niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-24 22:02 UTC Эх: https://news.mn/r/2838565/ 4e1fd5eaebd8ccd6… ← niitlelch.mn руу буцах

Т.Аубакир: 37 тэрбум төгрөгийн тэтгэмж авах 12 мянга орчим иргэн бий

Т.Аубакир: 37 тэрбум төгрөгийн тэтгэмж авах 12 мянга орчим иргэн бий

Т.Аубакир: 37 тэрбум төгрөгийн тэтгэмж авах 12 мянга орчим иргэн бий

ГБХНХ-ын сайд Т.Аубакир өнөөдөр /2025.12.10/ ажилгүйдлийн тэтгэмж болон тэтгэврийн асуудлаар мэдээлэл хийв.


-Энэ онд ажилгүйдлийн даатгалын санд 162 тэрбум төгрөг батлагдсан. Сүүлийн хоёр сарыг олгож амжилгүйгээр төсөв нь дууссан. Энэ маш олон шалтгаантай. Нүүрсний тээврийн жолоочид ажилгүй болсон. Мөн төрийн хийсэн цомхотгол болон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ өссөн зэрэг хүчин зүйлсээс шалтгаалан аравдугаар сараас арванхоёрдугаар сар хүртэл ажилгүйдлийн даатгалын тэтгэмжийг олгох боломж хязгаарлагдсан. Өнөөдөр Засгийн газарт энэ тухай танилцууллаа. Нийтдээ 37 тэрбум төгрөгийн тэтгэмж авах 12 мянга орчим иргэн байгаа.

Үүнд бас нэг шалтгаан байгаа. Ажилгүйдлийн тэтгэмжийг хууль бусаар авдаг иргэд байна. Энэ нь байгууллагынхаа даргаар хуурамчаар халагдах тушаалыг гаргуулж, өөрөө ажилласан хэвээр байх мөртлөө 7-10 сая төгрөгийн ажилгүйдлийн тэтгэмжийг авдаг гэх мэт асуудал байгаа. Ажилгүй болсон тохиолдолд есөн сарын хугацаанд ажиллаад 76 хоногтой тэнцэх тэтгэмжийг авдаг. Уг тэтгэмжийг олгож байгаа хугацааг 55 хоног бууруулах арга хэмжээг авах тухай бид зохих хуулиудад өөрчлөлт хийх талаар хуралдана. Төсөв санхүүгийн хувьд асуудал ихтэй байгаа боловч энэ онд ажилгүйдлийн тэтгэмж авах хүмүүсийг хохиролгүй болгоно.

Харин ахмадын тэтгэврийг 8.6 хувиар нэмэхээр нийт 477.9 тэрбум төгрөгийг 2026 оны улсын төсөвт батлуулсан. Ирэх онд нийт 537 мянган хүн тэтгэвэр авна гэж үзсэн. Тэтгэвэр нэмэх асуудлуудыг хоёр сонголтоор харж байгаа. Нэгдүгээрт 8.6 хувийг жигд нэмэх, хоёрдугаарт 80 мянган төгрөгөөр нэмэгдүүлэх гэсэн сонголт байна. Бид Засгийн газарт энэ аргачлалаа батлах ёстой. Энэ хүрээнд хэлэлцэж, шийдвэрлэнэ. Тэтгэвэр 8.6 хувиар нэмэгдэх нь тодорхой болсон. Сая баталсан улсын төсөв бол 2026 оны төсөв. Зарим иргэд энэ талаар ойлголт багатай байна. Нийгмийн даатгалын сан бол тэгш шударга, үйлчлэх ёстой. Нийгмийн даатгалаа тогтмол төлсөн хүмүүсийг хохироосон шийдвэр гаргаж болохгүй. Их тэтгэвэр авдаг ахмадын тэтгэврийг багаар нэмэх, бага тэтгэвэр авдаг ахмадуудын тэтгэврийг ихээр нэмэх тохиолдол гардаг. Энэ тал дээр салбарын яамны зүгээс тэгш байдлыг баримталж ажиллана.

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан нь гадны ажиллах хүч буюу бусад хөгжлийн бэршээлтэй иргэнийг авч ажиллуулаагүй ажил олгогчдоос бүрддэг сан. Сангийн үйл ажиллагааны хувьд ямар нэгэн доголдол гараагүй. Харьяа агентлагаас авсан мэдээллийн дагуу нийт 21 тэрбум төгрөгийн гүйлгээ хийгдэх ёстой. Сангуудын төсвийг зогсоож болохгүй. Энэ нь төсвийн мөнгө биш иргэдийн төлсөн шимтгэлийн мөнгө учраас хэвийн ажиллах ёстой. Зээл авах хүсэлтээ ирүүлсэн иргэдэд хугацаанд нь зээлийг олгуулахаар ажиллаж байна.

Н.Цолмонбаатар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
БурууБуруу
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

21 сэтгэгдэл

Avatar

Иргэн 2025-12-10 202.126.90.155

бага тэтгэврийг 1 сая болгож, 1 сараас дээш тэтгэврийг 8,6 хувь нэмэх юм байна

Avatar

Nergui 2025-12-10 192.82.92.206

Er ni iim baina daa Ikh tatbar tulsun khumuus tetgeveree ikh togtolgoson odoo baina shte tetgevriig jigd nemegduulekh ni zuitei gej uzej bna Adilkhan akhmad nastai bolson tul

Avatar

Зочин 2025-12-10 66.181.161.128

Төсөвд баталсан 8.6 -аараар нэмэлдээ. 80.0 төгрөгөөр юу авах юм. Шуудай гурилын үнэд ч хүрэхгүй. Угаадас долоолгодгоо болъё.

Avatar

Нэргүй 2025-12-10 59.153.113.105

ХАСГИЙГ ТӨРИЙН ТОЛГОЙД ГАРГААД НИЙГМИЙН ДААТГАЛЫН САН ДАМПУУРЛАА. ХАСАГ ХҮН САРЫН НАЙЗ ГЭЖ ҮГ БАЙДАГ ЭНЭ ХАСГИЙН БОДЛОГО БАЯНӨЛГИЙН БҮХ ХАСАГ ТЭТГЭМЖ АВДАГТАЙ АДИЛХАН СҮЙРҮҮЛЭХ БОДЛОГО БАЙНА.

Avatar

Нэргүй 2025-12-10 103.229.122.163

Нийтээр нь тэгш нэмнэ гэдэг чинь энэ улсыг, энэ нийгэмийг буруу тийш нь, шударга бусыг өөхшүүлсэн, улсадаа сайн ажиллах хэрэггүй юм байна шүү гэдэг ойлголтыг өгөхөөс өөр зүйлгүй. Ингээд байгаа нь энэ улсыг залхуу хойрго, эрдэм чадалгүй, зальтай мэхтэй хүмүүсээр дүүргэнэ гэсэн үг болно шүү. Сайд нар үүнийг мэдэж байгаа ч энэ улсыг улс биш болгох гэсэн далд зорилготой гэж үзэхээр өөр аргагүйд хүргээд байна….

Avatar

Нэргүй 2025-12-10 202.9.40.40

Сайд гуай хуулиа л барь 8.6% бүгдийг нэм. Толгойгоо ажиллуулаад бага тэтгэвэртээ хүмүүсийнхээ асуудлыг тусад нь шийд. Насаараа наймаа хийж, улсад татвар төлөөгүй хүмүүс ч их бна.

Avatar

Нэргүй 2025-12-10 202.21.107.8

Залуудаа их хөдөлмөрлөж, тэр хэмжээгээр их Нийгмийн даатгал их төлсөн хүн түүнийгээ хүртэх ёстой. 8.6 хувь гэж тогтосон түүгээрээ хувилж нэмэх нь зөв шүү

Avatar

Зочин 2025-12-10 66.181.178.85

Бүрэн тэтгэврийн доод хэмжээ 689 мянгаар 1 сар амьдарсан УИХ ын гишүүнд баатар цол олгос

Avatar

И 2025-12-10 103.212.117.21

улс төрийн томилгооноос шалтгаантай халаа солио их болдгоос ажилгүйдлийн тэтгэмж ихсдэг. Одоо энэ ЗГ маш их томилгоо хийж бна, тэр нь доошоо хавтгайрнадаа !

Avatar

Нэргүй 2025-12-10 103.212.118.117

энэ хасаг сайдаа соль , амьдрал мэдэхгүй , ойлгохгүй бна…

Avatar

Нэргүй 2025-12-10 66.181.176.147

ажилгүйдлийн тэтгэмжийн 2 оос доошгүй жил тасралтгүй ажилласан хүнд олгох хэрэгтэй

Avatar

Нэргүй 2025-12-10 59.153.114.43

ene kazak hymyyseer said tavidgaa bolioochee

Avatar

Нэргүй 2025-12-10 103.229.121.133

баян ө иргэд нь бараг аймгаараа халамж тэтгэмж авдаг гэлүү хөгж бэрхш яд тарчиг нэрийн дор овжин ашигладаг бололтой 12оос хэд нь өлгийнх бол

Avatar

Иргэн 2025-12-10 66.181.177.22

Тэтгэврийг хувилж нэмж болохгүй шүү. жигд 80000-аар нэмэх нь зүйтэй.

Avatar

Нэргүй 2025-12-10 202.21.107.8

Битгий тэнэгт, тэтгэвэр бол халамж биш учир шимтгэл их төлсөн нь тэр хэмжээгээр тэтгэвэр авах зарчим үйлчилж байгаа, 8.6 хувь жигд нэмэр ёстой!

Avatar

Иргэн 2025-12-10 103.57.92.61

Ажилгүйдлийн тэтгэмжийг үзэл санааны хувьд өөрчлөхгүй бол хүний нөөцийн тогтвор сууршилд хортой нөлөө үзүүлэж бн шүү!!! Хорин жил ажилахадаа 5-6- байгуулга дамжин дунд нь ажилгүйдлийн тэтгэмж авсан гэх юм!!

Avatar

Бадарч тахар 2025-12-10 66.181.184.18

Ажилгүйдлийн тэтгэмж өгдөг ийм балай юмаа даруй болих хэрэгтэй ! Насаараа ажилгүй хүмүүс зөндөө л байна ! Энэ хэдэд төр ядаж шил архины мөннө өгч үзсэн юмуу ! Нэг талхны мөнгө ч өгдөгггүй шүү дэ ! Тэгсэн мөртлөө төрд ажиллаж авлига авч пэндийчихсэн гахайд нэмж мөнгө өгч балайрдагаа даруй болих хэрэгтэй !

Avatar

ЗОЧИН 2025-12-10 203.91.115.56

ХАЛАМЖ АВДАГ АХМАДУУД 300 мянга ААР ЯАЖ амьдрах вэ НЭМЭЭЧ ЭЭ. Тэтгэвэр ийн доод хэмжээ 970 000 болсон. талхыг адилхан л үнээр авдаг биз дээ.

Avatar

Нэргүй 2025-12-10 66.181.176.147

залуудаа хичээхгүй яасийн дүн тавигддаг гэж мэдэхгүй явсан уу

Avatar

Бадарч тахар ! 2025-12-10 66.181.184.18

Багабанди хүртэл ажилгүй болсон гээд тэтгэмж авдаг гээ биз дэ !

Avatar

Нэргүй 2025-12-10 66.181.187.193

наад ажилгүйдлийн даатгалаа хувийн хэвшилд өгчихөөч.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж