niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-24 21:31 UTC Эх: https://news.mn/r/2839438/ d349f707419bd5ec… ← niitlelch.mn руу буцах

Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын даргаар Ц.Борхүүг томиллоо

Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын даргаар Ц.Борхүүг томиллоо

Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын даргаар Ц.Борхүүг томиллоо

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны Стратеги бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ц.Борхүүг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын даргаар томилжээ.

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э. Батшугарын тушаалаар дээрх томилгоог хийсэн байна.

Монгол Улсын Засгийн газрын 2025 оны арванхоёрдугаар сарын 10-ны өдрийн ээлжит хуралдаанаар Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын дарга П. Батбаатарыг УИХ-ын Тамгын газрын Тэргүүн дэд даргын албан тушаалд шилжүүлэн томилох шийдвэр гарсантай холбогдуулан дээрх сэлгээг хийсэн аж.

Ц.Борхүү нь программ хангамжийн инженер мэргэжилтэй, төрийн удирдлагын менежерийн зэрэг (Удирдлагын академи), бизнесийн удирдлагын магистр (МУИС) зэрэгтэй бөгөөд 2005–2015 онд Эрүүл мэндийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газарт мэргэжилтэн, ахлах инженер, референтээр ажиллаж байсан бол 2016–2019 онд УИХ-ын Тамгын газрын Мэдээллийн технологийн хэлтсийн дарга, мөн 2023–2025 онд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яаманд шинжээч, газрын даргын албан тушаалыг тус тус хашиж байсан аж.

Тэрээр салбартаа 20 гаруй жил түүнээс төрийн албанд 16 жил мэргэжилтнээс удирдах албан тушаал хүртэл шатлан дэвшиж ажилласан албан хаагч аж. Тэрбээр өнөөдөр үүрэгт ажлаа хүлээн авчээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

2 сэтгэгдэл

Avatar

Нэргүй 2025-12-15 103.168.34.73

geregeegiin ejargaliin belgevch

Avatar

Нэргүй 2025-12-15 103.168.34.73

baka baba

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж