niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-24 21:31 UTC Эх: https://news.mn/r/2839267/ 782a014de858db18… ← niitlelch.mn руу буцах

Сэлбэ 20 минутын хотод 3 сургууль, 5 цэцэрлэг барина

Сэлбэ 20 минутын хотод 3 сургууль, 5 цэцэрлэг барина

Сэлбэ 20 минутын хотод 3 сургууль, 5 цэцэрлэг барина

Нийслэлийн удирдах ажилтнуудын өнөөдрийн /2025.12.15/ шуурхай зөвлөгөөний үеэр Улаанбаатар хотын хөгжлийн томоохон төслүүдийн нэг болох “Сэлбэ 20 минутын хот”-ын бүтээн байгуулалтын ажлын явцын талаар дэлгэрэнгүй мэдээлэл танилцууллаа.

Улаанбаатар хотод хамгийн сүүлд 1974-1982 оны хооронд гурав, дөрөвдүгээр хорооллыг барьж байгуулсан нь тухайн үеийн хамгийн том бүтээн байгуулалтад тооцогдож байсан түүхтэй. Харин “Сэлбэ 20 минутын хот” төсөл нь түүнээс хойш 51 жилийн дараа хэрэгжиж буй хот байгуулалтын хамгийн том хэмжээний бүтээн байгуулалт болж буйгаараа онцгой ач холбогдолтой юм.

2025 оны байдлаар “Сэлбэ 20 минутын хот” төслийн хүрээнд баригдаж буй нийт 20 барилгаас 17 барилгын суурийн ухалтын ажил хийгдээд байна. Үүнээс 11 барилгын зоорины давхрын бетон цутгалтыг бүрэн хийж дуусгасан бол таван барилгын зоорины давхрын бетон цутгалтын ажил үргэлжилж байгаа аж. Мөн одоогоор долоон барилга өвөлжилтийн бэлтгэлээ бүрэн хангаад байгаа аж. Энэ талаар “Сэлбэ хорин минутын хот корпорац” ХХК-ийн гүйцэтгэх захирал У.Баатар тодруулан мэдээлэхдээ, “Төслийн нийт бүтээн байгуулалтын явц өнөөдрийн байдлаар 20 хувийн гүйцэтгэлтэй байна. 2026 онд нийт ажлын гүйцэтгэлийг 65 хувьд хүргэх зорилт тавьсан. Ингэснээр эхний ээлжийн 3700 айлын орон сууцыг 2027 оны гуравдугаар улиралд ашиглалтад оруулах боломж бүрдэнэ” хэмээн онцоллоо.

Тэрбээр мөн Сэлбэ хотын орон сууцны төлөвлөлтийн талаар мэдээлэл өгч, нэг айлын орон сууцны дундаж талбайг 61 м.кв байхаар тооцоолж буйг дурдав. Үүнээс гадна “20 минутын хот” үзэл баримтлалын дагуу иргэд алхах, дугуйгаар явах, нийтийн тээврээр зорчих замаар 20 минутын дотор сургууль, цэцэрлэг, худалдаа, үйлчилгээ, ногоон байгууламж зэрэг өдөр тутмын зайлшгүй хэрэгцээт бүх үйлчилгээг авах бүрэн боломжтой хотын орчныг Сэлбэ хотод бүрдүүлэхээр төлөвлөж байгаа аж.

Дэд бүтэц, нийгмийн үйлчилгээний хүрээнд ч томоохон бүтээн байгуулалтууд хийгдэх юм. Тодруулбал, Сэлбэ хотын хэмжээнд 42.5 км явган хүний зам, 9.5 км авто зам, 19.6 км дугуйн зам барихаар төлөвлөжээ. Мөн боловсролын салбарт онцгой анхаарч, нийт 3780 хүүхдийн багтаамжтай гурван сургууль, 1200 хүүхдийн таван цэцэрлэг барьж байгуулахаар тусгасан байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

Avatar

Нэргүй 2025-12-15 103.57.94.64

3 давхар сургууль цэцэрлэг барих стандартыг шинэчлээч тэнэг Пумбаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж