Оюутолгойн нээлттэй сонсгол өнөөдөр гурав дахь өдрөө /2025.12.12/ үргэлжилж байна. Энэхүү сонголд гэрчээр оролцож буй Ерөнхий сайд асан С.Баяраас зарим асуудлаар тодрууллаа.
Тэрбээр, “Бид хуулийн дагуу гэрээ хэлэлцээрүүдийг хийсэн. Аливаа гэрээ, төсөлд хамгийн чухал нь үр дүн бөгөөд хэлэлцээрийн явцад санхүүгийн схем гурван удаа өөрчлөгдсөн. Анх төслөө оруулах үед 34 хувийг авах нь хуульд заасан цорын ганц боломж байсан. Гэвч явцын дунд энэ 34 хувь нь өр, зээлийн дарамт үүсгэх, хөрөнгө оруулагч талтай маргаан бий болгох эрсдэлтэйг ойлгосон. Тухайн үед өнөөдрийнх шиг нарийн хуулийн зохицуулалт байгаагүй.
Оюутолгойтой гэрээ байгуулахад 2009 оны наадмын дараа УИХ-ын ээлжит бус чуулган зохион байгуулж, Аж ахуйн нэгжийн татварын хууль, Усны хууль, Автозамын ашиглалтын хуульд өөрчлөлт оруулахаар төлөвлөсөн байсан. Гэвч би Япон улсад айлчлалд байх хугацаанд УИХ 57 дугаар тогтоол гаргаж, гадаадын хөрөнгө оруулагчаас 34 хувийн хувьцааг заавал авахыг Засгийн газарт үүрэг болгосон.
Тогтоолын гуравдугаар заалт нь бүр ч ноцтой байсан. Тодруулбал, анхны хөрөнгө оруулалтаа нөхсөний дараа төрийн эзэмшлийг 50 хувь хүргэх шаардлага тавьсан нь хуульд нийцээгүй, хэрэгжүүлэхэд маш хүндрэлтэй нөхцөл байв. Тухайн үед цаг хугацаа богино байсан тул тогтоолын зөв, бурууг маргаж суух боломжгүй болсон.
Ингэснээр анхны гэрээний модель өөрчлөгдөж, хоёр дахь модель буюу 34 хувийн бүтэц бий болсон. Гэвч УИХ-ын тогтоол хүчинтэй учраас хөрөнгө оруулалтын гэрээ, хувь нийлүүлэгчдийн гэрээ, түүнчлэн ТЭЗҮ зэрэг гол баримт бичгүүдийн боловсруулалт хойшлогдсон. ТЭЗҮ дараа жил нь батлагдаж, хоёр дахь моделийн хүрээнд төслийн үр өгөөжийн тооцоолол хийгдсэн. 34 хувийн бүтцээр манай тал 53 хувь хүртэх боломжтой байсан бол 34 хувийг аваагүй тохиолдолд үр өгөөж 70 орчим хувьтай гарахаар тооцогдож байв. Гэсэн ч явцын дунд хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдэж, дарамт өссөн.
2012-2015 онд бүтээн байгуулалт зогссон. Оюутолгой ХК-ийн ил уурхайн нөөц ердөө 20 хувь бөгөөд хамгийн чухал нь 1-2 км-ийн гүнд байрлах газар доорх уурхай. 2015 оны Дубайн төлөвлөгөө батлагдсанаар хөрөнгө оруулалтын гэрээ зээлийн гэрээний шинжтэй болж хувирсан. Одоо яригдаж буй зээл, зээлийн хүү өндөр байгаа гэх шүүмжлэл ч үүнтэй холбоотой.
Энэ бүхэн 34 хувийн шийдвэрийн хор уршгийг өнөөдөр ил гаргаж байна. Нээлттэй сонсгол хийх нь зөв ч цаг хугацааны хувьд тохиромжгүй. Учир нь Засгийн газар зээлийн хүү, Онтретэй холбоотой хувь эзэмшил, лицензийн асуудлаар ид хэлэлцээр хийж байгаа үед нээлттэй сонсгол зарим мэдээллийг санаатай, санаандгүйгээр ил болгож, хэлэлцээрт сөргөөр нөлөөлж болзошгүй.
Тухайн үед тогтоолыг санаачилж баталсан УИХ-ын гишүүдийг буруутгах гэсэнгүй. Үндсэн асуудал нь үр өгөөжийг нэмэгдүүлэх боломж байсан эсэх, тэр үеийн Засгийн газар ч өөр зохицуулалт хийж, өгөөжийг өсгөх гарц хайж байсан. УИХ-ын удирдлага, хоёр намын хамтарсан Засгийн газар, бүлгийн удирдлагуудтай зөвшилцөх ёстой байтал миний айлчлалын үеэр гэнэт тогтоол гарсан тул айлчлалаа цуцлан буцаж ирэхээс өөр аргагүй болсон.
Манай хийсэн тооцоогоор 34 хувийн оронд 70 орчим хувийн өгөөж авах боломжтой байсан. Гэвч УИХ-ын тогтоол гарсан тул Засгийн газар түүнийг дагаж мөрдөхөөс өөр замгүй болсон.
"Оюутолгой" ХК-ийн “Онтре”-гийн талбайн асуудлын хувьд тухайн үед хайгуулын лицензтэй байсан учраас шууд хэлэлцээрийн тал болж чадаагүй. Гэсэн хэдий ч Оюутолгойн бүлэг ордын нэг хэсэг тул хөрөнгө оруулалтын гэрээний 15.7.8-д Онтрегийн асуудлыг тусган Засгийн газрын 34 хувийн эзэмшлийг баталгаажуулсан. Одоо "Онтре"-тэй тусдаа хэлэлцээр хийх шаардлагатай” хэмээлээ.
3,607.57






















































Нэргүй 2025-12-12 103.229.120.122
Зөвлөлт Холбоот Улсад сурснаараа гайхуулж ажилд орчихоод одоо Оросуудын эсрэг цор цор хийдэг болсон байна.
Нэргүй 2025-12-12 59.153.115.96
Монгол улсыг хөгжүүлэхгүй, Монголд амьдардаг хүмүүсийг сайхан амьдруулахгүй бол ОТг ухаж яах юм ер нь? Гадны хүмүүсийн хоолыг нь бэлдэж өгдөг боол бишдээ??? Өнөөдөр Монголд дандаа гадаадын хүмүүсийг дэмжсэн л юмс хэвийн явагдаж Монгол улсыг, Монгол хүнийг дэмжсэн юм үргэлж саадтай тулгарч байна. Үлдэх үр хүүхэд, өвлүүлэх эх орноо нэг бодмоор л юмаа хүмүүсээ???!!! Өөрсдөө ч гэсэн сайхан орчинд тайван амьдармаар л байна шдээ.
Нэргүй 2025-12-12 59.153.115.96
Ер нь мөнгө нь Монголд орж ирдэггүй уурхайгаар ямар элэнцгээ хийх гээд байгаа юм? байгальдаа байж л байг л дээ! Дараа үе маань ашиглаг. Байгаль, ус нь цэврээрээ л байж байг. Офшоор гэж хулхи банкууд байна. Худлаа татвараар айлгаж байгаад өөрийнхөө улсад мөнгийг нь аваад үлдчихсэн. Хичнээн татвар нь өндөр байлаа ч Монгол улсад, Монгол банкинд байгаа мөнгө гэдэг бол үнэ цэнэтэй ашиглаж болох эд. Харин офшоорын мөнгийг ашиглаад сайн нэртэй яваа хүн дуулаагүй?
Нэргүй 2025-12-12 59.153.115.96
Шар хэвлэлээс тухайн үед нэр бүхий 17 хуульд 22 бүлэг заалт шинээр оруулах эсвэл өөрчлөх замаар эрх зүйн орчноо бэлдсэн гэж дуулсан… Өөрчлөлт нэг бүр нь сая сая ам долларын үнэтэй засварууд… Батлахдаа УИХын цөөн хэдэн этгээдүүд л оролцсон, магадгүй зарим нь өөрсдөө ч отг дуулаагүй мэдэхгүй хуульд саналаа өгсөн…батлуулсан… ОТ-н үйл ажиллагааг зогсоож байгаад л ярих хэрэгтэй! Тэрнээс ажиллаж байгаа нөхцөлд үнэн нь ил гарахгүй. Илрэхээс өмнө нь амжаад зөөгөөд авъя гэсэн сэтгэхүй явж байгаа
Нэргүй 2025-12-12 59.153.115.96
Авилгалыг нь гэрээнээс биш? гэрээ байгуулахдаа баримталсан эрх зүйн баримт бичгүүд болох тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан хуулиудаас хайх хэрэгтэй л дээ… Юу гэж ил хууль зөрчсөн юм хийх вэ дээ? Яг л "2 эхнэртэй болох хууль батлагдвал яах вэ? гэсэн эхнэрийнхээ асуултанд хуулиа л дагадаг байхдаа гэж хариулсантай эгээ ижил… УИХ гэгч нь юу ч мэдэхгүй хүмүүсийн цуглуулга шүү дээ. Тэр хуулийг баталдаг хүмүүсийг өөрсдийг нь тэр баталсан хуулиар нь айлгаж байгаад л хийсэн луйвар.
Иргэн 2025-12-12 103.212.116.242
монгол эрэгтэй хүний дундаж нас жаран хэд гээд байсан хулгайч нар яагаад тэрнээс их наслаад бна
Нэргүй 2025-12-12 188.162.254.35
дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс авилгачид хорчид луйварчид шургалсан, дахин дахин шургалахыг шунан дурладаг ядаргаатай байгууллагыг тараая !!!!
ИРГЭН 2025-12-12 103.229.123.207
Хар толгойгоороо хариуцана гэж байж уг Гэрээг албан тушаалаараа түрэмгийлж хийсэн Этгээд,,,,Баяр, Баярцогт нарыг бүх Насаар нь шоронд хийх хэрэгтэй,
зочин 2025-12-12 66.181.160.83
Хүн хоёр янз ..Итгэл төрүүлдэг хүн , төрүүлдэггүй хүн гэж байдаг .. Баяр , Баярцогт хоёрын ярихийг сонсхоор "Тийм байжээ " гэж бодогддог ..Харин Зика, Даваасүрэнгүүдийг сонсхоор "сүнсгүй гүжирдэж байна дөө" л гэж бодогддог…
Нэргүй 2025-12-12 103.212.119.128
SEKSEER BIEE UNELELN MASSAJLI BOOW XXI BOOB DOLOOOJ ALNI SEKSEER NUSDI SEKSEER TAICHNA80955877TSAG SEKSEER ERCHUUDN ANUSN NUXN DOLOOJ80955877
Нэргүй 2025-12-12 103.168.34.63
БАЯРЫГ ҮР УДМААР НЬ ШУУД УМТГА…
Зочин 2025-12-12 66.181.180.227
Гэмт хүн гэлбэлзэнэ гэдэг чинь л баяр болж бна даа. Ёстой н**ш юм аа
Ха ха ха 2025-12-12 202.126.88.208
Идэж, уугаад хэдэн үеэрээ төрийн мөнгө хулгайлж баяжсан нөхдүүд юу бодож амьдардаг бол. Их сонин байна.
Үнэн 2025-12-12 202.9.47.52
Магадгүй л юм. Яг энэ кейс төмөр замын цариг дээр гарч ирсэн. 2010 онд Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлого УИХ-ын тогтоолоор Монголд барих төмөр зам зөвхөн өргөн царигаар тавихаар батлагдсаныг 5 толгой төмөр зам дагахаас өөр аргагүй болсон.
Нэргүй 2025-12-12 103.168.34.41
Өгөр хар толгой нь цайчихаж
зочин 2025-12-12 59.153.114.176
Энэн нөхөр ЕС байхдаа гадаадын нэг нөхөрт зодуулсан гээд шуугиад байсан юунаас болсон юм бол
Монгол хүний мөн чанар 2025-12-12 202.126.90.247
энэ ОТ-н гэрээ хийсэн бүх хүмүүс ямар ч БУРУУГҮЙ, зүгэр л Монгол хүний мөн чанар болох АТААРХУУУ зангаасаа болж биёсээ яллан БУРУУТАНГ эрж бна, Монголчууд нийтээр мэдлэг боловсролдоо анхаармаар бна
Монгол хүний мөн чанар 2025-12-12 202.126.89.91
нэг Эрхэм нь ОТ-г Эргэлтэнд оруулсан гавъяатан, бусад нь атаахарж, мөчөөрхөж, үзэн ядаж Буруутацгаана….Монгол Хүний мөс чанар нь АТААРХУУ ЗАН.
Иргэн 2025-12-12 202.126.89.126
Баяр,Элбэгдорж 2 л гол эзэд нь тодорхой бна шүү дээ. Үйлийн үр гэж бдаг бол…. Баяр Баярцогт 2 ыг энэ танхимаасаа шууд баривчлуулах хэрэгтэй
Нэргүй 2025-12-12 103.229.123.100
Зальтай үнэг_ Хөгшин чөтгөр. Гадныхны гар хөл болсон нов.ш..
Нэргүй 2025-12-12 66.181.189.201
Энэ хүн үр удмаараа нүглээ үүрнэ дээ
Нэргүй 2025-12-12 202.9.40.236
Өдөрт 10 тэрбум төгрөгийн зээлийн хүү Монгол улс төлдөг систем рүү оруулчихаад, одоо буруугаа УИХ руу чихээд сууж байх гэж дээ.
Нэргүй 2025-12-12 59.153.114.43
togtool uuruu hycheer garguulaa bizdee
иргэн 2025-12-12 202.70.34.70
Угаасаа л 34 хүртэлх гэж хуулиндаа өөрсдөө хийгээд л, тэгээд хуулиа л барьсан гээд. Хууль тэнгэрээс буугаад ирээгүй нь ойлгомжтой. Эдний залиа гэж…… Ичихгүй энэ хоёр Баяр гэж новшнууд. Авдгаа авчихсан одоо өмөөрч хамгаалахгүй бол болохгүй гэсэн байдал илт харагдаж байна.