Нийслэлийн статистикийн газраас гаргасан өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ ханшийн талаарх мэдээллийг хүргэж байна.
Улаанбаатар хот болон хөдөө орон нутгийн томоохон худалдааны төвүүдэд зарагдаж буй гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний дундаж үнийн мэдээллийг арванхоёрдугаар сарын 8-ний өдрийн байдлаар харвал, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн өмнөх сараас 1.5 хувиар, өмнөх долоо хоногоос 1.1 хувиар өссөн үзүүлэлтэй гарчээ. Нийслэлийн томоохон худалдааны төвүүдэд хонины мах кг нь 16826 төгрөг, үхрийн мах кг нь 20968 төгрөг, ямааны мах кг нь 13658 төгрөг, сонгино кг нь 4090 төгрөгийн үнэтэй байна. Үүнээс гадна нэгдүгээр гурил кг нь 2493 төгрөг, сүү /задгай, литр/ 5012 төгрөг, элсэн чихэр кг нь 4951 төгрөг, цагаан будаа кг нь 4966 төгрөг, дотоодын төмс кг нь 2761 төгрөгөөр тус тус худалдаалж байна.
Мөн АИ-92 бензин литр нь 2590 төгрөгөөр шатахуун түгээх станцуудаар борлуулагдаж байна.
Аймгийн төвүүдэд зарагдаж байгаа гол нэрийн зарим хүнсний бүтээгдэхүүний үнийг мэдээллийг 2025 оны арванхоёрдугаар сарын 8-ний өдрийн байдлаар харвал, хонины мах кг нь 13817 төгрөг, үхрийн мах кг нь 17779 төгрөг, ямааны мах кг нь 11819 төгрөгөөр тус тус худалдаалагдаж байна. Мөн нэгдүгээр зэргийн гурил кг нь 2800 төгрөг, сүү /задгай, литр/ 4689 төгрөг, элсэн чихэр кг нь 4152 төгрөг, цагаан будаа кг нь 4093 төгрөгийн үнэтэй байгаа аж. Харин аймгийн төвүүдэд АИ-92 /литр/ 2829 төгрөг, А-80 /литр/ 2645 төгрөг, дизель түлш /литр/ 3455 төгрөгийн үнэтэй байна.

3,607.57






















































Зочин 2025-12-10 192.82.65.111
Үхрийн мах FOOD SITY-д 24,000 бна.
Нэргүй 2025-12-10 66.181.187.230
Зандкагийн ЗГ-ыг унагах бүх талын оролдлого маш хүчтэй явагдаж бна. Энэ бол төрд шургалсан хулгайч нарын нари йн зохион байгуулсан үйл ажиллагаа юмаа.
Занданшатар, Энхбаяр нар унаьал тэдгээр хулгайч нар амь аврагдах бололцоотой болж таарнаа даа !!!
Нэргүй 2025-12-10 103.229.122.163
Энэ ч харин үнэн болоод явчихлаа.
Нэргүй 2025-12-10 202.9.40.18
Нам төр хулгалж толгойд шааж х***а манжуудыг х***а манжруун зайлуулж далд оруулж х***а манж уих зг т/а устга.