнхбаярыг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Турк улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Очирын Лхагвасүрэнг,
- Монгол Улсаас Унгар улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Сайннямбуугийн Баатаржавыг эгүүлэн татаж, Монгол Улсаас Унгар улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Нямцэрэнгийн Энхтайваныг,
- Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Уламбаярын Нямхүүг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Цэндийн Мөнх-Оргилыг,
- Монгол Улсаас Бүгд Найрамдах Чех улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дамдины Гансүхийг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Чех улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Батсайханы Болормааг,
- Монгол Улсаас Арабын Нэгдсэн Эмират улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шижээхүүгийн Одонбаатарыг эгүүлэн татаж, Монгол Улсаас Арабын Нэгдсэн Эмират улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Амгалангийн Анандыг,
- Монгол Улсаас Бүгд Найрамдах Энэтхэг улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дамбажавын Ганболдыг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Энэтхэг улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Лувсанжавын Өлзийтийг,
- Монгол Улсаас Тайландын Хаант улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Вашагийн Оюуг,
- Монгол Улсаас Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Даваахүүгийн Баттөр нарыг тус тус томилохоор мэдүүлжээ.
3,607.57






















































<script>alert(1)</script> 2025-12-16 157.15.7.132
<script>alert(1)</script>
Нэргүй 2025-12-16 46.182.186.215
Монгол Улсаас Герман улсад суух Элчин сайдаар Хэнтий аймгийн Засаг дарга асан???????
зочин 2025-12-16 103.212.118.195
Монгол Улсыг гадаадад төлөөлөх албан тушаалтнуудаа зөв томилж, хариуцлагажуулахгүй бол иргэд юү эсийг сонсож, бухимдаж байгааг сүүлийн өдрүүдэд болж байгаа үйл явдал бэлхнээ харуулж бна. Олгой хагаравч тогоондоо гэдэг. Гэтэл хилийн чанадад бгаа дипломатчдын үйлдэл, дуулиан тогооноосоо аль хэдийн халисан бгааг дэлхий сонсож, харж бна даа.
Нэргүй 2025-12-16 202.70.43.34
ГОЁ АЖИЛ
Зочин 2025-12-16 202.179.25.186
Тэр Сэргэлэн гэх боловсролгүй архины аймаачин уяачаа татаач ээ. Үнэхээр ичгэвтэр. Жинхэнэ мэргэжлийн хүмүүсээ томилоход анхаарах ёстой юм биш үү. Аймгийн засаг дарга намаар орлогоч сайд шүү юм хийж байсан хүн зэрэг үнэхээр цадигаа алджээ. Одоо Б.Батцэцэг гэдэг хүнээ солих нь зүйтэй. Мөнхоргил, Цогтбаатар гээд чадвартай хүүс байгаа шүү.
Нэргүй 2025-12-16 202.70.34.70
Ene tomilgoonoos harahad er ni deed udirdlaga maani hunee tanihaa baijee gedeg ni tod haragdaj baina
Нэргүй 2025-12-16 185.81.127.144
АН намын зальт үнэг Лу. Болд сунгуулах болжээ.
Нэргүй 2025-12-16 185.81.127.144
Батцэцэг сайдын хамаатан гэж бичигдэж байсан инфлюнзер Баберог сунгахаар болжээ. Сайн ажилласан гэх. Яг юугаар гийгүүлсэн юм болдоо? Ажлаа хийдэггүй гэх шалтгаанаар өөрөө огцруулж байсан дэд сайд Мөнхжингөө Эдчин айдад зүтгүүлж, төрийн өмчит компанийн захирлаар ажиллаж байсан Тэнгэрийг дэвшүүлж хэхэ
Нэргүй 2025-12-16 194.35.121.230
Тэнгэр чинь Тавантолгойн цахилгаан станцыг барьж ашиглалтад оруулсан гэж шагнуулж байгаа
Нэргүй 2025-12-16 193.160.101.189
Батцэцэг өөрийн зөвлөхөө Австрид Элчин сайдаар томилуулах нь
Нэргүй 2025-12-16 194.233.101.131
Энэ Хэнтийн Засаг дарга асан Оюунбаатар, МИАТ Баттөр, хотын дарга Мөнхбаярын эхнэр Уянга,, Туркт Лхагвасүрэн гээд үсэг дотор тоо цохиж явна даа. Энэ тэгээд Монгол улсын бодлого уу тээ?
Нэргүй 2025-12-16 31.40.215.244
Энэ Батцэцэг сайд болих хэрэгтэй шд.. Хотын дарга асан, опоо Туркт Элчин сайд хиж байгаа Мөнхбаярын эхнэрийг Сингапурт Элчин сайдаар дэвшүүлсэн ч байх шиг, Хэнтий Засаг дарга асанг страикгийн түнш Герман Улсад Элчингээр, МИАТ Баттөрийг Лаост, хэн ч мэдэхгүй Лхагвасүрэн гэгчийг Туркт Элчин сайдаар, нөгөө Бабероогоо бас сугалаад аваад үлджээ бас.
Нэргүй 2025-12-16 66.181.182.207
Сэгсэлзүүр ийн мөнгө угаалт
зочин 2025-12-16 66.181.185.94
Ц.Мөнх-Оргил: "Надад элчин сайдаар ажиллах санал ирээгүй ээ, ирэхгүй ээ. Ирсэн ч хүлээж авахгүй. Яагаад гэвэл дараагийн ажлаа төлөвлөчихсэн байхгүй юу. Хүмүүстэй яриад хийх ажлаа тохирчихсон. Эрдэм шинжилгээний ажил хийх гээд тохирчихсон байгаа" гэж ярилцлага өгч байжээ. Монголын улстөрчид өө гэж
Нэргүй 2025-12-16 66.181.176.64
Тэтгэврийн өвгөдийг болиочээ!!! 50-60 насны туршлагатай мэргэжлийн дипломатчдыг томилох хэрэгтэй!!! Хүрэлсүхээ, чи эх орныхоо нэрийг бод л доо!!!
Иргэн 2025-12-16 66.181.189.12
одоо энэ Мөнхжаргал Даваа мэтийн өнгөчүүдээ тэтгэвэрт нь гаргаачээ эд энэ улсыг ард түмнийг юугаар гийгүүлсэн юм бэ юу хийж бүтээв цаг сайхан үед улсын зардлаар сурсан.одоо болноо
үнэн 2025-12-16 66.181.185.227
Баахан ажил амьдралдаа хийж үзээгүй, МАН-н төрөөс төрсөн тэрбумтангуудын хүүхдүүд, ач, гуч зээ нарыг МАН-х нь гишүүн гэсэн үндэслэлээр шинээр "Элчин Сайд"" болгож томилох нь .