Долоо хоног бүрийн Даваа гарагт МАН болон Ардчилсан намын бүлэг хуралдаж, цаг үеийн асуудлуудыг хэлэлцдэг. Тэгвэл өнөөдрийн /2025.12.15/ МАН-ын хуралдаанаар төрийн өмчийн реформ, эдийн засаг, татварын бодлоготой холбоотой гурван чухал асуудлыг хэлэлцэж байна. Тодруулбал,“Төрийн өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулах, төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг 2026-2028 онд биржээр олон нийтэд нээлттэй худалдах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүд үг хэлж, асуулт асууж байна. Үүний зэрэгцээ Эдийн засгийн эрх чөлөөний тухай хууль, Татварын багц хуулийн төслийг хэлэлцэхээр товлоод байна.
Засгийн газраас өргөн барихаар бэлтгэсэн дээрх тогтоолын төсөл нь Монгол Улсын дунд, урт хугацааны хөгжлийн бодлого, Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, “Шинэ итгэл – Эрс шинэчлэл” зорилт, мөн “Монгол Улсыг 2026–2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-тэй уялдсан бодлогын баримт бичиг гэдгээрээ онцлог юм. Төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлсний дараа УИХ-д өргөн мэдүүлэхээр төлөвлөсөн байна.
Энэхүү үндсэн чиглэлийн төслийн хүрээнд агаарын тээвэр, эрчим хүч, санхүү, уул уурхай, даатгал, худалдаа зэрэг салбарт үйл ажиллагаа явуулж буй 18 төрийн өмчит компани, үйлдвэрийн газрын төрийн эзэмшлийн 10-66 хувийн хувьцааг хөрөнгийн биржээр дамжуулан олон нийтэд нээлттэй санал болгож, нээлттэй хувьцаат компани болгохоор тусгажээ.
Мөн найман төрийн өмчит компанийн хувьцааг бүхэлд нь худалдах, долоон төрийн өмчит компани, үйлдвэрийн газрыг нэгтгэх, нийлүүлэх, бүтцийн өөрчлөлт хийх саналыг ч багтаасан байна.
Үүнээс гадна цаашид нэмж зургаан төрийн өмчит компанийн хувьцааны тодорхой хувийг олон нийтэд санал болгох, таван төрийн өмчит компанийн хувьцааг бүрэн худалдахаар төлөвлөж буй аж. Ийнхүү төрийн өмчийн бүтцийг шинэчилснээр зах зээлийн зарчимд илүү нийцсэн, ил тод, үр ашигтай менежментийг бий болгох зорилт тавьж байна.
Тооцооллоор, дээрх арга хэмжээ хэрэгжсэнээр 100 хувь төрийн өмчит компани, үйлдвэрийн газрын тоо 39 болж, өнөөгийн түвшнээс 47 орчим хувиар буурах юм. Харин нээлттэй хувьцаат компанийн тоо 23 болж, 83 хувиар нэмэгдэхээр байгаа нь төрийн өмчийн удирдлага, хяналтыг олон нийтийн оролцоотой болгох чухал алхам гэж үзэж байна. Мөн төрийн өмчит компани, үйлдвэрийн газруудын нийт тоо 19-өөр буюу 18.8 хувиар буурч, 82 болохоор тооцоолжээ. Одоогоор УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар бид эргэн мэдээлэх болно.
3,607.57


















































Зочин 2025-12-15 203.91.115.51
яриад удлаа!!!! хийж хэрэгжүүл !!!
Худлаа 2025-12-15 202.9.46.60
Цөөхөн хэдхэн самарканд энгийн хувьцаа нэмж гаргасан нэртэй боловч нидэр дээрээ өмчлөлийн бүтэц нь эрх баригч намын мэдлийн өмч хэвээрээ, юу ч өөрчлөгдөхгүй.
з 2025-12-15 202.126.89.213
гарчиг нь бүгдийг 50хувь буулгах юм шиг сэтгэгдэл төрж байгаа боловч олон нийтэд хувь өгсөн мэт харагдаад хэвээрээ байх юм байна.
Нэргүй 2025-12-15 202.126.90.34
нэг л попрохоос цаашгүй хийж бүтээж байгаа ажил үгүй новшнууд
Нэргүй 2025-12-15 103.57.93.144
Яөхав зардаг хэд нь буураад ардууд нь татвар төлөх чадваргүй болчихоор аргагүй буулгах дээрээ тулж байна. Үнэнд гүйцэгдэж байна гэсэн үг. МАН ч АН бай засаглаж байхдаа хэрэв зах зээлийн эдийн засгаар явах тухайд Төрийн мэдлийн юм гэж байхгүй гэдгийг ойлгох хэрэгтэй.
Нэргүй 2025-12-15 66.181.171.98
төрд булааж авч дампууруулсан хэдэн газраа буцаах нэрээр бүр үнэгүй зарах нэрээр устгах юм шиг л уншигдаж байна даа.