niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-24 21:33 UTC Эх: https://news.mn/r/2839119/ 189f559cda5f5fd4… ← niitlelch.mn руу буцах

Ч.Хүрэлбаатар: Эдийн засгийн зарим салбар агшиж байна

Ч.Хүрэлбаатар: Эдийн засгийн зарим салбар агшиж байна

News.mn сайт өнгөрч буй долоо хоногийн онцлох ярилцлагуудаа та бүхэнд хүргэж байна.


-Нүүрсний үнэ төсөөлж байсан хэмжээнээс буурснаас төсвийн орлого тасарч байгааг УИХ-ын гишүүд хэлж байна. Улсын төсвийн орлого бүрдүүлэлт хэр дутах бол. Ирэх оны эдийн засгийн төлөв байдал болон хамгийн том сорилт юу байх вэ?

-Миний хувьд улсын төсвийн орлого тасарч байгаа нь хэд хэдэн шалтгаантай гэж харж байна. Нэгдүгээрт, анх улсын төсвөө батлахдаа орлогыг хэт өөдрөг тооцоолж, түүндээ тааруулж зардлаа өсгөсөн. Одоо тэр өсгөсөн зардлаа санхүүжүүлж чадахгүй байдалд орж байна. Төсвийн байгууллагууд зөвхөн цалингаа л тавьж, бусад зардлаа санхүүжүүлж чадахгүй хэмжээнд хүрлээ. Төсвийн байгууллагууд ирэх 2026 он руу өртэй л орох дүр зураг харагдаж байна. Улсын төсөв цалин, хүүхдийн мөнгө, тэтгэвэр тэтгэмжийг л санхүүжүүлж байх шиг байна. Хоёрт, Эдийн засгийн зарим салбар хүнд, өсөх биш агшиж байна.

Энэ онд эдийн засгийн өсөлт гарч байгаа гол салбар болох хөдөө аж ахуйн салбар нь өөрөө татвар төлдөг салбар биш голдуу татаасаар амьдардаг салбар. Тэгэхээр эдийн засаг өссөн ч төсвийн орлого бүрдэхгүй байгаа юм.

Мөн зэсээс бусад уул уурхайн салбар уналттай байна. Тэгэхээр төсвийн орлого тасалдах нь тодорхой. Энэ 2025 онд гадаадын хөрөнгө оруулалт дөрөв дахин буурчээ. Хөрөнгө оруулалтгүйгээр улс хөгжихгүй, төсвийн орлого нэмэгдэхгүй. Хөрөнгө оруулагч нарт ээлтэй байхгүй бол эдийн засгийн уналт үргэлжилнэ. Бүр чанга ч унаж магадгүй.  Төсвийг байн байн тодотгодог маш муу жишиг уламжлал болон тогтчихлоо. Энэ нь их олон гайг ирээдүйд авчирна шүү. Олонд таалагдахын тулд олонтоо гараад байгаа тодрох хүсэл, попрох үйлдлүүд их хортой байдаг.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу.

НАМУУД САНХҮҮГИЙН ТАЙЛАНГАА БОДИТОЙ ГАРГАЖ БАЙЖ, ТӨСВӨӨС САНХҮҮЖИЛТ АВНА

Улс төрийн намуудад төрөөс олгож эхэлсэн санхүүжилт, санхүүгийн тайлангийн талаар Сонгуулийн ерөнхий хороо/СЕХ/-ны Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.

-УИХ-аас Улс төрийн намын тухай хуулийг шинэчлэн баталснаар намууд санхүүжилтээ ил тод болгох үүрэг хүлээж байгаа.  Энэ шаардлагыг улс төрийн намууд биелүүлж чадаж байна уу. Мөн улс төрийн намуудад төсвөөс санхүүжилт олгож байгааг буруутгах хэсэг бий? 

-Улс төрийн намуудад төрөөс яагаад санхүүжилт олгож байна вэ гэдэг үзэл баримтлалаас эхлэх нь зөв гэж бодож байна. Үндсэн хууль, ардчиллыг хамгаалж байгаа гол институци бол улс төрийн намууд юм. Улс төрийн нам Улсын дээд шүүхэд бүртгүүлснээр шууд институци болдоггүй. Өөрөөр хэлбэл, улс төрийн намын үйл ажиллагаа тогтвортой байх ёстой, үзэл баримтлал нь олон нийтэд ил тод байх ёстой, ямар чиг баримжаатай нам гэдгийг ард түмэн мэдэх бололцоог бүрэн хангасан байх ёстой байдаг. Өөрөөр хэлбэл, нам нь дотооддоо ил тод байдлыг хангах шаардлагатай. Мөн үйл ажиллагааны ил тод байдлыг хангахаас гадна санхүүжилээ хаанаас бүрдэж байгаагаа олон нийтэд мэдээлэх ёстой. Төсөв мөнгөө намын гишүүдээс бүрдүүлж байна уу, өөрсдийн төсөв мөнгөөр бүрдүүлж байна уу, эсвэл төрөөс олгож байгаа дэмжлэгээр явуулж байгаа нь тодорхой байх ёстой байдаг. Энэхүү агуулгын хүрээнд СЕХ шинэ хуулийн дагуу хяналт тавин ажиллаж байна.

Улс төрийн намын тухай хууль /шинэчилсэн найруулга/ 2024 оны нэгдүгээр сараас хэрэгжиж эхэлсэн хууль. Өмнө нь улс төрийн намуудад төрөөс дэмжлэг олгодог байсан.

Гэхдээ өмнө нь олгож байхдаа төсвөөс өгсөн санхүүжилтийг юунд зарцуулах, зарцуулсан төсөв мөнгөний тайлан хэзээ гарах ёстой, олон нийтэд танилцуулах орчин нь ил тод байгаагүй учир анх удаагаа улс төрийн намуудад төрөөс санхүүжилтийн дэмжлэг үзүүлж байгаа мэтээр ойлгоход хүрсэн. Энэ нь мэдээллийн зөрүү, эрх зүйн орчин тодорхой бүрдээгүй байсантай холбоотой юм. СЕХ-ны хувьд зөвхөн тоо бодож араас нь хяналт тавихаас илүүтэй энэ хуулийн үзэл баримтлалыг бүрэн дүүрэн хэрэгжүүлэх юм.

Улс төрийн нам  нь Үндсэн хуульд заасан ардчиллыг бэхжүүлэх институци болж чадах уу гэдэг дээр анхаарч намуудтай хамтарч ажиллаж байна. Сонгуульд оролцдог намуудын үйл ажиллагааг хязгаарлахгүйгээр улс төрийн намууд үйл ажиллагааг тогтмол явуулдаг байх ёстой. Тиймээс энэ тал дээр дэмжлэг үзүүлж ажиллах шаардлага байна. Энэ талын туслалцаа дэмжлэг дутагдаж байсан учраас Улсын дээд шүүхэд бүртгэлтэй зарим намуудыг иргэд олон нийт мэдэхгүй байна.

Харин парламентад суудалтай, үйл ажиллагаа идэвхтэй явуулдаг намын талаарх мэдээллийг иргэд сайн мэддэг. Улс төрийн 37 нам ямар үзэл баримтлал, ямар үйл ажиллагаа явуулдгийг иргэд төдийлөн мэддэггүй учир мэдээллийг ил тод болгох, үйл ажиллагаа явуулж байгаа эсэх нь тодорхой байх ёстой. Улс төрийн намын тухай хуульд зааснаар улс төрийн намд дэмжлэг олгох үндсэн шалгуур нь ард түмнээс дэмжлэг авч чадаж байна уу гэдэг шалгуурыг хамгийн түрүүнд тавьдаг.

УИХ-ын сонгуулиар нийт сонгогчдын нэг хувийн дэмжлэг авч чадсан нам бол төсвөөс дэмжлэг авах босгыг давж байна гэсэн үг.

Тухайн намын үйл ажиллагаа ил тод, санхүүгийн тайлангаа үзэн зөв өгч байна уу, гишүүдийн дэмжлэгээр татвараа бүрэлдүүлсэн эсэх нь чухал. Нөгөөтэйгүүр, дан ганц татвар төлөгчдийн мөнгөөр үйл ажиллагаа явуулж байна уу гэдгийг нягталж үзсэний үр дүнд  санхүүжилтийг олгохоор хуульчилж өгсөн байдаг. Нэгдүгээрт, ард түмний дэмжлэг байх ёстой, хоёрдугаарт, намууд үйл ажиллагаагаа тодорхой явуулдаг байх ёстой буюу санхүүгийн тайлангаа гаргаж өгснөөс хамаарч төрөөс олгож буй  дэмжлэгийг олгодог.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу.

Д.ЖАВХЛАНБОЛД: ХОЁР ӨӨР ТАЙЛАНГ ШИНЖЭЭЧ ХОЛЬЖ ХУТГАН ДҮГНЭЛТ ГАРГАСАН НЬ БУРУУ

Оюутолгойн бүлэг ордын ашиглалтын талаарх баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалтын сонсголын эргэн тойронд өрнөж буй үйл явдлын хүрээнд тухайн үед 2007-2009 онд Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Геологийн газрын даргаар ажиллаж байсан Д.Жавхланболдоос тодруулга авлаа.

-Нийгэмд Оюу толгойн сонсголыг тавилттай жүжиг болоод хэдэн улс төрчид өөрсдийгөө баатар болгож харагдуулах зүйл хийгээд өнгөрлөө гэсэн ярих хүмүүс байна. Энэ талаар та ямар  бодолтой байна вэ?

-Оюутолгойн асуудлаар сонсгол хийдэг нь бол зөв зүйтэй. Оюутолгой бол Монголын ард түмний өмч. Тиймээс энэ талаарх бүх л мэдээллийг нээлттэй, ил тод өгөх зорилготой гэж бодож байна. Харамсалтай нь Оюутолгойтой холбоотой 92 мянган хуудас баримтын талаас илүү нь нууцад хамаардаг учраас ард түмэн мэдэх боломжгүй. Нөгөөтээгүүр сонсголд гэрчээр дуудсан хүнээс юу тодруулж асуух гэж байгаа талаарх мэдээлэл огт байхгүй. Тиймээс гэрчүүд ямар ч бэлтгэлгүй очиж асуултуудад нь бүрэн дүүрэн хариулт өгч чадахгүй байсан. Өөрөөр хэлбэл, зохион байгуулалт муутай, ёстой л хэдэн гишүүд өөрсдөө “баатар” эсвэл “мөрдөн байцаагч” шиг, гэрчүүдийг дуудаж авчираад өмнөө суулгаад загнасаар байгаад таарлаа.

Нөгөө хэлмэгдүүлэлтийн үеийн кинон дээр гардаг шиг л тулгаад, заавал буруутан болгох гэж байгаа юм шиг л санагдсан. Гэрчийн ярих, асуултад хариулах хугацааг хоёр минутад багтаа гэж байгаа нь ард түмэнд мэдээллийг бүрэн дүүрэн өгөх боломжийг багасгаж байгаа юм.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу.

"НИЙСЛЭЛ ТУСДАА ВАНТ УЛС БОЛЧИХСОН"

Өнгөрсөн долоо хоногт Нийслэлийн 2026 оны төсвийг нийт 4.2 их наяд төгрөг байхаар баталсан. Төсвийн зарцуулалтын ил тод байдал, хөрөнгө оруулалтын хяналт зэрэг сэдвийн хүрээнд Монголын залуучуудын эвсэл төрийн бус байгууллагын дэд захирал З.Энхбаяртай ярицлаа.

-Ирэх 2026 онд Нийслэлийн төсвөөр хийгдэх ажлуудыг хэр үр дүнтэй, үр ашгаа өгөх төслүүд байна гэж харж байгаа вэ?

-Манай байгууллагын хувьд 2023 оноос хойш нийслэл есөн дүүргийн хэмжээнд төсөв батлагдах үеэр хөндлөнгийн хяналт тавьж ажиллаж байна. Хуулиараа нийслэлийн төсөв ил тод, нээллтэй байх ёстой. Гэтэл иргэдийн зүгээс энэ жилийн нийслэлийн төсвийг нэлээд хаалттай баталсан гэх шүүмжлэлийг хэлж байгаа. Өөрөөр хэлбэл, Нийслэлийн Засаг даргын тамгын газар болон Улаанбаатар хотын захирагчийн алба, хотын даргын хэвлэл хариуцаж байгаа баг бүрэлдэхүүн нэлээд хаалттай, ил тод биш байна гэх шүүмжлэлийг дагуулсаар байна. Дээрээс нь Иргэдийн хурал нийслэлийн төсвийг батлахдаа гурав, дөрөвхөн хоногийн дотор нийслэлийн төсөвтэй танилцаад, баталдаг дүр зураг өнгөрсөн жилүүдэд ажиглагдаж байсан. Цаашдаа улсын ч бай нийслэлийн ч бай төсвийг батлахдаа зөвхөн нэг жилийн процессоор нь биш үйл ажиллагааны хөгжлийн циклтэй уялдуулж батлах хэрэгтэй. Монгол Улсын үйл ажиллагааны хөгжлийн чиглэл гэж таван жилээр нь гаргадаг бол нийслэлийн хөгжлийн төлөвлөгөөгөө нэг жилээр гаргадаг. Үүнтэйгээ уялдуулж төсвөө батлах нь зүйтэй. Тухайлбал, 2024 оны аудитын дүгнэлтэд, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтын зарцуулалтын 15.6 хувь нь нийслэлийн хөгжлийн төлөвлөлттэй уялдаагүй төсөл, арга хэмжээ байна гэдэг дүгнэлт гарсан байдаг.

Тиймээс  нийслэл ил тод байхгүй байгаа учраас нийслэлийг үүргээ гүйцэтгэхэд шахалт үзүүлэх, хяналт тавих, Иргэдийн төлөөлөгч нар төлөөлөгчийнхөө үүргийг гүйцэтгээч ээ гэдэг санал, зөвлөмжийг манай байгууллагын зүгээс хэлсэн.

Нийслэлийн төсөв дээр хяналт тавих ёстой хүмүүс бол Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын гишүүд. Нийслэлд 45 төлөөлөгч байгаа. Эдгээр гишүүд маань нийслэлийн төсвийг хэлэлцэж баталдаг. Гэтэл уг 45 төлөөлөгч иргэдийн төлөөллийн хувиар төлөөллийн чиг үүргийг гүйцэтгэж чадаж байна уу гэдэг асуулт гарч ирж байгаа юм. Яагаад гэвэл 45 төлөөлөгчийн тав нь ТӨК-нийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байна. Үлдсэн 40 орчим төлөөлөгчийн хоёр, гуравхан нь яг иргэдийг төлөөлж байна. Бусад нь дандаа давхар ажил үүрэг гүйцэтгэж байгаа юм. Товчхондоо, Нийслэлээс цалин авч ажилладаг ААН-үүдэд газар, хэлтсийн дарга гэх мэт албан тушаалтай ажиллаж байна. Энэ бол хуулиар хориглосон зүйл биш. Гэхдээ төлөөлөгч нар өөрсдөө нийслэлээс цалин авч байгаа учир эргээд нийслэлийн үйл ажиллагаа, төсөл хөтөлбөрийн үр ашигт хяналт тавьж чадах уу гэдэг эргэлзээ үүсэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, цаашдаа ашиг сонирхлын зөрчил үүсэхийг үгүйсгэхгүй.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу.

"ЯАГААД АХМАДУУД ЗЭЭЛЭЭС ЗЭЭЛИЙН ХООРОНД АМЬДРАХ БОЛСНЫГ ЯРИХ ХЭРЭГТЭЙ"

Эдийн засагч Ж.Дэлгэрсайхантай ярилцлаа.

-Ахмадууд тэтгэврийн зээлийг 36 сараар авах шаардлага тавьсаар байна. Арилжааны банкууд тэтгэврийн зээлийг дээд тал нь 24 сараар олгож байна. УИХ-ын Өргөдлийн байнгын хороогоор тэтгэврийн зээлийн асуудлыг хэлэлцэх үед УИХ-ын гишүүд ахмадуудын талд байр сууриа илэрхийлсэн. УИХ-ын дарга Н.Учрал ч ахмадуудад 36 сарын тэтгэвэр олгох ёстой гэж үзэж байна. Хэрэв тэтгэврийн зээлийг 36 сараар олгодог болбол эдийн засагт ямар нөлөө үзүүлэх бол?

-Бид өнөөдөр бас л өмнөх алдаагаа давтах гэж байна. Энэ нь асуудлын шинж чанартай тэмцсэн дүр үзүүлж аргацаасан арга хэмжээ авах явдал. Ингэсээр байгаад бид их том, улам хүнд асуудал руу өөрсдийгөө чирсээр байна.

Чухамдаа өнөөдөр УИХ-ын түвшинд тэтгэврийн зээлийн асуудлыг хэлэлцэх бус яагаад Монголын ахмадууд ядуу, бага орлоготой, зээлээс зээлийн хооронд амьдарч байгааг хэлэлцэх хэрэгтэй. Цаашид яаж ахмадуудыг ядуурлаас гаргах, Монголын ахмадууд бодит өндөр орлоготой байлгах бодлогыг тодорхойлж хэрэгжүүлэх асуудлыг ярих ёстой. Энэ асуудлыг 2000 оноос хойш хийхээр төлөвлөж бодлого батлаад түүнийгээ огт хийгээгүйн төлөөс нь өнөөдөр гарч ирж байгааг ойлгох хэрэгтэй юм л даа.

Гэтэл өнөөдөр үүнийгээ ярихгүй ахмадуудын зээлийн хугацааг сунгах, хүү бууруулах асуудлыг банкны салбарт тулгаж байгаа байдал ажиглагдаж байна. Ахмадуудын маань ядуу байгаа, зээл авч байгаад банкны салбар буруутай бус. Мөн банкны салбар өнөөдрийн эдийн засгийн нөхцөл байдалд тохирсон, ахмадуудын орлого, амьжиргаанд нийцсэн хугацааг л санал болгож байгаа. Санхүүгийн салбар ингэж ажилладаг.

Ахмадуудыг бол буруутгах аргагүй. Тэдний маань дийлэнх нь бага тэтгэвэр авдаг, одоо баяр ёслол ойртож мөнгөний хэрэгцээ нэмэгдэх цаг дөхсөн гээд олон шалтгаан тэдэнд бий. Харин үүн дээр улс төрчид шууд оролцох, салбарыг шахах нь буруу юм.

Хэрвээ зээлийг урт хугацаагаар олговол одоо байгаа зээлийн хэмжээ 1 их наяд орчим төгрөгөөр нэмэгдэх, тэр нь эдийн засаг руу гарч үнэд нөлөөлөх байдал харагдаж байна. Хамгийн хорлонтой нь хөөрхий ахмадуудын өнөөдрийн санхүүгийн асуудал шийдэгдэх мэт боловч түр зуурын тэр эерэг нөлөөлөл нь ирээдүйд орлогын доройтлыг нь бүр нэмэгдүүлнэ. Иймээс энэ мэт асуудалд сэтгэлийн хөөрлөөр эдийн засгийн үндэслэлгүй хандаж болохгүй. Тэгээд ч энэ нь салбарын асуудал. Төр засгийн зүгээс ахмадуудын орлогын доройтлыг дунд урт хугацаандаа хэрхэх, өнөөдрийн энэхүү асуудлыг шийдвэрлэх өөр арга зам юу байгааг эрэлхийлэх нь чухал.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу.

"БАГШИЙНХАА АМЖИЛТЫГ АХИУЛЖ, ОЛИМП, ДЭЛХИЙН АВАРГА БОЛНО"

“NEWS” агентлаг залуустаа зориулсан “Шинэ нэр” булангийнхаа энэ удаагийн зочноор "Бөртэ-Чоно" наадмын шилдэг залуу тамирчнаар тодорсон М.Цэндбазарыг онцолж байна. Тэрбээр 2025 оны жүдо бөхийн өсвөрийн дэлхийн аварга болсон билээ. Ингээд түүнтэй танилцъя.

ХҮҮХЭД НАСНЫ ТУХАЙ?

-Бага байхдаа хөдөлгөөнтэй, эршүүд хүүхэд байсан. Багаасаа л хөвгүүдтэй ноцолддог байсан даа. Би нэг жил боксоор хичээллэж байлаа. Тэгээд дараа нь жүдо бөх рүү орсон доо.

АНХ СПОРТТОЙ ХОЛБОГДСОН ТҮҮХ?

-Манай байрны хажууд спортын секц ажилладаг байсан. Тэр үед л боксоор хичээллэж үзсэн. Яг нэг жилийн дараа жүдо бөхийн тамирчин болсон.

АНХНЫ АМЖИЛТ?

-Хамгийн анхны амжилтаа сайн санадаггүй. Гэхдээ дүүргийн аваргаас л медаль авч байсан байх.

ЧУХАЛ БАРИЛДААНУУДЫН ӨМНӨ ХЭРХЭН ӨӨРИЙГӨӨ БЭЛДДЭГ ВЭ?

-Ер нь их л тайван байхыг хичээдэг. Илүү юм боддоггүй. Ялалт, ялагдлын талаар боддоггүй. Гүнзгий амьсгаа аваад барилдаандаа анхаарлаа хандуулдаг.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

Avatar

Hashir 2025-12-13 202.180.221.18

Guanznaas olssolndoo ketchuup hulgailsan emegtei 10 jiliiin yal avchihaad ulsaas 10 terbum hulgailsan huhduud Californoinad yanhnandaad pivio chamaigna uuugaad bj bdaidag

Avatar

Hashir 2025-12-13 202.180.221.18

Huzuuguui Ebe hulgaich turuugui Saihanbailg hulgaichdyg yagaaad INTERPOLD hulgaichdig ogch horongiig n huraaaj avch Ardin shuuhed ogohgui bg aum

Avatar

Будаа агшаагч уу! 2025-12-13 202.9.47.52

За тэр оюу толгой молгой ч яахав. Жижиг дунд аж ахуйнууд борлуулалтын ажлаа эхэлж амжилгүй гааль, нөат, ндш-ийн хур өрөнд орж дансаа царцаалгаснаар үүд хаалгаа барьж, тэнд ажиллагсад ар гэрийнхэн нь элгээрээ хэвтэж амаараа шороо үмхэж унах тусам худалдан авах чадваргүй болж ганц бөөрөнхий байгаа хутгаар таллуулж, гурил ургамлын тос грамлуулж байхад улны гэж нэрлээд дооёолж суух юм.

Avatar

ИРГЭН 2025-12-13 103.229.123.207

Компани, ах ахуй нэгжүүдээ элдэв Татвар, торгууль, Банкны зээлийн хүүгээр сайн дарамтлаад, Иргэдийнхээ бизнес эрхлэх орчины нь хааж цагдаад чөлөөтөй худалдаа наймаа хийлгэхгүй байхаар чинь яаж Улс орны Эдийн засаг өөдтөй байх вэ дээ, дээгүүрээ Иргэдийнхээ боломжийг булааж хааж байдагаа болих хэрэгтэй,

Avatar

Нэргүй 2025-12-13 66.181.187.253

yaana daa hymral bolhiinldohio baih daa

Avatar

Үөш 2025-12-13 122.201.31.84

Монголд юу муу байна? Хууль, эдийн засгийн орчин муу байна. Эдийн засгийн бодлого алга. Хүрэлбаатар гуай одоо больж үз.

Avatar

Монгол хүний мөн чанар 2025-12-13 202.126.90.247

Монголчууд АТААРХУУ зантай тул илүү гарсан нэгэндээ хорсон зэвүүцэж хийж бүтээснийг үгүйсгэн харлуулдаг. С.Баяр нар нь ОТ-г эргэлтэнд оруулсан бол Алтанхуяг нар ОТ-г нь гацааж зогсооно.

Avatar

Нэргүй 2025-12-13 103.168.34.108

hurel nertei pzdaa nar er ni hulgaich ulsaa zarsan pzda nar bna yamar uchir bna hurelsug hurelbaas geh met atsnuud ene hotgor shanga zarsan nuguu pzda bank ni hulgai bas bus ochoon hulgai arai2

Avatar

Нэргүй 2025-12-13 103.57.93.212

ч.хүрэлбаатар гэх нөхрийг ахин төрд ойртуулж болохгүй этгээд. хэлдэг ярьдаг нь дандаа л гадны санхүүжилт, хөрөнгө оруулалт.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж