УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ээлжит хурал өнөөдөр /2025.12.15/ болж, хэлэлцсэн асуудлаа танилцууллаа.
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.ЦОГТГЭРЭЛ:
-Сонгуулийн хууль, тогтоомжийг боловсронгуй болгох асуудлаар Ардчилсан намын бүлгээс ажлын хэсэг гарч ажиллаж байна. Энэ хүрээнд УИХ-ын гишүүн Ж.Батсуурь ахлан ажиллаж байгаа. Мөн Сонгуулийн ерөнхий хороо/СЕХ/-ны дарга П.Дэлгэрнаран тэргүүтэй удирдлагууд бүлгийн хуралд оролцож, өнгөрсөн жилүүд дэх сонгуулийн сургамж болон Сонгуулийн хуульд оруулах өөрчлөлтийн талаар мэдээлэл хийлээ. Хоёрт, Төрийн болон албаны тухайн хуулийн төслийг УИХ-д өргөн барихад бэлэн болсон, дахин танилцуулга хийж гишүүдээс санал авсан. Хуулийн төслийг дэмжсэн гишүүд гарын үсэг зурж байгаа. Монгол Улс авлига, хулгайн орон болж хувирсан нь аливаа асуудлыг төрийн нууцад авдаг байснаа сүүлдээ албаны нууцад авдаг болсон. Мөн УИХ-аар ямар зүйлийг нууцад авч болох талаар 60 хуулийн задаргаатай байсан. Үүнийг Засгийн газар өөртөө авсан. Улмаар Засгийн газраас 600 асуудал болгож өөрөө нууцад авдаг болсон. Энэ нь өөрөө авлига, хулгайн үндсэн шалтгааны нэг болсон гэж бид үзэж байгаа. Тиймээс бүлгээс Төрийн болон албаны нууцын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барьж хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ. Ардчилсан намын бүлгээс авлига, хулгайтай уриа лоозон барьж тэмцэхээс гадна үндэс сууриар нь хуулийн түвшинд хулгай гарахаас сэргийлж нэмэлт өөрчлөлтийг өргөн барьж ажиллаж байгаа юм.
УИХ-ын гишүүн Ж.БАТСУУРЬ:
-126 гишүүнтэй 9 дэх удаагийн парламент үйл ажиллагаагаа хэрэгжүүлээд жил хагасын хугацаа өнгөрч байна. Өнгөрсөн 1992 оны ардчилсан Үндсэн хуулиас хойш 9 удаагийн сонгууль явагдсан. Иймд Ардчилсан намын бүлгээс Үндсэн хуулийн дараа орох гурван том хууль дээр ажлын хэсэг гарган ажиллаж байна. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тухайн хууль, Төрийн албаны хууль, УИХ-ын сонгуулийн тухай хуулиуд дээр ажиллаж байна. Ард иргэдийн санал оролцоог яаж шууд хангах вэ гэдэг байдлаар УИХ-ын сонгуулийн хуульд өөрчлөлт оруулахаар ажиллаж байна.
Мөн Сонгуулийн хуулийг чанартай, ард иргэдийн саналыг төрийн бодлогод шууд тусдаг, ямар нэгэн луйвар булхай байхгүй, бага өртөг зардлаар зохион байгуулах асуудлыг олон улс, дэлхий нийтийн парламентын засаглалтай улсаас судалж байна. Энэ хүрээнд гишүүдийн удирдлагуудын өмнө тулгарч байсан асуудлыг хойшид засаж залруулах байдлаар мэдээллийг сонгосон. Бидний хувьд сонгуулийн тойргийн шударга байдлыг хангах нь чухал гэж үзэж байгаа. Жишээлбэл, эрх барьж буй нам өөртөө тааруулж тойрог зурдаг, өөртөө тааруулж сонгуулийн тогтолцоог маш богино хугацаанд өөрчилдөг асуудлаас салах ёстой. Хэрэв та бүхэн санаж байгаа бол "Базарсадын гутал" гэж тойрог байдаг байсан. Тиймээс Сонгуулийн хуулийг тухайн сонгууль болохоос сар, хоёр сарын өмнө өөрчилдөг биш хоёр, гурван жилийн өмнө хуулиа тов тодорхой болгох хэрэгтэй. Ерөөсөө, бүсээр явах уу, тойргоор явах уу, аймгаар явах уу гэдгийг бүгд хэлэлцэж баталж хэдний өдөр УИХ-ын сонгуулийг ямар системээр зохион байгуулах нь тодорхой байх ёстой. Сонгуулийн тухай хуулийг хаврын чуулганаас өмнө парламентад суудалтай намуудтай зарчмаа тохирч батлах ёстой. Мөн мөнгөний нөлөөг бууруулах ёстой бөгөөд өнгөрсөн 9 сонгуулийн үр дүнг бүгд харж байгаа. Яагаад парламентад олигархи хүмүүс орж ирсэн, олон улсын корпорацийн бодлого хэрэгжүүлдэг хүмүүс орж ирсэн нь мөнгөний нөлөө байна гэж харахад хүрч байгаа юм.
Нөгөө талаараа санал өгөх боломжийг өргөжүүлэх ёстой. Жишээлбэл, Увс, Хөвсгөл, Дорнод аймгийн иргэд Тавантолгойд байгаа үед өөрийнхөө тойрогт нэр дэвшиж буй нэр дэвшигчид саналаа өгөх боломжоор хангах шаардлагатай. Тиймээс огт мэдэхгүй хүний төлөө санал өгөхгүй харин өөрийн тойрогт нэр дэвшиж буй хүнд санал өгөх юм. Мөн сонгогчдын санал орхигдохгүй байх талаар хуульд тусгах ёстой юм. Монгол Улс Ардчилсан Үндсэн хуулиа баталж, чөлөөт нийгмийн эдийн засагтай улс болсноос хойш дэлхийн өнцөг улам бүрд 40, 50 мянгаар амьдарч байна. Гэтэл гадаадад амьдарч байгаа Монгол иргэдээс санал хураалтад 1000, 2000 хүн л санал өгч төрийн бодлогод оролцож байгаа юм. Саяхан манай намын дарга Азийн орон, Америк тив, Европоор ажиллахад Монгол иргэд маань Монгол Улсынхаа төрийн бодлогод оролцож саналаа чөлөөтэй илэрхийлэх боломжоор хангах саналыг хамгийн их тавьсан. Тиймээс сонгуультай холбоотой асуудлыг гурван жилийн өмнөөс тов тодорхой болгон хуульчлах ёстой гэж Ардчилсан намын бүлэг үзэж байна гэлээ.
3,607.57






















































Нэргүй 2025-12-15 202.72.243.182
танай хүндэт гишүүд жонхуу за нар ч адилхан шүү дээ
Нэргүй 2025-12-15 202.126.90.218
аль эрт тийм орчинд амьдарч байгаа ард иргэд тамуу хулгайч нар худлаа ярьж суухаас өөр хийж чадаж байгаа зүйл юу ч алга байгаа шүү
Зочин 2025-12-15 202.126.89.6
АН-хан сонгуульд ялагдсандаа өширхөж бүгдийг харлуулах санаатай. АН-ынханы хүсэл нь хэдэн удирдлагууд нь улс орны баялгийг зөвхөн өөрсдөө иддэг байсан үеээ буцааж авчрах….гэхдээ тэр үе нь хэзээч эргэж ирэхгүй. АН засаглаж байхдаа улсыг маань асар их хэмжээний өрөнд оруулж улсыг маань самрах дөхсөн шүү. АН-ын дарга асан Алтанхуяг энэ их өрийг хойч үе маань төлнө гэж хэлсэн. АН-ын тавьсан үр ашиггүй өр зээл одоо хүртэл төлөгдсөөр….МАН засаглаж байгаа тулдаа бид цалин тэтгэвэртэйгээ байна.
