niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-24 21:34 UTC Эх: https://news.mn/r/2838915/ d71407d43bea9bfd… ← niitlelch.mn руу буцах

Түгээлтийн доголдол үүссэнээс шатахууны хомсдол арилахгүй байна

Түгээлтийн доголдол үүссэнээс шатахууны хомсдол арилахгүй байна

Түгээлтийн доголдол үүссэнээс шатахууны хомсдол арилахгүй байна

Жил бүрийн энэ үед нийслэл болон орон нутгийн хэмжээнд шатахууны хомсдол үүсдэг байдал хэвээр байна. Өнгөрсөн саруудад шатахуун түгээх зарим станц дээр урт дараалал үүсч, иргэд автомашиндаа шатахуун авч чадахгүй эргэх тохиолдол гарч байсан бол энэ сард ч мөн ижил нөхцөл байдал үргэлжилж байна. Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням "шатахууны нөөц хангалттай, хөрш орнуудтай байгуулсан гэрээний хүрээнд ОХУ-аас тогтвортой нийлүүлэлт хийж, БНХАУ-аас ч газрын тосны бүтээгдэхүүн импортоор орж ирж байгаа" гэж мэдэгдсэн. Тус яамны хоног тутмын мэдээгээр өнөөдөр /2025.12.12/ Монгол Улс 10 хоногийн шатахууны нөөцтэй байна.

Тодруулбал, төмөр замын агуулах дээр нийт 364 цистерн вагон газрын тосны бүтээгдэхүүн байгаагаас:

  • Дизелийн түлш – 263 вагон
  • АИ-92 автобензин – 40 вагон
  • Бутан – 6 вагон
  • Онгоцны түлш – 11 вагон
  • Пропан – 40 вагон
  • Газолин – 4 вагон тус тус байна.

ҮСХ-ноос танилцуулснаар шатахууны жижиглэнгийн үнэ бага зэрэг өссөн үзүүлэлттэй байна. Нийслэлд АИ-92 бензин 2590 төгрөг, орон нутагт 2829 төгрөг, А-80 бензин 2645 төгрөг, дизелийн түлш 3455 төгрөг болсон нь өмнөх сараас 0.4 хувиар өссөн дүнтэй байна. Шатахууны нийлүүлэлт доголдсонтой холбогдуулан Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням энэ сарын 9-нд шатахуун импортлогч компаниудтай уулзаж, дөрвөн хоногийн дотор түгээлтийг хэвийн болгох үүрэг өгсөн. Ялангуяа орон нутгийн хэрэглээг гуравдагч этгээдээр дамжуулахгүйгээр шууд хангах чиглэл өгсөн юм.

Тэгвэл УИХ-ын чуулганы үеэр Аж үйлдвэр, эрдэс баялгийн  сайд Г.Дамдинням “Өчигдрөөс эхлэн бүх сумдад шатахуун нийлүүлсэн. Нөөц хангалттай байгаа ч дизелийн түлшний хувьд аж ахуйн нэгжүүд бөөний худалдааг илүүд үзэж, жижиглэнгийн түгээлт хангалтгүй болсон нь доголдол үүсгэсэн” хэмээн тайлбарлав. Мөн ОХУ гэрээний дагуу шатахуунаа амласан хэмжээгээр нийлүүлж буйг онцоллоо.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХахаХаха
6
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

Avatar

иргэн 2025-12-12 203.169.50.8

ажлаа өгөө нефтийнхээ та нар төрийн ажлыг энэ мэтчилэн хийдэг болохоор худлаа яриад суудаг ажлаа хийдэггүй чинь харагдаад удаж байна ажлаа хурдан дараагийн чадварлаг хүмүүст өг дөө

Avatar

Нэргүй 2025-12-12 202.131.225.197

Огцор муу хулгай

Avatar

Irgen 2025-12-12 103.140.10.219

ene dampuuymaagaa zailuulaachee mongol ul

Avatar

Нэргүй 2025-12-12 59.153.113.206

Сонгогчдыг худалдаж авах гэж 92ын үнийг багасгаж бусад дээр нь нэмснээ одоо болиулаа. инфляцид их нөлөөлсөн орк МАНгаруудаа.

Avatar

Нэргүй 2025-12-12 202.131.232.102

Yagaad darga nariig ug amidral 2 ingeed zuruud baihad l yarisaar baidag um be? gaduur yavaad uzel dee taaraldsan 3 klonkiin 2 n benzingui l geed hooson l baij baina sh dee

Avatar

Нэргүй 2025-12-12 202.9.40.248

АН-ынхан оросоос ирсэн бензиныг хэрэглэхгүй байгаа байлгүй дээ. Тэд АНУ-аас ирсэн бензиныг хэрэглэдэг болов уу даа гэж бодож байна

Avatar

Нэргүй 2025-12-12 103.168.34.20

Юу солиороод байгаа л***р вэ. Наад нэг намчирхдаг байдлаа болиоч өгөр коммунистаа. нэгмөсөн чи тэгвэл Амeрик Өмнөд Солонгосын гар утас барихаа болиод Амeрик интeрнeтийг ч битгий хэрэглэ. Бас Япон приусаа хаячих лалараа

Avatar

Хэлээд юүхэв 2025-12-12 202.9.47.52

Харин тийм, Орос Орос гээд л үхэн хатан Монголчуудтайгаа хэрэлдээд байх юм, тийм л үнэнч хайртай дуртай юм бол Орос руугаа явахгүй энд хоол хороогоод хэрүүл өдөөд…

Avatar

Нэргүй 2025-12-12 103.229.121.88

80955877

Avatar

Нэргүй 2025-12-12 103.229.121.88

ANUSDI BOOOW XXI DOLOOOJ809555876

Avatar

Нэргүй 2025-12-12 59.153.115.124

Оросуудыг муулаад байдаг монголчууд аа, та нар Оросуудаас үүрд хараат гэдгээ санагтун!

Avatar

Нэргүй 2025-12-12 59.153.115.124

Оросуудыг муулаад байдаг монголчууд аа, та нар Оросуудаас хараат гэдгээ үүрд санагтун!

Avatar

Нэргүй 2025-12-12 202.131.225.197

за саначлаа тэгээд?

Avatar

эке 2025-12-12 103.229.123.233

мэдэж бн.үүрд мөнхийн хараат … тэнэг хүн ч ойлгоно…нэг бодлын харамсалтай ч юм шиг…5-6 улстай хил хаяалдаг байсан бол арай ч ийм байхгүй байх сан

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж