"Их сургуулийн багш нар зарим дунд сургуулийн багш нараас бага цалин авч байна"
Үргэлжлүүлээд, Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн Д.Бум-Очир:
-Энэ хуулийг дэмжиж өгөөрэй гэж гишүүдээсээ хүсч байна. Яагаад вэ гэхээр, бид судалгааны Их сургууль гэж олон жил ярьсан. Олон улсын жишгээр судалгааны Их сургуульд тавигддаг нэг шаардлага нь орлогын 30 орчим хувь нь судалгаанаас орж исрэн байх ёстой байдаг. Монголд 30 орчим хувьдаа хүрдэг Их сургууль гэж байхгүй, оюутны төлбөрөөрөө санхүүждэг. Гэтэл ядаж 30 хувь нь ШУ-ны судалгаанаас орж ирж байж судалгааны их сургууль гэж олон улсад зөвшөөрөгдөх гээд байна. Дээрээс нь их сургуулиудын багш нарын цалин муу байгаа. Бид ЕБС-ын багшийн цалинг их ярьсан. Миний хувьд харьцуулалт хийж үзлээ. Тухайлбал, АНУ сард дунджаар 8600-14400 ам.доллар, Их Британи улсынх 5200-8000 ам.доллар, Герман улс 6500-8800 ам.доллар, Франц 3400-6800 ам.доллар, Өмнөд Солонгос 2500-9500 ам.доллар, БНХАУ-д 3400-5100 ам.доллар, ОХУ-д 1900 орчим ам.долларын цалин багш нар нь авч байгаа бол монголд 500-600 ам.долларын л цалин авч байгаа. Бүр нарийн яривал зарим нь дунд сургуулийн багш нараас ч бага цалин авч байна. Өөрөөр хэлбэл, эрдэмтэн багш нар маань цалин голохгүй зүтгэж байна. Төрөөс бодитой арга хэмжээ авдаггүй. Яг одоо МУИС дээр цалингаа нэмүүлэх гээд ажид хаях уу гээд багш нар байж байна. Цаашид Их сургуулийн багш нарын цалингийн асуудлыг шийдэхийн тулд судалгааны ажилд оролцох боломжийг нээх юм. Дээд боловсролын салбарт дорвитой шийдэл хэрэгтэй байна.
Зам тээврийн сайд, манай нүүрсийг авъя гэж гуйгаагүй гээд маш хариуцлагагүй юм ярилаа
УИХ-ын гишүүн Дав.Цогтбаатар:
– Ер нь бол манай улс ард иргэдээсээ нууж болох бүх юмаа нууж байна. Тухайлбал, Оюу Толгойн гэрээ байна. Улмаар маргаан үүсч байгаа юм. Ил байсан бол хэн ч маргаан үүсгэхгүй засаж сайжруулаад явж болно. Үүнтэй адил хил холболтын асуудлыг нуугаад байгаа учраас ил болгох асуудлыг ярьж байна. Зам тээврийн сайд, манай нүүрсийг авъя гэж гуйгаагүй гээд маш хариуцлагагүй юм ярилаа. Манай нүүрсийг авъя гэж гуйгаад байгаа гэж ойлгож байгаа. Гэрээ хийхдээ бүх боомтоо холбоё гэж ярьсан. Шивээ хүрэн, Сэхэ, Гашуунсухайт-Ганц мод, Ханги, Мандал, Бичигт, Зүүн хатавч гээд. Ганц хилийн боомтын асуудлыг яриад байна. Бусад хилийн боомтын асуудлаа хэзээ ярих юм, хэзээ холбох юм бэ? Дээрээс Баянхонгор аймагт үйл ажиллагаа явуулдаг нэг компани бий. Б.Дэлгэрсайхан сайд мэдэж байх ёстой. Зам тээврийн яамнаас 2025 оны арваннэгдүгээр сарын 24-нд дугаар тоот албан бичиг нь очсон. Тухайн компани нутгийн иргэдтэй анх тохиролцохдоо, нүүрс зөөх хатуу хучилттай замаар нүүрс зөөнө гэсэн. Гэтэл танай газрын дарга Мөнхнасан, орон нутгийн замыг эвдэх гэж байна. Тэнд дархан цаазтай газрууд бий. Үүнийг АТГ шалгуулах хэрэгтэй.
Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан:
-Харбины гэрээг нуусан зүйл байхгүй гэдгийг албан ёсоор хэлье. Харбины гэрээ УИХ-аар хоёр удаа орж ирсэн УИХ-ын гишүүд бүгд мэдэж байгаа. Тухайн үед хамтарсан Засгийн газар байсан. Дээр нь уг гэрээг дагаж хэлэлцээр байгуулагдсан. Энэ хэлэлцээр дээр Ганцмод-Гашуун сухайт боомтын хил холболтын ажил эхэлмэгц бусад боомтын асуудлыг ярьж шийднэ гэсэн заалт албан ёсоор орсон. Энэ хэлэлцээр өөрөө УИХ-аар баталсан гэрээний салшгүй нэг хэсэг. Тэгэхээр Шивээ хүрэн, Сэхэ, Гашуунсухайт-Ганц мод, Ханги, Мандал, Бичигт, Зүүн хатавч боомтууд холбогдоод явна. Төмөр замаар холбогдож байж бидний хүсээд байгаа 165 тонн нүүрс гаргах боломжтой. Өнөөдрийн байдлаар ганцхан Ганцмод боомтоор 41 сая тонн нүүрс гарч байна. Он дуусахад 45 сая тонн нүүрс гарах болов уу гэж тооцоолж байна. Мөн Сэхэ, Шивээхүрэн боомтоор 20-30 сая тонн нүүрс гарч байна. Үүнээс гадн Ханги боомтоор 10 гаруй тонн нүүрс гарч байна. Бид боомтоор гарч байгаа нүүрснийхээ хэмжээг нэмэгдүүлэхийн төлөө урд хөрштэйгөө байнгын ярьж байгаа.
-Таны ярьж буй компани энэ оны есдүгээр сард манай яамнаас зам тавина гээд зөвшөөрөл авсан нь үнэн. Тус замын ажлаа маш богино хугацаанд доод бүтцийн ажлаа хийсэн. Хүйтэн болсон учраас дээд бүтцийн хучилтын ажлыг хийж амжихгүй байна гэсэн. Ингээд хийсэн замаараа тээвэрлэлт хиймээр байна гээд хүсэлт өгсөн. Улмаар манай яамнаас ажлын хэсэг гарч шалгаад зөвшөөрөл өгсөн нь үнэн. Гэхдээ ямар ч зам тавиагүй газраар тээвэр хийж байгаа гэж бодохгүй байна. Хэрэв тийм асуудал байгаа бол ойрын хугацаанд ажлын хэсэг явуулаад зөрчил илэрвэл тээврийг зогсооно.
Уул уурхайн асуудлын талаар иргэдийн мэдэх эрхийг хангах тал дээр холбогдох яамдууд үүн дээр анхаарах хэрэгтэй.
УИХ-ын гишүүн Ж.Баярмаа:
-Б.Дэлгэрсайхан гишүүн Харбины гэрээ УИХ-ын чуулганаар орсон гэж хэллээ. Орсон нь үнэн. Гэхдээ үүр шөнийн заагаар гэдэг шиг УИХ-ын ийм жишиг тогтчихоод байгаа. Өөрөөр хэлбэл, ямар нэг баярын өмнө асуудал оруулж ирдэг. Хэлэлцээрт баримтлах зарчим гэдэг асуудлыг арванхоёрдугаар сарын 27-нд хэлэлцсэн. 25-нд нь нэн яаралтай горимоор хэлэлцүүлэхээр Засгийн газраас оруулж ирсэн байдаг. Уг хэлэлцээр нь яаж орж ирсэн бэ гэвэл, нэгдүгээр сарын 25-нд намрын чуулган завсарласан. Гэтэл чуулган хаачхаад байхад түүний ар дээр буюу нэгдүгээр сарын 27-нд Эдийн засгийн байнгын хороо, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороог хуралдуулж хэлэлцээрийн төслийг оруулж ирсэн байдаг. Ингээд харахаар баталсан журам нь их сонин. Тиймээс УИХ-аар бүрэн дүүрэн хэлэлцсэн гээд байгаад би эргэлзэж байна. Дараа нь гуравдугаар сард чуулган дөнгөж эхлэхэд баталсан. Дээрээс нь ямар үнээр тогтсон бэ гээд асуухаар УИХ-ын гишүүд мэдэхгүй гэсэн. Гишүүдэд энэ тухай ойлголт байхгүй, одоо ч мэдэхгүй.
УИХ-ын дарга Н.Учрал:
-Хяналт шалгалтын тухай хуулийн дагуу УИХ-ын гишүүд ил тод байдлыг хангах үүднээс түр хороо байгуулах эрхтэй. Үүнийг бид ойлгож байна. Уул уурхайн салбарын ил тод байдлыг сайжруулах ажлууд хийгдэхгүй байгаагаас болоод энэ салбарт хийгдсэн хөрөнгө оруулалт дээр нийгмийн болоо гишүүдийн зүгээс шүүмжлэлтэй олон асуудал гарч байна. Монгол Улс нээлттэй засгийн түншлэлд нэгдсэн орон. Олборлох салбарын ил тод байдлыг нэмэгдүүлснээр авлигын төсөөллийн индекс буурдаг гэх гаднын улсын туршлага бий. Тиймээс ил тод байдлыг сайжруулах тал дээр Засгийн газар анхаарч ажлуудыг хийх хэрэгтэй. Тэгэхгүй бол хөрөнгө оруулагч нар таагүй мэдээлэл өгөөд байх шиг байна. Нөгөө талаас иргэдийн мэдэх эрхийг хангаж холбогдох яамдууд үүн дээр анхаарах хэрэгтэй.
"Нүүрсний асуудал ил тод биш учраас Хянан шалгах хороо байгуулъя"
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2025.12.12/ чуулганы үдийн өмнөх хуралдаан 13:00 цагт завсарлаж 14:00 цагаас эхэлж УИХ-ын гишүүн Ж.Баярмаагийн аравдугаар сарын 10-ын өдөр өргөн мэдүүлсэн “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн Ж.Баярмаа:
-Хянан шалгах түр хороо байгуулж нүүрсний үнэ рүү түлхүү чиглэнэ. Анх шүгэл үлээхдээ нүүрсний үнийг бага тогтоосон байна гэдэг зүйлийг хэлсэн. Явцын дунд олон удаагийн гэрээ хэлэлцээний явцад Биржийн үнээр худалдан борлуулах саналыг айлын тал хүлээн зөвшөөрлөө гэсэн илтгэх хуудас гэх юмуу тухайн үеийн ЭТТ-н БЭТ Ганбатаас ЗГХЭГ руу явсан байдаг. Тухайн үеийн Биржийн үнэ хэд байсан нь энд хамаагүй. Тухайн үеийн Биржийн үнэд тохируулж таван хувийн хөнгөлөлттэй худалдаж борлуулах боломж байсан байтал яагаад тогтмол буюу 50-60 ам.доллароор тогтоосон бэ гэдэг асуудлыг хянаж шалгах гээд байгаа юм. Хянан шалгалтын үр дүн хил холболттой ямар ч хамаагүй. Төмөр замын гэрээ тусдаа гэж ойлгож байгаа. Сүүлийн үед Уул уурхайтай холбоотой хянан шалгах ажлыг их хийж байна гэсэн яриа гарсан. Нүүрсний асуудлыг шалгахаас өөр арга алга. Дуртайдаа хянан шалгах хороо байгуулаад байгаа юм биш. Өмнө хийгдэж байсан оффтэйк гэрээнүүд дандаа асуудал дагуулсан. Нүүрсний асуудал дандаа хулгай дагуулсан. Зарим нь энэ асуудлаар ял авсан шүү дээ. Үнэнтэй нүүр тулах хэрэгтэй. Нүүрсний асуудал ил тод байх ёстой. Нүүрсний асуудал ил тод биш учраас Хянан шалгах хороо байгуулъя гэж байгаа юм.
УИХ-ын дарга Н.Учрал:
-Уг асуудал дээр УИХ-ын гишүүд маш судалгаатай ярих ёстой. 2014 онд Монгол Улс БНХАУ-ын хооронд иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа хөгжүүлэх хамтарсан тунхаглал батлагдаж байсан. Энэ тунхаглалд хилийн боомтын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх, Эрдэс баялаг, аж үйлдвэр дэд бүтцийн салбарын хамтын ажиллагаа гээд 2008 оноос хойш хил холболтын ажлыг эрчимжүүлэх чиглэлээр үе, үеийн Засгийн газар ажиллаж ирсэн. Ингээд гурвыг цогцоор нь хэрэгжүүлэх чиглэлээр БНХАУ-ын засгийн газар, үндэсний хөгжил шинэтгэлийн хороо, МУ-ын Засгийн газар хооронд хамтын ажиллагааг өнгөрсөн хугацаанд өрнүүлж Их хурлын тогтоолоор баталсан үндэсний аюулгүй байдлын зөвлөмжтэй хуулийн хүрээнд үйл явц нь ил тод явагдсан. Хоёр улсын хамтын ажиллагааны асуудал учраас мэдээлэл дутуу ярих нь зохимжгүй.
Зам тээврийн сайд, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан:
-Харбины гэрээтэй холбоотой түр хороо байгуулна гэж байгаа юм байна. Уг асуудлаар тү хороо байгуулж шалгах нь УИХ болоод гишүүдийн бүрэн эрхийн асуудал. УИХ-ын даргын хэлдэг зөв. Уг асуудал маань хоёр орны харилцааны асуудал болоод цаашлаад нүүрсний борлуулалтыг яаж нэмэгдүүлэх юм бэ гэдэг асуудалтай шууд холбогдоно. Өнгөрсөн хугацаанд 30 гаруй тогтоол шийдвэр, УИХ-ын таван тогтоол Засгийн газрын 45 тогтоол шийдвэр, аюулгүйн зөвлөлийн хоёр зөвлөмж гаргаж байсан. Төмөр зам байгуулах зөвшөөрөл таван удаа олгогдоод дөрвөн удаа цуцлагдсан байдаг. Цаашдаа түр хороо байгуулж болно. Анх төмөр замын холболтын асуудалд оролцож явсан хүний хувьд Төмөр замын холболтын гэрээг бид өөрсдөө гуйж байгуулсан. Түүнээс Хятадын тал холбоё гэж гуйгаагүй. Бид нүүрсний олборлолт, экспортыг сайжруулах ажлыг хийж байна.
"Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг сайжруулж байгаа юм"
Үргэлжүүлээд, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж гишүүд асуулт асууж хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Д.Энхтуяа:
-Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль 2020 онд батлагдсан. Одоо оруулж ирж буй энэ хуулийн 38 дугаар зүйлийн 6 дахь заалт 2024 оны орон нутгийн сонгуулиас хойш хэрэгжиж эхэлсэн. Тодруулбал, "сумын ИТХ-ын гуравны нэг нь Төрийн захиргааны жинхэнэ албан хаагч байж болно" гэсэн зүйл заалт бий. Тэгэхээр энэ зүйл заалтыг өөрчлөхөөр оруулж ирж байгаа юм байна. Хууль санаачлагч хэлэхдээ, энэ зүйл заалтыг өөрчлөх болсон нь ажиллах хүчний хомсдол гэсэн шалтгааны хэлж байна. Уг шалтгааны улмаас 2020 онд батлагдсан энэ хуулиар сумын ИТХ-ын 1/3 нь Төрийн захиргааны жинхэнэ албан хаагч байна гэдэг заалтыг оруулж өгсөн. Одоо бол сум, аймаг, нийслэл гэж нэмж оруулж байгаа юм байна. Миний хувьд 2020 онд НИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж байхад НИТХ-ын 45 төлөөлөгч байлаа гэхэд бүгдээрээ нийслэлийн Төрийн өмчит ААН-ийн дарга болоод явчихдаг. Гэтэл энэ хуулийн 35 дугаар зүйлд ИТХ-ын шийдвэрийг хэрэгжүүлж Засаг даргынхаа үйл ажиллагаанд хяналт тавина. Өөрөөр хэлбэл, Засаг даргаа томилно,үйл ажиллагаанд хяналт тавина цаашлаад огцруулах зүйл заалт бий. Гэтэл 50 хувь төрийн захиргааны жинхэнэ албан хаагч болчихоор эргээд Засаг даргадаа хариуцлага тооцох боломжгүй болно. Ямар судалгаан дээр тулгуурлаж НИТХ-ын 50 хувь нь захиргааны, төрийн албан хаагч байж болно гэж өөрчилж байгаа вэ? Нутгийн өөрөө удирдах байгууллагын эрхэнд халдсан заалт биш үү?
-УИХ-ын гишүүн У.Отгонбаяр:
-Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг сайжруулж байгаа юм. Нийслэлийн төрийн албаны өгсөн судалгаанаас харахад, НИТХ-ын төлөөлөгчийн 35 төлөөлөгч нь төрийн албан хаагч буюу төрийн үйлчилгээ, улс төрийн алба хашиж байна. Энд нэг ч төрийн захиргааны алба хаагч байхгүй. Тиймээс тодорхой хувийг ньТөрийн захиргааны алба хашдаг энэ чиглэл рүү явуулж байгаа юм. Аймаг, нийслэл, дүүрэгт дэвших хүн ховор байдаг. Яагаад гэвэл Төрийн захиргааны алба хаах боломжийг нь хаачихдаг. Тиймээс ИТХ-ын төлөөлөгч нарын 50 хүртэлх хувийг Төрийн захиргааны алба хаах боломжийг нээж байгаа юм. Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг сайжруулна гэж харж байгаа.
УИХ-ын гишүүн Б.Бейсен:
-Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль дээр нэг анхаарах асуудал бий. Орон нутгийн хурлын нэр хүнд буучихсан. Төрийн албан ажиллах хүмүүсийг өндөр шалгууртай томилдог байсан гэтэл одоо зарим Засаг дарга ямар ч шалгуургүй шууд дээшээ томилдог. Ингээд эргээд шаардлага хангахгүй дахиад томилох асуудал үүсдэг. Тиймээс энэ асуудал дээр анхаарах хэрэгтэй.
Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслийг баталлаа
Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 79,3 хувийн саналаар Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслийг 75 хувийн саналаар эцэслэн баталлаа.
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралд өнгөрсөн сарын 25-ны өдөр Улсын Их Хурлын гишүүн, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням нар Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн.
Энэхүү хуулийн төсөл нь олон улсын худалдааны нөхцөл байдал, гадаад хүчин зүйлээс сэргийлэх, стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжиж, учирч болзошгүй эрсдэлийг бууруулах, даван туулах арга хэмжээг тодорхойлох, холбогдох шийдвэрийг шуурхай гаргах нөхцөлийг бүрдүүлэх зорилготой.
Улсын хэмжээнд шатахууны хангамжийн тогтвортой байдлыг хангах үүднээс тогтмол нөөцтэй байлгах зорилтын хүрээнд импортлогч аж ахуйн нэгжүүдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх, нөөцийг бүрдүүлэх, хадгалах савны хүчин чадал, багтаамжийг нэмэгдүүлэх, бодит шаардлага зүй ёсоор тулгарсан тул уг хуулийн төслийг боловсруулсан хэмээн сайд Г.Дамдинням танилцуулж байв.
Мал маллаж байгаа хүмүүсийн амьдрал улам хүндэрч байна
УИХ-ын гишүүн Ц.Туваан:
-Малын индексжүүлсэн даатгал хэрэгжээд явж байгаа. Өнөөдрийн чуулганы хуралдаан дээр тус хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэж байна. Зургаан хувийн босготой байсныг бууруулж байгаа юм байна. Энэ хууль амьдрал дээр бодитой үр дүн өгдөггүй юм аа. Малчин, байгалийн гамшигт малаа алдчихсан гээд бичиг баримтаа бүрдүүлээд өгөхөөр тухайн сум, багаар нь энэ асуудалд хамруулна гэдэг зүйлийг ярьдаг. Тэгэхээр энэ хуулийн үр дүнг бууруулчхаад байгаа юм. Ажлын хэсгээс асуух асуулт байна.
-Өнгөрсөн хугацаанд он, оноор нь тухайлбал, сүүлийн гурван жилд яг хэдэн малчин индексжүүлсэн даатгалаас хувь авч хохирлоо барагдуулсан бэ?
Хоёрдугаарт, малчдын асуудалд анхаарлаа хандуулах хэрэгтэй байна. Хөдөө мал маллаж байгаа хүмүүсийн амьдрал улам хүндэрч байна. Тухайлбал, малчдын орлого багасч байна, залуу малчдыг бэлдэх хэрэгтэй байна, дээрээс малчдын гэр бүлийн асуудал гээд олон анхаарах асуудал байна. Үүн дээр анхаарахгүй бол хэдхэн жилийн дараа мал, маллах залуу малчингүй боллоо. Тиймээс ганц малын индексжүүлсэн даатгал гэхээсээ илүү малчдын асуудлыг цогцоор нь яримаар байна. Мөн цаг үеийн буюу түлш, шатахууны асуудал хүнд байна. Энэ асуудалд анхаарлаа хандуулаарай.
Үндэсний давхар даатгал компанийн гүйцэтгэх захирал Б.Жавхлант:
-Малын индексжүүлсэн даатгалын хууль 2014 оноос хойш хэрэгжиж эхэлсэн. Энэ хугацаанд өнөөдрийг хүртэл нийт 36 орчим тэрбум төгрөгийн хураамжийг малчдаас авсан. Мөн 29,4 тэрбум төгрөгийг малчдад буцааж олгосон. 2023 онд 14 орчим мянган малчинд 4,2 тэрбум төгрөгийн нөхөн олговор олгосон бол 2024 онд 22 мянган малчинд 16,8 тэрбум төгрөгийн нөхөн олговор олгосон. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн онд Сүхбаатар аймгийн малчин өрхөд хамгийн их нөхөн олговор олгосон. Тодруулбал, 86 сая төгрөгийн нөхөн олговор олгосон.
УИХ-ын гишүүн Ц.Идэрбат:
-Даатгалын хуулиар бүх асуудал шийдэгдэхгүй. Гэхдээ Хөдөө аж ахуйд олон асуудал тулгамдаж байгааг бид бүгдээрээ мэдэж байгаа. Малчидтай уулзахад төрөөс нэг их юм хүсэхгүй. Малын гаралтай түүхий эдийн үнийг нэмээд өгөөч гэж хүсдэг. УИХ-аар Евразийн асуудлыг хэлэлцсэнээр Хөдөө аж ахуйн салбар тэр дундаа малчдын хүсч буй малын гаралтай түүхий эдийн үнэ өсөх боломж нээгдлээ харж байгаа.
УИХ-ын гишүүн Ц.Мөнхбат:
-Малчдад нөхөн олговор олгоход тухайн сумын нийт хоргодсон малын зургаан хувь гэж байсан. Ингэснээр амьдрал дээр малчдад нөхөн олговор төдийлөн очдоггүй байсан. Үүнийг 5+1 эсвэл 5-1 болгож байгаа юм байна. Ямар сумдуудад 4 хэчнээн малтай сум нь 5 болж ямар нь зургаа дээрээ үлдэх вэ?
УИХ-ын гишүүн Ц.Идэрбат:
– Даатгалын хууль одоо байгаагаас эрх зүйн орчин сайжирч байгаа. Ажлын хэсэг дээр зургаан хувийг багасгая гэж ярьсан. Ингээд 4,5 болгохоор болсон. Хуульд дөрвөн үзүүлэлт бий. Үүнд үндэслэж дөрөв болон таван хувиар тооцно. Мал аж ахуй эрсдэлтэй учир үүнд төр оролцохоос өөр аргагүй. Цаашид дан ганц байгалийн гамшиг гэлтгүй халдварт өвчин ган гачиг гээд олон хүчин зүйлийг тооцож сайжруулах хэрэгтэй" гэв.
3,607.57






















































mnbvc 2025-12-12 176.66.87.78
Барзгар баярмаа хувийн өшөө авахын тулд хил холболтыг гацаах н…
ХУД-ийн иргэн Ш.Раднаа:УИХ УЛ СУУРЬТАЙ ХАНДАХ АСУУДАЛ БАЙНА ДАА 2025-12-12 103.229.123.231
Олон улсын гэрээний хуульд заасан хоорондоо холбоотой баримт бичгүүдийг багтаасан олон улсын гэрээ юу. Мөн гэвэл нүүрсний үнийн асуудал бол зөвхөн үнэ биш, төмөр зам холболтын асуудал болж хувирна.Нөгөө талын саналаар гэрээг нууцад авсан уу. Аль болохоор их нүүрс амжиж урагш гаргах нь манай бодлого. Эдийн засгийн том үр дагавартай асуудал байна. Явцуу эрх ашиг хөөцөлдөж эдийн засгаа хорловоо.Шинжээчийн баг ажиллуулж байдлыг мэдээд дараагийн алхмаа хийвэл зүгээр мэт.
ajil hayah heregtei 2025-12-12 103.212.117.141
hog tuudeg hunees dor tsalintai profesor gej mongoo zerleguudiin jalgand l bh uzegdel gaaguunuud n esgul hayaad durveh heregtei end nuguu hazart afgan malchid n shinjleh uhaan geed yawna biz nyamkataiogaa
Нэргүй 2025-12-12 71.202.74.210
МУИС-ийн багш авилгал, хахуулийг хүссэнээрээ маш өндөр авч байгаа. Цалингийн хүснэгт дээрх тоо нь л бага юм байна.
Зочин 2025-12-12 109.161.147.218
х** новшнууд маш өндөр төлбөр авч бгаа шүү түүнийгээ гудар ,чадахгүй бол бусад сургуульд зайгаа тавь ер нь юу заадаг юм та нар архидалт,янхандалд түй цаашаа
Нэргүй 2025-12-12 103.229.121.9
за даа дунд сургуулийг нэмээд юм юмаараа дордсон одоо дээдийг нэмэх юм бол салбар бүтэн дордох биз
Зөв 2025-12-12 202.9.47.52
Ер нь бол зөв асуудал дэвшүүллээ, сургалтын төлбөр ч гэсэн ялгаагүй, University гэж байгаа тул шаардлага, босго ч өндөр, үйл ажиллагааны чанар ч өндөр түвшинд хүрч байж хөгжинө. Ер нь хүн бүгд бакалавр, магистр зэрэг шаардлагагүй, мэргэжлийн түвшинд хүрсэн коллеж төгсөхөд л болоо шдээ.
Нэргүй 2025-12-12 103.57.93.236
Их сургуулиудаа Монголын төр огт ашигладаггүй. Нэг ч төгрөгийн санхүүжилт өгдөггүй. Айлын шоовдор хүүхэд шиг л байдаг.
Нөгөө талаар их сургуулийн багш нарын чанар их муу болсон.
Нэргүй 2025-12-12 173.73.147.252
Чадваргүй олон багшаа цөөлөөд чадвартайнх нь цалинг нэмэх хэрэгтэй. Хичээл заахгүй хэрнээ цалин намүүлэх гэсэн олон багш нар байгаа.
Өглөө хөтөлбөр 2025-12-12 66.181.165.234
Дулам комунистын хүүхэд шантаажчин болжээ
зочин 2025-12-12 202.126.93.18
ОЛОН ЖИЛЯРЬЖ ГУЙЖ ГУВШИЖ БАЙЖ БАЙГУУЛСАН ТӨМӨР ЗАМЫН ХИЛ ХОЛБОЛТЫН ГЭРЭЭГ ЦУЦЛУУЛЖ МАШИНААР НҮҮРСЭЭ ЗӨӨЖ ХӨГӨӨ ЧИРЭВ ЭЭ.БАЯРМАА МЭТИЙН ПОП ЭТГЭЭДҮҮД ОДЖАРГАЛЫНХАА ЗААВРААР ТӨМӨР ЗАМААР НҮҮРСЭЭ ГАРГАХ АЖЛЫГ ГАЦААЖ МАГАДГҮЙ ШҮҮ. МSC ИЙН УХАА ХУДГИЙН НҮҮРС ЗАРАГДААД ТАВАН ТОЛГОЙН НҮҮРС МАШИНААР ЗӨӨГДӨЖ БАЙЖ ТААРАХГҮЙ ШҮҮ. уХАА ХУДГИЙН НҮҮРС ЧИНЬ ТӨРИЙН НИЙТИЙН ТАВАНТОЛГОЙН ӨРСӨЛДӨГЧ ШҮҮ.
Нэргүй 2025-12-12 66.181.186.254
тэнэглэл оройгүй ээ гэж. Баярмаа яагаад төмөр замыг зогсооно гнэ,тэмээ гэхээр ямаа гэгчээр
И 2025-12-12 103.212.117.21
төмөр замын холболтын асуудлыг шалгая гээгүй, 100$ орчим байгаа үнийг 50$ – р гэрээлчихвээ л гээд байгаам бишүү. 5% хямруулна гэснийг 50% хямруулчихаад бна !
Нэргүй 2025-12-12 59.153.115.175
Иргэдийн хурлын 50 хувь нь төрийн албан хаагч болохын боо Засаг дарга нар нь даам гарах юм бна л даа. Одоо ч ИХТөлөөлгчдийг газар өгнө энэ тэр гээд ЗД нар атгаж байгаа ш дээ. Сандаг-Очир, Алдаржавхлан гэх мэт аймаг дүүргийн ЗД нарын үгээр үг хийж болохгүй юм байгаа юм даа
Нэргүй 2025-12-12 202.55.188.120
малчид Монголд нийгмийн шаарын үүрэг гүйцэтгэж бн мах сүүний үнийг нэмээд иргэд худалдан авч чадахгүйг ойлгохгүй бн гадагшаа зарна гэнэ далайд гарцгүй улс орнууд л манай махыг илүү сонирхоно Узбек казак бусад улс орнууд Монголоос хямд махыг дэлхийгээ олоод хэрэглэж байна
Нэргүй 2025-12-12 66.181.171.252
Нэм гэчихээр нэмчихдэг бол сайхан л байна Зах зээлийнхээ зарчмаар л явах байлгүй дээ.