niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-24 22:02 UTC Эх: https://news.mn/r/2838583/ 959d582bb57ad1d3… ← niitlelch.mn руу буцах

Төр, иргэнийг холбох хамгийн чухал ажлыг гүйцэтгэгч нь хэсгийн ахлагч нар

Төр, иргэнийг холбох хамгийн чухал ажлыг гүйцэтгэгч нь хэсгийн ахлагч нар

Төр, иргэнийг холбох хамгийн чухал ажлыг гүйцэтгэгч нь хэсгийн ахлагч нар

Нийслэлд 2000 орчим хэсгийн ахлагч ажиллаж байна. Нэг хэсгийн ахлагч 200-500 хүнтэй хэсгийг ахлах бөгөөд хариуцсан хэсгийнхээ хүн амын бүх төрлийн судалгааг авахаас эхлээд цэрэг татлага, вакцинжуулалтыг сурталчилах, хамруулах, төрийн бүхий л мэдээллийг иргэдэд хүргэх, хүчирхийллийг илрүүлэх, шаардлагатай арга хэмжээг авах зэргээр төр, иргэнийг холбох гүүр болон ажилладаг.

Тэгвэл УИХ дахь Ардчилсан намын бүлэг орон нутгийн удирдлагын түвшинд үйл ажиллагаа явуулдаг “Хэсгийн ахлагч” гэх албан тушаалыг цаашид байхгүй болгох шаардлагатай гэж үзэн, холбогдох хуулийн төслийг санаачлахаа мэдэгдлээ. Ингэж эсэргүүцсээр 2000 орчим  хэсгийн ахлагч нарын ажлын байрыг үгүй болгочихвол зөвхөн хэсгийн ахлагч төдийгүй хэдэн өрхийн, хэдэн иргэний нөхцөл байдал хүндэрч үлдэхийг тооцох хэрэгтэй болж байна. Хэсгийн ахлагчид бол сонгуульчид гэж шүүмжилдэг. Гэхдээ энэ бол улс төрийн зорилготой, сэвэлт, гүтгэлэг. Бодит байдал дээр хэсгийн ахлагч нар ажлын бус цагаар, шөнө оройгүй ажиллаж, судалгаа мэдээлэл цуглуулахаас гадна, асаргаа шаардлагатай, өндөр настай, ганцаараа амьдардаг, хүнд өвчтэй хүмүүст эм тариаг нь зөөж, эргэж тойрох ажлыг хүртэл хийдэг. Тэд үүнийхээ төлөө ялархаагүй. Харин үүнийх нь төлөө тэднийг ад үзэх нь ямар учиртай вэ.

Хэрвээ өргөн барьсан дээрх хууль батлагдчихвал хэсгийн ахлагчдын хийдэг төр иргэнийг холбох жижигхэн мэт мөртлөө маш их ач холбогдолтой эдгээр ажлыг цаашид хэн хийх вэ гэдэг асуудал тулгарах нь. Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин энэ хуулийг санаачлагчдыг “тооноор орж ирсэн, амьдрал мэдэхгүй гишүүд” гэж шүүмжилсэн. Бодит нөхцөл байдлаа харвал энэ бол үнэн үг. Төр ажил эрхлэлтийг дэмжих ёстой байтал УИХ-ын гишүүд хоёр, гурван мянгаар нь ажилгүй болгох хууль санаачлаад байж болохгүй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХахаХаха
6
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

11 сэтгэгдэл

Avatar

Нэргүй 2025-12-10 59.153.114.34

Хэдэн тэтгэвэрийн дүнз царайтай эсвэл мэдлэг мэргэжил байхгүй улны гарууд МАН-ын шохного долоож хүмүүсийн толгой эргүүлж дээрээс тараасан хүнс бараа мэтээр иргэдийн санал худалдаж суудаг нь үнэн шүү

Avatar

Нэргүй 2025-12-10 103.57.93.243

АН хороог их үймүүлж луйвар булхай хийхэд нь хэсгийн ахлагч нар саад болж харагддаг

Avatar

Нэргүй 2025-12-10 202.131.245.34

ЗА БОЛЬЖ ҮЗ

Avatar

Нэргүй 2025-12-10 175.197.20.104

шал худлаа! МАН-ын сонгуулийн бусниулагчид л байдаг!! Ямар ч боловсролгүй, хийх ажилгүй бохир заваан авгайчууд л сууж байдаг, татвар төлөгчдийн мөнгөөр бохир намын сонгууль будилантуулагчдыг санхүүжүүлэхийг таслан зогсоо!! Балиар авгай нарыг тараа

Avatar

цахар 2025-12-10 103.168.34.132

Энэ хороонд амьдран суудаг гэсэн тодорхойлолт авах гэж хороо руу ганц удаа орсон чинь хийж өгнө өгөхгүй гээд нэг хэсгийн ахлагч авгайд баахан загнуулсан. Хэсгийн ахлагч гэж огт хэрэггүй орон тоо, үнэхээр сонгуулийн үеэр л эрх баригчдад хэрэг болдог байх. Тэр судалгаа гээд байгаа юм нь сонгуульд л хэрэг болдог зүйл

Avatar

сонгогч 2025-12-10 202.9.47.33

Би УБ -т 50 гаруй жил амьдарч байна, тэр хэсгийн ахлагч гэдэг хүний сурагийг огт сонсож байгаагүй юм байна…Намын гар хөлүүд юмуу?

Avatar

зочин 2025-12-10 59.153.113.140

Хорооны бүх ажлыг гар утсаар хийчнэ гэнүү. Арай дээгүүр нисэж байндаа, чанга унах вийдээ

Avatar

Нэргүй 2025-12-10 59.153.113.206

үнэн байдал дээрээ МАНы тавиулууд болчоод байхад хэн ч мэднэ. цагдаа шүүх нь ч манчин.

Avatar

Нэргүй 2025-12-10 103.212.117.210

Улаандаа гарчихсан намчин,архичин авгай нарын бүлэг айл болгоны эмзэг асуудалд дөрөөлж сонгуулийн санал худалдаж авдаг бүлэг. Нохой шиг дээрээс ирсэн хэдэн хулгайн мөнгөө буцаалдаад хэрэлдэж уралдах нь ичиж үхмээр

Avatar

зочин 2025-12-10 103.212.118.10

Хөөрхий дөө. Хорооны хамгийн хар бор ажлыг энэ хэдэн хэсгийн ахлагч гэдэг хүмүүс хийдэг шдээ.
Дээр нь хэсгийн цагдаа нар.

Avatar

Нэргүй 2025-12-10 66.181.187.230

Хорооны бишээ Намын сонгуулийн булхайны хамаг "нандин" бүхнийг гардан хийж амь зуудаг архичингууд !!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж