Оюутолгойн сонсголтой холбоотойгоор УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржоос тодрууллаа.
Тэрбээр “Анхны хөрөнгө оруулалтын гэрээ бол Лондоны арбитрын шүүх дээр Монголын тал ялагдахаар хийсэн гэрээ. Лондоны арбитрын шүүхийн философи нь Английн нөлөө бүхий компаниудын эрх ашгийг хамгаалдаг учраас тэд хэзээ ч өөрийнхөө компанид сөргөөр нөлөөлөх шийдвэр гаргахгүй.
Одоо Түр хорооны сонсгол дээр тухайн үеийн төр, засгийн бодлогоос эхлээд ярих, ярихааргүй олон асуудлыг хөндөж байна. Өнөөдрийн сонсголын үг нэг бүрийг бичиж авч байгаа. Тухайн үед эрх барьж, албан тушаал хашиж байсан хүмүүсийн хэлж буй үг, мэдүүлэг бүхэн Лондоны арбитрын шүүх дээр Монголын эсрэг ашиглагдах нотлох баримт болно.
Энэ утгаараа өнөөгийн сонсгол улс төрийн хүчнүүдийн дундын зөрчил, тухайн үеийн албан тушаалтнуудын хоорондын маргаан зэргийг ил гаргаж байгаа нь цаашдын “Оюутолгой”-той холбоотой асуудлуудыг улам хүндрүүлнэ. Эцсийн дүндээ энэ бүх үйл явц Рио Тинтогийн захиалгаар хийгдэж байна гэж бид хардаж байгаа.
Тухайн үеийн төр, засгийн гаргасан шийдвэрүүдийг зарим гэрч мэдэлгүйгээр, зарим нь зориудаар илчилж буй нь Монголын талд сөрөг нотолгоо болох эрсдэлтэй. Мэдээж, иргэдийн мэдэх эрх нээлттэй. Гэвч 49 хувийн асуудлыг хэлэлцэх ёстой атал зарим гэрч Монгол Улсын төрийн нууцад хамаарах мэдээллийг санамсаргүйгээр дэлгэж байна” хэмээв.
Н.Цолмонбаатар
3,607.57






















































Нэргүй 2025-12-12 202.9.40.248
Элбэгдорж, Сайханбилэг, Баярцогт, С.Баяр нарын хулгайн үйлдлийг хайцаалах гэж Пүрэвдорж оролдож байна. АН-ынханд намын эрх ашиг гэж байхаас улс орны эрх ашиг гэж байдаггүй.Бүгд луйварчид гэж би боддог.
З 2025-12-12 202.126.90.112
Том том мөнгө ярьсан хулгайч гуйлгачид
зочин 2025-12-12 103.229.120.136
төрийн нууцыг санамсаргүй дэлгэнэ гэж байхгүй л бол уу, санаатай ч санаагүй ч бай дэлгэсэн л бол гүйцээ биз дээ
зочин 2025-12-12 66.181.160.83
2009 онд улсын төсөв 1,8 их наяд . 1$=1500₮ байв …Ядруухан байжээ …
2025 онд улсын төсөв 33 их наяд. 1$= 3500₮ байна .. Том том мега төсөл ярьдаг болжээ..
Зочин 2025-12-12 202.126.90.112
Элбэгдорж бол Монголын баялагыг гадныхантай хамтарч луйвардаж сурчихсан хулгай хүн. Бороогын алтны уурхайг мөн л Сү.Батболдтой нийлж байгаад Английн CenteroGold -д шахчихсан хүн ш дээ. Тэгээд өөрөа захиралыг сулалаад явуулчихсан хүн шүү дээ.Млнголчууд мартаагүй . Түүх гэрчилнэ.
Зочин 2025-12-12 202.126.90.112
Энэ нэг өөрийгөө их мэддэг гээд бодчихсон нөхөр илт улс төрчих юмаа. Яаж ч бодсон энэ АН-ынханы гадаадынхантай нийлж ялангуяа СайханБилэг, БаярЦогт, Элбэгдорж нарын гадны гар хөл бологсод урвагчдын ажил. Пүрэвдорж ч өөрөө Элбэгээгийн хүн ш дээ.Нуухаа авах гээд нүдээ сохловоо гэж.
Нэргүй 2025-12-12 103.229.123.231
ГАДНЫ ЗАХИАЛГААР СОНСГОЛ ХИЙЖ БАЙНА ГЭЖ ЯАЖ ХЭЛЖ ЧАДАЖ БЫЙНА АА. ПҮРЭВДОРЖ МИНЬ ТЭНЭГЛЭНЭ ГЭХЭД БАС ХЭМЖЭЭ БАЙХ ЁСТОЙ ШҮҮ. ЗАРИМДАА МАНАЙ ХҮН БҮЛТРЭНЭ ШҮҮ. БИ СОНСГОЛЫГ БҮРЭН ҮЗЭЖ БАЙНА.ӨМНӨ НЬ ОЛОН ЖИЛ ЯХРЬЖ БАЙСАН ЗҮЙЛҮҮДИЙГ Л ЯРЬЖ БАйНА ШҮҮ ДЭЭ.НЭГ ИХ ГЭРЭЭНД НӨЛӨӨЛӨӨД БАЙХ ЗҮЙЛ БАЙХГҮЙ. УИХ-ЫН ХЭД ХЭДЭН АЖЛЫН ХЭСГИЙНХНИЙ ЯРЬЖ БАЙСАН ЗҮЙЛҮүДИЙГ Л ЯРЬЖ БАЙНА.
Үнэн ортой 2025-12-12 202.9.47.52
Үнэн л дээ. Арбитрийн шүүхээр орвол Англичууд өөрийн компанийн л талд ажиллана, хэрэв Оросод арбитрийн маргаан шийддэг бол Оросууд бас л өөрийн компанийн талд улайран шийднэ. Харин гэрээг анхнаасаа ийм муу байдалтай хийсэн талаар хэтэрхий их өөрийнхөө гэдсэндээ хөлөө жийлцвэл тэрэн дээр нь ажиллах биз. Харин Риогийн талд ЗГ үйлчлээгүй л байх.
ХУУЛЬЧ 2025-12-12 202.9.46.76
АНГЛИЧУУДЫН ЭРХ ЗҮЙН ОЙЛГОЛТ ,,,, МОНГОЛЧУУДААС ӨӨР ШҮҮ ДЭЭ. ,,,ЯГ ӨДӨР ШӨНӨ ,,ШИГ ҮЛ ОЙЛГОЦОЛ БАЙГАА ХЭРЭГ.. ,,,,
Зочин 2025-12-12 66.181.176.35
Мэдлэг боловсролыг цэвэрлэгчийн ажлаас доогуур үнэлдэг МАН ыхан үндэстэн дамнасан кампанитай эн тэгш харилцаж чадахгүй ээ Уурандаа парламентын гишүүд нь хүртэл оркуудын хэл яриагаар ярьж гарц шийдлийн хувьд ямар ч үр дүнгүй нийгэмд гадаадын хөрөнгө оруулагчдыг ялангуяа гурав дахь хөршийнхийг үзэн ядах өөрсдөөс хь арай өөрөөр сэтгэж байгаа ахмад дунд үеийн зарим хүмүүсийн ажил хөдөлмөрийг бүрэн үгүйсгэж нийгэмд харлуулж үе хоорондын зөрчлийг хурцатгасан залуу хувьсгалчид
Хэт зүүнээ үзэлдээ хэт
Зочин 2025-12-12 66.181.176.35
МАН ы хэт зүүх6ий бодлогын тод илрэл бол Их дээд сурруулийн багш дунд сурргуулийн багшаас доогуур цалин авч хэн хэн хь гудамжны цэвэрлэгчээс дооруур цалин авч байна Ард иррэд дүүний бодлогоос болж чдуурсаныг ард түмнээсээ нуухын тулд баялгийн сан байгуулж мөнгө тараах юм ярьж бэлэнчилэх сэтгэлгээг бүр гаарууллаа Өөрсдийн хулгай луйврыг нуухын тулд ядуу байгаа шалтгаан ОТ гэж зүүнтэн залуучуудаараа турхирууллаа Мэдлэг боловсролыг цэвэрлэгёийн ажлаас доогуур үнэлдэг улс үндэстэн дамнаасан том
Зоочин 2025-12-12 66.181.176.35
Харбины Гэрээ ОТ н гэрээнээс илүү юм байхгүй Монголын хүртэх ашгийн хувьд дор ч байж магад Гэтэл зүүний үзэлтэй МАН ыхан ОТ руу зохион баыгуулалттай дайралт хийж ард иргэдэд ОТ ээс болсон гэсэн хар пиарыг Оюунэрдэний жарсаалтын гишүүнээр хийлгэж харин Харбины гэрээг яриулах сонирхолгүй эдийн засаг геополитик бодох хэрэгтэй гэнээ Монголчуудын ядуурсан гол шалтгаан бол ард иирэдээ бэлэнёилэх сэтгэлгээнд сургаж хэн илүү ажиллана тэр илүү орлого олно гэсэн чөлөөт зах зээлийн зарчмыг гажуудуулсантай
Нэргүй 2025-12-12 103.168.34.98
Хамаг бузар булай, идэж ууснаа гадныхан дэлгэж балайгийн авч байна даа Эцэст нь гадныханы хоол болоод л өнгөрнөө
Нэргүй 2025-12-12 103.229.123.231
Уул нь ман-ын нэр хүнд тааруубайгаа өнөө үед сонгогчид АН руу харж байгаа үед намын дарга нарынх нь нэг энэ Пүрэвдорж ингэж элийрэх гэж. АН сонгуульд ялвал иймэрхүү нөхдүүд биднийг удирдах нь байына шүү дээ
Нэргүй 2025-12-12 103.229.123.231
ГАДНЫ ЗАХИАЛГААР СОНСГОЛ ХИЙЖ БАЫЙНА ГЭЖ ЯАЖ ХЭЛЖ ЧАДАЖ БЫЙНА АА. ПҮРЭВДОРЖ МИНЬ ТЭНЭГЛЭНЭ ГЭХЭД БАС ХЭМЖЭЭ БАЙХ ЁС ТОЙ ШҮҮЗАРИМДАА МАНАЙ ХНҮН БҮЛТРЭНЭ ШҮҮ. БИ СОНСГОЛЫГ БҮРЭН ҮЗЭЖ БАЙНА.ӨМНӨ НЬ ОЛОН ЖИЛ ЯХРЬЖ БАЙСАН ЗҮЙЛҮҮДИЙГ Л ЯРЬЖ БАЫНА ШҮҮ ДЭЭ.НЭГ ИХ ГЭРЭЭНД НӨЛӨӨЛӨӨД БАЙХ ЗҮЙЛ БАЙХГҮЙ. УИХ-ЫН ХЭД ХЭДЭН АЖЛЫН ХЭСГИЙНХНИЙ ЯРЬЖ БАЙСАН ЗҮЙЛҮДИЙГ Л ЯРЬЖ БАЙНА.
Нэргүй 2025-12-12 66.181.165.234
манай энэ их тэнэгээ
Зочин 2025-12-12 66.181.176.35
Пүрэвдорж олон улсын харилцааны мэргэжилтэй учраас голыг хь олоод хэлчихлээ
Зочин 2025-12-12 66.181.186.101
Mcs ийн УХАА худгийг ерөөсөө ярихгүй хяналт шалгалтын хороог мартагдуулж байна даа. Mcs ЭЭС ХАНДИВ
нэрээр авилгал авсан Пүрэвдорж оо хоншоорчин хүрвэл энэ асуудлыг яаралтай оруулчих. чи ч цаагуураа шунал чинь хатгаад чадахгүй л дээ
Нэргүй 2025-12-12 202.131.227.134
Харбины гэрээ, нүүрсний хулгайг мартуулах шоу. Их наядаар нь ш** сан нүүрсний хулгайчдыг непалдана, дүүжлэнэ гээд байсан загасны ойтой монголчууд одоо таг мартсан. Яг л 60 тэрбумын хэрэг, ЖДҮ-гийн хулгай, ногоон автобусны хулгай, хятад боржур хавтанг таг мартсан шиг.
Нэргүй 2025-12-12 103.57.93.144
З анд аа чи одоо болиод өг өө
Мөнх 2025-12-12 202.126.91.116
Пүрэвдоржоо монголд нууц юм гэж байхгүй цаадуул чинь биднээс илүү их мэдэж бгаа. Манайхөн л нууц гэсэн тамга дарж ард түмнээсээ л нууж бгаа ш дээ.
Нэргүй 2025-12-12 202.70.43.34
Жирийн Ард Иргэд бид ийм нарийн төвөгтэй асуудлууд ойлгох хэмжээний мэдлэг боловсрол ч алга даа. Ямар ч байсан мэдлэг боловсрол нимгэнтэй хүмүүст ойлгогдохоор зөв зохистой эмх цэгцтэй яриасай
Нэргүй 2025-12-12 103.212.119.51
Энэ нөхөр чинь харин өөрөө хаанахын захиалгаар дуугараад байгаа хүн бэ???
иргэн 2025-12-12 66.181.171.252
Энэ их эрээ, сөрөг хүчнийхээ Булгантуяа, Баярсайхан хоёрыг лав бас нэг бавчих гэж оролдсон байгаа юм. кккккк
Монгол 2025-12-12 45.117.32.115
Солонго даргын хэлсэн бүхэн манай талд ашигтай байдлаар арбитр дээр үнэлэгдэх баримт юм.