niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-24 22:02 UTC Эх: https://news.mn/r/2838635/ aae38cd1269d07ab… ← niitlelch.mn руу буцах

Г.Занданшатар: Монгол Улсын хүүхэд, гэр бүлийн хөгжил нь олон улсын түншлэлээр илүү урагшлах ёстой

Г.Занданшатар: Монгол Улсын хүүхэд, гэр бүлийн хөгжил нь олон улсын түншлэлээр илүү урагшлах ёстой

Г.Занданшатар: Монгол Улсын хүүхэд, гэр бүлийн хөгжил нь олон улсын түншлэлээр илүү урагшлах ёстой
Хүүхдийн байгууллага, хөдөлгөөн үүсэж, хөгжсөний 100 жилийн ой, Монгол Улс Нэгдсэн Үндэстний байгууллагын Хүүхдийн эрхийн конвенцод нэгдсэний 35 жилийн ой, Дэлхийн Зөн Олон Улсын байгууллага Монгол Улсад үйл ажиллагаа явуулж эхэлсний 30 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсад суугаа элчин сайд нар, Олон Улсын байгууллагын суурин төлөөлөгчдийг урьж, хүүхэд, гэр бүлийн хөгжил, гадаад харилцааг эрчимжүүлэх зорилготой “Хүүхэд-Хайр-Ирээдүй” хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгууллаа.
Тус арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн Г.Занданшатар оролцож, Монгол Улсын Засгийн газрын хамгийн том мега төсөл нь ХҮНИЙ ХӨГЖИЛ, хүүхэд, гэр бүлийн хөгжил юм гэдгийг онцолж, хүрэлцэн ирсэн элчин сайд, олон улсын байгууллагын суурин төлөөлөгч нарт хүүхдийн төлөө үйлсэд хувь нэмрээ оруулан, хүүхдийн эрх, хөгжил оролцоо, зөв төлөвшил, хүмүүжлийг дэмжих төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхийг хүслээ.
Сургуулийн орчинд хүүхдийн аюулгүй байдлыг хамгаалж, үе тэнгийнхний дээрэлхэлтийг бууруулах, хүүхдийн эсрэг хүчирхийлэл, мансууруулах бодис, архи тамхины хэрэглээнээс урьдчилан сэргийлэх, хүүхдийн өвчлөл, хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлэх, тоног төхөөрөмж худалдан авах, Олон Улсын хүүхдийн Найрамдал цогцолборын засвар, шинэчлэлт зэрэг томоохон хөрөнгө оруулалтыг шийдвэрлэх бодлогын өөрчлөлтийг эхлүүүлээд байна.
Монгол Улсын хүүхэд, гэр бүлийн хөгжил нь дотоод бодлого биш олон улсын түншлэлээр илүү урагшлах ёстой. Иймд Монгол Улсын Засгийн газар дараах зорилтод хамтран ажиллах хүсэлтэй байна.
•Хүүхэд, гэр бүлд ээлтэй орон сууц, орчны хамтарсан төсөл хэрэгжүүлэх,
•Монголын хүүхдийн зуслангийн шинэчлэлийн хамтарсан хөтөлбөр,
•Хүүхэд, гэр бүлийн цогц хөгжлийн төвийг байгуулах,
• Хүүхдийн төлөө сангийн хүрээнд хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх,
• Олон улстай хамтарсан хүүхдийн эрхийн суурь судалгааны төв байгуулах,
• Боловсролын салбарт Digital education online learning чиглэлээр хамтран ажиллаж, заахаас суралцахуй руу чиглэсэн цогц реформ хийх зэрэг олон чухал асуудлыг хөндөж, хүүхдийн хөгжил хамгааллын чиглэлээр олон улсын байгууллага, хамтын ажиллагааг өргөжүүлэхийг уриаллаа.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

Avatar

Харамсмаар2 2025-12-10 66.181.161.29

нээг л их хоосон лоозон дэвшүүлсэн хүмүүс, яг социализмын үе шиг. хийж бүтээсэн нь хаана байна вээ. хүүхдийн төлөө яг юу хийсэн юм бээ, баримт нотолгоотой, үзүүлэх юм байна уу. бидний хандивласан хүүхдийн төлөө фондны мөнгө хаана байна, хэн бас хулгайлчихав, түүгээр хүүхдийн төлөө юу хийсэн юм бээ. хариулаад өгөх төрийн түшээд байна уу!!!

Avatar

Нэргүй 2025-12-10 103.212.119.251

дүр үзүүлэхээс цаашгүй худал н**ш дөө. суганы үснүүдээ захирч чадахгүй байж улс орныг авч явлаа юу

Avatar

Нэргүй 2025-12-10 103.242.47.254

Занданшатараа бензин түлштэй болчихвол хүүхэдээ дааруулахгүй өвчлүүлэхгүй байхаар байна шатахуунтай л болмоор байна яахав

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж