УИХ-д зохион байгуулагдаж буй Оюутолгойн асуудлаарх сонсголын эхний өдөр ордын нөөц, олборлолтын нөхцөл байдал, борлуулалт болон Монгол Улсад үзүүлэх эдийн засгийн үр өгөөжийн асуудлыг голлон хэлэлцэв.
Сонсголын үеэр УИХ-ын гишүүн Ө.Шижир Оюутолгойн ордын нөөцийн талаар мэдээлэл өгч,
“Оюутолгойн орд нь 6.3 тэрбум тонн геологийн нөөцтэй. Энэ бол дэлхийн хэмжээний томоохон орд”
гэж мэдэгдлээ.
Тэрбээр мөн нөөц ихтэй ч ашиглалт, орлогын бодит нөхцөл байдал дээр анхаарах шаардлагатайг онцолсон байна.
Албаны эх сурвалжуудын тайлбараар гүний уурхайн олборлолт бүрэн жигдрэх хүртэл тодорхой хүндрэлүүд үргэлжилж байгаа бөгөөд үүнтэй холбоотойгоор ойрын жилүүдэд борлуулалтын орлого буурах эрсдэлтэйг дурдав.
“Гүний уурхайн олборлолтын шилжилтийн үе шаттай холбоотойгоор ирэх 2–3 жилд борлуулалтын хэмжээ 3 хүртэлх дахин буурах магадлалтай”
хэмээн сонсголын үеэр мэдээлжээ.
Мөн УИХ-ын гишүүдийн зүгээс Оюутолгойн төсөл Монгол Улсад бодитоор ямар үр өгөөж өгч байгаа талаар шүүмжлэлтэй асуултууд тавьсан байна.
“Асар их нөөцтэй орд ашиглаж байгаа атлаа Монгол Улсад ногдож буй бодит ашиг нь олон нийтийн хүлээлтэд хүрэхгүй байна” гэх байр суурийг илэрхийлэв.
Түүнчлэн төслийн санхүүжилт, зардлын өсөлт, өрийн асуудал, хяналт, ил тод байдал хангалтгүй байгаа эсэх талаар хөндөж, цаашид Монголын талын эрх ашгийг хэрхэн хамгаалах, өгөөжийг нэмэгдүүлэх бодлого шаардлагатайг онцолсон юм.
Сонсголын эхний өдөр ийнхүү Оюутолгойн төслийн өнөөгийн нөхцөл байдал, тулгамдсан асуудлуудыг ерөнхийд нь авч үзсэн бөгөөд дараагийн өдрүүдэд гэрээ, санхүү, эрх зүйн нарийвчилсан асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөсөн.
Та бүхэн сонсголын эхний өдрийн үйл явдалтай илүү дэлгэрэнүй танилцахыг хүсвэл энд дарна уу.
3,607.57






















































Нэргүй 2025-12-13 202.21.107.37
ямар ч үр ашиггүй сонсгол ямар ч үр дүн гарахгүй хий хоосон шоу
Нэргүй 2025-12-13 103.57.93.243
Товчдоо бол Дэлхийн аугаа том Зэсийн уурхай гадаад дотоодын луйварчдын хоол болоод нэг мэдэхэд дуусах нь тодорхой байна. Нэг их удахгүй
сонгогч 2025-12-13 202.9.46.60
2100 ЖИЛ ГЭДЭГ БОЛ ЗАЛЬ МЭХ… БОДИТ ҮНЭН БОЛ : ОЮУТОЛГОЙН 60 %-г 16 ЖИЛД УХСАН ЮМ БОЛ ҮЛДСЭН 40 %-г 14 ЖИЛД /2040 ОН ГЭХЭД/ УХААД, ЗӨӨГӨӨД ДУУСАХ ЮМ БАЙНА…
МОНГОЛЫН ХҮРТЭХ АШИГ
00 %…
МОНГОЛД ҮЛДЭХ ЮМ НЬ: ХЭДЭН ЗУУН КМ ҮРГЭЛЖЛЭХ ХӨНДИЙ ХОНГИЛ, 20,0 ТЭРБУМ АМ.ДОЛЛАР + ИХ ӨР, ӨМНӨГОВЬ АЙМАГ БҮРЭН ЦӨЛЖӨӨД ДУУСНА ГЭСЭН ДҮР ЗУРАГ ТОД ХАРАГДАЖ БАЙНА… !!!
Зочин 2025-12-13 162.229.191.188
Зүгээр хоосон ярьсан, ямар ч үр дүнгүй л юм хийцгээгээд байх шиг.
Зочин 2025-12-13 103.212.116.173
Гуйлгачин байсан үеээ цатгалан болсон үетэйгээ харьцуулж дүгнээд байх ч буруу шүү