niitlelch.mn · Snapshot Archived: 2026-10-24 21:22 UTC Source: https://niitlelch.mn/%d1%81%d0%bf%d0%be%d1%80%d1%82/%d1%81%d0%bf%d0%be%d1%80%d1%82%d1%8b%d c7cbe98836edfca9… ← back to niitlelch.mn

Спортын шилдгүүдийг тодруулах “Бөртэ Чоно” наадмын тов гарлаа

Спортын шилдгүүдийг тодруулдаг “Бөртэ Чоно” наадмын энэ жилийн ёслол хүндэтгэлийн арга хэмжээ ирэх сарын 16-нд болохоор товлогджээ.
Монголын үндэсний олимпийн хорооны тэргүүн дээд шагнал гардуулах энэхүү ёслолын үеэр оны шилдэг тамирчин, дасгалжуулагч, баг, спорт холбоод, олимпийн зөвлөлийг тодруулдаг билээ.
Энэ жилийн хувьд манай тамирчид ДАШТ-ээс алт, мөнгө, хүрэл медаль олныг хүртсэн. Тиймээс шилдэг тамирчны шалгаруулалт тун өрсөлдөөнтэй болох нь дамжиггүй юм.