niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-24 22:02 UTC Эх: https://news.mn/r/2838596/ 8522911070f086d3… ← niitlelch.mn руу буцах

"Нийгмийн даатгал 2 их наяд шахуу төгрөгийн алдагдалтай байгаа"

"Нийгмийн даатгал 2 их наяд шахуу төгрөгийн алдагдалтай байгаа"

"Нийгмийн даатгал 2 их наяд шахуу төгрөгийн алдагдалтай байгаа"

МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав өнөөдөр /2025.12.10/ НӨАТ-ын асуудлын тухай мэдээлэл хийв.


-Манай аж ахуйн нэгжүүдийг асуудалд оруулж байгаа гол зүйл нь НӨАТ-ын бүртгэлийг буруу тооцоолж байгаа арга. Үүнийг нягтлан бодох бүртгэлийн аргаар бодож байгаа. Аж ахуйн нэгж энэ бүртгэлийн золиосонд хий орлогын татварыг төлж байна. Хий бичигдэж байгаа уг татвар дээр нэг их наяд төгрөгийн асуудал үүсгэсэн. Шууд утгаараа төрийн буруутай үйл ажиллагаанаас болоод аж ахуйн нэгж, иргэд хохирч байна. Энэ нь аль 1997 оноос эхэлсэн асуудал. Миний бие 2005 онд өөрийн гараар сайд асан Н.Баяртсайханд үүнийг шийдвэрлэхийг хүсч, өргөдөл бичиж байсан.

Сая төсвийн хуулийг дагаж НӨАТ-ын таван чухал зарчим орох ёстой байлаа. Гэвч эдгээрээс нэгийг л оруулж, бусдыг нь оруулсангүй. Хэрвээ үлдсэн заалтуудыг оруулсан бол аж ахуйн нэгжийг ядаж буруу бүртгэлээс сэргийлж, буруу татварыг төлөх нөхцөлийг үүсгэхгүй, мөн гааль дээр НӨАТ авахыг зогсоох байсан. Хэрвээ уг зарчмууд хэрэгжвэл гааль руу зөвхөн гаалийн албан татвараа төлж нэвтэрнэ. Энэ тохиолдолд гааль дээр асар их хуурамч мөнгө эргэлдэхгүй, авлига гаргахгүй нөхцөлийг бүрдүүлж болох байсан ч өөрсдөө татгалзсан.

Дараагийн асуудал нь НӨАТ-ыг тайлангийн асуудлыг уртасгах байсан. Тухайн сард биш улиралд, жилд хоёр удаа НӨАТ-ыг тайлангийн хугацааг урт болгочихвол сар болгон орж ирээгүй мөнгөний татварыг бичүүлдэг байдал зогсоно. Үндсэн хуулийн 19.2-т зааснаар “Төрийн буруутай үйл ажиллагаанаас болж иргэн, аж ахуй нэгж хохирох юм бол төр өөрөө хохирлыг барагдуулна” гэсэн заалт байгаа. Хэрвээ төр өөрөө буруу бүртгэлийн системээр аж ахуй нэгжийг бүртгэсэн бол алдагдлаа үүрэх ёстой. Татварын өршөөлийг 2008 оны нэгдүгээр сарын 21-нд нэг удаа л гаргасан. Хэрвээ төр өөрөө буруугаа хүлээвэл татварын өршөөлийн хуулийг гаргаж болно.

Одоогийн Засгийн газарт нэгт зүйлийг онцгойлон хэлье. Өнгөрсөн хавар гурав, дөрвөн удаа хэлэлцүүлэг явуулж, бүх аж ахуйн нэгжийг оруулж, нийтдээ 100 гаруй мянган санал авсан. Татварын багц хуулийн өөрчлөлт мөн нийгмийн даатгалын шимтгэлийн хуулийг бэлэн болгосон. Энэ хуулиудаа батлах хэрэгтэй. Төр өөрсдөө нэг юм хийнэ гэж дуулиан дэгдээж, зөндөө ажил хэрэг болгочихоод үүнийгээ батлах хэрэгтэй. Нэг их наяд төгрөг нь бол буруу бүртгэлээс болсон. Би үүнийг 20 жил хэлж байгаа. Үүнийг хамгийн эсэргүүцдэг нь Сангийн яам болон Татварын ерөнхий газар буруу явсан жишгээсээ салах маш дургүй байдаг. Энэ бол том алдаа.

Нийгмийн даатгалын тухайд бол ярих том сэдэв мөн. Нийгмийн даатгалын менежментийн хувьд юу ч хэлэлцэгдээгүй. Нийгмийн даатгал хоёр их наяд шахуу төгрөгийн алдагдалтай байгаа. Нийтийн мөнгө санхүүг зөв менежментээр үржүүлж, өсгөдөг зөв даатгалын системийг оруулах хэрэгтэй байна. Албан татварын даатгал гэж хүчээр авдаг. Ялангуяа орлого нэмэгдэхийн хэрээр нэмж авдаг. Аж ахуйн нэгж, иргэд ажлын байр гарахад хамгийн төвөгтэй нь даатгалд 24 хувийг өгч байгаа асуудал байна. Тэгсэн мөртлөө аж ахуйн нэгжийн өгсөн 12 хувь усанд хаясан юм шиг алга болдог. Ямар ч менежментийн бодлого байхгүй учраас засаг нөхсөн болоод л явдаг. Үүнийг зоригтой өөрчлөх хэрэгтэй.

Н.Цолмонбаатар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
3
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

Avatar

Нэргүй 2025-12-10 66.181.176.147

Чоно борооноор гэж хүнд үед далимдуулан идэж завшдаг гэм биш зан бии шүү Нийгмийн даатгалыг шалгах хэрэгтэй

Avatar

Зочин 2025-12-10 202.126.91.23

Лхагважавдаа амжилт хүсье. Бизнес эрхлэгчдийнхээ төлөө байнга тэмцэж явдагт баярлалаа. Гэхдээ УИХ-д яагаад сонгогдож чадахгүй байнаа? Хуулинд өөрчлөлт оруулахад лобби хэрэгтэй

Avatar

Нэргүй 2025-12-10 66.181.179.20

сүйрчээ

Avatar

Нэргүй 2025-12-10 202.55.188.125

amjilt

Avatar

Нэргүй 2025-12-10 103.57.93.243

Манайд Нийгмийн даөатгалын тогтолцоо хоцрогдсон. Ихэнх улс шиг тухайн хүн хуримтлуулсан НД аасаа тэтгэвэр тэггэмж авдаг болуул ийм сөрөг асуудал гарахгүй. Хуулиа яаралтай өөрчлөөчээ

Avatar

Нэргүй 2025-12-10 202.9.41.25

хууль өөрчдөгдсөн, 1979 оноос хойш төрсөн хүмүүс хуоимлуулсан мөнгөнөөсөө тэтгэвэрт гарна, 1979 оноос өмнө төрсөн хүмүүс 1995 оноос өмнө ажилласан байдаг учир тэр үед хуримлал гэж байгаагүй учир хуучин хуулиараа явна

Avatar

Нэргүй 2025-12-10 59.153.115.124

Энэ амьтан Нийгмийн даатгалын тухай юугаа мэддэг юм бэ.

Avatar

Нэргүй 2025-12-10 103.229.122.163

Харин ч сайн мэднэ гээч. Улс ард түмэнээ шулж байгаа….

Avatar

Зочин 2025-12-10 103.57.93.49

Татвар болон Нийгмийн даатгалд ажиллаж байгаа хүмүүс нь ямар ч санхүүгийн мэдлэггүй юм байна лээ.

Avatar

зочин 2025-12-10 66.181.190.28

чам шиг мал ариа биш б**х аа

Avatar

Нэргүй 2025-12-10 103.229.122.163

ядахдаа ариа биш, арай гэж бичиж сураад ярианд оролц…

Avatar

жэжэ 2025-12-10 66.181.178.64

Эдийн засгийн бодлого юу ч хийж чадахгүй бнаа. Ман муу байна аа. АН ч дээрдэхгүй дээ.

Avatar

АН 2025-12-10 202.9.46.223

АН дээрдэхгүй бол МАН-тайгаа үргэлжлэн сөнөөд л байж дээ..

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж