niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-24 21:34 UTC Эх: https://news.mn/r/2838917/ d4d71661536fcdb6… ← niitlelch.mn руу буцах

“Рио Тинто” компанид Монгол Улс жилдээ 4.7 тэрбумын зээлийн хүү төлдөг

Live“Рио Тинто” компанид Монгол Улс жилдээ 4.7 тэрбумын зээлийн хүү төлдөг

Шинэ нь эхэнд ньХуучин нь эхэнд нь
19 : 50
2025-12-12

“Рио Тинто” компанид Монгол Улс жилдээ 4.7 тэрбумын зээлийн хүү төлдөг

"Оюутолгой" төсөлтэй холбогдох сонсгол үргэлжилж байна.


УИХ-ын гишүүн Э.Болормаа:

-Ян үнэндээ бид нар энэ гэрээг  уншихад маш хэцүү байгаа ш дээ. Улсын маань Ерөнхий сайд, Сангийн сайд юу хийчихсэн юм бэ. Б.Энэбиш захирал хувь нийлүүлэгчдийн гэрээг зурсан хүн, С.Баярцогт та гэрээнд гарын үсэг зурсан. Та нарын үгийг сонсоод зарим дээр нь бөөлжис цутгаж байгаа ш дээ. Бид нар улсынхаа эрх ашгийг бодоод урагшаа харсан асуудлыг л яриад байгаа. Бүгд асуудалгүй байсан юм шиг яримааргүй байна. Олон сайн ажил хийсэн төрийн түшээд ч байна, талархаж байна.

Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатар:

-Төрийн албан хаагчид юу ч хийж байгаагүй юм шиг, ажил хариуцсан хүмүүс юу ч хийж байгаагүй юм шиг зарим хүмүүс зохиож ярьж,  хардаж ярьж байна. Би Сангийн сайд болоод “Оюутолгой” компанид хоёр удаа татварын акт тавьсан.

Нийлбэр дүнгээрээ 1.1 их наяд төгрөгийн татварын акт тавьсан.

Нэг нь 2018 оны нэгдүгээр сарын 10, нөгөө нь 2020 оны арванхоёрдугаар сарын 10-н.Үүнээс гадна хэтрээд байгаа гэсэн зардлыг бараг 2.3 их наяд төгрөгөөр бууруулсан. Менежментийн зардлыг 984 тэрбум төгрөгөөр бууруулсан. 2011 онд хүүг буулгасанаас хойш хэмнэлт нь 1.7 их наяд төгрөг.  Өөрөөр хэлбэл, Монголын төр энэн дээр ажиллаж л байсан. Тасралтгүй ажиллаж сайжруулж явах ёстой.

Нийт дүнгээрээ 4 их наяд төгрөгийн зардлын хэмнэлтийг мөн татварын акт хэлбэрээр оруулж ирж байсан Сангийн сайд нь Ч.Хүрэлбаатар шүү.

Хүн доромжилчихоод яваад байж болохгүй. Энд төрийн албан хаагч нарыг гутааж байгаа олон хүмүүс байна, амаа мэдээрэй.

УИХ-ын гишүүн асан Б.Баттөмөр:

-Сүүлийн үед “Оюутолгой” төслийн үйлдвэрлэлийн нөөц 2051 он, геологийн нөөц нь 2100 он гээд ярьж байгаа. Та нар ашиглахгүй, дараагийн үе ашиглана шүү. Та нар “Оюутолгой” төсөлд Монгол Улсын эрх ашгийг хангуулах тогтоолыг л хэрэгжүүлэх ёстой. Өнөөдөр зэсийн баяжмалыг дагаж юу гарч байгааг мэдэхгүй.  Усны асуудал байна. Нэг секундэд 500 литр ус говиос гарч байгаа. Оюутолгойн гэрээг уншсан хүн цөөхөн. Би унших гэж үзсэн маш хүнд. 92 дугаар тогтоол гаргах үед.

Оюутолгойн гэрээг уншсан хүн цөөхөн, мэдсэн хүн нь маш цөөхөн. Мэдсэн хүмүүс нь Оюутолгойн талд ажилласан.

Монгол Улсын эрх ашиг хоёрдугаарт, “Рио Тинто”-гийн эрх нэгдүгээрт гарсан явж байгаа.

“Рио Тинто” гэдэг компанид бид жилдээ 4.7 тэрбум төгрөгийн  зээлийн хүү төлж байна. Уул уурхайн бизнес хийхээс гадна санхүүгийн бизнес хийж байгаа. Ийм байж болохгүй. Бээлийтэй муур хулгана барьдаггүй үг гэж байдаг. Бээлийгээ авч хаяад муур барьдаг болъё.

18 : 13
2025-12-12

Ө.Шижир: 2019 оноос ногдол ашиг авна, би хар толгойгоороо хариуцна гэсэн хаа байна

Оюутолгойтой холбогдох сонсгол үргэлжилж байна.


УИХ-ын гишүүн Ө.Шижир:

-Гол гэрч нар ирэхгүй байж байгаад өнөөдөр С.Баяр гаруй ирлээ. Оюутолгойн ач холбогдлыг хэн ч үгүйсгээгүй, буруутгаагүй. Алдаа хийсэн бол алдаагаа хүлээн зөвшөөрчих. Энд хамгийн багадаа нэг удаа сайд хийсэн хүмүүс байгаа. Маш олон жил төрөөр тансаг амьдарсан хүмүүс. Гэтэл биенээ үгүйсгээд суугаад байх юм.

Энэ асуудал компанийн буруу биш ажлаа хийгээгүй, эс үйлдэл хийсэн дарга нарын буруу.

2019 онд ногдол ашгаа авч эхэлнэ,  би хар толгойгоороо хариуцна гэсэн хаа байна.  Хувь нийлүүлэгчдийн гэрээнд, Хөрөнгө оруулагчдын гэрээнд Монголын талын хүртэх ашгийг яв цав тодорхой суулгасан нэг ч заалт байхгүй.  Тухайн үед ажил хийж байсан хүмүүс  энийг бодмоор байгаа юм. Гэрээнд заасан менежментийн төлбөрийг зардлаас нь шууд авчихдаг.  Тэгэхээр менежмент хийж байгаа компани зардлаа өсгөхөө л бодно. Яагаад гэвэл тэнд орлого хамаагүй. Хэдэн төгрөгийн зардал гарна тэндээс 6 хувиа л авна. Яг энэн дээр нь хяналт тавих гэж очсон “Оюутолгой” компанийн ТУЗ -ийн гишүүд, “Эрдэнэс Оюутолгой” компани, “Эрдэнэс Монгол” компани, Засгийн газар яагаад хяналт тавиагүй юм.

Яагаад зардлаа өсгөхийг нь хүлээн зөвшөөрөөд яваад байсан юм. Алдарт Дубайн гэрээ, процессыг нь яримаар байгаа юм.

Татварын маргаан үүсээд Арбитрт очсон, яагаад энд ярихгүй байгаа юм.

Ер нь хөрөнгө оруулалтын гэрээгээ зээлийн гэрээ болгож өөрчилмөөр юм байна даа.  

“Оюутолгой” компанийн Монгол Улсын Засгийн газрыг төлөөлсөн Төлөөлөн удирдах зөвлөл/ТУЗ/-ийн гишүүн Н.Цэрэнбат:

-Өөрийн ажилласан цагаас эхлээд “Эрдэнэс Оюутолгой” компани, “Оюутолгой” компанийн Монголын талын ТУЗ -ийн гишүүний хувьд “Оюутолгой “компанийн үйл ажиллагааг Монгол Улсын хуульд нийцүүлэх шаардлагыг удаа дараа хүргүүлж байсан. Энэ асуудал юунаас болж үүссэнийг дахин тодруулах шаардлага үүсэж байна. Нэгдүгээрт, Монгол Улсын Засгийн газар “Айвенхоу майнз” болон “Рио тинто” компанитай гэрээ байгуулсан. 

Гэрээг байгуулахад бидний хамтран бий болж байгаа төслийн нэгж маань гадны хөрөнгө оруулагчийн талд гэрээнд гарын үсэг зурсан байдаг.

Энэ юу вэ гэхээр дундын хувьцаа эзэмшдэг компани нь нөгөө талынхаа эрх ашгийг хангаж гэрээнд гарын үсэг зурснаас эхэлж энэ гол хэрүүлийн маргаан эхэлсэн. “Оюутолгой” компанид хоёр тал шаардлага тавих ёстой байтал шаардлага тавиулж байгаа компани нь гэрээний нэг тал болсон.

Зарим нэг албан тушаалтан хөрөнгө оруулагч талаас тайлбар хийгээд байна. Тэгэхээр зарим нь ойлгохгүй байна. Бүгдээрээ сайн ажилласан юм бол ашиг хаачив.

Ашгийг бий болгоно гэсэн “Рио тинто” компани энд байр сууриа илэрхийлэхгүй байхад бид өмнөөс нь яриад биенээ буруутгаад байгаа юм бэ гэдэг дээр гэрчүүд дүгнэлт хийх ёстой байх.

“Эрдэнэс Оюутолгой” компаниас хувьцаа эзэмшигчийнх хувьд “Эрдэнэс Монгол”-той хамтатгаад явуулсан олон бичиг байдаг.

Гэтэл гэрээний нөгөө тал албан ёсоор байр суурь илэрхийлээгүй учраас улс даяараа энэ асуудлыг ярьж байгаа нь хэн, хэн нь хариуцлагатай байж чадахгүй байна. Гадаадын хөрөнгө оруулагч тал гэрээнд дурдсан Монгол Улсын хууль тогтоомж, олон улсын хууль тогтоомжийг биелүүлэхгүй байна. Монгол Улсын шүүхийн шийдвэрийг өөрөөр тайлбарласан албан бичгийг хөрөнгө оруулагч тал ирүүлдэг.

17 : 13
2025-12-12

Д.Дэмбэрэл: Дутагдлаа 34 хувь руу битгий чих

“Оюутолгой” ХХК-ийн хувь нийлүүлэгчдийн гэрээ /Нэмэлт, өөрчлөлт оруулж, дахин тодотгосон/-ний санхүүжилтийн хүүгийн хувь, түүнийг олон улсын зах зээлийн жишигт нийцүүлэн бууруулах талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, холбогдох үр дагавар сэдвээр сонсгол үргэлжилж байна. Энэ асуудалтай холбогдуулж гишүүд гэрчүүдэд хандан асуулт тавьж, хариулт авлаа.


Шадар сайд асан Д.Тэрбишдагва:

-57 дугаар тогтоол дээр 34 хувиас гадна нөөц баялгаа үнэлэх замаар 34 хувийг хөрөнгө оруулахгүйгээр эзэмших, анхны хөрөнгө оруулалтаа нөхсөний дараа Монголын талд 50 хувийг шууд эзэмших асуудлыг төсөлд  тусгах гэж. Стратегийн орд газрыг хөрөнгө оруулагчтай хамтран ашиглах алтан хувьцаа эзэмших. Концесс, түрээс, бүтээгдэхүүн хуваах гэрээ нөөцлөлийг үнэлж, урьдчилан худалдах зэрэг асуудлыг судлан үзэж, шаардлагатай тохиолдолд эрх зүйн орчин бий болгох гэсэн заалт орсон. Энийг хэрхэн хэлэлцсэнийг мэдэхгүй.

Нөгөө талаасаа бол хийсэн хэлэлцээрүүдэд гарын үсэг зурсны дараа шалгалт ороод шахаж ажиллаж байгаа нь буруу биш.  2018 онд миний ахалж ажилласан ажлын хэсэгт 100 нарийн мэргэжлийн хүмүүс оролцож, 274 хуудас материал гаргасан.   

Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг сая ярилаа, 2013 онд Сангийн сайд Ч.Улаан, Уул уурхайн сайд Д.Ганхуяг бид гурав тушаал гаргаж, Оюутолгой төслийн хэрэгжилтэд шалгалт хийсэн. 2009-2012 оны хооронд хийсэн шалгалтаар 1.8 тэрбум ам.долларын зөрчил илрүүлсэн. Анхан шатны баримт үзэх гэхээр үзүүлдэггүй юм билээ.

Тэр үед таван чингэлэг баримт Сингапур билүү Хонконг руу ачуулж зугтаалгасан асуудал гарсан.

Шалгалтаар бид маш ноцтой зүйлүүд гаргаж ирсэн. Энэнээс цочрол авангуутаа Ч.Сайханбилэгийн Засгийн газрыг шахаж Дубайн гэрээг зуруулсан. Дубайн гэрээгээр 75 зүйлээс 30-ыг ойлголцож болмоор байгаа, харин 22 заалтыг бол дахин нарийвчилж хэлэлцэх шаардлагатай. Энэнээс болоод 2010 оны ТЭЗҮ -ээ үгүй хийсэн. Заалтуудыг засаж сайжруулах ёстой.

Гадна дотнын зөвлөх компаниудыг маш анхааралтай оруулахгүй бол хувьцаа эзэмшдэг компани манай Засгийн газарт зөвлөгөө өгч болохгүй.

УИХ-ын дарга асан Д.Дэмбэрэл:

-С.Баяр дарга аа, бид нар 40 дугаар тогтоолыг 2008 онд гаргасан. Тэр тогтоолд хоёр хувилбар орж, сонголт хий гэсэн.  34 хувьтай одоогийн заалтыг сонгох уу, бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах замаар явуулах уу гээд. Засгийн газар хуулийн төсөл өргөн мэдүүлэхдээ 34 хувьтайг нь сонгож УИХ-д оруулсан.

Төрийн мэдлийн 34 хувийг нэмэгдүүлж 50 хувьд хүргэх асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дээр маш тодорхой тохирсон.

Бид гурвын гарын үсэгтэй байгаа. 2009 оны хоёрдугаар сарын 19-нд дахиад танай 51 хувьд хүргэх асуудлыг хүлээж авахгүй гэж байна гээд ажлын хэсгийн ахлагч Д.Зоригт асуудал тавьсан байна гээд  дахин хурал зарлаж, гуравдугаар сарын 2-нд бид гурав ярилцаад 51 хүртэлх хувийг Монголын тал цаашдаа эзэмших нь зөв гээд гарын үсэг зурсан. Энэ тухай Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хоёр зөвлөмж бий. Энэний дараа буюу гуравдугаар сарын 4-нд Засгийн газар хоёр дахь хувилбараа өргөн барьсан, 34 хувь байсан.

Сонголт хийгээд ир гэхээр бүтээгдэхүүн хуваах гэрээгээ больё гээд 34 хувь тэрнийг нэмэгдүүлэх Үндэсний аюулгүй байдлын зөвлөмж дээр асуудлаа шийджээ гээд.

Энэ асуудал бол ямар ч маргаан байхгүй Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нь 34 хувь дээрээ байна, энийг 51 хувьд хүргэж нэмэгдүүлэх асуудлыг гэрээнд тусгахыг хэлэлцэнэ гэж хатуу тохирсон. Ингэж байр сууриа нэгтгэсэн юмаа одоо задлах хэрэггүй. Одоо асуудал бэрхшээлтэй болоод ирэхээр 34 хувь руу дутагдлаа битгий чих. 34 хувийн менежментийг хийж чадаагүй байхгүй юу.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:

-34 хувийг бол Засгийн газраас 2009 оны гуравдугаар сарын 4-нд УИХ-д хууль хэлбэрээр оруулаад ирсэн.Монгол Улсын хууль орд ашиглах тухай гээд. Бид нар тогтоол болгож өгсөн. Хууль болсон бол илүү аюултай байх байсан.

Энэнийн хоёрдугаар заалтаар Оюутолгойн ордын тусгай зөвшөөрөл эзэмишигчийн төрийн эзэмших хувьцааг 34 хувиар тогтоосугай, Засгийн газрын санал. Гурав дахь нь цаашид төрийн эзэмшлийг нэмэгдүүлэх тухай асуудлыг  хөрөнгө оруулагч талтай тохиролцон шийдвэрлэхийг Засгийн газарт үүрэг болгосгугай. Засгийн газар ийм санал оруулж ирсэн. 50 хувиас доошгүй болго гэснийг хуулинд байгаагүй гээд байх юм. Засгийн газрын оруулж ирсэн санал. Хэдүүлээ бодитой яръя.

Засгийн газар энийг  жишээлбэл, АМНАТ-өөр солих байсан юм шиг, тэр үед хууль байгаагүй. Гэхдээ тэр үед буюу 2009 оны наймдугаар сард Засгийн газар гурван хууль УИХ-д оруулж өөрчлүүлсэн.  Тэр үед оруулаад ирж болох байсан шүү дээ. АМНАТ -өөр солъё гээд, гэвч тэгээгүй байхгүй юу. Тэр үед Гэнэтийн ашгийн 68 хувийн татварыг байхгүй болгосон, алдагдлыг ирээдүйд тооцох гэхчлэн гурван хууль өөрчлөөд явсан.

Зээлд гай болсон юм чинь Хувь нийлүүлэгчдийн гэрээ.

Би Оюутолгойн ашиглалтыг сайжруулах түр хороог ахалж ажиллаж байсан. Тэр хүрээнд бид үнэтэй зээлээр авсан байсан 34 хувийг хүчингүй болгосон Засгийн газартай хамтарсан ажлын хэсэгт орж “Рио Тинто”-той хэлэлцээ хийж байж, хүчингүй болгосон . Дараа нь Дубайн гэрээг хүчингүй болгох шийдвэрийг Түр хорооны тогтоол, УИХ-ын 103 дугаар тогтоол гаргаж хүчингүй болгуулсан. Хувь нийлүүлэгчдийн гэрээ энэ гайг чирч ирсэн.

Хувь нийлүүлэгчдийн гэрээний 8.8-д гуравдагч этгээдээс зээл авч болно гэсэн заалт бий. Энэ чинь Дубайг авах суурь болсон.

Хувь нийлүүлэгчдийн гэрээний 10-5-д хувьцааг барьцаалж болно гэсэн. Ингээд Оюутолгойн хувьцааг 15 банкинд барьцаалсан.

Тийм учраас Дубайн гэрээг хүчингүй болго гэсэн нь Хувь нийлүүлэгчдийн гэрээг хүчингүй болгох ёстой шүү, УИХ-аар хэлэлцээгүй шүү гэдэг асуудлыг бас  хөндсөн. Энэ өөрөө ноцтой асуудал. Гэх мэтээр бид нар хамгийн алдагдалтай болгоод байгаа зүйл юу вэ гэдгийг хэлэлцдэг байсан. Менежментийн зургаан хувийг зардлаас тооцно гэдэг чинь буруу.  Энэ 6 хувийг зардлаас тооцно гэдэг удирдлагын багийн зургаан хувь. Зардлаа өсгөхийн төлөө ажилладаг удирдлагын баг байж болох уу. Тийм учраас зээл аваад зардлаа өсгөөд байгаа. Алтны үнэ 4 дахин, зэсийн үнэ 2.6 дахин өссөн байхад монголчууд ногдол ашиг авах орлогын албан татвар авах бололцоо гараад ирэхээр тэд нар нэмээд зээл авдаг.

2021 онд 103 дугаар тогтоол гаргаж, нэмэлт зээл авч болохгүй гэсэн зээл аваад, төрөөс даваад байна. Тийм учраас Хувь нийлүүлэгчдийн гэрээ хүчингүй байх ёстой гэж үзсэн. Зардлаа нэмэгдүүлдэг менежментийн багтай ажиллаж байгаа тохиолдолд яаж дахин зээл авахгүй байх юм бэ. Энийг цэгцлэх ёстой. Зардлаа өсгөхөөр удирдлагын багийн цалин өсөөд байдаг. Тэгэхээр энэ бүгдийг засах тухай асуудлыг ярих ёстой.

 

 

14 : 14
2025-12-12

Н.Алтанхуяг: С.Баярцогт чи ногоон ном ярихаар ногдол ашиг яагаад алга болсныг ярь

“Оюутолгой” ХХК-ийн хувь нийлүүлэгчдийн гэрээ /Нэмэлт, өөрчлөлт оруулж, дахин тодотгосон/-ний санхүүжилтийн хүүгийн хувь, түүнийг олон улсын зах зээлийн жишигт нийцүүлэн бууруулах талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, холбогдох үр дагавар сэдвээр сонсгол үргэлжилж байна. Энэ асуудалтай холбогдуулж гишүүд гэрчүүдэд хандан асуулт тавьж, хариулт авлаа.

Сонсгол даргалагч, УИХ-ын гишүүн О.Батнайрамдал:

-Тухайн үеийн хөрөнгө оруулалтын гэрээ ид хэлэлцээрт явж байх үед Засгийн газрын тэмдэглэл түрүүн харуулсан. Ерөнхий сайдаас танд чиглэл өгсөн, Тэргүүн шадар сайдын хувьд хөрөнгө оруулалтын гэрээний хэлэлцээрт хяналт тавих, тооцоо тооцоололд хяналт тавих чиглэл өгсөн.Та ямар хяналт тавьсан бэ, ямар үр дүн гаргасан бэ?

Тэргүүн Шадар сайд асан, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг:

-Нэгдэх өдөр надаас асуусан, тийм цаас байгаа гэсэн. Тийм цаас байгааг би сая л сонсч байгаа. Хяналт тавих үйл ажиллагаа тэр үед яваагүй. С.Баярцогт,Л. Гансүх, Д.Зоригт гурваас бүрдсэн ажлын хэсэг надад танилцуулж, би хяналт тавьж явсан юм байхгүй.

УИХ-ын гишүүн П.Ганзориг:

-Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ ярьж байгаад ард нь хувь нийлүүлэгчдийн гэрээгээр хамаг гол зүйлээ тусгаж шийдсэн нь шинжээчийн дүгнэлтэд дурдагдлаа.  Санхүүжилтийн гол нөхцөл, хувьцаа, хувь нийлүүлэгчийн зээл, төслийн зээл, ногдол ашиг, талуудын өгөөж, 53 хувьд байх ёстой,  засаглал гээд олон асуудал алдагдсан.

Олон улсын валютын сангаас өгдөг зөвлөмжид “Хөрөнгө оруулагч тал уул уурхайн төсөл дээр хөрөнгө оруулалт хийхдээ дөнгө занга тавьдаг шүү” гэсэн, бүх юманд нь бид нар яваад орсон.

Өөрсдөөсөө холбоо хамаралтай их хэмжээний зээл өгдөг, түүнийгээ өндөр хүүтэй өгдөг, элдэв менежментийн зардлыг өндрөөр тогтоодог, татвар, ногдол ашиг өгөхөөс өмнө энэ бүх зардлаа гаргаад авдаг, гол санхүүгийн мэдээллээ нууц гэрээндээ зааж ярих боломжгүй болгодог, дүгнэх боломжгүй болгодог. Энийг бид засч залруулах ёстой. 16 жилд шат ,шатандаа олон алдаа завхрал гарсан. УИХ-аас олон сайн тогтоол гарсан ч хэрэгжээгүй. Өнөөгийн үнэ цэнээр тооцох юм бол 400 орчим тэрбум ам.долларын өртөг бүхий төсөл болсон.  Хэрхэн яаж засч залруулах ёстой вэ гэдэг дээр байр сууриа хэлээч?

Ерөнхий сайд асан С.Баяр:

-57 дугаар тогтоолыг баталсан УИХ-ын гишүүдийг би буруутгадаггүй. Хуулийн дагуу л оруулж ирсэн. Өөр хуулийн зохицуулалт байгаагүй учраас тэр замаар л явсан. Бидэнд засах ёстой гол том алдаа юу вэ гэвэл Засгийн газрын бодлогын залгамж чанар алдагдсан. Тэрнээс хойш долоон Засгийн газар гарч ирсэн юм билээ. Засгийн газар бүр дээр муу дүн тавимааргүй байна. Зүтгэж хийсэн Засгийн газар байна.

Миний дараа Ерөнхий сайд болсон  Сү.Батболдын үед зээлийн хүүг буруулах, хувь нийлүүлэгчдийн гэрээг сайжруулах, хөрөнгө оруулагчдын гэрээнд засвар оруулах ажлууд хийгдсэн. 2021 онд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар хуримтлагдсан өрийг засах тэглэх тодорхой алхмууд хийгдсэн.

Өөр Засгийн газар залгамж чанарынхаа дагуу байгуулсан гэрээнийхээ дагуу хөөцөлдөж ажиллаагүй. Энэ бол нэг том алдаа.

Нөгөө нэг том алдаа бол төр засгийн байгууллагын үйл ажиллагааны авцалдаа муу байна. Жишээлбэл,  энэ сонсгол. Засгийн газар энэ асуудлаар нөгөө талтай хэлэлцээр хийж байхад парламентын  сонсгол хийнэ гэдэг буруу.  Хэлэлцээрийн үед позист тактик гэдэг юм нууц байж тодорхой амжилтад хүрэх ёстой. Гэтэл олны өмнө хамаг юмаа дэлгээд тавьчихаар хэлэлцээр хийх Засгийн газар хүнд байдалд орно.

Үр өгөөжийн төлөө аливаа төсөл байх ёстой. Гэтэл үр өгөөжийн талаар бидний ойлголт 53 хувь дор хаяж гэж ойлгодог байсан. Энийгээ бид баталгаажуулаагүй.

Дубайн гэрээнд хүртэл 53 хувийг оруулсан байна лээ, гэхдээ мөрдлөг болоод явах үндсэн зарчим болж яваагүйд би харамсаж байгаа юм. Үүнийг ямар нэгэн байдлаар хуульчлах ёстой байсан байна,

Хоёр талын үүрэг болгож тавих юман дээрээ бид алдсан байна л гэж үзэж байгаа.

Сангийн сайд асан С.Баярцогт:

-Сайжруулахын тулд эрх зүйн орчноо сайжруулах ёстой. Үе үеийн Засгийн газар гүйцэтгэлийг хангаж ажиллах ёстой. Гол хоёр юм нь энэ. Гэрээг хийсэн хүний хувьд хэлэхэд, эрх зүйн орчин дээр дутагдалтай зүйлүүд байсан. 2011 онд үнийн өсөлтийн АМНАТ -ийг бүх төрлийн ашигт малтмал дээр оруулж батлуулсан. 2015 онд тусгай АМНАТ гэдэг зүйлийг санаачилж оруулсан. Энэ нь хувьцааг тусгай АМНАТ-өөр солих боломж нээсэн. Тухайн үед УИХ шийдвэр гаргаад Цагаан суваргын орд дээр төр хувь эзэмшихгүй 0 гэдэг шийдвэр гаргасан. Гачууртын алтны ордыг стратегийн ордод хамааруулсан.

Өөрөөр хэлбэл, энэ гэрээнээс авсан сургамжуудаа ирээдүйн орд дээрээ ашиглах ёстой гэдэг байр суурь баримталж байсан.

“Орано”-гийн хэлэлцээрийг хийхэд тусгай рояльтыг анх удаа ашиглаж байна, тэгэхээр үр дүн гарч байна.

Засгийн газрууд хүндрэл үүсгэсэн юмнууд зөндөө байгаа. Гэрээ хийж дуусаад юуг анхаарах ёстой вэ гэдгийг ойлгосон бэ гэхээр нэгдүгээрт хүүгийн асуудал өндөр байна. Хоёрдугаарт нь менежментийн төлбөрийн асуудал өндөр байна. ТЭЗҮ дээрээ 53 хувийн үр өгөөжийг Монголын тал авна, 47 хувийг хөрөнгө оруулагч тал авна гэдгээ  нэг газар бичиж батлгаажуулах ёстой юм байна гэдгээ ярьж байсан. “Рио Тинто” хувиа Хятадад зараад гарах гээд байна гэдэг асуудал ярьсан.

Тийм учраас “Рио Тинто” Монгол Улсын Засгийн газраас асуухгүйгээр хувьцаагаа шилжүүлэх эрхгүй гэдэг тусгай гэрээг хийх ёстой юм байна гэдэг зүйл гаргаж ирсэн.

Төсөл маань 70 жил үргэлжлэх учраас хэрвээ тодорхой хэмжээний зээл аваад явах юм бол энэ зээлийн хүүг тодорхой хугацаанд тогтмол ярьдаг байя. Таван жил тутамд ТЭЗҮ -ээ гаргаад шинэчлэх учраас 7 жил тутамд  зээлийн хүүг бууруулах асуудлыг ярьдаг байя гэдэг ийм зарчмуудыг тавьсан.

Харамсалтай нь, 2018 онд Засгийн газар /У.Хүрэлсүхийн Засгийн газар/ зээлийн хүүг бууруулах асуудлыг хэрэгжүүлээгүй.

Ийм зүйлүүд байгаа учраас сайн ярих ёстой.  Нээлттэй ард түмэндээ ярих юмнууд байна.

Тэгэхгүй өмнөх хүмүүсээ сонсохгүй, дараагийн Засгийн газар нь өмнөх Засгийн газар луугаа чихээд яваад байна. Хөрөнгө оруулалтын гэрээ сайн хийгдсэн, хэрэгжилтийг муу хангасан гэж би боддог. 2019 онд батлагдсан 92 дугаар тогтоол байгаа, түүнд хэлсэн. Хувь нийлүүлэгчдийн гэрээтэй холбоотой асуудал, хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотой асуудлыг сайжруул, Дубайн гэрээтэй холбоотой заалтыг хуульд нийцүүл гэсэн байгаа.

Монголчууд нэг баг болоод энийгээ хийж хэрэгжүүлэх ёстой. Хамгийн анхны өөрчлөлтөөр 2011 онд хүүг бууруулсан, долоон жил болгосон. “Рио Тинто” Монголын Засгийн газраас асуухгүйгээр хувьцаагаа шилжүүлж болохгүй гэдэг тусдаа гэрээг хийсэн. Энэ бол монголчуудын хувьд том амжилт байсан. Үргэлжлүүлээд гэрээ хийсэн, тэр гэрээний явцад хоёр юм тохирсон байсан. Менежментийн төлбөр 3, 6 хувь байгааг эсвэл 1.5, 3 хувь болгоё, эсвэл хөрөнгийн зардал, үйл ажиллагааны зардал хоёрыг нийлүүлсэн суурь байгааг салгая гэж тохирсон байсан. Хоёрдугаарт, нь 53, 47 хувийн өгөөжийг хөрөнгө оруулагчдын гэрээнд хийж чаддаггүй юм гэхэд хувь нийлүүлэгчдийн гэрээнд тусгая гэж тохирсон байсан.

2012 онд шинэ Засгийн газар гараад энэ хэлэлцээр зогссон. Тийм учраас төрийн ой санамж маш чухал.

Энэ асуудлыг хэлэлцэхэд анх гэрээ байгуулсан хүмүүсийг дуудаж, энэ заалт яагаад орсон, ямар хүндрэл байна, цааш юуг хийх ёстой юм асуудаггүй. Асуух ёстой. Би  өөрөө сайн дураараа бичиж өгдөг байсан, үе үеийн Засгийн газарт. Г.Тэмүүлэн гишүүн манай ажлын хэсгийн нарийн бичгийн дарга байсан. Бид хоёр дээр Оюутолгойтой холбоотой бүх датаг цуглуулаад сан үүсгэсэн байгаа. Энэ хурлыг ч нэмээд яваад байна. Сургамж аваад явах ёстой.

Тэргүүн Шадар сайд асан, УИХ-ын гишүүн  Н.Алтанхуяг:

-Нэгдүгээрт, Оюутолгойн гэрээ байгуулахдаа буруу байгуулагдаагүй. 34 хувь байна уу падлийгүй. Хамгийн гол юм нь анхны хөрөнгө оруулалт, цаашдын хөрөнгө оруулалтаа анх ярьсныхаа дагуу хянаж, хязгаарлаж шалгах ёстой. Энэ байхгүй. Намайг Ерөнхий сайд байхад 5.1 тэрбум байх ёстой хөрөнгө оруулалт  7.1 тэрбум ам.доллар болсон. Энийг тойрч яриач ээ. Хоёрдугаарт зээлийн хүү, дараа нь бусад юмруугаа орох ёстой.

Манай Засгийн газрын Тэргүүн Шадар сайд Д.Тэрбишдагва, Д.Ганхуяг, Батбаяр, Ч.Улаан эд нар анх гэрээ байгуулагдаж байх үед өөр өнцгөөр хандаж ярьж байсан. Бүгдээрээ манай Засгийн газрын сайд нар. Манай Засгийн газар төслийг зогсооё гээгүй, өмнө болохгүй гэж байсан зүйлийг засч залруулъя гэсэн оролдлого хийе гэсэн. Гэтэл Н.Алтанхуягийн Засгийн газрыг  огцруулаад ТЭЗҮ-ээ өөрчилж байгаад гүний уурхайн хөрөнгө оруулалтыг хийсэн.

Хоёр тэрбум ам.долларын хэтрэлтийн учрыг олоогүй байтал дараагийнхыг хийхээр та нарын яриад байгаа 20 хэдэн тэрбум болдог юм байгаа биздээ.

С.Баярцогтыг ч буруутгахгүй. С.Баярцогт чи ногоон ном ярихаа боль, чи юу ярих вэ гэхээр 2019, 2020 онд авах ёстой байсан ногдол ашиг яагаад алга болсон юм, энэнд ямар хүчин зүйл нөлөөлөөд байсан юм. Энэ ашгаа авахын тулд юу хийх байсан юм, юу хийгээд бид нарын ногдол ашиг дашийншог болсон юм. Чи ийм юм ярь л даа. Наад ногон ном чинь чинийх биш Засгийн газрын гаргасан юм.

Та нар асуу. 2019, 2020 оны ногдол ашиг яагаад орж ирэхгүй 2030 он болж хойшилсон юм. Ингэж бодитой юм яримаар байх юм. Тэгэхгүй том номоор цохиж унагачих гээд.

Хоёр өдөр надаас С.Баяр сайд асууж байгаа юм, Н.Алтанхуяг чамаар хянуулсан гэж… Ганц хүн хянадаг юм байхгүй. Бүхэл бүтэн 20 мянган хувьсагч ярьдаг хүн оролцоод хийж  чадаагүй юмыг ганц Тэргүүн Шадар сайд хянаж чадахгүй. Би физик математикийн багш л даа. Би бол зургаан хувьсагчтай дефринцал тэгшитгэл боддог хүн байсан, 20 мянган хувьсагчийг би мэдэхгүй.

Засах юм хэлэхгүй хөөцөлдсөөр байгаад дуусах нь. Үр дүн гарга. Ч.Улаан сайд өчигдөр телевизорийн ярилцлагад орсон ярьж байна лээ, зөв.  Юунаасаа бид нар айж зугтаадаг юм бид нар юуг өөрчлөх гээд дийлээгүй юм. Түүнийгээ ярь л даа.

С.Баярцогт Сайханбилэгийн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга байсан. Чи тэгэхдээ шударга хэл. Оюутолгойн гүний уурхайн гэрээнд гарын үсэг зурахын өмнө намайг мянган янзаар шахсан. Би С.Баярцогтыг дуудаж асуусан, Оюутолгойн гэрээний араас зурсан харилцан ойлголцлын санамж бичиг зур гээд байх юм зурж болох уу гэсэн. С.Баярцогт надад үнэтэй зөвлөгөө өгсөн учраас би зураагүй.  Манай Засгийн газар Энэ гэрээг өөрчилье зүй зохистой хэмжээнд аваачъя, зээлийн хүүг бууруулъя ингэсэн бол 2019, 2020 онд болох байсан. Та нар Дубайн гэрээг яаж хийсэн юм түүнийгээ яриач ээ. Өмнөх Засгийн газар Дубайн гэрээг хүчингүй болгосон л гэсэн, хаа байна.  Хоёр тэрбум ам.доллар чинь нэмэгдээд явсан.

 

 

 

 

 

 

 

 

12 : 03
2025-12-12

С.Баяр: “Оюутолгой” төслийн өгөөжийг хуульдаа тусгаагүй нь манай Засгийн алдаа байсан

“Оюутолгой” ХХК-ийн хувь нийлүүлэгчдийн гэрээ /Нэмэлт, өөрчлөлт оруулж, дахин тодотгосон/-ний санхүүжилтийн хүүгийн хувь, түүнийг олон улсын зах зээлийн жишигт нийцүүлэн бууруулах талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, холбогдох үр дагавар сэдвээр сонсгол үргэлжилж байна. Энэ асуудалтай холбогдуулж гишүүд гэрчүүдэд хандан асуулт тавьж, хариулт авлаа.

Сонсгол даргалагч, УИХ-ын гишүүн О.Батнайрамдал:

-2009 оны аравдугаар сарын 6-нд “Оюутолгой” төслийн хувь нийлүүлэгчдийн гэрээ байгуулагдаж нууцын тамга дарагдаж байсан. “Оюутолгой” төсөл анхны хөрөнгө оруулалтын гэрээ  байсан.  Бид бүгд энэ төслөөс өгөөж хүлээж байсан. Чуулганы индэр дээрээс та 55 хувийн өгөөж хүртэнэ гэж мэдэгдэж байсан.

16 жилийн дараа эргээд харахад Ерөнхий сайд Г.Занданшатарын мэдээлснээр "Оюутолгой" төслийн өгөөж 37 хувь хүртэх үгүйтэй байна.

Гэрээ байгуулсан хүний хувьд Ерөнхий сайд асан С.Баяр үүнийг та юу гэж дүгнэж байна вэ?

-Ерөнхий сайд асан С.Баяр:

-Өгөөж гэдэг гол асуудал л даа. Бидний хувьд хөрөнгө оруулалтын гэрээ, хувь нийлүүлэгчдийн гэрээг боловсруулсан. ТЭЗҮ тэр үед бэлэн болох боломжгүй байсан. Хэлцэн тохирсон асуудлаас хамаарч ТЭЗҮ -ийн үзүүлэлтүүд нааш цааш болох байсан. Энэ гэрээг 2009 оны аравдугаар сарын 6-нд баталсан боловч тодорхой нөхцөл болзлыг хангасны дараа энэ гэрээ хүчин төгөлдөр болно гэсэн нөхцөлтэй байсан.  Тийм учраас дараа оны буюу 2010 оны гуравдугаар сарын 31-нээс хүчин төгөлдөр болсон. Манай Засгийн газарт олон ажлын хэсгүүд байдаг.

Санхүүгийн модель схемийн дагуу 34 хувьтай байх юм бол бидний өгөөж тэр үеийн үнэлгээгээр 53-58 хувь, хэрэв 34 хувь авалгүй явах юм бол 77 хувьтай байх тооцоо гарсан.

Яагаад 34 хувьтай бөгөөд 34 хувьгүй гэж тооцсон бэ гэхээр, УИХ-аас 57 дугаар тогтоол гарсанд Ерөнхий сайдын хувьд тун сэтгэл хангалуун бус байсан. Яагаад гэвэл энэ тогтоол нь хуульдаа нийцээгүй гарсан шүү гэдгийг би шууд УИХ-ын удирдлага, баталсан гишүүдэд тавьж байсан. Хуулиндаа юу гэж байгаа вэ гэвэл улсын төсвийн оролцоогүй хайгуул хийсэн ордод 34 хувь хүртэл гэж заасан. Гэтэл 57 дугаар тогтоолд 34 хувиас доошгүй гэсэн тоотой.  Цаашаа анхны хөрөнгө оруулалтаа нөхсөний дараа 50 хувь хүртэл төр эзэмшлийн хувийг гадны хөрөнгө оруулагч компани лиценз эзэмшигчийн 50 хүртэл гэж хуулиас давсан шаардлагыг 57 дугаар тогтоолд тавьсан байсан.

Түр хорооны хурал үр дүн өгөөсэй гэж би хүсэж байсан. Гэтэл  гол үндсэн шалтгаанаа ярихгүй үр дагавар яриад байх юм.

Асуудал гэдэг бол өр зээлийн өндөр хүү, энийг л тойроод яриад байгаа. Үндсэн учир шалтгааныг ярихгүй, үр дагавар ярих нь үр дүнд хүргэхгүй болов уу. Монголчуудын үг бий. Овоо босгоогүй бол шаазгай юундаа суух вэ гэж… Овоо нь 34 хувь, 34 хувийг авах болсноос хамаараад бид нар уг нь хөрөнгө оруулалтын гэрээ хийсэн, явсаар байгаад зээлийн гэрээ болсон. Тэр үүд хаалга бол 34 хувийг заавал ав гэсэн, хуулиндаа болно гэсэн, тогтоол нь ав гэсэн  байдлаар Засгийн газарт үүрэг болгосон байсан. Энэ бол хөрөнгө оруулалтын гэрээг зээлийн гэрээ болгож хувиргах эхний алхам нь байсан. Цаашаа энэ процесс үргэлжилсэн. Дубайн төлөвлөгөө гэж ярьдаг,  энэний дагуу “Рио Тинто”-той Монголын Засгийн газрын ярьдаг гол асуудал бол төслийн үр өгөөж байх ёстой байсан. Ажиглаад байхад зээл, зээлийн хүү өндөр байна уу гэдгийг сүүлийн 10 жил ярилаа. Одоо ч Засгийн газар хэлэлцээрээ үргэлжлүүлж байгаа.

Гол асуудал бол 34 хувьд байгаа. 34 хувьтай байгаа нөхцөлд өр зээлээ ярина. Буулгалаа буулгалаа гээд зээлийн хүүг 0 болгож чадахгүй.

Буулгалаа буулгалаа гээд 6, 7 хувь дээр л …

Сонсгол даргалагч, УИХ-ын гишүүн О.Батнайрамдал:

-Бид нар бас тогтоолоо хэрэгжүүлэх үүрэгтэй. Тогтоолд тодорхой заасан, холбогдох үр дагавар. Тогтоолынхоо дагуу холбогдох үр дагавар ярихгүй яадаг юм. Хяналт шалгалт гэдэг бол өнгөрсөн цаг хугацаанд хийгддэг зүйл.

16 жилийн туршид хийгдсэн асуудлыг ярина. Үүн дээрээ үндэслэж ойлгож байж, ирээдүй рүүгээ чиглэсэн шийдэл ярих ёстой.

Бид бүгдээрээ шийдэл рүү тэмүүлж байгаа. Шийдэл ярихын тулд асуудлаа зөв ойлгох ёстой. Алдааг засах эхлэл алдаагаа хүлээн зөвшөөрөхөөс эхэлдэг. Тийм учраас анх хөрөнгө оруулалтын гэрээ хэрхэн байгуулагдсан, хуульд нийцсэн юм уу, энэ хооронд юу болж өнгөрсөн юм, ямар эс үйлдэхүй гарсан юм, энэ бүгдийг ойлгож үнэлэлт дүгнэлт өгч байж, ирээдүйгээ ярих учиртай. Бид цогцоор нь харахыг хичээж байна. Та шууд зээлийн хүү, 34 хувь буруу байсан гэж байна. 34 хувьд оногдох зээлийн хүүгээс гадна бидний хувьд харж байгаа зүйл бол хувь нийлүүлэгчийн зээл гэж өөр зээл яригдаж байгаа шүү.  34 хувьтай холбоогүй.

Та 57 дугаар тогтоол хуульд нийцээгүй байсан гэж хэллээ. 57 дугаар тогтоолыг баталсан УИХ-ын дарга сууж байна. Д.Дэмбэрэл дарга аа та 57 дугаар тогтоолыг хууль давсан тогтоол гэж үздэг үү. 2009 оны долдугаар сарын 16-нд, үндэсний их баяр наадмаа тэмдэглээд 57 дугаар тогтоол батлагдсан.

УИХ-ын дарга асан Д.Дэмбэрэл:

-57 дугаар тогтоолын нэг дэх заалт Оюутолгой ордын тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хувьцааны төрийн эзэмшлийн доод хэмжээг 34 хувиар тогтоосугай. Энэ доод хэмжээг Ашигт малтмалын тухай хуулиар тогтоосон байгаа. 34 хувиас доош явуул гэж хэлээгүй байна шүү дээ. Энэ хууль зөрчсөн үү. Ашигт малтмалын тухай хуульд байсан заалтаа л тавьж байгаа.

57 дугаар тогтоолын нэг дэх заалт хууль зөрчсөн гэж үзэхгүй байна. Энийг шинжээч нар юу гэж үзсэн юм. Хариулт сонсмоор байна.

Шинжээч:

-УИХ-ын 57 дугаар тогтоолын нэг дэх заалтад Оюутолгой ордын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн төрийн эзэмшлийн доод хэмжээг 34 хувиар тогтоосугай гэж заасан байдаг. Энийг сая УИХ-ын дарга асан Д.Дэмбэрэл уншиж танилцууллаа. Ашигт малтмалын тухай хуульд төрийн эзэмшлийн хувь хэмжээг хэрхэн тогтоох тухай 2009 оны аравдугаар сарын 6-нд үйлчилж байсан хуульд стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг эзэмшигчийн тухайн ордод оруулсан хөрөнгийн 34 хүртэл хувьтай тэнцэх хувьцааг төр эзэмшиж болох бөгөөд гэж дээд хязгаарыг зааж өгсөн. 34 хувь хүртэл гэж заасан дээд хязгаарыг УИХ-ын 57 дугаар тогтоол дээр доод хэмжээг 34 хувь гэж бас зааж өгсөн. Өөрөөр хэлбэл, энэ хязгаарт эргэлзээ үүсгэхгүй байх үүднээс 34 хувь нь эцсийн хувь шүү гэдэг утгыг тодотгож байна гэж шинжилгээ хийхдээ авч үзсэн. Уг тогтоол хууль ёсны эсэх асуудлыг Цэц эцэслэн шийдвэрлэх хуультай.

Сонсгол даргалагч, УИХ-ын гишүүн О.Батнайрамдал:

-Тухайн үед гэрээг байгуулахдаа өгөөж дор хаяж 50 хувиас дээш байх нь гэсэн итгэл үнэмшилтэй байсан. Үндсэн хуулийн 6.2-т тодорхой заасан, стратегийн ордыг ашиглахдаа нийт өгөөжийн буюу 50 иас дээш хувь нь ард түмэнд ногдох гэдэг үгээр оруулсан. Эргээд харахад ямар алдаа гарсан гэж та дүгнэж байна вэ?

Ерөнхий сайд асан С.Баяр:

-57 дугаар тогтоол гарсан нь Ерөнхий сайдын хувьд цочмог шоконд оруулсан мэдээ байсан. Өгөөжийг өндөр болгохын төлөө Засгийн газар зүтгэж байсан. 34 хувь хуулиндаа заавал ав гэсэн юм байхгүй, болно гэсэн байгаа.

57 дугаар тогтоолд байгаа 50 хувь гэдэг юм хуулинд байхгүй зүйл. Яагаад УИХ гэнэт ийм тогтоол гаргав, Ерөнхий сайдыг албан ёсны айлчлал хийж байх өдөр ийм тогтоол гаргав.

Тэр үед УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга байсан Д.Лүндээжанцан, Тэргүүн Шадар сайд Н.Алтанхуяг бид хэдийн дунд ширүүн  яриа хөөрөө болж байсан. 57 дугаар тогтоол хуулиа зөрччихсөн байна ш дээ гээд. Цэц гээгүй, цаг хавчиж байсан тул УИХ-ын тотгоол нэгэнтээ гарсан тул Засгийн газар биелүүлэхээс аргагүй болсон. 34 хувьтайгаар хэлэлцээрээ байгуулах ёстой юм байна гэдэг нь вандан тас болоод Засгийн газар тэрний дагуу явахаас өөр аргагүй болсон. Цаашаа яах ёстой вэ, ямар алдаа гарсан бэ вэ гэхээр би бас алдаа гаргасан гэж боддог. Бидний нэг бол алдаа бол 34 хувь. 34 хувьтай тогтоол баталсан хүмүүсийг би буруутгаад байдаггүй. Тухайн үеийн хуулийн дагуу л 57 дугаар тогтоол гарсан байх. 57 дугаар тогтоол дотроо 50 хувь гэдэг хуулийн заалтыг аваад оруулсан байна гэж ойлгосон. Манай Засгийн газар ч хуулийн дагуу л өөрийнхөө төслийг оруулж ирсэн. Тэгэхдээ хуулин дотроо үр өгөөжийг дээшлүүлэх ямар хувилбар байна вэ гэдэг өнгөрсөн жил УИХ тусгай АМНАТ -өөр шийдсэн хувилбар байна гэж үзэж байсан. Тэр үед тийм хуулийн зохицуулалт байгаагүй юм.

Хэрвээ "Оюутолгой"-г тусгай АМНАТ- өөр явсан бол үр өгөөж хамаагүй өндөр гарах байсан.

Үр өгөөжийг гэрээндээ бөгөөд хуулиндаа яв цав тусгаж өгөөгүй нь манай Засгийн газрын, Ерөнхий сайд миний алдаа юм болов уу. Үр өгөөж гэдэг бол аливаа төслийн гол асуудал. Энийгээ бид хуульчилж чадаагүй. Энийг хуульчлаагүйгээс болж талууд өөр, өөрөөр ярьж байгаа.

 

 

10 : 46
2025-12-12

Сонсголд Д.Дэмбэрэл, С.Баяр нар оролцож байна

Сонсголд УИХ-ын дарга асан Д.Дэмбэрэл, Ерөнхий сайд асан С.Баяр, Тэргүүн Шадар сайд асан, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг,  Сангийн сайд асан С.Баярцогт, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд асан Л.Гансүх, “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал асан Б.Энэбиш, “Эрдэнэс Монгол” компанийн дэд захирал асан, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга асан А.Гансүх,  УИХ-ын гишүүн асан Д.Тэрбишдагва, “Оюутолгой” компанийн ТУЗ-ийн гишүүн асан Н.Цэрэнбат,  “Оюутолгой” компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн асан Э.Баясгалан тэргүүтэй гэрчүүд оролцож байна.

09 : 55
2025-12-12

Оюутолгойн нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол эхэллээ

Оюутолгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх УИХ-ын  хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол дөнгөж сая (2025.12.12) Төрийн ордонд эхэллээ.

Өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголоор “Оюутолгой” ХХК-ийн Хувь нийлүүлэгчдийн гэрээ /Нэмэлт, өөрчлөлт оруулж, дахин тодотгосон/-ний санхүүжилтийн хүүгийн хувь, түүнийг олон улсын зах зээлийн жишигт нийцүүлэн бууруулах талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, холбогдох үр дагавар сэдвээр шинжээчийн дүгнэлт, хянан шалгагч нарын тайланг сонсох, шаардлагатай нотлох баримтыг танилцуулах, холбогдох гэрчүүдээс асуулт асууж, хариулт авах, гэрч, шинжээч, хянан шалгагчаас тайлбар авна. Тодруулбал, Хувь нийлүүлэгчдийн гэрээ (Нэмэлт, өөрчлөлт оруулж, дахин тодотгосон)-ний хууль тогтоомжийн нийцлийн асуудал; тэдгээрийн хэрэгжилтэд хийсэн хяналт шалгалтын талаарх нотлох баримтуудыг шинжлэн судлах бол үдээс хойш Оюутолгой төслийн санхүүжилт ба далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө, түүний нэмэлт төлөвлөгөөний хамаарал, холбогдох үр дагаврын асуудлыг хэлэлцэнэ. Үүгээр гурван өдөр үргэлжилсэн Оюутолгойн бүлэг ордын ашиглалтын талаар хянан шалгах түр хорооноос зохион байгуулсан нотлох баримтыг шинжлэх судлах нээлттэй сонсгол өндөрлөх юм.

Өнөөдрийн сонсголд  95 гэрч оролцоно.

Г.ХОРОЛ

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ТэнэглэлТэнэглэл
5
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

45 сэтгэгдэл

Avatar

зочин 2025-12-12 202.55.188.108

Оюутолгойн гэрээ бол МАН-н Баяр АН-н Баярцогт нарын улсаа худалдсан л гэрээ ш дээ өөр юу ч биш.Эрдэнэт үылдвэрийг хар муулаад байдаг оросууд бүхэл бүтэн хот байгуулж өгчихөөд явсан рио тинто ухаж дуусчихаад хоосоэ хөндий тал үлдээгээд л явна.МАН -г хянах ёстой АН нийлж манан байгуулж байгаад улсаа худалдацгаасан сая Опунэрдэнэ бас манан угсарч байгаад 44 ихнаядын хулгай хийлгүүлсэн өөрөө л гэхэд 9.2 ихнаядыг идсэн ийм байхад монголын ард түмэн ашиг хүртэнэ гэдэг бол зангууны үлгэр шүү

Avatar

Зочмн 2025-12-12 211.36.143.103

МУУ ҮХЭЭРҮҮД ТА НАР

Avatar

иргэн 2025-12-12 66.181.185.94

дэмбэрэл муу хөгшин нохой, адгийн шаар нутгийнхаа хүзүүгүй хулгайчид тус хүргэснийхээ хүчинд Эзэн Чингис хааны одон хүртээ биз дээ?

Avatar

Нэргүй 2025-12-12 66.181.181.69

баялгаа барьцаалж зээл аваад нэг үйлдвэртэй, аэилтай байна. гэтэл олон улсаас Монгол Улс маань ээл авчихаад юу ч үлдээгүй олон төсөл байна. жил бүр зээлээ хүүгээ төлөөд л…. нүдэнд харагда үйлдвэр, ажлын байр хаана байна? хяналтын сонсгол хэрэгтэй л байх даа.

Avatar

Нэргүй 2025-12-12 66.181.160.95

Баялагаа өгчихөөд өрөнд оров,Өвөл болохоор хүйтэн болдог МАЛНУУДАА

Avatar

зочин 2025-12-12 66.181.160.83

Хэн хэнийхнь зөв ..Хэрүүлээ цааш үргэлжлүүл!!..

Avatar

Нэргүй 2025-12-12 66.181.181.69

Болормаа зэрэг зарим гишүүн шууп.бөөлжис цутгаж байна ч гэх шиг рeакцнаас өөр юм алга.

Avatar

иргэн 2025-12-12 66.181.185.94

энэ тэнэг мангар авгай яаж яваад ороод ирсэн юм бэ?

Avatar

ХУД-ийн иргэн Ш.Раднаа:Монголчууд бид дотроо тэмцэлдсээр хаврын хавсарганд ядарсан мал чиг туйлдлаа шүү гэдгийг ойлгоцгоо 2025-12-12 103.229.123.231

Дүгнэлт: 1/Зарим хүн ОТ төслийг зогсоо, гадныхныг хөөж явуул гэв.Ингэж болохгүй. Тэмээн жин хөдөлсөн. Одоогийнхоор бол галт тэрэг хөдөлсөн. ТАЛУУД ХЭЛЭЛЦЭЭД Л ШАТ ШАТААР ОЙЛГОЛЦООД Л явах хэрэгтэй 2/Сонсгол иргэдийн мэдэх эрхийг хангахад сайн боллоо.Гэхдээ иргэд мэдлээ гээд ач холбогдол бага байдаг.УИХ, ЗГ сонсголын мөрөөр дорвитой ажил хийх хэрэгтэй.Ил болсон мэдээллүүдийг ажилдаа сайн ашиглах хэрэгтэй.3/Олон санаат оргож чадахгүй гэдэг шиг монголчууд нэг завинд суугаад урагшлах хэрэгтэй.

Avatar

ХУД-ийн иргэн Ш.Раднаа 2025-12-12 103.229.123.231

Манай залуучууд дэлхийн хэмжээний уул уурхайн компаниудад удирдах ажил хийж байгаа нь бахархалтай. Ирээдүйд өөрийн үндэсний компаниудад ажиллах боловсон хүчин бэлтгэгдэж байна гэсэн үг.Болд, Мөнхсүх нарыг бид мэддэг болсон . Гэхдээ монголчуудын “хээрийн нохой аюултай, хээрийн нохойтой нийлсэн гэрийн нохой бүр ч аюултай” гэсэн үг бий.Гэрийн нохой байна гээд мал үргэхгүй байж байгаад бариулдаг гэсэн үг.ОТ-н цаашдын асуудал МӨНХСҮХИЙН УХААН-ы цараас их хамаарах болж байна

Avatar

ХУД-ийн иргэн Ш.Раднаа 2025-12-12 103.229.123.231

Загасчин ямар загасанд ямар өгөөш таарахыг сайн мэдэх хэрэгтэй байдагтай адил уул уурхайн үндэстэн дамнасан компаниуд хөгжиж буй улсын хэнд өгөөш хаяхаа мэдэж байна.Манайхан тэдний шидсэн өгөөшийг үмхчих юм.Баяр, Баярцогт нар шийтгүүлсэн. Сайханбилэг гадаадад хяраад хэвтчихсэн. Элбэгдорж Цагаанд “Нөгөө 14 саяыгаа болгоомжтой хөдөлгөөрэй” гэснийг нь хуулийнхан мэдсэн бололтой.Өөр ямар албан тушаалтнууд тэдний өгөөшийг үмхсэнийг бүү мэд.

Avatar

иргэн 2025-12-12 66.181.185.94

гол хорыг хүзүүгүй, сайханбалаг нар голлож хийжээ гэдэг нь хэнд ч ойлгомжтой байна шүү дээ, муусайн урвагчдыг барьж шийтгэх, хийсэн балаг, урвасан урьалтыг нь яруу тод бичиж, үлдээх хэрэгтэй, хойдын хүмүүст сургамж болно. хэрэг хийгээгүй л юм бол эх орондоо хүрээд ир л дээ, бусад шигээ мэдүүлгээ өгөөд яваач хүзүүгүй л***р

Avatar

ХУД-ийн иргэн Ш.Раднаа 2025-12-12 103.229.123.231

Д.Дэмбэрэл даргатай тухайн үеийн УИХ хожмын хариуцлагаас эмээж ОТ-ын талаар шийдвэр гаргахаас зайлсхийж, БХ-ны хэмжээнд шийдвэр гаргуулжээ. БХ-ны шийдвэрийн эрх зүйн чадамжийн түвшин ямар билээ гэдгийг бид мэднэ.БХ-ны шийдвэрийг ЗГ харгалзахгүй байхад яаж ч чадахгүй.Хэрэв УИХ-д хамаагүй асуудал байсан юм бол яахаараа дараа нь УИХ энэ асуудлаар хэд хэдэн тогтоол гаргадаг юм гэсэн асуулт гарна. Тэр үеийн УИХ-ын гишүүд энэ талын мэдлэггүй байснаа хүлээж байгааг нь ойлгож болох талтай юм даа

Avatar

Дөл 2025-12-12 66.181.187.93

ОТ компани өөрт ашигтай бүхнээ хийж. Харин монголын дарга нар бас өөртөө л ашигтай юмаа хийж. Улс түмэн л хохирч үлдлээ

Avatar

ХУД-ийн иргэн Ш.Раднаа 2025-12-12 103.229.123.231

Монголчууд бидэнд нэг нийтлэг дутагдал бий.Аливаа ажлыг судалгаа тооцоо муутай, сайн мэдэхгүйгээр ЗА ЯАХАВ ХЭРЭГТЭЙ АЖИЛ ЮМ, АЖЛЫН ЯВЦАД БОЛНО БИЗ гээд эхлүүлдэг. Ажил эхлээд явж байтал янз бүрийн асуудал тулгардаг. Тухай бүр нь яаж ийгээд аргалаад байна..Цаашлах тусам асуудал улам гүнзгийрнэ.Эцэст нь дутагдлыг бие биен лүүгээ түлхэж, БИ, ЧИ дээ тулна.Үүний жишээ бол Оюу толгойн уурхай, нефть боловсруулах үйлдвэрийн байдал ,

Avatar

3-4 ytas xylgailsaan trakni dr Nazim, parkinaar zalilan mashin xylgailsan, yneng bodit 2025-12-12 132.194.13.89

– baaxan xyn indeex, Ubchlyylex zorilgotoi xygatsaanaas xarxad abchirsan, baaxan xyn shorond gytgejf, baidald oryylj, procesing xaana xaana xen, xezee xybiar xuilgexev.

– ytasni $10kart baixgyi bolgocon, xsgyiCJNr Noirmoglyyljxylgailj, ctandart ysaa negr clesrtei, Buildinguixaa zasbaruig idzns, Dec.
-idNig, Stimilus check1000-2000, 23** SFc abax geed bgmy, money bxgyi,ugux cyrgaan, uguxgyi xoishlyylsn

-Nomuun canguun 2dabxart 10-12:OO, bny.

Avatar

y? 2025-12-12 132.194.13.89

100.

Avatar

ylcuun 2025-12-12 132.194.13.89

e ;

Avatar

-ylcuun 2025-12-12 132.194.13.89

ylsad yabyylj bgaa y/a -contract, taxaa tuldug, bycduun erx ashgaar xyazgaarlagdan bdal.

Avatar

ychryylcan xoxipol, ubchlyylex zorilgotoi,ctandartaa tabichix,tivdeen, sexual harasment baga nasnui xamar xarlalttaif, gadniCJNOCT geree xuixgyi baix, gyilagchni kyrs baliaraar dyyrgesen 2025-12-12 132.194.13.89

yrelcy chuni yyluin egchuin dyy bushyy. zaabal orlyy xol yab gedeg ni yamar ychir bnaa.
(xynui erxuig zurchij bgaa byteelyyd bna, xyyxdyyduig alsan tasdsan,xulgyi bolson,tejleet, security gay gablax erxtei yu, ctakan ycnaas tsagdaa dyydaj48tsag shyyxr garsan.
Xynui yum bolno shyy yu ch ? manai bux Xynui xybid – 85onootoi. myy zangyi.

Avatar

zochin 2025-12-12 66.181.190.75

ОТ ордын хамгийн том асуудал нь нөөц дээр байна. Ажилласан мэргэжлийн хүмүүс, бүртгэсэн байгууллагад байна.

Avatar

Нэргүй 2025-12-12 188.162.254.13

Монгол улс шиг Уих гээч худалч хулгайч з**х*й эмс авилгачид хорчид луйварчин шургалсан байгууллагаар удирдуулдаг улс дэлхийд гуравхан улс байна, хоёр нь африкт, нэг нь Монгол улсад !!!!!!!!!!!!!!!

Avatar

Нэргүй 2025-12-12 188.162.254.13

дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс авилгачид хорчид луйварчин шургалсан, дахин дахин шургалахыг шунан дурладаг ядаргаатай байгууллагыг тараая !!!!!

Avatar

Нэргүй 2025-12-12 103.168.34.162

Ийм бизнес Африкын улсуудад феодализмын үед л байж. Харин 21 р зуунд Дэлхийн ямарч улс оронд ийм бизнес байхгүй, зөвхөн Монголд. Монголд 16 жил үргэлжилж асар их хохирол учруулсан байна.

Avatar

Нэргүй 2025-12-12 103.57.93.243

Баялгаа бусдад өгөөд өрөнд ордог улс ч, хувь хүн ч хорвоод байхгүй. Жирийн ардаас доор байна. ДҮГНЭЛТ: Хэдэн хүн авлигаар ОТ-г тив дамнасан луйврын комданид өгчээ.Нэг ард гайхажж байна:
– Засгийн газар ОТ-н зэс алтны нөөцийн 34 хувийг РТ д шууд зарах байсан, хүү тооцох бсан
– 51 хувийг эзний хувьд Монголын өмч байх бсан
– Компанид хийх шалгалт Монгол дангаар буюу
– Хөрөнгө оруулалт, бүтээгдэхүүн, хувьцаа, ноогдол ашиг, компаний өдөр тутмын ажиллагаа нь хууль, гэрээний дагуу зохицуулагдана г.м.

Avatar

Нэргүй 2025-12-12 202.131.228.20

арабууд хэрхэн газрын тосоо чулуу болгосон тэр зарчимаар явах хэрэгтэй дээ. сүүлдээ хөл толгой нь олдохгүй юм болж байна. өчүүхэн хувийн эрх ашиг нийт улсаа балалдгын жишээ Байя Баярцот 2 дээр харагдаж байна даа. одоо тэгээд хэрхэн ашигтай байх тал дээр РТ-той ярихгүй юм уу.дэлхийд шившигээ хутгаж дууслаа даа. африк гээд муулаад байдаг тэднээс дор гэрээ хийчихээд өөрсийгөө өмөөрөөд суух юм. юмаа өгөөд өртэй үлдхийг л ойлгохгүй байна. яаж чадаваа

Avatar

зочин 2025-12-12 103.57.92.74

Хувийн эрх ашгийг дээгүүр тавьж мэргэжлийн сайд эрдэмтэн доктор багш эдийн засагч гишүүдийн зөвөлгөө үгийг үл тоосон Авлиг өгсөн авсан учир хөрөнгө оруулалтын гэрээг зээл болгон өөочилсөн ,,, кк

Avatar

Зочин 2025-12-12 162.229.191.188

Эндээс тэгээд чухам ямар үр дүн хүлээж байгаа юм бол доо. Хамгийн гол нь бодитой үр дүнтэй байх ёстой. Миний бодлоор 2 л арга зам байх шиг. 1рт нь гэрээг сайжруулж,харилцан ашигтай болгох. 2рт гэрээг өөрчилж бүтээгдэхүүн хуваах зарчмаар явах.

Avatar

Нэргүй 2025-12-12 103.57.93.144

Баяриүнэн л хэлж: Засгийн газрын бодлогын залгамж чанар алдагдсан. Тэрнээс хойш долоон Засгийн газар гарч ирсэн юм билээ. Засгийн газар бүр дээр муу дүн тавимааргүй байна.

Avatar

Нэргүй 2025-12-12 103.57.93.144

Энэ Алтанхуяг гэж бас нэг хөөний хүн байнаа, сайхан хутгуур

Avatar

Нэргүй 2025-12-12 202.70.43.34

АМЬДРАЛДАА ХЭЗЭЭ Ч ХИЙЖ ҮЗЭЭГҮЙ ЮМАА БУСДААС ШААРДАЖ МЭДЭХИЙРЭХ НЬ МУУХАЙ.

Avatar

Нэргүй 2025-12-12 202.9.40.236

Таны үр хүүхэд Монгол улсад үлдэнэ шүү дээ. Яагаад яаралтай арга хэмжээ авч болиулж болоогүй юм? Өдөрт 10 тэрбум төгрөгийн зээлийн хүү бид төлж байна, та ч төлж байна.

Avatar

Нэргүй 2025-12-12 202.179.25.39

Ойлгох юм алга, өгөөжөө хуульчлаагүй гэрээ байгуулна гэж юу гэсэн ч үг юм, Монгол улсын эрх ашиг бүхнээс дээгүүр байх ёстой, удаа дараа Ерөнхий сайд нар эдийн засгийн боловсрол 0 хүмүүс байсны горыг олон жил амсаж байна даа.

Avatar

Нэргүй 2025-12-12 124.158.123.242

Олон жил өнгөрсөн болохоор үр дагавар ярихаас өөр арга байхгүй, 2010 оны хйичихсэн гээд байгаа ажил үр дүнгээр л илрэнэ…

Avatar

Нэргүй 2025-12-12 66.181.176.147

үхэж бсн пдда

Avatar

иргэн 2025-12-12 202.70.34.70

Өөө гол хийх ажлаа л хийгээгүй байна, бусад нь бол хамаагүй ш дээ, гол нь Монголд ашиг хүртээх. Түүнийг мартцан байхаар өөр юу ч хийгээд нэмэргүй, тэгэхээр шорон руу мар, Баяр аа.

Avatar

сонгогч 2025-12-12 202.9.46.118

ОЮУТОЛГОЙН 60 %-г 16 ЖИЛД УХСАН ЮМ БОЛ ҮЛДСЭН 40 %-г 14 ЖИЛД /2040 ОН ГЭХЭД/ УХААД, ЗӨӨГӨӨД ДУУСАХ ЮМ БАЙНА…
МОНГОЛЫН ХҮРТЭХ АШИГ
00 %…
МОНГОЛД ҮЛДЭХ ЮМ НЬ: ХЭДЭН ЗУУН КМ ҮРГЭЛЖЛЭХ ХӨНДИЙ ХОНГИЛ, 20,0 ТЭРБУМ АМ.ДОЛЛАР + ИХ ӨР, ӨМНӨГОВЬ АЙМАГ БҮРЭН ЦӨЛЖӨӨД ДУУСНА ГЭСЭН ДҮР ЗУРАГ ТОД ХАРАГДАЖ БАЙНА… !!!

Avatar

Нэргүй 2025-12-12 66.181.184.187

hogiin ovgonii hausiig huraaj ulsiig orgui bolgoh

Avatar

Нэргүй 2025-12-12 103.229.121.88

SEXSEER BIEE UNELLEED XALYYXAN SEKSYGEER UILCHLN80955877BOOOB XXI DOLOOJ

Avatar

Зочин 2025-12-12 64.119.29.46

Энэ сонсгол маш зөв юм боллоо ард түмний баялагыг хулгайч нар яаж гадны гар хөл болж хууль гаргаж үнэгүй болгож өөрсдөө баяжсанг харж авлаа даа одоо хуулинд буруу өгөхгүй шүү хуулийг гаргаж батлах сайжруулах хүмүүс нь бүгд бгаа шүү дээ баяр гэж хогийн новж ёстой л хэн юу ярихыг үзэж бгаад ирээд донгодож бна шүү ард түмэн нүдтэй хуультай орон шүү дээ

Avatar

Zochin 2025-12-12 98.52.62.180

Энэ сонсгол бас л нэг жүжиг шоу юм.Хэнч хэнийг ч яахч үгүй.Нүүрсний сонсгол хийгээд хэн гэдэг хүн хариуцлага үүрч хэнийг шоронд хийж хэнийг хөрөнгийг хураасан юм.хэнийгч яагаач үгүй.Эд бүгд хулгайч .Нэг хулгайч нь нөгөө хулгайчийнхаа толгойг авна гэж бодож байвал том эндүүрч байнадаа.Ёстой хошног чинь байлгүйдээ гэдэг л болох байх

Avatar

Нэргүй 2025-12-12 159.26.119.224

хамаг будлианы эхлэл болсон 2007 оны ашигт малтмалын хууль хэний лоббигоор яаж батлагдсаныг ярихгүйгээр энэ бүхний уг үндсийг бүрэн уудалж чадахгүй. Наадуул чинь бид хуульд нийцүүлсэн гээд л гүрийгээд байгаа биз дээ. Өөрөөр хэлбэл хуулиа зохиож байгаад санаснаа хийсэн нөхдүүд байхгүй юу. 2007 оны хууль гарахаас өмнө Айванхогийн чих маш зөөлөн манай хувийг үнэгүй эзэмшүүлэх саналыг өөрсдөө тавьж байсан

Avatar

Нэргүй 2025-12-12 202.21.125.22

СБаяр хашир хүн болохоороо урд өдрүүдийн сонсголыг ажиглаж байгаад бэлтгэлээ хангаж байж ирж дээ

Avatar

Сөнөцөрсөн улсанцар! 2025-12-12 202.9.47.52

Архичин, хүүхэнчин, авилгалч хулгайч уу, улсаа зарцан хулгайч шдээ, Багабанди хулгайч нь хаана байна, Шо боссын сүнстэй нийлж Эрдэнэтийн овоолгоноос зэс олборлож жилд 110 тэрбум төгрөг олж байгаа хулгайч!

Avatar

Нэргүй 2025-12-12 66.181.165.234

шорон санаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж