Оюутолгойн сонсголтой холбоотойгоор Монголын Уул уурхайн үндэсний ассоциацийн Гүйцэтгэх захирал Г.Эрдэнэтуяагаас тодрууллаа.
Тэрбээр "та бүхэн санаж байвал хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдсанаас хойш хоёр тал гурван удаа хэлэлцээр хийж, тэдгээр нь тодорхой хэмжээнд амжилттай болж байсан. Монголын тал тавьсан асуудлуудынхаа заримыг шийдүүлж чадсан. Харин энэ удаагийн нээлттэй сонсголын онцлог нь Засгийн газар зэрэгцээ хэлэлцээрээ үргэлжлүүлж байх үед давхцан явагдаж буй явдал юм. Аль болох эерэг өнцгөөс харахыг хичээж байгаа ч олон мэдээлэл санаатай болон санаандгүйгээр ил болж байна. Энэ мэдээллүүдийг цаашдын хэлэлцээрт ашиглах, сайжруулах боломж бий.
Гэвч уул уурхайн салбарт хэрэгжиж буй төсөл бүрийг нээлттэй сонсголоор хэлэлцдэг байдал тогтлоо. Уул уурхайн салбар бол эрүүл мэнд, боловсролын салбар шиг өөрийн онцгой яамтай, олон судлаач, мэргэжилтнүүдтэй, шинжлэх ухаан, инженерийн нарийн мэргэжлийн салбар. Эдгээр хүмүүс хоёр талд сууж, хууль эрх зүйн хүрээнд, хөрөнгө оруулалтын гэрээгээ сайжруулах боломжтой ч бодит шийдэлд хүргэхгүй хэвээр байна. “Халзан бүргэдэй”-гээс эхлээд нээлттэй сонсголууд үргэлжилж байна.
Сонсгол эхлэхээс өмнөх үйл явцыг ажиглавал, төсөл хэрэгжүүлэгчийн талаар нийгэмд зохион байгуулалттай мэт харагдахуйц их хэмжээний сөрөг мэдээлэл тараадаг үзэгдэл тогтмол байна. Харин сонсгол дуусмагц үр дүнг нь олон нийтэд танилцуулахгүй. Жишээлбэл, "Халзан бүргэдэйн" сонсгол олон маргааны дунд явагдсан ч эцсийн дүгнэлтийг хаалттай байдлаар байнгын хороонд танилцуулсан. Иргэдэд тухайн сонсголын бодит үр дүн, төслийн хууль ёсны байдал, цаашдын шийдэл ямар болсныг тайлбарладаггүй.
Ийм нөхцөл байдал нь энэ удаагийн сонсгол үр дүнгүй өнгөрөх вий гэсэн болгоомжлол төрүүлж байна. Хэдийгээр тоо баримт дэлгэж байгаа боловч хэлэлцүүлгийн ихэнх хэсэг популизм, ахмад улс төрчдийн өөрийгөө хамгаалах мэдэгдэл, хэн нэгнийг буруутгасан агуулгатай болж, төслийн бодит асуудалд ач холбогдол багатай хэвээр байна. Энэ нь улсын эдийн засгийн гол тулгуур болсон уул уурхайн салбарт сөрөг нөлөө үзүүлж болзошгүй. Сангийн сайд хүртэл төсөв тасарлаа гэж мэдэгдэж байсан. Бид эмзэг эдийн засагтай улс учраас асуудлыг популизмаар бус, хуулийн хүрээнд бодит, хэрэгжихүйц байдлаар шийдвэрлэх шаардлагатай" гэв.
Н.Цолмонбаатар
3,607.57



















































зочин 2025-12-12 66.181.160.83
Монголчууд өнгөсөн цаг үеээ өнөөдрийн өндөрлөгөөс харж шүүх гээд байх юм да .. 2009 онд чинь гадныхныг царай алдаж, өлөн зэлмүүн байсан үе шдээ .. Цадаад ирхээрэй аашаа хувиргадаг байх ч муухай дөө
Нэргүй 2025-12-12 66.181.187.230
Маш зөв чрьсан бнаа ! Энн хүнийг бол дэмжмээр бнаа !
Ер нь энэ сонсгол бол хөгшин залуу улс төрчид бие биенээ хэмлэх яллах л зорилоготой юм шиг ээ !!!
an 2025-12-12 132.194.13.89
gadnui urged opyylaxgyi baixde ?
bodlooyu 2025-12-12 132.194.13.89
1.baliar opyylgyi baix gesen yg, yu chp.
2. yariagaar, ayalg U
3. obog ner, garuin yseg BYTNEER gargatstai buchix, buchug syrch byi