niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-24 21:34 UTC Эх: https://news.mn/r/2838992/ 98dedcdd38c4cda8… ← niitlelch.mn руу буцах

Н.Багабанди: "Оюутолгой" компанийн ТУЗ тухайн цаг үедээ сайн ажилласан

Н.Багабанди: "Оюутолгой" компанийн ТУЗ тухайн цаг үедээ сайн ажилласан

Н.Багабанди: "Оюутолгой" компанийн ТУЗ тухайн цаг үедээ сайн ажилласан

Оюутолгойн нээлттэй сонсгол өнөөдөр гурав дахь өдрөө /2025.12.12/ үргэлжилж байна. Сонсголын талаар Ерөнхийлөгч асан Н.Багабандиас тодрууллаа.


Тэрбээр "Энэ сонсголыг үр дүнтэй болно гэж бодож байгаа. Сонсголд оролцож байгаа УИХ-ын гишүүд судалгааг сайн хийж, баримт материалуудыг цуглуулсан байна. Зарим хүмүүс “Ихэнх баримт бичгүүд нь нууцын тамга тэмдэгтэй. Олон түмэнд нээлттэй болгоход бэрхшээлтэй байна” гэдгийг хэлж байна. Гэхдээ судалж үзэх хүмүүс нь ил, далд нууцын материал гэхгүйгээр судалж үзээд өөрсдийн үнэлэлт дүгнэлтийг хийн, шинжээчийн дүгнэлтийг гаргах ёстой.

Хүн тус бүр өөрсдийн байр сууриас асуудалд хандаж байна. Хүн бүр өөрсдийн байр суурийг илэрхийлэх эрхтэй. Үнэн зөвийг нь бол сонсож буй хүмүүс өөрсдөө дүгнэх учиртай. Тодорхой сэдвийг сонгож авч, сонгогчид олон түмний анхаарлыг төвлөрүүлээд, хэвлэл мэдээллийн байгууллага өргөн хэмжээгээр оролцож, өөрсдийн дүгнэлтийг хийх бололцоо олгож байгаа нь сайн хэрэг. Түр хороо уг сонсголоос тодорхой нэг шийдвэр гаргах байх. Гаргасан шийдвэр нь оновчтой байгаасай. Засгийн газарт хандсан үйл ажиллагааг нь сайжруулах, Монгол Улсын эрх ашгийг хамгаалах шийдвэрт хүрнэ гэж найдаж байна. Энэ нь бодит ажил хэрэг болж хэрэгжсэн нөхцөлд сонсголын үр дүн гарна.

Гэрээг байгуулсан нэг тал Монгол Улсын Засгийн газар учраас гарсан шийдвэр бүрд байнга хяналт тавих үүрэгтэй. Харамсалтай нь манай Засгийн газрууд богино хугацаанд ажилласан. Засаг солих явцад гол асуудлын зарим нь орхигдож, хойшилж, хүлээгдэж байсан зүйлс их бий. Гэвч өнгөрсөн зүйлсийг хөөж яриад яахав. Үүнээс ашиг тусыг олно гэж байхгүй. Цаашдаа аль ч Засгийн газар энэ олон асуудлуудын дотроос Монгол Улсын эдийн засагт чухал нөлөөтэй, жин дарах олон улсын төсөлд анхаарлаа сулруулалгүй ажлаасаа гэдгийг хүсэж байна. Үе үеийн Засгийн газар Оюутолгойн өр өгөөжийг дээшлүүлэх тал дээр хамтрагч болон хөрөнгө оруулагч талтай хэлэлцэж, өнгөрсөн үеэ дүгнэж ирээдүйн юуг нь сайжруулж сайн болгох хэрэгтэй гэдгийг санал солилцож байх нь зөв юм. Сонсгол дээр яригдаж байгаа гол асуудал нь манай талын хүртэх өгөөж 53 хувьтай байна гэж ярьж байсан. Одоо хаана хүрсэн бэ, одоо хэд хүрсэн байх ёстой вэ, 2019 онд яригдаж байсан ноогдол ашиг хүртэх талаарх яриа хаачив гэдэг асуудлууд талаар ярьж байгаа. Олон хүмүүс гэрээг хөрөнгө оруулалтын биш зээлийн гэрээ болж хувирсан гэдгийг хэлсэн. Энэ бол ор үндэсгүй зүйл биш. Зээлийн байгаа хэмжээнээс төлөх хүүгийн хэмжээ 2-3 хувь өссөн байна. Цаашдаа сонсголын дараа түр хорооны шийдвэр гаргаx, зээлийн гэрээг буулгах тал дээр ажиллах байх.

Би Оюутолгойн ТУЗ-д арав гаруй жил ажилласан. Бидэнд Засгийн газраас Оюу толгойн бүтээн байгуулалтыг хийх үүрэг өгсөн. Энэ арав гаруй жилийн хугацаа бол бүтээн байгуулалтын он жилүүд өрнөсөн. Одоо Оюунтолгойн бүтээн байгуулалт дуусаж байна. Өөрийн санхүүжилтээр явуулах боломж нь бүрдэж байна. Бүтээн байгуулалтыг хийхгүйгээр үр ашиг, татвар, ажиллах хүчний тухай ойлголт байхгүй. Оюу толгойн үр ашгийн үе эхэлж байна. Түүнийг сайн ашиглаасай гэж хүсэж байна. Оюутолгойд Монгол Улсын эрх ашгийг хамгаалах, бүтээн байгуулалт хийх үүргээ хангалттай хэрэгжүүлсэн гэж үзэж байна" гэв.

Н.Цолмонбаатар

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
79
ТэнэглэлТэнэглэл
13
ХахаХаха
9
БурууБуруу
5
ЗөвЗөв
5
ХарамсалтайХарамсалтай
3
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

61 сэтгэгдэл

Avatar

Zochin 2025-12-12 202.9.47.90

Манай Монгол улсад байгаа шуналын дэвүүд хэзээ нэгэн өдөр үйлийн үрээ эдлэх л байх даа. Аа яа яа яа. Нэг л амьдрах хорвоо шүү дээ
Яасан ч их юм хүсдэг юм бэ дээ. Улс орон орноо тонон дээрэмдэж

Avatar

Нэргүй 2025-12-12 103.57.93.144

Зураг төөрөг нь их л азтай хүн дээ. Монгол улсаас авдагаа авчихсан иддэгээ идчихсэн. Одоо ийм юм яриад нуг нуг гэхээс ч өөр яах ч билээ

Avatar

Наран 2025-12-12 66.181.181.238

Багабандиа ичээрэй хөөе. Рио нь оюу толгойд анхнаасаа санхүүгийн луйвар хийсээр ирсэн Багабанди юу харж юу хийв ? Багабанди үнэндээ Монголын эрх ашигын төлөө юу ч хийгээгүй .Багабанди бол Риогоос авилага авч өөрийнхөө ходоодыг л дүүргэж байсан өөдгүй хог шдээ .

Avatar

Нэргүй 2025-12-12 103.212.162.191

Титэм маягаар бөөрөнхийлсэн хариулт байна. түүний хэлсэн үгнээс авах юм алга

Avatar

Нэргүй 2025-12-12 66.181.177.109

Экс Ерөнхийлөгч маань нэг л их титэм үг хэлэхээс өөр хийсэн юмгүй хүн байж. Ажлаа өгөөд ОТ-н ТУЗ-н гишүүнийг бэлгэнд аваад. Ажлаа сайн хийсэн гэж яаж хэлж чадваа. Сайн байсан бол өнөөдөр яагаад өч төчнөөн өртэй болчихов. Арай ч дээ. Монголын ард түмнийг доромжлоод байгаа юм уу хаашаа юм 😡

Avatar

иргэг 2025-12-12 103.212.117.136

Энэ хүн Оюу толгойг сайн ажилласан гэж яаж хэлж чадаж бнаа. Ард иргэд чинь ямар ч ашиг ноогдол авч чадахгүй бна эрхэм ерөнхийлөгч асан гуай. та л харин өөртөө ашигтай ажилласан бх. та чинь баянхонгор аймгийн шинэ жинстэд байдаг уурхайтай биздээ

Avatar

Зочин 2025-12-12 202.9.41.108

За энэ хүн 10 жил өндөр цалин авахаас өөр юм хийгээгүй болов уу, 3 жил болсон Баясгалангийн хөлийн чигчий хуруунд ч хүржхгүй амьтан байна.

Avatar

Нэргүй 2025-12-12 117.111.8.116

ХУЦДАГ ГӨЛӨГ

Avatar

Нэргүй 2025-12-12 66.181.189.201

Энэ хязгааргүй шуналтай нөхөр одоо болимоор юмаа. Үнэнээ хүлээгээд нүглээ үүрээч

Avatar

Нэргүй 2025-12-12 202.9.41.74

ийм Тэтэм үгнээс өөр юмгүй тэнэг хүн туз ын гишүүнээр 10 жил ажилахаар Монгол ямар ацны ашиг авах авчирах билээ. жилд 80 доллар авахаас өөрөөр наад с** чинь юуч хийгээгүй.

Avatar

Нэргүй 2025-12-12 202.55.188.82

Нэг их ухаантай царайлах гээд үгээ зөөж ядан ярих энэ хүнд хүндлэл үнэндээ алга даа

Avatar

Нэргүй 2025-12-12 103.168.34.6

жинхэнэ хувалз өвгөн

Avatar

иргэн. 2025-12-12 103.212.118.213

Сайн ажиллаад Монгол улсыг тэрбум тэрбумын оруулаад ш….ссс. Юу ч хэлэх юм билээ дээ энэ хүн.

Avatar

сонгогч 2025-12-12 202.9.46.118

нохойн баас…………….дээрмийн гэрээг дэмжигч ……урвагч……….

Avatar

Нэргүй 2025-12-12 103.57.93.52

ичихгүй их шуналтан

Avatar

ЗОЧИН 2025-12-12 203.91.115.47

АМЬДААРАА ЧӨТГӨР БОЛСОН ЭНЭ ЗАВААН ТӨГЦӨГ ҮХЭЖ БАЙЖ МОНГОЛ УЛС ХӨГЖИХ БАЙХ ШҮҮ.

Avatar

Нэргүй 2025-12-12 59.153.86.47

ТУЗ сайн авилга авсан

Avatar

зочин 2025-12-12 66.181.160.83

Гүүээээ Монголчууд энэ хүний өндөр цалин хангамж авч байсанд нь л атаархаад боож үхэцгээгээд байгаамааа ..Тэрнээс энэ хүний юу хийсэн яасан ийснийг хэнч сонирхохгүй …Мийн нэг танил " Багабаньд 40 саяын цалин авдаг гэнээ".. гээд л эрүү ам нь зуураад татаад уначихсан

Avatar

М 2025-12-12 103.229.123.49

тэнэг минь МУ ерөнхийлөгч байсан хүн юу дутлаа гадныханд үйлчлэх ёстой юм

Avatar

ИРГЭН 2025-12-12 103.229.123.207

бага Шуналаас их Шунал үүснэ,,,,,Титэм үг,,,Нацагийн Багабанди,,,,,Өөрөө амьдралд бодитоор харуулж яваа Этгээд,

Avatar

Нэргүй 2025-12-12 103.212.117.136

кккккк яг онож хэллээ. өөрийгөө хэлж байж дээ хөөрхий

Avatar

ЗОЧИН 2025-12-12 66.181.183.50

Ийм хөгийн амьтан МУ-ын Ерөнхийлөгч байсан гэхээр шал дампуу байжээ.

Avatar

Нэргүй 2025-12-12 103.212.119.128

SEKSEER VANXANDI80955877 BOOB XXN MERGJLN SEXSDEX XUCHINDUULI VANXAI SEKSEER

Avatar

Нэргүй 2025-12-12 66.181.188.87

тухайн цаг үёдээ зөв шийдвэр байсан байжээ.гэьч ИУЗ байсны хувьд ийм ашиггүй луйварын шинжтэй байсан гэдгийг нь хожуу ч гэсэн ойлгоод засах арга хэмжээ авч болоогүй юмуу эсвэл сард авлаг байсан хэдэн сая иөгрөгийн эрх чмбаа алдчихаас айгаад улсаа 2т тавтсан л хүн байжлээ хийгүй ЁРӨНХИЙЛӨГЧ маань

Avatar

Зочин 2025-12-12 103.212.119.39

Тухайн цаг үеийн нөхцөл байдалтай холбож авч үзэж байж зөв дүгнэлт гаргана. Улс орон ямар бсан билээ нөхцөл байдал яаж ч эргэж мэдэх гэх мэт ухаарч бодох учиртай, яг тухайн цагаараа сэтгэл хөдлөл гаргавал ухаант хүний шинж яавч биш. Багабанди бол хэт хаширлаж алдаа гаргадаг нэгэн.

Avatar

Нэргүй 2025-12-12 103.57.94.236

энэ хүнд ичих юм байхгүй Энэ этгээд Мрнголчуудынишнэлэмжээр хамгийн доод этгээд

Avatar

Зочин 2025-12-12 66.181.191.69

Фитиша Титэм ээ

Avatar

Нэргүй 2025-12-12 66.181.181.54

энэ новшоос эхлээд бүгдэд нь хариуцлага тооцох ёстой, эхнээс нь эхлээд улс орны эрх ашгийг уландаа гишгэсэн адгийн хувалз ичих нүүргүй шааж байна, одоо хүртэл өөрөө туз гэдэг нэрээр шидэж амьдарч байгаа адгийн шаарууд

Avatar

Нэргүй 2025-12-12 172.56.170.81

,БУХ ЦАГ УЕИЙН ХАМГИЙН АДГИЙН ХУЛГАЙЧ

Avatar

Нэргүй 2025-12-12 66.181.182.189

хуцдаг банхар юм даа чи.үeийн үeд адлагдаж амьдрах хувь тавиланг өөртөө бий болгосон доо.

Avatar

Zochin 2025-12-12 122.201.31.209

ene b**s yuchiw dee daldagnaad baiwal bvh hamaarluud ,hvvhdvvdiihn horngiig huraagaad buynii sand hiwiarl . ooroo yu hiinee madjiigaa

Avatar

Bar 2025-12-12 122.201.31.209

naad p,,,,,,,,gaa shalgaach muu b,,,,g

Avatar

Presidents 2025-12-12 202.9.47.52

Ер нь нэр баасгүй ерөнхийлөгч хэн байна. Хүүк хүртэл ЖДҮ-чин, Хадгаламжбанкийг тонож Со явж казинодсон, төрийн ордны хойхно газар хулгайлж зарсан зэрэг хулгайн хэрэгтэй шүү дээ. Элбэгдоржийг арай л хүчин хийсэн гэж ярихаас бусдаар ярьж байна. Н.Энхбаярыг л хар даа ямар байна!

Avatar

Нэргүй 2025-12-12 66.181.184.165

ш*****а бандиа. Анх чи л хорт Бобыг оруулж ирсэн

Avatar

Нэргүй 2025-12-12 103.212.117.94

ene l***r mongoloos uravsan huur shuu tfu nahui uheerei ci

Avatar

Нэргүй 2025-12-12 203.91.115.48

Засгийн газар ойр ойрхон солигдож байхад тохьтой, нуруутай хүн байх нь хэрэгцээ байсан гэж үзэж байна. Тэр үүргээ биелүүлсэн. Ямар ч байсан энэ нөхөр одоогийн улс төрчид шиг попорч гүйгээгүй. Ганбаа, Гүндалай шиг амьтад байсан бол авч давхиад, хувийн тоглолт хийгээд балраад сүйрцэн байгаа.

Avatar

Нэргүй 2025-12-12 202.126.90.250

өндөр цалин хангамж авч байсныгаа сайн ажилласан гэж бодоод байгаа юм байх даа.

Avatar

Зочин 2025-12-12 103.229.122.209

хэ хэ хэ, мөн их бялдуучилваа.

Avatar

Zocnin 2025-12-12 108.173.150.168

Muuran sahalcnaad huiten hun .shunalt setgel ene hunees unertdeg shuu

Avatar

Иргэн 2025-12-12 66.181.185.149

Энэ хүнээс дотуур тамир хүйтэн сэтгэл мэдрэгддэг шүү!!!

Avatar

Маленкий сын гэдэг билүү юу билээ 2025-12-12 202.9.47.52

Мундаг ТУЗ-тай, мундаг компаний засаглалтай юм байж л дээ.

Avatar

Зочин 2025-12-12 66.181.160.94

би сайн ажилласан ч гэх шиг чи өөрийгөө дүгнэх биш ард түмэн чамайг дүгнэдэг юм хулгайчаа титэм үгний хулгайч л***р

Avatar

ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХ ЁСТОЙ 2025-12-12 66.181.178.53

МОНГОЛЫГ ТӨЛӨӨЛЖ ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛД СУУНА ГЭДЭГ ЧИНЬ БАЙНГЫН ХЯНАЛТ ТАВИХ МОНГОЛЫН ЭРХ АШГИЙГ ХАНГУУЛАХ ҮҮРЭГТЭЙ ! ЧУХАМ ЭНЭ ХҮМҮҮС МАШ МУУ АЖИЛЛСАН УЧРААС ЭНЭ ХҮНДРЭЛҮҮД ГАЗАР АВСАН ШҮҮ ДЭЭ ! ИЧЭЭЧ ЭЭ !

Avatar

Нэргүй 2025-12-12 103.168.34.41

Ийм еөктэй байсан гэхэд ичмээр шүү.

Avatar

Нэргүй 2025-12-12 202.126.90.34

хаха

Avatar

зочин 2025-12-12 59.153.114.176

Алтан бүстэй өвгөн юу ярив

Avatar

Нэмхээ 2025-12-12 66.181.180.116

муу бузар өвгөн

Avatar

Судлаач иргэн 2025-12-12 202.9.46.84

Баярцогтын ухаан Багабандийн төр барих ухаанд хүрэх хүн одоохондоо алга шүүү..Усны асуудал хэцүү байсан тул ОЮУ ТОЛГОЙ 3 жил гацсан.тэр үeд Фрийдландийг зоригжуулж манай улс бүх талаар дэмжинэ .Та энэ төслийг заавал бүтээгээч гэж Багабанди Eрөнхийлөгч дэмжиж байсан юм шүүү…нохойн гэдсэнд шар тос зохидоггүй гэж үгтэй шшүү..арай гэж бөөснөөсөө салж яваа Монголчууд Риогийн ачийг мартаж болохгүйшүүү!!!!!

Avatar

Нэргүй 2025-12-12 66.181.184.165

хуцмой

Avatar

Нэргүй 2025-12-12 103.26.195.131

Оюу толгойд гэрээ хийсэн ажилласан хүмүүс бүгд өрмийг нь хамсан ард иргэдэд хсуам ч долоолгоогүй. нүгэл хийсэн хүмүүс шүү.

Avatar

Иргэн 2025-12-12 66.181.177.22

Шуналбандиа чи Оюутолгойн ТУЗ-д 10жил ажиллахдаа хэдэн төгрөгний цалин авсан бэ. Монгол улсад ашигтай яг юу хийсэн бэ. Оюутолгойн гэрээг уншиж судалсан уу. Рио тинтогийн Оюутолгойн бүтээн байгуулалтад авсан зээл манай улсад яагаад хамаатай болчихов. Үүнийг мэдэж байсан уу. Яагаад дуугарахгүй өдий хүрсэн бэ

Avatar

И 2025-12-12 103.212.117.21

энэ мануухайнуудыг Монголын төрийг төлөөлж томилсон байх. Ёстой юу ч хийгээгүй, бүгдийг одоо ч хүртэл нууж хааж, Рио тинтог хамгаалж ирсэндээ. Үүнийг дээрээ ч, доороо ч хэлнэ

Avatar

Нэргүй 2025-12-12 59.153.113.206

Хуцдаааг хүүүүр вэ. ичих гэж байхгүй. бузраааа аа бузар.

Avatar

Нэргүй 2025-12-12 124.158.126.107

сайн ажилласан болоод өнөөдөр ийм байдал хүрсэн үү? юу ч хийхгүй өндөр цалин авсан, цаашлаад хахууль аваад гадны компаний талд ашигтай шийдвэр гаргасан байхыг үгүйсгэхгүй.

Avatar

Зочин. 2025-12-12 112.72.8.106

Занданшатар. нууц гэж байгүйг ойлгох ёстой. Хоттой хонин дотор байгаа өөрийнхонины талаар би мэдэж байх ёстой.

Avatar

Нэргүй 2025-12-12 66.181.164.23

Очирбат чинь үхэхдээ хар аминыхаа төлөө Монголчуудад хэдэн үеээр нь хар гай болоод авсандаа орлоодоо Хятадаас авсан халтар цааснуудаа хаана идэээд хэвтэж байгаа бол …одоо удахгүй араас нь чи явна өдөр бүр ойртсоор зүүдэндээ хүртэл чи учирч байгаа, ядуу зовсон ардын нулимс цусанд чиний шунал ханахгүйлдээ, нөгөө ертөнцөд очоод үүрд тэндээ наад мөнгөндөө дарагдаад хатаж тамлагдаарай хар өвгөн минь түй түй түй…

Avatar

Нэргүй 2025-12-12 66.181.178.139

заа юун сүртэй уянгалж хараадгийн хэ хэ

Avatar

Зочин 2025-12-12 89.147.101.235

Та хамгийн муу ажилласан гэж яригддаг шүү. Яг чухам ямар асуудлаар та биечлэн санаачлага гаргаж үр дүнд хүрэв? гэж асуувал танд хэлэх үр олдохгүй.

Avatar

Бадарч тахар 2025-12-12 66.181.184.18

Шунал банди !

Avatar

Зочин 2025-12-12 202.126.89.227

Оюутолгойн ТУЗ-д байхдаа огт ирж ажилладаггүй, юу ч хийдэггүй зүгээр л цалин аваад явдаг бсан гэсэн. Харин бусад гишүүд нь бүтэн цагаар биш ч гэсэн тодорхой хэмжээнд ажилладаг бсан гэсэн.

Avatar

Нэргүй 2025-12-12 202.126.89.227

Улсын eрөнхийлөгч хүн гэхэд арай л сэтгэлгүй юмаа гээд ажил хариуцдаг хүмүүс нь ярих юм билээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж