niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-24 21:33 UTC Эх: https://news.mn/r/2839132/ a28c1d7ad51ec683… ← niitlelch.mn руу буцах

Оюутолгойн сонсголын II өдөр: Хөрөнгө оруулалтын гэрээ, санхүүжилтийн хүү ба Монгол Улсын эрх ашиг

Оюутолгойн сонсголын II өдөр: Хөрөнгө оруулалтын гэрээ, санхүүжилтийн хүү ба Монгол Улсын эрх ашиг

Оюутолгойн сонсголын II өдөр: Хөрөнгө оруулалтын гэрээ, санхүүжилтийн хүү ба Монгол Улсын эрх ашиг

Улсын Их Хурлын Оюутолгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой хяналт шалгалт 2025 оны 12 дугаар сарын 10-нд хоёр дахь өдрөө үргэлжиллээ.

Сонсголын хоёр дахь өдөр Хөрөнгө оруулалтын гэрээ, Хувь нийлүүлэгчдийн гэрээний түүх, санхүүжилтийн хүү, гэрээний үр дагавар болон Оюутолгой төслөөс Монгол Улсад хүртэх өгөөжийн талаарх баримт нотолгоог шинжлэн судлав. Гэрч, шинжээч, хянан шалгагчид түр хорооны гишүүдийн асуултад хариулж, тайлбар өгсөн байна.

Гол үйл явдал:

Түр хорооны дарга О.Батнайрамдал болон гишүүд гэрч, шинжээчдээс анхны гэрээ, санхүүжилтийн хүү, хувь нийлүүлэгчдийн гэрээний нөхцөл, Монгол Улсын эрх ашгийг хэрхэн хангаж байсан талаар асуув.

Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр:

“Монгол Улсын эрх ашгийг нэн тэргүүнд тавьж, стратегийн ач холбогдолтой орд учраас Монголын тал 51 хувийг эзэмших чиглэл баримталж байсан. Гэвч 2009 оны гэрээ Монгол Улсад ашиггүйгээр батлагдсан”
гэж онцлов.

УИХ-ын гишүүд Ц.Даваасүрэн, С.Баярцогт, Ч.Хүрэлбаатар нар архивын баримт, гэрээний түүх, санхүүжилтийн хүүгийн өөрчлөлт-ийн талаарх байр сууриа илэрхийлэв.

Шинжээчийн дүгнэлт:

Анхны гэрээ 2007 онд УИХ-д өргөн баригдаж, 2009 оны 10 дугаар сарын 6-нд батлагдсан.

Хөрөнгө оруулалтын гэрээ болон хувь нийлүүлэгчдийн гэрээний санхүүжилтийн хүү анх 9.9% байсан бол 2011 онд нэмэлт өөрчлөлт оруулан 6.8% болгож бууруулсан.

Гэрээний бусад заалтууд, хууль эрх зүйн нийцэл, үр дагаврын талаарх нотлох баримтыг УИХ-д танилцуулсан.

Оролцогчдын тоо:

Нийт 109 гэрч дуудагдаж, 84 гэрч сонсголд оролцсон.

Сэдвийн хүрээнд хөрөнгө оруулалтын гэрээний санхүүжилтийн хүү, хувь нийлүүлэгчдийн гэрээний өөрчлөлт, Оюутолгой төслөөс Монгол Улсад хүртэх өгөөжийг хөндлөн судлав.

Хөндлөнгийн ажиглагчаар төрийн бус байгууллага, иргэдийн төлөөлөл оролцож, сонсгол нээлттэй болсон.

Сонсголын хоёр дахь өдөр Оюутолгой төслийн гэрээний түүх, санхүүжилтийн хүү, Монгол Улсын эрх ашигт үзүүлэх үр дагавар-ыг баримт нотолгоотойгоор шинжлэн судалсан нь түр хорооны гол зорилго байв.

Та бүхэн сонсголын хоёр дахь өдрийн үйл явдалтай илүү дэлгэрэнүй танилцахыг хүсвэл энд дарна уу.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

Avatar

сонгогч 2025-12-13 202.9.46.60

ТӨРИЙН ӨНДӨР АЛБАН ТУШААЛ ХАШИЖ БАЙСАН НӨХДҮҮД САНААТАЙ БОЛОН САНААНДГҮЙГЭЭР УЛС ОРНЫ ХӨГЖЛИЙГ ХЭДЭН АРВАН ЖИЛЭЭР УХРААХ, ХОХИРОЛ УЧРУУЛАХ ШИЙДВЭР ГАРГАДАГ ГАЖ ҮЗЭГДЛИЙН ГАНЦХАН ЖИШЭЭ НЬ ОЮУТОЛГОЙН “ГЭРЭЭ” МӨН.
ТЭР ЭТГЭЭДҮҮДТЭЙ ТООЦОХ ХАРИУЦЛАГЫГ ЭРС ЧАНГАТГАХГҮЙ БОЛ УЛСЫН МААНЬ ХӨГЖИЛ УРАШЛАХ БУС УХАРСААР, УРВАГЧИД ДАВАРСААР БАЙХ НЬ… !!!!!!

Avatar

сонгогч 2025-12-13 202.9.46.60

2100 ЖИЛ ГЭДЭГ БОЛ ЗАЛЬ МЭХ… БОДИТ ҮНЭН БОЛ : ОЮУТОЛГОЙН 60 %-г 16 ЖИЛД УХСАН ЮМ БОЛ ҮЛДСЭН 40 %-г 14 ЖИЛД /2040 ОН ГЭХЭД/ УХААД, ЗӨӨГӨӨД ДУУСАХ ЮМ БАЙНА…
МОНГОЛЫН ХҮРТЭХ АШИГ
00 %…
МОНГОЛД ҮЛДЭХ ЮМ НЬ: ХЭДЭН ЗУУН КМ ҮРГЭЛЖЛЭХ ХӨНДИЙ ХОНГИЛ, 20,0 ТЭРБУМ АМ.ДОЛЛАР + ИХ ӨР, ӨМНӨГОВЬ АЙМАГ БҮРЭН ЦӨЛЖӨӨД ДУУСНА ГЭСЭН ДҮР ЗУРАГ ТОД ХАРАГДАЖ БАЙНА… !!!

Avatar

Зочин 2025-12-13 103.212.116.173

Цаг цагаараа цахилдаг хөхөөрөө гэж үг байдаг даа..Тухайн цаг үедээ таарсан сайн гэрээ байсан бизээ

Avatar

Дорж 2025-12-13 178.91.240.166

Оюутолгойн гэрээний эх хувийг Монгол хэл дээр орчуулж , ард түмэнд танилцуулаач.
Гэрээ, гэрээ нээд байх юм, ард түмнээс нуудаг ямар гэрээ вэ?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж