Улсын Их Хурлын Оюутолгойн бүлэг ордын ашиглалт, Монгол Улсын эрх ашгийг хангах талаар баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол 2025 оны 12 дугаар сарын 12-нд гурав дахь өдрөө үргэлжиллээ.
Гол асуудлууд:
Зээлийн хүү өндөр байдал:
- Монгол Улс “Рио Тинто” компанид жилд 4.7 тэрбум төгрөгийн зээлийн хүү төлдөг.
- Үүний учир нь хувь нийлүүлэгчдийн гэрээнд зээл авах, зээлийн хүү өндөр тогтоох зэрэг нөхцөлүүд байсан.
Гэрээний эрх ашгийн тэнцвэргүй байдал:
- Хувь нийлүүлэгчдийн гэрээ болон хөрөнгө оруулалтын гэрээ нь Монгол Улсын эрх ашгийг хангаагүй, гол ашиг хөрөнгө оруулагч талд төвлөрсөн.
- Менежментийн төлбөрийг зардлаас шууд тооцдог учраас компани зардлаа нэмэгдүүлэх замаар өөртөө ашиг олох боломжтой болсон.
Төрийн хяналт сул байдал:
- Монголын талын ТУЗ болон “Эрдэнэс Оюутолгой” компани хяналт тавьж чадаагүй.
- Өмнөх Засгийн газар, сайд нар гэрээний үр өгөөжийг тодорхой хууль эрхзүйн хэмжээнд баталгаажуулаагүй.
Өмнөх гэрээ, тогтоолуудын алдаа:
- 2009 оны 34 хувийн төрийн эзэмшлийн хувь, Дубайн гэрээ, 57 дугаар тогтоол зэрэг олон баримт бичигт маргаан үүсгэсэн.
- Хөрөнгө оруулалтын гэрээг зээлийн гэрээ болгон хувиргах суурь нь зөвхөн 34 хувийг авах заалтаас эхэлсэн.
“ОЮУТОЛГОЙ” ТӨСЛИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮ ЖИЛД 4.7 ТЭРБУМ ТӨГРӨГТ ХҮРЧ БАЙНА
УИХ-ын гишүүд “Оюутолгой” төслийн гэрээ, санхүүжилтийн нөхцөл, Монгол Улсын эрх ашигтай холбоотой асуудлыг хэлэлцлээ.
УИХ-ын гишүүн Э.Болормаа “Гэрээг уншихад маш хэцүү байна. Улсын Ерөнхий сайд, Сангийн сайд юу хийсэн юм бэ. Зарим заалт нь Монгол Улсын эрх ашгийг дэмждэггүй. Улс орны эрх ашгийг бодсон асуудлыг ярих хэрэгтэй.”
Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатар “Төрийн албан хаагчид юу ч хийээгүй мэт ярьж байна. Би Сангийн сайд байхдаа “Оюутолгой” компанид 1.1 их наяд төгрөгийн татварын акт тавьж, 2.3 их наяд төгрөгөөр зардлыг бууруулсан. 2011 оноос хойш хүүг бууруулж, 1.7 их наяд төгрөг хэмнэсэн. Монголын төр энэ дээр тасралтгүй ажиллаж ирсэн.”
УИХ-ын гишүүн асан Б.Баттөмөр “Оюутолгойн үйлдвэрлэлийн нөөц 2051 он, геологийн нөөц 2100 он гэх мэтээр ярьж байна. Монгол Улсын эрх ашгийг хамгаалах тогтоолыг хэрэгжүүлэх ёстой. Усны хэрэглээ, менежментийн зардал зэрэг асуудал хяналтгүй байна. “Рио Тинто” компанид жилд 4.7 тэрбум төгрөгийн зээлийн хүү төлж байна.”
“Оюутолгой” компанийн ТУЗ-ийн гишүүн Н.Цэрэнбат “Монгол Улсын Засгийн газар гэрээ байгуулсан ч, гадны хөрөнгө оруулагч тал Монгол Улсын хууль тогтоомж, олон улсын хууль тогтоомжийг бүрэн биелүүлээгүй. Төрийн байгууллагуудын хоорондын уялдаа сул, гэрээний заалтууд хэрэгжээгүйгээс асуудал үүссэн.”
Сангийн сайд асан С.Баярцогт “Гэрээг хийхдээ эрх зүйн орчин дутмаг байсан. 2011 онд үнийн өсөлтийн АМНАТ-ийг батлуулж, 2015 онд тусгай АМНАТ-ийг хэрэгжүүлсэн. Цаашид төслийн үр өгөөжийг Монголын талд илүү тодорхой, хууль эрхзүйн хамгаалалттай болгох ёстой.”
Та бүхэн сонсголын гурав дахь буюу сүүлийн өдрийн үйл явдалтай илүү дэлгэрэнүй танилцахыг хүсвэл энд дарна уу.
3,607.57






















































сонгогч 2025-12-13 202.9.46.60
ТӨРИЙН ӨНДӨР АЛБАН ТУШААЛ ХАШИЖ БАЙСАН НӨХДҮҮД САНААТАЙ БОЛОН САНААНДГҮЙГЭЭР УЛС ОРНЫ ХӨГЖЛИЙГ ХЭДЭН АРВАН ЖИЛЭЭР УХРААХ, ХОХИРОЛ УЧРУУЛАХ ШИЙДВЭР ГАРГАДАГ ГАЖ ҮЗЭГДЛИЙН ГАНЦХАН ЖИШЭЭ НЬ ОЮУТОЛГОЙН “ГЭРЭЭ” МӨН.
ТЭР ЭТГЭЭДҮҮДТЭЙ ТООЦОХ ХАРИУЦЛАГЫГ ЭРС ЧАНГАТГАХГҮЙ БОЛ УЛСЫН МААНЬ ХӨГЖИЛ УРАШЛАХ БУС УХАРСААР, УРВАГЧИД ДАВАРСААР БАЙХ НЬ… !!!!!!
Нэргүй 2025-12-13 202.126.89.198
Өрөнд оруулдаг Оюутолгой г хаачвал болоо.
сонгогч 2025-12-13 202.9.46.60
2100 ЖИЛ ГЭДЭГ БОЛ ЗАЛЬ МЭХ… БОДИТ ҮНЭН БОЛ : ОЮУТОЛГОЙН 60 %-г 16 ЖИЛД УХСАН ЮМ БОЛ ҮЛДСЭН 40 %-г 14 ЖИЛД /2040 ОН ГЭХЭД/ УХААД, ЗӨӨГӨӨД ДУУСАХ ЮМ БАЙНА…
МОНГОЛЫН ХҮРТЭХ АШИГ
00 %…
МОНГОЛД ҮЛДЭХ ЮМ НЬ: ХЭДЭН ЗУУН КМ ҮРГЭЛЖЛЭХ ХӨНДИЙ ХОНГИЛ, 20,0 ТЭРБУМ АМ.ДОЛЛАР + ИХ ӨР, ӨМНӨГОВЬ АЙМАГ БҮРЭН ЦӨЛЖӨӨД ДУУСНА ГЭСЭН ДҮР ЗУРАГ ТОД ХАРАГДАЖ БАЙНА… !!!
Нэргүй 2025-12-13 66.181.187.230
Өдөрт 10 тэрбумыг төлж бна гэдэг нь худлаа юмуу ? Жилд 4,7 тэрбум гэж бна ш дээ ?!
Ингээд бодохоор л энэ хэлэлцүүлэг бол улстөрчид бие биенээ а**х намнах хэрэгслээс цаашгүй л юм санагдаад байгаам даа !!!
Оноч 2025-12-13 176.64.12.29
энэ өгүүлэл алдсан бх.жилд 4.7 тэрбум доллар бх.
Danko 2025-12-13 96.233.202.15
Dollar sh dee, hulduu tolgoinuudaa.
И 2025-12-13 103.212.117.21
4.7 тэрбум аа? Төр, засгийн 1 дарга, сайдын хулгайн мөнгөнөөс ч хэд дахин бага юм байна !
Зочин 2025-12-13 59.153.87.54
4.7 тэрбум хэзээ төлөв, худ шаамар чинь
Нэргүй 2025-12-13 66.181.176.64
34% эзэмшсэний чинь ач гавьяа!!! Их багш Н.Энхбаяр чинь бүр 51% жкжмших байсан гэж харанхжй хар массыг сутарлчлаад айх шив дээ?? Таарсан таар шуудайнууд!!