Монгол ХҮний мөн чанар 2025-12-15 202.70.43.34
Монголд болоод байгаа Сонсгол гээч дээр эрүүл зөв факттай яриа огт алгаа. Зүгээр л бие биесдээ Хорссон, Үзэн ядсан, Атаархсан Мөчөөрхсөн бусдын хэрэгт хэт дурласан ямар ч зорилгогүй ТЭНЭМЭЛ ЯРИАТАЙ Хүмүүсийн Цаг үрсэн ажил. Ер нь Монголд Ажил Амьдрал дээр ч Ажил Амьдралын тодорхой Зорилгогүй Тэнэмэл яриатай, Өөрийгөө ч, Өрөөлийг ч хүндэлдэггүй хүмүүс хаа сайгүй байдаг. Хүн доромжилж бусдын хоригийг уудалж суугаа эр, эм ямар ч хүн өөрийгөө хүндэлдэггүй хүмүүс бдагдаа
Нэргүй 2025-12-15 103.212.119.206
С.Зоригийн хэргийг нууцаас гаргаж эцэслэх болоогүй л юм байхдаа. Танай намаас хасагдсан юм байхдаа.
Нэргүй 2025-12-15 188.162.254.42
ирвэс хамгаалагч залуугын амь насыг хэн бурэлгэсэн бэ ???????
н 2025-12-15 45.50.66.204
Яг тиймээ хулгай бол муу сайн хуучцуулаас л эхэлтэй залуучууд бид орос хятадыг дагаж тэдний замаар огт орохгуй вид
япон герман хойт америкийн араас замнана
Зочин 2025-12-15 162.229.191.188
Энэ өгүүлбэрийг улиг болтол дээр доргүй л ярилаа. Бодитой хийж хэрэгжүүлэх зүйлс л хэрэгтэй..
Нэргүй 2025-12-15 66.181.176.143
Ардчилсан нам Монголын төрийн удирдлагад Сонгуулиар 40 жил болохдоо Сөрөг хүчний үүргийг гүйцэтгэж зөвхөн шүүмжлэх үүрэгтэй , хийж байгаа ажлын явц , эр хүчийг хүчгүйдүүлэх – өөрөөр хэлбэл өнгөрсөн зууны 30 -аад оны хэллэгээр бол эсэргүйн үүрэг гүйцэтгэж иржээ. Өнгөрсөн жилүүдэд ард түмний ахуй амьдралыг дээшлүүлэх талаар Ардчилсан намаас шийдвэрлүүлсэн том ажил юу хийсний ард түмний ой санамжинд үлдээгүй байх юм. Харин ард түмний татварын хөрөнгөөр нам нь санхүүжиж байсан ил тод юм.
Нэргүй 2025-12-15 66.181.176.143
Монголын ардчил нь хүний эрх чөлөөний тухай лоозантай гарч ирснээ , тун удалгүй эдийн засгийн ардчилах бодлогод шилжин 70 жилд монголын ард түмэн , ах дүү улс орнуудын дэмжлэг , тусламаар бүтээн буй болгосон төрийн өмчийг хувьчлал тэрээр хувилдааны арга барилаар тараан буснуулж хувийн өмч болгохдоо иргэдэд малыг , орон сууцыг үнэгүй өгсөн нэрээр хахулдаж авилгал өгч , томоохон үйлдвэр аж ахуй газруудыг удирдлага, мэдээлэлд ойрхон байсан хүмүүс хувилдан хуваан авч улс эх ороныг ядууруулсан
Нэргүй 2025-12-15 103.57.93.144
Заа одоо болж байгаа үйл явдал шиг битгий худлаа мэдэн будилж бай л даа. Танай намын өвгөчүүл чинв баахан хулгай хийгээ биз дээ
Нэргүй 2025-12-15 202.9.40.231
Та нарл анх авилгал хулгайг цэцэглүүлсэн гэж хүмүүс ярьдаг юм байна лээ. Би ч үүнтэй нь санал нийлдэг. Өөрсдийгөө цэвэр ариун шударга хүмүүс мэтээр ярих нь үнээд хүргэж байна.
Нэргүй 2025-12-15 66.181.187.230
Авлига хулгайг Монгол Арлын Нам уламжлалаасаа хүоээн авч цэцэглүүлсэн, 30 гаран жил МАН л эрх мэдлий г дангаар эзэгнэсэн шүү дээ ! Ингээд л болчих !!!
Нэргүй 2025-12-15 66.181.160.62
Ишш зайлцгаа
Зочиг 2025-12-15 103.145.234.38
АН том эндүүрээд байна. АН бол Монгол улсын хөгжлийн гацаа, гай, бүх хууль бус үйл ажиллагаа АН-аас эхлэлтэй.
Нэргүй 2025-12-15 103.57.93.243
Энэ ГАРЧИГ АН-д яв цав тохирч байгаа биз.. Ер нь МАН руу дайрч буй үйлдэл нь яг өөрийн нь үйлдэл байдаг гэж байгаа.Энэхүү их луйврын гол баатар нь ардчиллын нэрийг баастагчид билээ.90 оноос хойших бүх хулгай дээрэм АНд хамаарна.АН засагт гарвал сэхэхгүй болтол сөхрүүлдэг, гараагүй байсан ч зүгээр байхгүй ээ дээ сүнсгүй дээ
Зочин 2025-12-15 202.126.89.6
Ёстой үнэн.
зочин 2025-12-15 103.140.10.196
Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулж УИХ-ын гишүүдийн тоог 2 дахин багасгах, Скандиновын орнууд шиг гишүүд нь бүгдээрээ тойргоос пропорцианалаар сонгогддог тогтолцоотой болж, ялсан нь засгаа ялагдсан нь парламентээ толгойлжхяналтай тавьд болмоор оо
zochin 2025-12-15 122.201.31.87
Та нар өөрсдөө ариухан амьтад уу.. Хэрээ хэрээнийхээ харыг…
Нэргүй 2025-12-15 103.57.93.144
Одоо мэдэж байгаа юм уу
Буруу 2025-12-15 202.9.46.60
Анхнаасаа л Хүннү Сянбигийн үеэсээ хөрш зэргэлдээ овог аймгуудаа хөнжилдөө унтах завгүй эзлэн тонож xятадыг жил бүр дайлаар мордон тонон дээрэмдэж, хулгай дээрмийн аж ахуй л эрхэлж ирсэн ард түмэн бусуу, Хубилайн үед бүр оргилдоо хүрсэн дэг.
Нэргүй 2025-12-15 103.57.93.144
Бараг л
Нэргүй 2025-12-15 66.181.177.17
Авилга, хулгай, луйврыг дэлгэрүүлэгчдийн нэг том хүчин нь АН. Баттулга, Элбэгдорж, зугтаад гадаадад гарчихсан бусад адгууснууд. Одоо энд байгаа новшнууд ч адилхан.
Зочин 2025-12-15 66.181.189.143
женко МАН ЫН угшилтай санаатай хутгадаг юм шиг санагдсан Энэбиш гэдэг хүн улс төрд оруулсан анх
Zochin 2025-12-15 202.126.88.185
ugjirsan chulgai , luivar ! ? . odoo bolii oorchlolt chiimeer bna ? , ene sorog chuchnuud oligtoi , zorigtoi , ech oronch setgeleer ajillaachee.
Нэргүй 2025-12-15 202.9.41.1
улс төрийн системээ өөрчлөн, иргэдээ боловсролтой болгохгүй бол коммунистууд байсаар байвал энэ улс мөхнө!! Хууль боловсруулах ёстой УИХ-д нь боловсролгүй, бичиг үсэггүй, хийрхсэн харанхуйчууд дийлэнх байхад дэлхийн адагт байх нь аргагүй!! ГУТАМШИГ!!
ИРГЭН 2025-12-15 103.229.123.207
МАН, АН, Хүн нам аль аль нь Улс орныхоо төлөө юу ч хийх сэтгэлгүй Намууд,
сонгогч 2025-12-15 202.9.46.242
Оюутолгойн дээрмийн "гэрээ", нүүрсний их наядын хулгай зэрэг том гэмт хэргүүд нь МОРЬ УНАСАН "ТОЛГОЙГҮЙ" МОНГОЛ болсныг нотлон харуулж байна….УЛС ОРОН АВИЛГАЛД ИДЭГДЭЖ ДУУСЛАА….АН элбэгдоржтой АНУ-д уулзсанаараа 2027 2028 оны сонгуульд ялах магадлалаа эрс доошлуулж, сонгогчдын дургуйцлийг ихэд хүргэлээ…элбэгдоржоос болж Ан удаа дараа ялагдаж байгаа гэдгээ хэзээ ухаарах амьтад вэ???
Нэргүй 2025-12-15 45.117.35.43
Хувьтөгөлдөр нэрт Хоёр нүдээр нь хэрээ хооллож. тураг бие нь байнга химийн эмчилгээ хийлгэж баймаар мал чи олны хараалаар тамын оронд одож 18 тамыг гүйцээнэ.
Нэргүй 2025-12-15 59.153.113.206
АН өөрсдөө шуналтаж Засагт хамтарч данхайлгачхад одоо гонгиноод. Батсуурь гээд өөрөө сайд байсан. МАНАНг устгахгүйгээр явахгүй ээ.
Нэргүй 2025-12-15 66.181.160.103
томиолтууд юм ш дээ , уг нь . Хулгай \ өрөөсөн дугуй нь худалч \ , авлига , ах дүү , арын хаалгаа г
зогсооё л гэж зүрх сэтгэлээсээ хүсч байгаа юм бол эхлээд СОНГУУЛИЙН ХУВЬСГАЛ хий , ШУНАЛУУД аа …
Нэргүй 2025-12-15 66.181.160.103
– д өөрчилт хийх гэж байгаа бол хийсан шиг хий , битгий шоуд . Гурван үе төдийгүй удам судрыг судалж байж , сонголт хийх систем боловсруул . Бага , дунд сург . – д сурж байсан тодрхойлолтыг хүртэл сурталчилж – судалдаг болго . Яах гэжтанар бүх шатны сург . багш нарын үйлийг үздэг юм – төгсөхөд нь тодорхойлолт бичүүлдэг юм – яах гэж албан гүйцэтгэгчээс анкет , тодорхойлолт авдаг юм , түүнтийг ашигладаг үе чинь энэ олон сонгууль , томил
Нэргүй 2025-12-15 66.181.160.103
Дарга чинь ЖОЛДООД байна аа , Эби – д очиж зөвлөгөө адаг даргаа ч , гишүүдээ ч цввэрлэ . Жудаг Баярмаа чинь М С – н угжны хүн , эцэг Жудаг нь сурагч – оюутан байхын хумсалчихдаг – сүүлд АН – д гүйгээд л байсан , гэтэл МА\х\Н – д хүүгээ шургуулчихсан , тэгээд юу юу ч билээ хадг . зээл Мэндбаяр энэ тэр ч билүү \ арай нөгөө Түмэнгэрэл ч биш байгаадаа \ бөөн луйвар муйвар болоо биз дээ . Ийм л нөхөр одоо АН – ын манлайлагч гэнэ үү . Батсууриа сонг –
Харьцуулагч 2025-12-15 49.0.139.153
Эд тэтгэврийн санг хуучнаас дордуулсан шигээ, цагдааг өөрийн хамгаалагч болгох ажлаа хийгээд байгаа юм чинь яаж ч авилга, хулгайгүй байх билээ, энэ улс… Ярих болхоорооо бидэнд цаасан малгай малгай….
Бэхээ 2025-12-15 202.126.91.206
О.Цогтгэрэл тэргүүтэй шинэ үеин хошгоруулагчид АНУд очиж Элбэгдоржоосоо Монгол улсыг яаж самарч гадныхны хоол болгох талаар зөвлөмж авч ирээд хэрэгжүүлж эхлэх гэж байгаа юм байна.