Эрх баригчдын хийдэг ажил нь татвар нэмэх, торгох, хааж хорих болоод удаж байна. Иргэд ч үүнд нэгэнт даслаа. Тухайлбал, ханиад томуу нэмэгдээд байна гэж албаныхан мэдээлэхэд сурагчдыг цахим хэлбэрт шилжүүлнэ. Түгжрэл нэмэгдлээ гэхээр тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулна гэх. Утаандаа хордож үхлээ гэхээр зуух тараана, айл өрхийг дулаална, нүүрс солино.
Явган иргэнд алхах зам талбай алга гэхээр жил бүр бордюр солихын зэрэгцээ эвдрэлгүй явган хүний замыг хуулж шинэчилдэг. Энэ мэт бидний нүдэнд харагдаж амьдралд мэдрэгдэж буй шийдвэрүүд ийм л байна. Энэ нь гэхдээ амьдралд нэмэр бус нэрмээс болдог гэхэд үнэнээс хол зөрөхгүй. Энэ мэт шийдвэрүүдийг гаргахдаа хотын иргэдээс санал авдаг гэх ч бодит байдал дээр 10 мянга хүрэхгүй иргэн саналаа өгсөн байдаг.
Хамгийн сүүлийн жишээ, өнгөрсөн Ням гаригт /2025.12.14/гаргасан тээврийн хэрэгслийг улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулна гэх нэг цагийн хугацаатай эргэж буцсан шийдвэр байв. Тодруулбал, шинэ жилийн баярын өдрүүд ойртож байгаа энэ үед замын ачаалал эрс нэмэгдсэн учир тээврийн хэрэгслийг улсын дугаарынх нь тэгш, сондгойгоор явуулах эсэх талаар иргэдээс санал авсан бөгөөд 52 хувь нь дэмжсэн байна. Өөрөөр хэлбэл, автомашины улсын дугаарын тэгш, сондгойгоор зорчих санал асуулгыг иргэдээс энэ сарын 11-14-ний 18:00 цаг хүртэл https://vote.ulaanbaatar.mn/home сайтаар авсан.
Санал асуулгад нийт 6544 иргэн оролцсоны 52 хувь нь дэмжсэн бол 47 орчим хувь нь дэмжээгүй байгаа юм.
Тиймээс энэ сарын 15-наас эхэлж тэгш, сондгойгоор зорчиж эхэлнэ. Өөрөөр хэлбэл, арванхоёрдугаар сарын 15-31-ний өдөр хүртэл 08:00-22:00 цагийн хооронд бүсчлэл хамаарахгүйгээр тэгш, сондгойгоор зорчино. Дугаарын хязгаарлалттай өдөр хөдөлгөөнд оролцвол ухаалаг камерын хяналтын системээр мэдээлэл бүртгэгдэж, торгууль очихыг анхааруулж байна" гэж Тээврийн цагдаагийн алба болон Замын хөдөлгөөн удирдлагын төвөөс мэдээлсэн. Гэтэл тухайн мэдээллийг олон нийтэд танилцуулснаас нэг цагийн дараа Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярын зүгээс “Дугаарын хязгаарлалттай холбоотойгоор Тээврийн цагдаагийн албанаас хийсэн мэдээллийг нягтлахад дугаарын хязгаарлалт хийх тухай Нийслэлийн Засаг даргын захирамж гарч Тээврийн цагдаад албажиж ирээгүй бөгөөд хотын захиргаанаас амаар өгсөн чиглэлийн дагуу Тээврийн цагдаагийн алба мэдээлэл хийсэн учир уг шийдвэр хүчингүй" гэж мэдэгдсэнээр өчигдөр хуучин дугаарын хязгаарлалтын дагуу замын хөдөлгөөнд оролцож буй.
Угтаа тус зохицуулалт нь иргэдийн эрхэд халдаж буй хэрэг гэж хэлж болох юм.
Түр хугацааны, үндэслэлтэй зохицуулалт байвал эрх зөрчигдсөнд тооцохгүй боловч байнгын хэрэглээ нь өмчлөх эрх, хөдөлгөөний эрх зөрчих, шударга бус байдлыг бий болгох юм. Мөн машинаараа ажлаа бүтээж, амьжиргаагаа залгуулдаг өрхүүдэд хөдөлмөрийн боломж хязгаарлагдах эрсдэл бий болно. Тэгэхээр иргэд өөрсдийн хувийн унаагаа унах эсэх нь тэдний асуудал.
Нэгдүгээрт, бид машин унаж байгаагийнхаа төлөө автомашины албан татвар болон авто зам ашигласны төлбөрт жилд багагүй мөнгө төлдөг. Уг татварыг энэ оны нэгдүгээр сард 3-5 дахин нэмэгдүүлсэн. Тодруулбал, 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс буюу одоогоос бараг нэг жилийн өмнө тээврийн хэрэгслийн албан татварыг гурав, авто зам ашигласны төлбөрийг тав дахин нэмэгдүүлэх шийдвэрийг НИТХ-аас гаргасан байдаг. Гэтэл уг шийдвэрийг үндэслэлгүй гэж Төсвийн байнгын хороо үзсэн байдаг. Учир нь дээрх татварыг нэмэх саналыг цахимаар иргэдээс авахад хоёр иргэн дэмжсэн байсан тиймээс тээврийн хэрэгслийн албан татвар болон автозам ашигласны татварыг нэмэхдээ иргэдэд нээлттэй мэдээлэл өгч санал аваагүй гэж үзэж тус шийдвэрийг цуцлах асуудал өнгөрсөн зургадугаар сард яригдаж байсан ч өнөөдрийг хүртэл бодитой үр дүнгүй, иргэд нэмэгдсэн дүнгээр тээврийн хэрэгслийн татваруудаа төлж байгаа юм.




Хэрвээ иргэд тээврийн хэрэгслийн тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцвол нэг иргэн жилд 182-183 өдөр замын хөдөлгөөнд оролцоно гэсэн үг. Ингэснээр зарчмын хувьд одоо төлж байгаа тээврийн хэрэгслийн татвар, авто зам ашигласны татварынхаа талыг нь төлөх зохицуулалтыг ярих ёстой.
Хоёрдугаарт, Монголд нийтийн тээврийн хүртээмж муу, иргэд нь автобусандаа багтдаггүй, ид өвлийн хүйтэнд олон цагаар хүлээдэг гээд машин унахгүй байснаар маш олон асуудал тулгардаг. Дээрээс нь байнга түгжрэхгүй явах баталгаа байхгүй. Тиймээс өвлийн хүйтэнд хүүхдээ дагуулаад автобус хүлээж зогссоноос түгжрээд ч болов өөрийн унаатай, дулаахан явахыг ямар ч хүн хүснэ.
Дээрээс нь манай эрх баригчдын бодлогогүй, хүнээ боддогүй шийдвэрийн бас нэг жишээ нь сурагчдын хничээлийг цахим хэлбэрт шилжүүлсэн.
Тодруулбал, ерөнхий боловсролын сургуулийн 1-5 дугаар ангийн сурагчдыг арванхоёрдугаар сарын 1-5 хүртэл цахимаар хичээллүүлж улмаар энэ сарын 8-12 хүртэл танхимаар хичээллүүлж энэ Даваа гаригаас эхэлж бага ангийн сурагчдын амралт эхэлсэн байдаг. Энэ мэт сүүлийн үед эрх баригчдын гаргасан шийдвэр бүр нь хүндээ ээлгүй асуудлыг аргацааж өнгөрөөх гэсэн бодлогогүй, судалгаагүй байдаг нь иргэдийн бухимдлыг төрүүлж дээрээс нь иргэдийн өдөр тутмын амьдралд дарамт болж цаашлаад сурагчдын сурч хөгжих эрхэд бүдүүлгээр халдаж, иргэдийн халаасыг сэгсэрч туйлдуулж байгаа гэхэд хилсдэхгүй.
3,607.57
















































Zochin 2025-12-16 202.55.188.118
irged zam ashiglalt uyaa yu yu ch bile sbvgdiig niilvvleed hed nugalj tatwaraa tulj bgaa getel bvdvvchilsen tootsoololoor 365 honogiin 100garui udrt yawahgv bh jisheete ene shudraga hvnii erhiig deedelsen ard irgedee bodson zhiidwervv
Нэргүй 2025-12-16 103.168.34.108
ямар ч мэдлэг боловсролгүй амьтад учраас маанаг тэнэг шийдвэр нэртэй хачин хачин шийдвэрүүд гаргаад байгаа шүү дээ өөр дахиад хичнээн бодлоггүй судалгаагүй янз бүрийн тэнэг тэнэг шийдвэр захирамжууд өчнөөн л гарах байх даа яана даа
Нэргүй 2025-12-16 203.91.119.238
заа нэг их туйлдаж бариад байгаа ч юм уу даа.Нялхарах гэж зүгээр.
Дорж 2025-12-16 147.30.72.165
маш зөв юм бичжээ.
Ямар нэгэн шийдвэр гаргахаас өмнө, түүний нийгэмдд нөлөөлөх эерэг болн сөрөг талуудыг сайттар судлах нь зүйтэй.
Ард түмний дургүйцлийг хүргэж болохгүй.
Гаргасан шийдвэр нь ард түмэнд ашигтай байх ёстой, эс тэгэвээс ардчилал чинь захиргаадалт болно
Хүний эрхийг дээдэлдэг сайхан газар очиж амьдрах юмсан. 2025-12-16 202.21.116.66
Бахархалын өдөр.
Нэргүй 2025-12-16 122.201.31.129
монголчууд өв соёлтойдоо нүүдэлчин хэвээрээ!гэр хорооллоор дүүрэн байгаа юм бишшүү!!! ядуу хөгжил цэцэглэл гэж үгүй!!! бүдүүлэг харанхуй!!! төрийн буруу бодлогоос болж 21р зуунд хорвоогийн хог шаар болж яваа юмшүү!!! тэрнээс биш байшин саванд ая тухтай амьдрахыг хүсэхгүй хэн байхав!!!
Нүүдэлчин 2025-12-16 202.70.43.34
Монголчууд хэзээ л ажлыг тооцоо судалгаатай хийж байлаа дааа 2500 жилийн түүхтэй улс үүрд Нүүдэлчингээрээ үлдэнэ
ИРГЭН 2025-12-16 103.229.123.207
Албан тасалгааны цонхоор Амьдрал сайхан харагданаа,,,,,,
Нэргүй 2025-12-16 188.162.254.42
дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс авилгачид хорчид шургалсан, дахин дахин шургалахыг шунан дурладаг ядаргаатай байгууллагыг тараая !!!!!!!!!!!!!